Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны 06 дугаар сарын 2-ны өдөр 136 тоот зарлиг гаргаж ахмад шүүгч Тэрбишийн Энхтуяаг Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагналаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд Монгол Улсын Гавьяат хуульч Т.Энхтуяаг өнөөдөр (2021.06.03) хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор Э.Батбаяр “Шударга ёсыг тогтоох, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулж Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагнуулсан Танд Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс баяр хүргэе. Цаашдын ажил, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.
Монгол Улсын Гавьяат хуульч Т.Энхтуяа талархал илэрхийлээд “Шүүхээс томилогдож МУИС-д элссэнээс хойш дөч шахам жил шүүхээр овоглосон минь их хувь тавилан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүртсэн Гавьяат хуульч цол бол надтай мөр зэрэгцэн ажиллаж байсан, одоо ч шударга үнэнийг дэнсэлж байгаа зуу, зуун шүүгчийн хөдөлмөрийг үнэлсэн хүндэтгэл гэж хүлээж авлаа. Шүүгчийн ажлын чиг шугам бол шударга байдал, зарчимч чанар. Монгол Улсын шүүгчид шударга, зарчимч гэдэгт итгэдэг. Нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтан болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд баярлалаа” хэмээв
Гавьяат хуульч Т.Энхтуяа МУИС-ийг 1979 онд Эрх зүйч мэргэжлээр төгссөнөөс хойш Хэнтий аймгийн шүүхийн шүүгч, Дорнод аймгийн шүүхийн орлогч дарга, дарга, Ерөнхий шүүгч, шүүгчээр 36 жил ажилласан. Аймгийн шүүхийн анхны эмэгтэй Ерөнхий шүүгч тэрбээр шүүн таслах ажлаас гадна тухайн үеийн хуульд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийг мэргэжлийн удирдлагаар хангаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажлыг зөв зохистой шуурхай зохион байгуулж байсан туршлагатай удирдагч.
Ахмад шүүгч Т.Энхтуяа Монгол Улсын шүүхийн салбараас төрж буй 33 дахь Гавьяат хуульч юм.
Эх сурвалж: Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
