2021 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжтой боллоо. Иргэн та ехаламж систем рүү хандаж хүүхдийн мөнгөн тэтгэмждээ бүртгүүлээрэй.
www.ehalamj.mn цахим системийг ашиглан нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжгүй иргэн сум, хороондоо биечлэн очиж хүсэлтээ гаргах боломж нь хэвээр байна. Энэ тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан төрийн байгууллагын мэдээллийн санд байгаа тухайн иргэнтэй холбоотой Мэдээллийг цаасаар авалгүй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.
Нийт 11 төрлийн халамжийн үйлчилгээг цахим системээр дамжуулан олгох нөхцөл бүрдлээ. 2021 оны зургаадугаар сараас онцгой тохиолдлын 5 төрлийн тэтгэмжийг цахимд шилжүүлнэ.
-18 нас хүрэхээсээ өмнө өнчин болсон 18-24 насны иргэн
-Гэр орон сууц нь цаашид амьдрах боломжгүй болсон иргэн
-Хорих ангиас суллагдсан иргэн
-Өрх толгойлсон гэр оронгүй иргэнд олгодог тэтгэмжүүд
-Онцгой тохиолдлын тэтгэмжүүдийг www.ehalamj.mn системд нэвтрүүлнэ.
Энэ ондоо багтаад асаргааны тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт, тусламж гээд 10 төрлийн үйлчилгээг нэмсэнээр нийт 21 үйлчилгээг цахимд шилжүүлнэ.
Иргэд www.ehalamj.mn цахим хуудас, төрийн үйлчилгээний цахим машин “ТҮЦ” машин, ebarimt аппликэйшн, емонголиа зэрэг системийг ашиглан нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтээ гаргах боломжтой юм. Цаашид нийгмийн халамжийн бүх үйлчилгээг шат дараалалтай цахим хэлбэрт шилжүүлнэ.
Эх сурвалж: ХНХЯ

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
