Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудын нэг бол сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал. Энэ хүрээнд хүн амын нягтаршил ихтэй, сургууль цэцэрлэггүй дүүргүүдийн зарим хороодод сургууль байгуулахаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, газар чөлөөлөхөөр боллоо. Тодруулбал, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхонд “Грийт голд” ХХК өөрийн эзэмшлийн 19,797 ам метр талбайн 8000 ам метр талбайд 1200 хүүхдийн суудалтай сургуулийн газар чөлөөлөхөөр болсон. Мөн Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд “Сүрэг агт” ХХК өөрийн эзэмшлийн 2.5 га газраас 4002 ам метр талбайг сургууль, цэцэрлэгийн зориулалттай ашиглуулахаар нийслэлд чөлөөлж өгөхөөр болсон юм.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:
-Өмнөх хот төлөвлөлтийн буруу бодлогоос болж нийслэлийн зарим хороодод сургууль, цэцэрлэг барих боломжгүйгээр орон сууцны барилгууд барьсан байдаг. Иймд ирэх онд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарал хандуулахаар ажиллаж буй. Тухайлбал, орон сууцны хороолол дунд хараахан барилгаа бариагүй байгаа хувийн аж ахуйн нэгжийн талбайг зөвшилцлийн үндсэн дээр нийслэлд шилжүүлэн, тухайн талбарт сургууль, цэцэрлэг байгуулна. Ингэснээр замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахаас гадна сургууль, цэцэрлэггүй хороодын хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг давхар хангаж өгч чадна.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг:
-Газар чөлөөлсөн талбайд сургууль цэцэрлэг байгуулахаас гадна тухайн хотхоны орц, гарцыг нэг чиглэлд шилжүүлэх, хотхон болон сургуулийн орц, гарцыг тусад нь байлгахаар зураг төслийг боловсруулаад байна гэв.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
