Монгол Улсын Засгийн газрын энэ оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тогтоол, мөн сарын 22-ны өдрийн нийслэлийн Засаг даргын А/1320 тоот “Бүх нийтийн бэлэн байдал”-ын зэрэгт 12 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд шилжүүлэх тухай захирамж гарсан. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаал гарснаар Улаанбаатар хүрээний цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллаж байна. Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих, хязгаарлалт тогтоох чиг үүргийн дагуу удирдлага зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодрууллаа.
Нийслэлийн хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 23 ны өдрийн 06 цагаас эхлэн хатуу хөл хорио тогтоон ажиллахад танай албаны чиг үүргийн тань хүрээнд нөхцөл байдал ямар байна вэ?
Тээврийн цагдаагийн албаны тухайд нийслэл хотын доторх болон нийслэл хотоос орох, гарах шалган нэвтрүүлэх товчоодод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт тавин ажиллаж байна. Алба хаагчид өглөө, өдөр, шөнийн гэсэн гурван ээлжээр 24 цагийн туршид гудамж замын хөдөлгөөнд хяналт тавьж, хязгаарлалт хийн ажиллаж байна.
“Бүх нийтийн бэлэн байдал”-д шилжсэн сүүлийн долоо хоногийн хугацаанд хязгаарлалтай холбоотойгоор хөдөлгөөний эрчим буурч, авто замын ачаалал 70 гаруй хувиар буурсан. Хөдөлгөөнд зөвхөн үйл ажиллагааг нь нийслэлийн Засаг даргын захирамжийн хавсралтад дурдсанаар зөвшөөрсөн 15 салбарын ажилтан, албан хаагчдын QR тусгай зөвшөөрөл олгогдсон тээврийн хэрэгсэл оролцож байгаатай холбоотойгоор тус албанд ирэх зам тээврийн ослын дуудлага мэдээлэл өнгөрсөн 2019 оны мөн үеийн 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад 61.5 хувиар, зам тээврийн ноцтой осол, хэргийн дуудлага 74.2 хувиар тус тус багассан байдалтай байна.
Энэ хугацаанд нийтлэг ямар зөрчил дутагдал гарч байна. Иргэд олон нийтдээ ямар сэрэмжлүүлэг хүргэх вэ?
Энэ удаад нийслэлд тогтоосон “Бүх нийтийн бэлэн байдал”-ын үед дийлэнх иргэд маш хариуцлагатайгаар хорио цээрийн дэглэмийг сахиж байна. Энэ нь үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагууд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, хязгаарлалт тогтоон ажиллаж байгаа алба хаагчдын үйл ажиллагаанд дэм болж байна. Иргэд ийнхүү ухамсартай байгааг хараад манай алба хаагчид улам ихээр урам авч, гадаа цаг агаар хүйтэн, нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч иргэдийнхээ төлөө илүү хичээн ажиллахад түлхэц болж байгаа юм.
Гэтэл зарим иргэд өөрийн хувийн эрх ашиг, хүслээ тэргүүнд тавьж хорио цээрийн дэглэм, журмаа сахилгүй тээврийн хэрэгслээр шилжилт хөдөлгөөн хийх зэргээр өөрийгөө болон бусад иргэдийг эрсдэлд оруулж болзошгүй үйлдлийг гаргаж байгаад харамсаж байна. Тухайлбал: Өмнөх хязгаарлалтаар олгож байсан хүчингүй болсон QR тусгай зөвшөөрлийг автомашиндаа байршуулан хөдөлгөөнд оролцох, зөвшөөрөл олгогдсон хэдий ч хориглосон цагаар зорчих, бусдын автомашины тусгай зөвшөөрлийг ашиглах зэрэг зөрчил дутагдлыг гаргаж байгааг газар дээр нь илрүүлэн шалгаж байна.
Ингэж хорио цээрийн дэглэм зөрчин ашиглаж байгаа тусгай зөвшөөрлийн асуудлаар зарим иргэд эрүүгийн хариуцлага хүлээж байна. Иргэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт холбогдон эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлтэй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Мөн өөрт нь ажил үйлчилгээтэй нь холбогдуулан олгогдсон тусгай зөвшөөрлөө ашиглан автомашинаараа дэмий сэлгүүцэн өөр зорилгоор ашиглах, зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхлэн зорчигч тээвэрлэх зэрэг эрсдэлтэй үйл ажиллагаа явуулах зөрчил дутагдал гаргаж байгааг илрүүлэн ажиллаж байна.
Орон нутагт болон нийслэлд зорчиж байгаа иргэддээ хандаж ямар анхааруулгыг Тээврийн цагдаагийн албанаас хүргэх вэ?
Өнгөрч буй долоо хоногийн хугацаанд ноцтой зам тээврийн ослын улмаас 4 хүний амь нас хохирсон байна. Тухайлбал: энэ сарын 24-ны өдөр Дундговь аймагт мотоцикл барьж явсан 46 настай иргэн амиа алдсан. Мөн 2020-12-27-ны өдөр Баян-өлгий аймагт суудлын автомашин онхолдож 20 настай залуугийн амь нас хохирсон, мөн тухайн өдөр Төв аймагт мотоцикл онхолдож жолоодож явсан 65 настай иргэн амиа алдсан тохиолдол бүртгэгдэн шалгагдаж байна. Харин нийслэлд энэ сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Баянхошууны замд суудлын автомашин гудамжны гэрэлтүүлгийн шон мөргөж, жолоодож явсан 41 настай иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Иймд ноцтой зам тээврийн осол гарч байгаа үндсэн шалтгаан болох согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хурдаа зөв тохируулан халтираатай авто замаар анхаарал болгоомжтой бага хурдаар зорчих, жолооч гэлтгүй зорчигч нар ч гэсэн хамгаалах бүсийг тогтмол зүүх, шөнийн цагаар автомашиныхаа гаднах гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн эсэхийг тогтмол шалгаж, бүрэн асааж байх, улирал цаг агаарын нөхцөлд тохирсон өвлийн тэмдэглэгээ, хээтэй дугуй ашиглах зэрэгт онцгой анхаарч хөдөлгөөнд оролцоорой гэж иргэддээ зөвлөж байна.
Хүйтний эрч хүч чангарч байна. Хатуу хөл хорионы хугацаанд зам тээврийн ослын нөхцөл байдал ямар байна вэ?
Энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 14-ны өдрийн хугацаанд мөрдөгдсөн “Бүх нийтийн бэлэн байдал”-ын нөхцөл байдлыг өмнөх 2019 оны тухайн өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулан үзэхэд зам тээврийн ослын дуудлага мэдээлэл 2894 бүртгэгдэж өмнөх үеэс 64 хувиар, зам тээврийн гэмт хэрэг 73 гарч өмнөх үеэс 68 хувиар, хүний амь нас хохирсон тохиолдол 15 бүртгэгдэж өмнөх үеэс 60 хувиар, гэмтсэн хүн 71 бүртгэгдэж өмнөх үеэс 73 хувиар тус тус буурч байсан.
Харин хоёр дахь удаагийн “Бүх нийтийн бэлэн байдал”-д шилжсэн 12 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 485 зам тээврийн ослын дуудлага бүртгэгдэж, 14 гэмт хэргийн улмаас 4 хүний амь нас хохирч, 8 хүн гэмтэж, согтуугаар автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 151 зөрчлийг илрүүлж ажилласан. Гадаа хэдийгээр хүйтэн байгаа хэдий ч алба хаагчид маань хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, иргэдийн аюулгүй байдлыг хангах, цар тахлаас сэргийлэх хорио, цээрийн дэглэмийг мөрдүүлэх өндөр их хариуцлага хүлээж төрийнхээ сүлдэнд тангараг өргөсөн учраас бидэнд халшрах, няцах эрх байхгүй. Тиймээс бид та бүхнийхээ төлөө хүйтнийг үл ажран үүргээ нэр төртэй биелүүлэх болно. Харин иргэд та бүхэн минь хариуцлагатай байж амны хаалтаа зүүж, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмээ сахиж, орон гэртээ байхад анхаараарай.
Айлчлан ирж буй шинэ ондоо айл өрх бүр аз жаргал, эрүүл энх байж, замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримтлан, бусдадаа хүндэтгэлтэй хандаж, аюул эрсдэлгүй байх болтугай. Хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа хичээцгээе
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
