Монголын татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Хорин хоёр дахь жилдээ “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг Таны төлсөн татвар тахлыг давах дэм уриан дор тэмдэглэн татвар төлөгчдөдөө талархах, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээ шаардлагад тохирсон цахим сургалт зохион байгуулах, хүүхэд багачуудын татварын боловсролыг дээшлүүлэх, татвар төлөгчдөө сонсоё аянг сошиал сайтуудад өрнүүлэх гэсэн үндсэн чиглэлийн дагуу тэмдэглэн өнгөрүүлнэ.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг үед татварын хууль тогтоомжоо биелүүлж, татвараа төлж төсөв бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан татвар төлөгчдөө алдаршуулах зорилгоор дараах төрлүүдээр шилдэг татвар төлөгчдөө шалгарууллаа.
Татварын хуулийг хамгийн сайн биелүүлсэн “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” -өөр 20 аж ахуйн нэгжийг сегмент тус бүрээс таван шилдэг аж ахуйн нэгжийг шалгарууллаа.
-Том -Скайнэтворкс ХХК, Монгол шуудан ХК, Нисээч-интернэшнл ХХК, Адмонпринт ХХК, МТЧ ХХК
-Дунд -Барилга архитектур корпораци ХХК, Интерактив би Ая ХХК, Термотех ХХК, Есөн од фууд интернэшнл ХХК, Монголын уламжлалт эмнэлэг сургалтын төв мамба дацан ХХК,
Жижиг -Булган аймгийн Сод хан трэвел ХХК, Увс аймгийн Энержи-импайр ХХК, Баянгол дүүргийн Гермесцентр ХК, Хан-Уул дүүргийн Ди би ай эс ХХК, Ариусгалтрейд ХХК,
Бичил -Төв аймгийн Лимон фарм ХХК, Өмнөговь аймгийн Аргамжинцэцэг ОНӨААТҮГ, Сүхбаатар дүүргийн ЭЗХ трейд ХХК, Сэлэнгэ аймгийн Баянсуудал шүтээн ХХК, Хэнтий аймгийн Дадалбуудай ХХК
“ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”- өөр 10 иргэнийг тодрууллаа.
Хан -Уул дүүргийн иргэн Ж.Оджаргал, Ж.Од, Л.Элдэв-Очир, Л.Чинбат, Л.Болд, Д.Ончинсүрэн, Б.Уянга, Баянзүрх дүүргийн иргэн Д.Сүрэнхорлоо, Сонгонихайрхан дүүргийн иргэн Ж.Энхбаяр Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Баттулга нар шалгарлаа.
Эдгээр 10 иргэн нийт дүнгээрээ 15.1 тэрбум төгрөгийн татварыг төлсөн байна.
“ХАМГИЙН ИХ ТАТВАР ТӨЛСӨН” 10 аж ахуйн нэгж
Эрдэнэт үйлдвэр ТӨАТҮГ, Эрдэнэс таван толгой ХК, Оюу толгой ХХК, АПУ ХК, Энержи ресурс ХХК, Болдтөмөр ерөө гол ХХК, Спирт бал бурам ХХК, ТИ ЖИ ВИ СИ ӨҮ ХХК, Хүрэн толгой коал майнинг ХХК, Тавантолгой ХК
“ХАМГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАСАН ТАТВАР ТӨЛӨГЧ”- 10 аж ахуйн нэгж
Эрдэнэт үйлдвэр ТӨАТҮГ, Эрдэнэс таван толгой ХК,
Хүрэн толгой коал майнинг ХХК, ХААН БАНК ХХК, Энержиресурс ХХК, Ти Ти Жи Ви Си Өү ХХК, Тийсс Монгол ХХК, Бодь-Интернэшнл ХХК, Монголын алт МАК ХХК М Си Эс Протерти ХХК
“АЖЛЫН БАЙРАА САЙН ХАДГАЛСАН ТАТВАР ТӨЛӨГЧ” -10 аж ахуйн нэгж
Таван толгой түлш ХХК, Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Номинхолдинг ХХК, Таванбогд фүүдс ХХК, Өндөр алтайн зам ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Багануур ХК, Жимобайл ХХК, Жүр-Үр ХХК гэсэн аж ахуйн нэгжүүд шалгарлаа.
Шинэчилсэн татварын багц хууль анхны жилдээ хэрэгжлээ. Үүнтэй холбоотойгоор хуулийн хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан хүндрэл бэрхшээл, ойлголтын зөрүүг тодруулах зорилгоор “Татвар төлөгчөө сонсоё” цахим хэлэлцүүлгүүдийг фэйсбүүк, клубхаус сошиал сайтуудаар дамжуулан өдөр бүр хийж татвар төлөгчдийн санал хүсэлтийг нэгтгэх юм. Мөн татвар төлөгчдийн өдрүүдийн үеэр шинэ хууль, журам, аргачлал, цахим татварын үйлчилгээний тухай том, дунд, жижиг, бичил, хувь хүн хүмүүсийн хэрэгцээнд тулгуурласан 17 төрлийн цахим сургалтыг ТЕГ-ын газар хэлстүүд, ТТТГ, НТГ, аймаг, дүүргийн татварын хэлтсүүд өөрийн харъяа татвар төлөгчдөд зориулан хуваарийн дагуу зохион байгуулна.
Ирээдүйн татвар төлөгч хүүхэд багачуудынхаа дунд 22 дахь жилдээ гар зураг, тик ток бичлэгийн уралдааныг 2021.04.10-30-ны өдрүүдийн хооронд цахимаар зохион байгууллаа. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” сэдвийн хүрээнд зарласан уг уралдаанд 1800 хүүхэд багачууд оролцлоо. Энэ жилийн уралдаанд оролцогч хүүхдүүдийн бүтээлд татварыг ээж, эх хүнээр төлөөлүүлсэн дүсрлэл их байсан нь онцлог байв. Энэхүү уралдааны дүнг 2021.05.13-нд танилцуулж, шалгарсан хүүхдүүддээ уралдааны болзолт шагнал, Татварын боловсролыг дэмжигч Мобиком корпораци ХХК, Юнител групп ХХК, Жимобайл ХХК, Скайтель ХХК, Тэсо групп ХХК, Монгол даатгал ХК, Хурд авто ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн гарын бэлгийг хүргүүлнэ.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авл
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
