Хаврын дулаахан энэ өдрүүдэд хатуу хөл хориотой байгаа иргэд дасгал хөдөлгөөн хийх, агаар салхинд гарах зорилгоор унадаг дугуйгаар явах нь элбэг үзэгдэх болов. Гэвч жирийн үед Улаанбаатарт унадаг дугуйн зориулалтын зам, аюулгүй төлөвлөлтүүд дутмаг байдгаас болж дугуй унах хүн цөөхөн байдаг. Гадны орнуудын жишээг харвал Дани, Нидерланд зэрэг орон “унадаг дугуйны архитекторт” ихээхэн ач холбогдол өгдөг байна. Дугуй унахад аюулгүй байдлыг бий болгох үүднээс дугуйн гүүр, тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэгийг онцгойлон шийддэг аж. Ингэснээр иргэд дугуйг ихээр унаж автомашины түгжрэл буурах давуу тал үүсдэг байна. Тэгвэл үүнтэй адил Монголын анхны дугуйн гүүрэн гарц 2021 онд багтаж ашиглалтанд орох сайхан мэдээг та бүхэнд дуулгая.
Барилгын салбарт “Хүн Төвт” төлөвлөлтийг хэрэгжүүлэн ажиллагч “Тэсо Пропертис” групп Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтын ажиллагааны томоохон гэрээ байгуулж хүрээлэнгийн баруун хаалганы харалдаа явган болон дугуйтай хүн зорчих боломжтой ГҮҮРЭН ГАРЦ хийхээр болжээ. Мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ҮЦХ-ийн баруун хаалга орчмын 0,9 га газрыг бүрэн цэцэрлэгжүүлж 0,5 тэрбум төгрөгийн ландшафтыг өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулахаар болсон байна.Дээрх гүүрний загвар дизайны шийдэлд байгалийн өнгө төрхийг илүүтэй гаргахыг зорьжээ.
Дугуйн гүүрэн гарцны давуу тал нь хүүхэд багачууд, тэргэнцэртэй иргэд, ахмад настнууд автомашины замаар аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байна.
Нэг тал нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, нөгөө тал нь Өндөр зэрэглэлийн Sky Garden хотхонтой холбогдох энэхүү гүүрэн гарц нь тус хотхоны Монголын барилгын салбарт анх удаа хийж буй онцгой төлөвлөлтүүдийн нэг аж.



435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
