Дэлхий нийтэд хөрөнгө оруулалт, худалдаа, гадаад харилцаа буцаад сэргэх, цар тахлын үед дасан зохицож бизнесээ хөгжүүлэх боломжуудыг эхнээсээ нээж өгч байна. Энэ хүрээнд ирэх арваннэгдүгээр сард АНУ-ын Вашингтон, Канад улсын Торонто хотуудад Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлыг дэмжих томоохон үзэсгэлэн, чуулга уулзалт зохион байгуулагдах гэж байна. Уг хөрөнгө оруулагчдын уулзалт, үзэсгэлэн худалдаанд илүү өргөн хүрээнд Монгол Улсын үндэсний брэндүүд, үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүд оролцохоор болоод байна.
Тодруулбал, АНУ-ын Вашингтон хотын Олон улсын худалдааны төвд ирэх арваннэгдүгээр сарын 15-аас 20-ны өдрүүдэд, Канад улсын Торонто хотод арваннэгдүгээр сарын 20-оос 25-ны өдрүүдэд “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулган” зохион байгуулагдах гэж байна.
“Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулган”-ыг ХХААХҮЯ, Жижиг Дунд Үйлдвэрийн Газар, ГХЯ, БОАЖЯ, Үндэсний хөгжлийн газар, АНУ-ын худалдааны яамны Азийн газар, Вашингтон дахь олон улсын худалдааны төв, Канад дах эмэгтэй бизнес эрхлэгчдийн холбоо, АНУ, Канад дахь Элчин сайдын яамд дэмжин ажиллаж байна. Ерөнхий зохион байгуулалтыг Экспорт Олон Улсын Худалдааны Төв ТББ, Дэлхийд нэртэй Монгол ТББ хариуцан ажиллаж байна. “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулган”-ыд оролцсон аж ахуйн нэгж, үндэсний брэндүүд Amazon, Ebay, ETSY, www.MongolianGallery.com цахим дэлгүүрүүд болон бусад олон улсын худалдааны цахим сувгууд дээр байрших боломжийг давхар нээж өгч байгаа юм.
Дээрх олон улсын чуулганыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтарсан уулзалтыг өчигдөр буюу есдүгээр сарын 06-ны өдөр ХХААХҮЯ дээр зохион байгууллаа. Уулзалтанд ЖДҮГ, ГХЯ, БОАЖЯ, Үндэсний хөгжлийн газар, Зээлийн батлан даалтын сан, Японы олон улсын газар, МХАҮТ, Жижиг дунд бизнес эрхлэгчдийн холбоо, Ноос, ноолуурын холбоо, арьс ширний холбоо, Экспортыг дэмжих төслийн нэгж, Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн ЖДҮГ, Экспорт олон улсын худалдааны төв ТББ, , Дэлхийд нэртэй Монгол ТББ болон олон улсын холбоод оролцлоо.
Хамтарсан уулзалтын үеэр төрийн болон төрийн бус, холбоодууд, хувийн хэвшлийн байгууллагууд “энэ удаагийн олон улсын чуулганд олон талын ач холбогдол өгч, илүү өргөн хүрээнд дэмжиж, хамтран ажиллана. Хэдийгээр дэлхий нийтэд цар тахал гаран гадаад худалдаа хумигдаад байгаа ч уг чуулга, үзэсгэлэн бидэнд илүү олон боломжийг нээн, олон улс дахь худалдаа, хөрөнгө оруулалтын сувгуудыг нээж өгч чадна” хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Түүнчлэн Монгол Улсынхаа биет болон биет бус өвийг давхар сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлогыг дэмжих, бүх талын оролцоо, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдааг татах томоохон боломж нээгдэж байгаа юм.
Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулганы хүрээнд :
- Хөрөнгө оруулагчдын олон улсын бага хурал
- АНУ, Канадын төрийн байгууллагууд, агентлагуудтай Монгол Улсын ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг агентлаг, байгууллагуудыг холбох, харилцан туршлага солилцох арга хэмжээ
- Олон улсын бизнесийн салбарынхан, хөрөнгө оруулагч, түншүүдтэй хийх уулзалт
- Хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр танилцуулах
- Үзэсгэлэн худалдаа
- Соёл сурталчлах арга хэмжээ
- Брэнд сурталчлах арга хэмжээ зэрэг олон талын үр дүнтэй арга хэмжээ, эвэнтүүд зохион байгуулагдана.


Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
