УГТЭ “Олон улсын эмч нарын өдөр”-ийн хүрээнд уламжлал ёсоор зохион байгуулагддаг “Эрдмийн чуулган-2021” эрдэм шинжилгээний хурлаа 2021 оны 03 дугаар сарын 30-ний өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь эмч, эмнэлгийн мэргэжилтний эрдэм судлалын ажлыг дэмжих, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн мэдлэг ур чадварыг хөгжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн эрдмийн чуулганд тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүд өөрсдийн хийсэн эрдэм шинжилгээ судалгааны 40 өгүүлэл, 17 ховор тохиолдол, 20 онолын сэдэв бүхий бүтээлээ ирүүлж оролцлоо.
Энэ удаагийн “Эрдмийн Чуулган-2021” эрдэм шинжилгээний хурлын Үндсэн илтгэлийг АУ-ны доктор, НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа “Зүрх судас ба Covid-19” сэдвээр уншиж сонордууллаа. Эмч мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээний бүтээлүүдээс шилдэг 15 бүтээлийг аман илтгэл, 10 бүтээлийг ханын илтгэл хэлбэрээр хэлэлцүүлж, судалгааны ажлын чанар үр дүн, шинэлэг тал, илтгэгчийн ур чадвар, эмнэлзүйн ач холбогдол зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэж шалгарууллаа.
Уг Эрдмийн Чуулганы Тэргүүн байрыг их эмч Г.Мижидсүрэн нарын “Зүрхний цочмог шигдээс бүхий өвчтөнүүдэд олон судасны эмгэгийн үед дан шигдээс хамааралт судсанд эсвэл олон судсанд титэм судсан дотуурх эмчилгээ хийсэн үр дүн” сэдэвт судалгаа, Дэд байрыг их эмч Д.Эрдэнэболд нарын “Архины шалтгаант нойр булчирхайн цочмог үхжилт үрэвслийн оношилгоо, эмчилгээг боловсронгуй болгох нь” сэдэвт судалгаа, Гутгаар байрыг их эмч Н.Лхамцоо нарын “УГТЭ-ийн харвалтын тасагт тархины эдийн доторх цус харвалтын улмаас нас барсан өвчтөнүүдэд тархины үхэлтэй донор болох боломжийг эмнэлзүй болон суурь шинжилгээнүүдээр тооцоолсон нь” сэдэвт судалгааны бүтээлүүд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
Мөн их эмч нарын Ж.Төгөлдөр “Өнчин тархины хавдрын трансфеноид дурангийн мэс засал”, их эмч Д.Жавзан-Орлом нарын “Уушгины хатгаагаар хүндэрсэн ковид-19-ийн тохиолдол”, их эмч Б.Дэлгэрмаа нарын “Бүсэлхий нугалмайн дагнасан ивэрхий ба бүсэлхий нугалмайн ивэрхий спондилит, шморлийн ивэрхийтэй хавсарсан эмгэгийн соронзон резонанст томографи оношилгооны үр дүнгээс” сэдэвт судалгаанууд “Шилдэг ханын илтгэл”-ийн төрөлд тус тус шалгарлаа. Эрдмийн чуулганд ирүүлсэн нийт бүтээлүүдийг “Эрдмийн Чуулган-2021” товхимол болгон хэвлүүлж эмнэлгийн эрдэм шинжилгээний цахим санд байршууллаа.




Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно
Морь, нохой, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Өнөөдөр улаан бич өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хур
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн
