Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна

2016 оны 03-р сарын 11 өдөр, 12 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Сүүлийн үед бага насны хүүхдүүдийг гэртээ байхад нь янз бүрийн арга хэрэглэн гэрт нь орж, хулгай, дээрэм хийх явдал газар авсаар байна.

Тухайлбал,  Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн нутаг дэвсгэрт цонхны хэмжээ авна, хорооноос судалгаа авахаар явж байна гэх мэтээр бага насны хүүхдийг хуурч мэхлэн гэрт нь орж хулгайн гэмт хэрэг үйлдсэн хэд хэдэн удаагийн үйлдэл гарсан байна.

Иймд бага насны хүүхдээ гэрт нь ганцааранг нь орхихдоо танихгүй хүнд хаалгаа нээж өгөхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх