УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал 2023 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр хуралдаж, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөл болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, дэд дарга Э.Бат-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хуралдааны эхэнд ирэх оны төсвийн төслийг бэлтгэсэн талаарх Төсвийн ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо. Ажлын хэсэг нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй, миний бие ахлан ажиллаж байна. Ажлын хэсгээс хэд хэдэн зарчмын өөрчлөлтийг оруулахыг зорьж, хуулийн төслийг хэлэлцлээ. Үүнд, орлогыг нэмэгдүүлж, төсвийн тэнцлийг сайжруулах хэрэгтэй гэж үзсэн. Засгийн газраас ирэх оны төсвийг 2.8 хувийн алдагдалтай байхаар оруулж ирсэн. Ажлын хэсэг ярилцаад төсвийн тэнцлийг 590 тэрбум орчим төгрөгөөр сайжруулж, төсвийн алдагдлыг хоёр хувьд хүргэх боломжтой гэж үзсэн. Мөн тодорхой зардлуудыг бууруулах, хөрөнгө оруулалтын шинжтэй зарим зардлуудыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн.
Ирэх оны төсөвтэй холбогдуулан өндөр настнуудын тэтгэврийн нэмэгдлийн талаар бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. Засгийн газраас Нийгмийн даатгалын санд өөрчлөлт оруулж, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхээр хуулийн төслийг оруулж ирсэн. Ерөнхий сайд өнөөдрийн бүлгийн хуралд оролцохдоо тэтгэврийн нэмэгдлийн мөнгөн дүнг нэмэгдүүлэх нь зүйтэй талаар байр сууриа илэрхийлсэн. Уг саналыг бүлгийн хуралдаанаар хэлэлцээд тэтгэвэр авагчдад тэтгэврийг нийтэд нь 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хоёрдугаарт, Эрүүгийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ажлын хэсгийн боловсруулсан зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэж, Ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очирын танилцуулгыг сонсож, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан. Бүлгийн гишүүд тодорхой гурван асуудлын хүрээнд хуулийн төслийг хэлэлцлээ гэж УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
