Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх эмнэлгүүдийн бэлэн байдал, халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөж байгаа эсэхийг шалгах, шинээр PCR шинжилгээний лабораторийг байгуулах асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан болон ЭМЯ-ны холбогдох удирдлагууд өчигдөр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа.
Эрүүл мэндийн сайд Налайх дүүрэгт ажиллах үеэрээ эмч, ажилтнуудтай онлайн уулзалт хийж, тэдний саналыг сонсож, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээр болсон юм.
Мөн Ковид-19 халдвартай хүн эмнэлгээр үйлчлүүлсэн тохиолдолд халдварыг цааш тархаахгүй байх, тасаг хоорондын үйл ажиллагааны уялдаа, эрсдэлээс сэргийлэх тал дээр халдварын дүрмээ сахин ажиллахыг сануулж, засаж залруулах шаардлагатай хэд хэдэн зүйлийг онцолж, үүрэг чиглэл өглөө.
Эрүүл мэндийн сайдын зүгээс “Бид ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө Коронавирусийн халдварын эсрэг бүх анхаарлаа хандуулж ажиллаж байгаа ч бусад төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээ тасралтгүй явуулж, хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын суурь хөгжил, чадамжийг цаг алдалгүй сайжруулах нь хамгийн чухал. Тиймээс тус дүүргийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөцийг чадвахжуулах асуудлыг шийдвэрлэнэ. Түүнчлэн энэ нэгдүгээр сардаа багтаан тус дүүрэгт PCR шинжилгээний шинэ лабораторийг байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр дүүргийн ард, иргэддээ цаг алдалгүй шуурхай шинжилгээ хийх, тусламж үзүүлэх боломж бүрдэнэ” хэмээн онцоллоо.
ЭМЯ-аас тус дүүрэгт нэн шаардлагатай байгаа мэс заслын болон оношилгооны дурангийн аппаратууд, рентген аппарат, компьютер томографикийн аппарат зэрэг эмнэлгийн суурь тусламж, үйлчилгээг сайжруулах ажлуудыг хийхээр болсон байна. Түүнчлэн төрөлжсөн төв эмнэлгүүдэд үзүүлж буй мэс засал, оношилгоо, эмчилгээг дүүргийн эмнэлгүүд үзүүлдэг болгох тал дээр анхаарч, бодлогоор бүх талын дэмжлэгийг үзүүлэх юм.
Тус дүүргийн ард иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах, оношлох, эмчлэх “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг энэ онд байгуулахаар болсон юм.
Цар тахлын үед шаардлагатай тохиолдолд иргэдийг тандалт, судалгаанд хамруулах үүднээс өнгөрсөн хугацаанд ЭМЯ-аас Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохархан дүүргүүдэд Молекул биологийн лабораторийг байгуулаад байна. Удахгүй Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн лабораториуд ашиглалтад орохоор ажиллаж байна.











Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
