Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 32 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 45 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 868 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 15 хэргийг хаах, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 836 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт орон нутагт эрүүгийн 1 хэрэгт 11 объектод нэгжлэгийн ажиллагаа явууллаа.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын албан тушаалтан “А” нь “Д”-г ажлын байранд болон гудамжинд удаа дараа зодож гэмтэл учруулж байсан, энэ тухай гаргасан гомдлыг удирдлага нь хүлээж авахгүй, хэргийг шийдвэрлэхгүй дарагдуулж байна гэх;
- Сэлэнгэ аймгийн Шаамар сумын удирдах албан тушаалтан “А” нь байгууллагын багш, ажилчдын нэр дээр ур чадварын урамшуулал олгож, өөрийн данс руу шилжүүлүүлэн хувьдаа авдаг байсан гэх;
- Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын албан тушаалтнууд хохирогч, гэрч нарын мэдүүлгийг өөрчилсөн, хэргээс нотлох баримт үрэгдүүлсэн гэх;
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан “Э” нь тус газрын ерөнхий нягтлан бодогч “Ц”-тай бүлэглэн бусдаас хахууль авсан гэх;
- Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга “А”, Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга “Ц” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, төсвийн өмчийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх;
- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байсан “А” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, байгууллагын өмч хөрөнгийг бусдад худалдан борлуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;
- “Б” нь Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд болон албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хясан боогдуулах аргаар иргэдээс хахууль авсан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
- Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэрт орших тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт нэр бүхий компани нөхөн сэргээлтийн ажил хийх нэрийдлээр хууль бусаар ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэх үйлдэлтэй хэрэгт орон нутгийн болон хууль хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хамтран оролцсон, хээл хахууль өгсөн, авсан гэх;
- “Г” нь Дундговь аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
