УГТЭ нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим үйлчилгээг сайжруулах үйл ажиллагааны удирдамж”-ын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хүрээнд 2020 оны 11 сарын 02-ны өдрөөс Урологийн тасгийг шинээр байгуулан мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлэн УНТЭ-тэй хамтран ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 250-300 иргэнд урологийн бүх төрлийн мэс заслын тусламжийг үзүүлжээ.
Монгол улсад бөөр шээсний замын өвчлөлийн тэргүүн эгнээнд бөөр шээсний зам чулуужих өвчин, эрчүүдийн түрүү булчирхайн эмгэг, бөөр шээсний замын хавдрын эмгэгүүд орж байна.
УНТЭ-ийн Урологи андрологийн төвийн их эмч, УГТЭ-ийн Урологийн тасгийн эрхлэгч Н.Саранцэцэг:
Миний хувьд УНТЭ-ийн Урологи, андрологийн мэс заслын тасгийн мэс заслын эмч бөгөөд 2020 оны 11-р сараас эхлэн одоог хүртэл УГТЭ-ийн Урологийн мэс заслын тасгийг хөгжүүлэх зорилготойгоор ирж ажиллаж байна. Бөөрний мэс заслын эмгэг, андрологийн эмгэгүүд нь Монгол улсад дээгүүрт ордог өвчлөлийн нэг бөгөөд УГТЭ шинэ тасагтай болсноор төвлөрлийг сааруулж, иргэдэд хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж, хүлээгдлээс үүсэх хүндрэлийг бууруулж байгаа нь хамгийн том давуу тал юм.
2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр урологийн дурангийн KARL STORZ брэндийн 2021 оны нэгдүгээр сард үйлдвэрлэгдсэн цоо шинэ дурангийн багаж, тоног төхөөрөмжтэй болсон. Энэхүү багаж нь өвчтөнд үүсэж болох хүндрэлийг бууруулсан, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан програм хангамж болон бусад тоноглолоор бүрэн тоноглогдсон. Ингэснээр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь УНТЭ-т хийгддэг бөөр шээсний замын бүх төрлийн мэс заслыг хийх бүрэн боломжтой болсон. Ингэснээр бид түрүү булчирхайн мэс заслыг дурангийн аргаар хийх, бөөр шээсний замын аль ч замд байгаа чулууг авах, шээсний сувгийн эмгэгийг дурангийн аргаар засах гэх мэт мэс заслуудыг хийж байна.
Иргэддээ зөвлөхөд танд ямар нэг зовиур илэрвэл цаг алдалгүй эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх хэрэгтэй. Аливаа өвчнийг эрт үед нь илрүүлбэл хөрөнгө мөнгө бага зарцуулахаас гадна амьдралын чанарт өөрчлөлт оруулахгүйгээр эрт оношлуулж эмчилгээ хийлгэж бүрэн эдгэрэх боломжтой байдаг.
УГТЭ-ийн Урологийн тасгийн их эмч Г.Алтанхуяг:
Манай эмнэлэг нь 2014 оны 10-р сараас эхлэн Урологийн амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлж ирсэн бөгөөд 2020 оны 11-р сараас эхлэн Урологын тасгийн Ерөнхий мэс заслын тасгаа түшиглэн 10 ортойгоор байгуулж, дөрвөн эмч хоёр мэс заслын сувилагчтайгаар иргэдэд энэ төрлийн бүх төрлийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн.
Үүнээс хойш бид 300 орчим мэс заслыг амжилттай хийж, амбулаториор 1000 гаруй үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүллээ. Бидний хувьд нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэд болон баруун найман аймаг болох Булган, Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн иргэдэд урологийн мэс заслын болон амбулаторын тусламж үйлчилгээг үзүүлж байна.
УГТЭ-ийн Урологийн тасгийн их эмч Б.Аздэлгэр:
Манай амбулаторийн тасаг нь 18-85 насны иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд долоо хоногт 100-150, жилдээ 5000 орчим иргэн үйлчилгээ авч байна. Шээсний зам чулуужих эмгэг, түрүү булчирхайн томролт, үрэвсэл, бөөр шээсний замын цочмог халдварууд, хортой болон хоргүй хавдар зэрэг өвчлөлүүд зонхилж байна. Бид үзлэгээс гадна гуурс тавих, солих, мэс заслын дараах боолт хийх, хяналтын үзлэг зэргийг хийж байна.
Энэ төрлийн эмгэг, өөрчлөлтүүдийг тууштай эмчлүүлэх нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл давтан үзлэг, шинжилгээнүүдээ эмчийн хэлсэн цаг тухай бүр нь үзүүлж хяналтанд явж, эмчийн бичсэн жороор эмээ цаг тухайд нь хэрэглэж хэвших шаардлагатай. Энэ төрлийн эмгэг нь маш хурдан хүндэрдэг учир дур мэдэн эмчилгээ хийхгүй байхыг анхааруулья.
Иргэд та бүхэн манай эмнэлгээр үйлчлүүлэхдээ манай эмнэлгийн www.shastinhospital.mn вэб сайтын ОНЛАЙН ЦАГ Захиалга цэс /https://ugte.moh.gov.mn/time_order/ болон 7704-6666 болон цаг захиалгын нэгдсэн төв болох 1800119 дугаараас цаг авах боломжтой. Мөн иргэд эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ 72 цагийн PCR шинжилгээний хариутай байх шаардлагатай.
УГТЭ-ийн Урологийн тасгийн мэс заслын сувилагч Д.Хонгорзул:
Миний бие 2020 оны 11-р сараас УНТЭ-т мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж одоо эмнэлгийнхээ Урологийн тасагт мэс заслын сувилагчаар ажиллаж байна. Манайд хийгдэж байгаа мэс засал нээлттэй, болон дурангийн гэсэн хоёр аргаар хийгддэг бөгөөд 2-3 цаг үргэлжилдэг. Нэг мэс засалд хамгийн багадаа 7-8 хүн буюу мэс заслын эмч гурав, унтуулгын эмч, сувилагч, мэс заслын оператор сувилагч, туслах сувилагч, үйлчлэгч гэсэн багийн бүрэлдэхүүнтэй оролцдог.
ВИДЕО:








Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно
Морь, нохой, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Өнөөдөр улаан бич өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хур
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн
