Цагаачийн гарах- орох мэдэгдлийг цахимаар бүртгэж байна

2022 оны 08-р сарын 02 өдөр, 13 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7 дахь хэсэгт Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн Монгол Улсын хилээр гарах орохоосоо 72 цагаас доошгүй хугацааны өмнө гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ гэж заасан.

Тэгвэл Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн гарах-орох мэдэгдлээ https://eimmigration.mn/document/immigrant/ хуудсаар илгээж, цахимаар бүртгүүлэх боломжтой боллоо гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх