Аж ахуй эрхлэгчдийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдүүлсэн нь Өрсөлдөөний тухай хууль, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль,
Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 78 дугаар тогтоол болон холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журамд нийцэж байгаа эсэхийг шалган тогтоохоор хяналт шалгалтыг хийсэн.
Цар тахлын онцгой нөхцөл байдалтай, иргэдийн орлого буурсан үед бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах чиглэл баримтлахгүй “Сүү” ХК-иас Миний Монголын сүүний үнийг /3,2%/ 100 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.13 дугаар зүйлийн 4 дахь хэсгийг зөрчсөн болох нь тогтоогдсон.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагчийн “Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдүүлсэн шийдвэрээ хүчингүй болгож, үнийг бууруулах” албан шаардлагыг тус компанид хүргүүлсэн.
“Сүү” ХК нь Улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг үндэслэн 500,000 төгрөгөөр торгох торгуулийн арга хэмжээг авч ажиллалаа.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
