Улсын бүртгэлийн байгууллагын цахим үйлчилгээг танилцуулах хэвлэлийн бага хурлыг өнөөдөр /2022.03.14/ зохион байгууллаа. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох “E-Mongolia”-г 2020 оны 10 дугаар сард танилцуулж байсан. Уг цахим системд одоогийн байдлаар төрийн 60 гаруй байгууллагын 640 гаруй үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Төрийн үйлчилгээнүүдээс хамгийн эрэлттэй байдаг нь Улсын бүртгэлийн үйлчилгээнүүд байдаг бөгөөд иргэдийн 60-70 хувь нь бүртгэлийн үйлчилгээг авч байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “Улсын бүртгэлийн цахим үйлчилгээг өргөжүүлнэ” гэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд болон Ухаалаг засаг төслийн дэмжлэгтэйгээр Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /www.e-mongolia.mn/-ээр дамжуулан Улсын бүртгэлийн ерөнхий газраас 22 төрлийн лавлагаа, 50 төрлийн үйлчилгээ үзүүлж байна.Үүнээс иргэний улсын бүртгэлийн 26 төрлийн үйлчилгээ, 12 төрлийн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 13 төрлийн үйлчилгээ, 7 төрлийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 9 төрлийн үйлчилгээ, 3 төрлийн лавлагааг тус тус цахимаар үзүүлж байна. Эдгээрээс 27 үйлчилгээ нь шуудан хүргэлтээр хийгдэж байна.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia.mn/-ээр дамжуулан иргэний улсын бүртгэлийн 31,325, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 20,124, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 14 үйлчилгээ, архивын 2,098,557 лавлагаа, нийт 2,150,020 лавлагаа, үйлчилгээг тус тус иргэн, хуулийн этгээдэд үзүүлээд байна. Цахим үйлчилгээ нэвтэрснээр нийт 30.0 тэрбум төгрөгийн зардал хэмнэгдсэн байна.
Улсын бүртгэлийн байгууллага Засгийн газрын 2020 оны “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 230 дугаар тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн ба тус тогтоолоор лавлагааг үнэ төлбөргүй олгохоор тусгасан. Үүнтэй холбоотойгоор лавлагааг цахимаар, үнэ төлбөргүй авах болсон нь иргэн, хуулийн этгээдээс гарах зардал хэмнэгдэх боломж бүрдсэн.
Цахим үйлчилгээний нэгдсэн систем /www.e-mongolia.mn/-ээр дамжуулан үйлчилгээ үзүүлж байгаатай холбогдуулан шаардлагатай цаасан нотлох баримт бичгийг шуудангаар хүлээн авч, бүртгэгдсэн бичиг баримтыг буцаан хүргүүлэх зорилгоор нэг талт болон хоёр талт шуудангийн үйлчилгээг Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Монгол шуудан ХК-тай хамтран нэвтрүүлэв. Шуудан хүргэлтээр нийт 90 иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэв. Тодруулбал, иргэний улсын бүртгэлийн 86, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 3, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 1 үйлчилгээг үзүүлжээ.
Цаашид цахим үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, шинээр 50 төрлийн үйлчилгээ болон 38 шуудан хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
