-Шударга, хүртээмжтэй нийгмийг цогцлооход дэлхийн хотууд нэгдэнэ-
“G-NETS буюу Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” Хотын дарга нарын форум Японы Токио хотноо болж өнгөрлөө. Дэлхий дахинд, хүн төрөлхтөнд, хотуудад тулгамдаж буй асуудлууд, бэрхшээл сорилтуудыг хамтдаа даван туулах талаар хэлэлцэж, цаашид шударга, тогтвортой нийгмийг бүтээхийн төлөө хотын удирдлагууд туршлагаасаа хуваалцан, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Цаашдын хамтын ажиллагаанд шинэ гарц нээсэн энэхүү арга хэмжээний оролцогчид 18 заалттай “Токио тунхаглал 2023” хэмээх хамтарсан мэдэгдлийг гаргалаа.
Энэ тунхаглалд илүү хүртээмжтэй, аюулгүй хотыг бий болгох, тогтвортой, шударга нийгмийг цогцлоох заалтуудыг тусгасан. Тухайлбал, жендерийн тэгш эрхийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарах талаар онцолсон юм. Мөн байгалийн гамшгийн хор хохирлыг бууруулах, тухайлбал Турк, Сирид болсон газар хөдлөлтийн хохирлыг арилгахад хотууд нэгдэн туслах санаачилгыг энэхүү тунхаглалд багтаав.
Токио хотын Захирагч Юрико Коикэ:
-Уур амьсгалын өөрчлөлт, агаар, ус, хөрсний бохирдол, хог хаягдал зэрэг бидэнд тулгамдаж буй асуудал нийтлэг. Цаашид эдгээр асуудал, бэрхшээлийг хамтдаа даван туулж, сайн туршлага, шинэ санаачилгаа хуваалцахаар дэлхийн таван тивээс 30 гаруй хотын төлөөллийг оролцуулсан “G-NETS” форумыг зохион байгууллаа. Оролцогчдын олонх нь цар тахал болон Орос-Украины дайнаас үүдсэн бэрхшээл, тэр дундаа эрчим хүчний хямралын талаар онцолж байна. Мөн хүн амын хэт төвлөрөл, насжилт, төрөлт буурах, байгаль экологийн тэнцвэр гээд адил төстэй асуудлууд бүгдэд тулгарч буй нь уулзалтаас харагдаж байна.
Токио хотын зүгээс форумын оролцогч, зочдод хэрэгжүүлж буй бодлого, бүтээн байгуулалт, дэвшилтэт технологио танилцуулсан. Мөн бусад хоттой туршлагаа хуваалцаж хэлэлцсэнээр олон асуудлыг шийдэх гарцыг олж харлаа. Цаашид “G-NETS”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэхээр Ажлын хэсэг гаргаж, хотуудын хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө ажиллана. Тухайлбал, ирэх оны тавдугаар сард “G-NETS” олон улсын хурлыг хоёр дахь удаа зохион байгуулна” хэмээлээ.
НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг “Дэлхийн хотууд тогтвортой, хүртээмжтэй нийгмийг цогцлоож, иргэддээ, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг хэрэгжүүлэх, энэ чиглэлд гарч буй шинэ санаачилгыг дэмжих дээр форумын оролцогчид санал нэгдэж байна. Мөн цаашид хамтын ажиллагаагаа тэлэх, спорт, урлаг, нийгэм, залуусын хөгжилд чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар бид санал солилцлоо” гэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
