Үндэсний их баяр наадам дөхсөн энэ цаг үед Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг орчимд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж олширдог. Баяр наадмын үеэр үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ жил цахимаар хүлээн авах бөгөөд хүсэлтийг өнөөдрөөс буюу 2022 оны зургадугаар сарын 29-ний 08:00 цагаас авч эхэлнэ. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас тодрууллаа.
-Наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг цахимаар хүлээн авч байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Өмнөх жилүүдийн нэгэн адил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбай болон Хүй долоон худгийн хоёр тойрогт худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр хүсэлт авна. Төв цэнгэлдэх орчимд үйлчилгээ эрхлэгчид асарт, Хүй долоон худагт гэрт үйлчилгээ үзүүлэх юм. Энэ жилийн хувьд хүсэлтийг биетээр бус цахимаар авч байгаагаараа онцлог. Www.ulaanbaatar.mn сайтын Үйлчилгээ эрхлэх бүртгэл цэс рүү нэвтэрч аж ахуйн нэгжүүд хүсэлтээ өгөх боломжтой. Хүсэлтийг өнөөдөр өглөөний 08:00 цагаас эхлүүлж, долдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл хүлээн авна.
-Баяр наадмын үеэр үйлчилгээ эрхлэх хүсэлт өгч буй худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд ямар шалгуур, шаардлага тавих вэ?
-Баяр наадмын үйлчилгээг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгодог онцлогтой. Үйлчилгээ эрхлэхийн цаана хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй яригддаг учраас тэр. Үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд www.ulaanbaatar.mn сайтад тавигдах шаардлагын дагуу материалаа бэлдээд, бүртгүүлэхэд болох юм. Бүртгэл баталгаажих үед QR код олгоно.
-Шалгуур, шаардлага урьд жилүүдтэй адил байх уу. Нийт хэдэн аж ахуйн нэгжид үйлчилгээ эрхлэх боломж олгох вэ?
-Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйлчилгээ эрхлэхэд мэргэжлийн тогоочтой байхыг шаарддаг байсан нь хэвээр үйлчилнэ. Дээр нь энэ жилээс бүтээгдэхүүний гарал үүслийн бичгийг нэмж шаардаж байгаа. Нийт 374 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл явуулах боломжтой.
-Баяр наадмын үеэр үйлчилгээ эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Аж ахуйн нэгжүүд цахимаар хүсэлтээ өгч, тэрхүү хүсэлт нь баталгаажиж QR код авсны дараа УБЗАА-ны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтэс болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар зэрэг байгууллага хамтран сургалт явуулж, зөвлөгөө, мэдээлэл өгөх юм.
-Наадмын өдрүүдэд хяналт шалгалтыг хэрхэн зохион байгуулах вэ?
-Мэргэжлийн байгууллагууд баяр наадмын өдрүүдэд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Хяналтыг чиг үүргийн дагуу тогтмол зохион байгуулна. Хог тээвэрлэлтийг ТҮК-ууд хариуцна. Хатуу болон шингэн хог хаягдлыг байршуулах цэгүүд бий. Аж ахуйн нэгжүүд тухайн цэгт хог хаягдлаа байршуулах учиртай гэлээ.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
