УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж суррон, скүтэр, мопедын хэрэглээг зохицуулсан. Уг хуулийн төсөл 2026 оны зургаадугаар 12-ны өдөр эцэслэн батлагдаж, 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, 2026 оны долоодугаар сарын 1-нээс улс, нийслэлийн хэмжээнд 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахыг хуулиар хориглолоо. Насанд хүрээгүй хүүхэд мопед (скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл) унавал эцэг, эх асран хамгаалагч болон тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч аж ахуйн нэгжид хариуцлага тооцох юм.
Мопед (скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-тэй холбоотой өмнө нь нийслэлд хэрэгжиж байсан зохицуулалтуудыг хүргэж байна.
Нийслэлийн Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” А/552 дугаар захирамжаар мопед (скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг түрээслүүлэгч байгууллагуудад Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу эрх олгож, нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, талбайг ашиглуулах гэрээ байгуулж, үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн.
Скүтер болон мопедын түрээсийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг “Тапатрип эжэнси” ХХК, “Эко технологи” ХХК, “Хурд хүч” ХХК, “Жэт шаринг” ХХК, “Юү гөү” ХХК, “Безен номт” ХХК гэсэн зургаан компанид тодорхой шаардлагын хүрээнд олгож дараах зохицуулалтыг хэрэгжүүлсэн. Үүнд:
- Мопед, скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлсэн.
- Зорчих зам, эгнээ, зогсоолын талбайг нэмэгдүүлж, тусгаарлах, тэмдэг, тэмдэглэл хийх шаардлагатай газруудад хөдөлгөөнийг хориглох тэмдэг байршуулсан.
- Аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, зөрчилд хариуцлагын системийг хэрэгжүүлсэн.
- Хурдны хязгаарыг 20 км/ц-аас хэтрэхгүй байхаар тохируулсан.
- Насанд хүрсэн хүн жолоодох, Е-Mongolia системээр нэвтэрсний үндсэн дээр түрээслэх боломжийг бүрдүүлсэн.
Үүний дараа Авлигатай тэмцэх газрын “Шийдвэр хянасан тухай” албан бичгээр дээрх зөвшөөрөл олгосон захирамж, зохицуулалтуудыг хүчингүй болгох тухай санал ирүүлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/820 дугаар захирамжаар “Мопед (скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387 дугаар захирамж, дээрх 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” А/552 дугаар захирамжуудыг хүчингүй болгоод байна.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
