Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нуугдмал гэмт хэргийг илрүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Сүүдэр бүү тусга” соён гэгээрүүлэх арга хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас Улсын Ерөнхий прокурорын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг энэ оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Мөрдөн байцаах албаны хурлын танхимаас цахимаар зохион байгууллаа.
Энэхүү зөвлөгөөнд Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Ариунболд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Н.Алтанзаяа, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл болон аймаг, дүүргийн Прокурорын газар, Мөрдөн байцаах алба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, прокурор, мөрдөгч нар оролцсон юм.
Зөвлөгөөний үеэр Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Энх-Амгалан нар өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, анхаарч хэрэгжүүлж ажиллах чиглэлээр танилцуулга, мэдээлэл хийлээ.
Мөн хүүхдийн эрх зөрчигдсөн, өртөж хохирсон гэмт хэргийг шуурхай шалган шийдвэрлэх, нуугдмал гэмт хэргийг нөхөн илрүүлэх, насанд хүрээгүй хүнийг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хамгаалалтад авах ажлыг зохион байгуулахад гарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцож, зохих шийдвэрүүдийг гаргаж хамтран ажиллахаар болов.
Эх сурвалж: ЦЕГ



Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
