Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Хөдөлмөрийн баатар цолыг:
- Уул уурхай, геологи, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, худалдааны салбарт байгальд ээлтэй, олон улсын дэвшилтэт технологи нэвтрүүлэн, уул уурхайн нөхөн сэргээлтийг шинэ шатанд гаргаж, хариуцлагатай уул уурхайг хэвшүүлэхэд манлайлан, олон зуун тогтвортой ажлын байр шинээр бий болгож, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг бүтээн цогцлоож, нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсан “Монполимет” группын үүсгэн байгуулагч, төр, нийгмийн зүтгэлтэн, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Цэдэнгийн Гарамжав,
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, барилга бүтээн байгуулалтын салбарт шилдэг технологи нэвтрүүлж, олон улсад өрсөлдөхүйц эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг ханган, олон мянган ажлын байр шинээр бий болгож, импортыг орлох, байгальд ээлтэй барилгын материал үйлдвэрлэн, шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулалтаар дэмжиж, нийгмийн хариуцлагын манлайлал үзүүлж, үндэсний үйлдвэрлэлийг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан “Тэсо групп”-ын үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Одонгийн Дамжин нарт хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ардын эмч цолоор:
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэс заслын зөвлөх эмч, Төрийн шагналт, Хүний гавьяат эмч Дашжамцын Авирмэд

-
Ардын жүжигчин цолоор:
- “ИКС-ТҮЦ” продакшны жүжигчин, найруулагч, Гавьяат жүжигчин Ишдоржийн Одончимэг,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
- ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Физик, математикийн ухааны доктор, профессор Шагдарын Чадраабал,
- Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Чимэдцэрэнгийн Чимэдрагчаа,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- Геологи, уул уурхайн салбарын ахмад ажилтан, Физикийн шинжлэх ухааны доктор, профессор Амиржаны Каривай,
Гавьяат эдийн засагч цолоор:
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ахмад ажилтан Лувсандоржийн Цэцэгсайхан,
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Санхүү, хөрөнгө оруулалт, үйлчилгээний хэлтсийн дарга Жигжидсүрэнгийн Бямбасүрэн,
Гавьяат багш цолоор:
- Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Дашчойнпэл дацангийн монгол бичгийн багш Чамбаабаатарын Буянхишиг,
Гавьяат жүжигчин цолоор:
- Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Жамсранжавын Пүрэвдорж,
- Чөлөөт уран бүтээлч, дуучин Даваагийн Бурмаа,
- Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Өлзийбүрэнгийн Цэрэнчунт,
Хүний гавьяат эмч цолоор:
- Эх барих эмэгтэйчүүдийн их эмч, клиникийн профессор Төмөрийн Баатарцогт,
- Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Дурангийн төвийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Төмөрийн Цэндсүрэн,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
- “Орхон тариа” ХХК-ийн захирал Ламзавын Отгонбат,
Гавьяат тээвэрчин цолоор:
- “Шандас транс” ХХК-ийн жолооч Ишбалдангийн Зоригтбаатар,
Гавьяат уурхайчин цолоор:
- “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Доржпүрэвийн Сүхбаатар,
Гавьяат тамирчин цолоор:
- Монголын волейболын холбооны ахмад тамирчин, “Алтайн барс” клубын дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Баярбаатарын Ганхуяг,
- Сагсан бөмбөгийн “Хасын хүлэгүүд” багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Отгонбаатарын Сэргэлэн,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
- Мастер үсчин, дэлхийн шүүгч, Үндэсний эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Догсомын Одхүү,
Сүхбаатарын одонгоор:
- Хилийн цэргийн 0130 дугаар ангийн ахмад хилчин, бэлтгэл хошууч Пэрэнлэйн Бөхчулуун,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- “Багануур” ХК-ийн технологийн автомашины ашиглалтын хэсгийн оператор жолооч Ойдовын Мөнхбат,
- Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газрын самбо, жудо бөхийн дасгалжуулагч Данзандагвын Балжинням,
Алтан гадас одонгоор:
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Олон нийттэй харилцах 11-11 төвийн менежер Жамсранбаатарын Сайнбайгалмаа
- МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн доктор, дэд профессор Энхбаярын Жигмэддорж,
- МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ганхуягийн Гэрэл,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- “Монголын ипотекийн корпорац ОССК” ХХК-ийн Бизнес, хөгжил хариуцсан дэд захирал Цэвээнрэгзэнгийн Батбаяр,
- Монголбанкны Эрсдлийн удирдлага, дотоод аудитын газрын ахлах хянан шалгагч Сурмаажавын Ганбаяр нарыг шагналаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөлөө. Мөн удахгүй болох Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүллээ






Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
