Б.Болдсайхан эмч цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Хүнд мэс заслын дунд эмчийг солино гэсэн ойлголт байхгүй. Тэр байтугай тэр оронд байгаа сувилагч гээд 10 хүний хэн нь ч солигдохгүй. Яг үүнтэй адил эрүүл мэндийн салбарт хоёр зүйлийг л сольж болохгүй. Нэгдүгээрт, ирэх гуравдугаар сард Коронавирусийн халдварын хамгийн хүнд үед ирж байна. Халдвар улам ихсэнэ. Биднийг маш хүнд цаг үе хүлээж байна. Яг ийм үед салбараа удирдаж байгаа хүнийг солих нь зүрхний мэс заслын үед эмч зүрх зогссон өвчтөнөө орхиод гарсантай адил.
Хоёрдугаарт, энэ сарын 1-ний өдрөөс манай салбарыг үндсээр нь эрүүлжүүлэх, маш олон хүнээс санхүүжилттэй холбоотой гомдол ирдэг эрүүл мэндийн даатгалын асуудлыг цоо шинээр хийж байна. ЭМЯ СЯ-тай хамтран Засгийн газрын түвшинд хийж буй маш том ажил. Үүний үр дүнд дөрвөн жилийн хугацаанд энэ салбар маань хүн шиг байх ёстой. Энэ ажлын эхлэл зөв тавигдаж явж байхад сайдыг солино гэдэг нь том асуудал болж байна. Би тэр хүнийг танихгүй. Нэг ч удаа уулзаж байгаагүй. Салбартаа хийсэн ажлууд ихтэй учраас би мэдээд байна. Залуу, зоригтой хүн байна гэж харж байгаа. Энэ хүнийг турж эцтэл нь эхлүүлсэн ажлыг нь дуусгуулах ёстой. Мөн вакцинаа авчраад ковидоо дарах ёстой. Монголчууд ковидоосоо салах ёстой.
Гуравдугаарт, наадам гэхэд шинэ даатгалын хууль хэрэгжиж эмнэлэг, иргэд, өвчтөн, эмч нар бүгд ойлгож ажил нь жигдэрсэн байх хэрэгтэй. Үүний дараа хална уу, үлдээнэ үү тэр ажлаа яримаар байна. Мэс заслын дундуур тэр эмчид тухайн мэс заслын хариуцлага тооцно гэж ойлгож болохгүй. Тасагт гараад ирсэн хойно ярьж болно. Өөрийгөө, монголчуудаа, иргэдээ бодож бид явбал аюулгүй байх вэ, ковидоо яаж дарах вэ, вакцинаа яаж хурдан хийх үү, эрүүл мэндийн салбарт шинэчлэл яаж хурдан хийх үү гэдгийг бодож ажиллах хэрэгтэй байна. ” гэлээ.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
