Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 5 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 114 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 78 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 639 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 622 хэрэг шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 2 хэрэгт нийт 11 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. АТГ-ын мөрдөгчид гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 4 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн хэргүүдээс дурдвал:
- Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч А нь зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэх;
- Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн нэгдсэн төвийн систем төлөвлөлтийн мэргэжилтнээр ажиллаж байсан Т нь хахууль өгөгч Х, Л нарын ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу НӨАТ-ын “И-баримт” систем дээр алдаа болон харагдаж байсан мэдээллийг өмнө нь татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Ж-ийн гуйлтаар устгаж, 60 сая төгрөг авсан гэх;
- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан Э нь удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй зөрчилд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч А нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэх;
- Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Б, нягтлан бодогч Т нар нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж тус цэцэрлэгт зах зээлийн үнээс өндөр үнээр бараа материал нийлүүлж 28,659,550 төгрөгийн хохирол учруулсан гэх;
- Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн захирал О нь 2018 оны 06 дугаар сард тус сургуульд элсэн орох зарим хүүхдүүдийн эцэг эхээс хахууль авсан, тухайн эцэг эхчүүд нь хахууль өгсөн гэх;
- Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтсийн Зам, замын байгууламж хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан А нь бусдаас хахууль авсан гэх;
- Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн тасгийн хавдар хөнгөвчлөх эмчилгээний их эмч Б нь иргэн К-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг сунгуулан өгсний хариуд хахууль авсан гэх.
- Эх сурвалж: АТГ-ын албан ёсны цахим хуудас

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
