Нийслэлийн Амгалан амаржих газар нь Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн хүн амд эх барих, эмэгтэйчүүд, нярайн цогц тусламж үйлчилгээг үзүүлдэг.
2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр коронавируст “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол гарсантай холбогдуулан үйл ажиллагааг хэсэгчлэн тусгаарлах горимоор зохицуулалт хийн, Баянзүрх дүүргийн жирэмсэн эхчүүд, нярай, эмэгтэйчүүдийг ЭХЭМҮТ, мөн СБД-ийн жирэмсэн эхчүүд, нярай, эмэгтэйчүүдийг Нийслэлийн Өргөө амаржих газарт түр хугацаанд шилжүүлэн төрөх, төрсний дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Шилжүүлэн ажиллах арга хэмжээ авсан ч амаржих газарт хэвтэн эмчлүүлж байсан төрсөн болон жирэмсэн эх, эмэгтэйчүүд, нярайд эмч, эмнэлгийн ажилтнуудын зүгээс НОК, ЭМЯ, НЭМГ болон ХӨСҮТ-ийн заавар зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан 24 цагийн турш тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлсээр байна.
Тус амаржих газрын хамт олон 2021 оны 02 дугаар сарын 04-нд нийт эмч, ажилтнууд болон хэвтэн эмчлүүлэгчдийг PCR шинжилгээнд бүрэн хамруулж, тандалт судалгаа болон зураглал гаргаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийснээр хариу арга хэмжээг шуурхай авч, хэвийн үйл ажиллагаанд оруулахаар хичээнгүйлэн ажиллаж байна.
Энэ хугацаанд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан 164 үйлчлүүлэгчийг гэрт нь гаргасан байна.
Өнөөдрийн байдлаар, тус амаржих газарт 56 эмч, эмнэлгийн ажилтнууд нийт 16 үйлчлүүлэгч, 18 нярайд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэхийн сацуу сэтгэл засал, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг түгээн ажиллаж байна.
2021 оны 02 дугаар сарын 05–наас 07-ны хооронд нийт 9 кесарь мэс заслыг амжилттай хийж, төрөх замаар 3 эхийг амаржуулж, 12 нярайг өлгийдөн авчээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
