Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 8 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 43 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 82 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 730 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 714 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийт 29 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн захирал “М” нь албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
- “Г” нь Дундговь аймгийн Луус сумын Төрийн банкны тооцооны төвийн захирлаар ажиллах хугацаандаа иргэдийн хуурамч бичиг баримт ашиглаж, зохиомол байдлыг бий болгох, бодит байдлыг нуух замаар албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдлээ хэтрүүлэн 13 харилцагч иргэний нэр дээр зээл авч 225.906.474 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх;
- ИНЕГ-ын харьяа Сэргээн засах амралтын газрын захирал “А” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хохирол учруулсан гэх;
- Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
- “М” нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, өөртөө давуу байдал бий болгосон гэх;
- “Б” нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
- Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга “Э” нь Хөвсгөл аймагт хуваарилагдан ирсэн 1 тэрбум төгрөгөөс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын зөвшөөрөлгүйгээр өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид зээл олгож, давуу байдал бий болгож, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
