“Монгол циркийн хөгжлийн төв” ТББ-аас санаачлан “Дэлхийн цирк Монголд-2016” олон улсын циркчдийн гурав дахь удаагийн бүрэн хэмжээний тоглолтыг Улаанбаатар хотноо энэ сарын 26-наас эхлэн долоо хоног тоглох гэж байна. “Аса” циркт болох энэхүү тоглолтод АНУ, Англи, Франц, Испани, Бразиль, Бельги, Өмнөд Африк, БНХАУ, ОХУ зэрэг 15 орны олон улсын циркчдийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл цом хүртсэн чансаа өндөр 60 гаруй жүжигчин оролцох юм. Энэ талаар өнөөдөр Монгол үндэсний “Аса” циркийн гүйцэтгэх захирал, 68 дахь их аварга Д.Дагвадоржийн ээж Д.Пүрэвбадам, Монгол циркийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ, “Аса” циркийн “Номуун баатар” багийн хамт олон хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр “Аса” циркийн гүйцэтгэх захирал Д.Пүрэвбадамаас дараах асуултад хариулт авсан юм.
-Энэ удаагийн тоглолт өмнөхөөсөө юугаараа онцлог болох вэ?
-Олон улсын циркчдийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн уран бүтээлчид урд жилүүдэд оролцоход үзэгчид маш их баяртай байсан. Тэд сайн ч үзүүлбэр бэлдэж ирсэн байсан. Энэ жил ч ялгаагүй тийм хэмжээний уран бүтээлчид оролцоно. Гэхдээ өмнөх тоглолтуудынхаа үзүүлбэрийг давтагдахгүйгээрээ онцлог.
-Үзэгчид циркчдийг ямар, ямар амьтантай ирж, шилдэг үзүүлбэрээ сонирхуулах бол гэж хүлээдэг. Энэ удаа ямар амьтад тоглолтод оролцох вэ?
-Таван амьтан ирнэ. Тодруулбал, араатны хаан арслан, адал явдалт сармагчингууд, авьяаслаг өхөөрдөм лам гөрөөс, давжаа бяцхан одой морьд, дэггүй сэргэлэн сургуультай нохойнууд. Эдгээрийн зарим нь нэлээн ховор. Тиймээс манай үзэгчдэд их сонирхолтой санагдах байх. Амьтад Узбекстан, Казахстанаас гурван хоногийн өмнө гарсан бол ирэх пүрэв гарагт Улаанбаатарт ирнэ. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж буйн гол ач холбогдол бол дэлхий дахинаа циркийн ямар үзүүлбэрийг сонирхож байна, түүнээс Монголынхоо үзэгчдийг дутаахгүй юмсан гэх бодлоос үүдэлтэй. Мөн 2013 оноос бид Монгол циркийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ гэдэг залуутай хамтарч ажиллаж байна. Учир нь циркийн урлагт зүрх сэтгэлээ чилээж явдаг энэ хүн бидний ажилд их тус болно гэж найдсаных. Найдварыг минь ч алдахгүй ажиллаж байна.
-Циркийн амьтдыг хаана байрлуулах вэ?
-Циркийнхээ дэргэд тусгай байр барьсан. Дэлхийд ховор амьтдын аюулгүй байдал, хооллолтыг ч маш их анхаарч байна. Зарим хоолыг нь Монголдоо зохицуулж байгаа бол үлдсэнийг нь ОХУ-аас авч ирсэн. Буруу хооллолтоос болж өвдөх, бэртэх тохиолдол гарвал бид хариуцана. Үнэ нь нэлээн өндөр болохоор бид ямар ч алдаа гаргах ёсгүй.
-Тэдгээр амьтанд манай улсын цаг агаар их нөлөөлөх нь мэдээж. Үзүүлбэр үзүүлж байхад нь сөргөөр үйлчлэхгүй байгаа?
-Нөлөөлөх нь мэдээж. Ялангуяа арслан маш дулаан уур амьсгалыг шаарддаг. Тиймээс бид аль болох мэргэжлийн талаас нь ажиллана. Сургагч, хөтөчтэйгээ ирэх тул чадахгүй зүйл бага гарах болов уу.
-Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-нд Францад болсон олон улсын циркчдийн тэмцээнд танай хамт олон оролцож, олз омог арвинтай ирсэн. Тус тэмцээний талаар сонирхуулна уу?
-Их сайхан оролцсон. Зөвхөн тэр тэмцээнд биш энэ сарын эхээр Испанид болсон тэмцээн, өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын нийслэл Москвад болсон олон улсын циркчдийн тэмцээнээс алт, мөнгөн цом, алтан заан, баавгайн эзэн болсон.
.jpg)
-Тэгвэл одоо та бүхэн ямар тэмцээнд оролцохоор бэлтгэж байна вэ?
-Олон улсын циркийн үзүүлбэр есөөс гуравдугаар сар хүртэл зохиогддог. Тиймээс ирэх есдүгээр сарыг хүлээж байна. Нэлээн хэдэн урилга хүлээж авсан. Тухайн үед алинд нь оролцохоо шийднэ дээ. Тэмцээн зохион байгуулах газар нь тухайн улсын циркчид рүү “Танай улсын циркчид ямар үзүүлбэртэй ирэх вэ” гэдэг. Харин бид тэрхүү үзүүлбэрээ бичлэгээр явуулж, баталгаажуулдаг.
-Манайхан олон улсын манежинд ямар төрлөөр нь ихэвчлэн оролцдог вэ?
-Уран нугаралт, хүнд жингийн төрлөөр оролцдог байсан ч, 2012 оноос акробатаар нэмэгдсэн.
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 зөрчил бүртгэгджээ
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Онцгой байдлын алба хаагчид 12 хүний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
