Нийслэлийн мэдээлэл технологийн газраас нийслэлийн найман байгууллагын нийт 102 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн SERVICE порталыг нэвтрүүлсэн.
Тухайлбал, иргэд Нийслэлийн Архивын газрын 18 төрлийн лавлагаа, Байгаль орчны газрын дөрвөн төрлийн үйлчилгээ, Хот байгуулалтын газрын зургаа, Гадаадын иргэн харьяатын нэг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зургаан багц үйлчилгээг цахимаар авах боломж бий болсон юм. Мөн Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дөрөв, Соёл урлагийн газрын 20, Татварын газрын 42 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдээд байгаа юм.
Түүнээс гадна иргэд, аж ахуйн нэгжүүд өргөдөл, гомдлыг есөн эх үүсвэрээр дамжуулан цахимаар гаргах боломж бий болсон. Тодруулбал,
- НЗДТГ-ын тусгай дугаар 1800-1200
- НХМГ-ын тусгай дугаар 70128012
- Нийтийн тээврийн газрын тусгай дугаар 70044040
- Мессежээр илгээсэн 131200
- Засгийн газрын 11-11.mn
- ulaanbaatar.mn систем
- Check My service аппликэйшн
- Smart UB аппликэйшн
- Нийслэл Улаанбаатар Фэйсбүүк хуудсаар дамжуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа, харьяа газар, агентлагуудтай холбоотой санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах юм.
Харин ирсэн өргөдөл гомдлыг хариуцсан байгууллага, албан хаагчид Дотоод удирдлагын системээр хуваарилна. Хариуцсан албан хаагч өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснээ иргэний гаргасан эх үүсвэрээр нь болон ESERVICE системээр дамжуулан хүргэх юм.
Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мөн тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ SMARTCAR системийг нэвтрүүлсэн. Энэ системийг ашиглан хэрэглэгчид 14 төрлийн үйлчилгээг мөн цахимаар авах боломжтой. Энэ оны 11 сарын /2020.11/ байдлаар улсын хэмжээнд 1,111,432 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 54 хувь буюу 605,505 нь Улаанбаатар хотынх байгаа юм. Одоогоор Smartcar аппликейшнийг 183260 хэрэглэгч гар утсандаа татаж аван, ашиглаж байна.
НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
