Ирэх улирлын буюу долоо, найм, есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна. Зуны саруудад хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа бүс нутгуудад гэнэтийн ус ихтэй аадар бороо орох, голын усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь хүлээн авахыг зөвлөж байна.
Долоодугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн ихэнх, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол нийлбэр хур тунадас Увсын ихэнх, Завхан, Хэнтий, Дорнодын нутаг, Хөвсгөл, Архангайн баруун, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Баянхонгор, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Наймдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгор хойд, Булган, Өвөрхангайн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол нийлбэр хур тунадас Өмнөговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Харин есдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол сарын нийлбэр хур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөв гарчээ.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
