Энэ жил хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулаагүй. Учир нь хоёр настнуудын 60-70 хувь нь цэцэрлэгт явж эхлээд удалгүй ханиад томуугаар өвчилдөгтэй холбон тайлбарлаж буй юм.
Улмаар УИХ-ын эмэгтэй гишүүд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хоёр настай хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулахаар болсноо зарлаж, төсвийн тодотголд энэ үйлчилгээнд зориулан хоёр тэрбум төгрөг суулгаад байгаа.
Үүнтэй зэрэгцэн 80 мянга орчим ээж хүүхдээ харж гэртээ суулгүй ажил хөдөлмөр эрхлэх боломжтой боллоо гэж харах нэгэн байхад хоёр настай хүүхдийг цэцэрлэгт явуулбал өвчлөөд, хүүхэд харах үйлчилгээнд явуулбал өвчлөхгүй гэсэн үг биш. Стандартын бус байранд, мэргэжлийн бус хүмүүст хүүхдээ даатгаснаас ямар ч эрсдэл үүсч болзошгүй. Хэрэв хүүхэд гэмтэж бэртэх, улмаар өвдөх зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсвэл хэн хариуцлага хүлээх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Тэгвэл эл асуудалтай холбоотойгоор Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Боловсрол, шинжлэх ухааны яаманд зөвлөмж хүргүүлжээ.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ энэ талаар “Хичээлийн жил эхэлж байгаатай холбоотойгоор цэцэрлэг, сургуультай холбоотой гомдол мэдээллүүд их ирж байна. Тиймээс хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчныг хангах, хүүхэд харах ажилтнуудыг сэтгэцийн шалгуулах, эдгээр байгууллагуудад хяналт тавьж ажиллах зэрэг дараах зөвлөмжийг болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор БШУЯ-нд хүргүүлсэн гэв.

Г.Сар

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
