Author Archives: admin

Дэлхийн хошой Аварга С.Батцэцэгийн амжилтууд

Соронзонболдын Батцэцэг нь эмэгтэй чөлөөт бөхийн олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга, Монгол улсын бөх, Монгол улсын гавьяат тамирчин билээ.

С.Батцэцэг нь 1990 онд 3-р сарын 11-нд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн. Таван хүүхэдтэй айлын дөрөв дэх охин.

Хашаат сумын дунд сургуулийг дүүргээд МУИС-н Япон хэлний ангид элсэн сурчээ. 2005 оноос сумынхаа Дондов багшийн удирдлаганд чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн юм билээ. 2008 оноос “Замчин” клубд Дүвчин багшийн шавь болсон ба З.Дүвчин, Т.Сүхбаатар дасгалжуулагчтай улсын шигшээ багт багтсан аж. Тэрээр 2012 онд “Хилчин” спорт хороонд харьяалагдаж байсан ба одоо ч хэвээрээ юм.

Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга, гавьяат тамирчны төрсөн гэр, төрүүлж өсгөсөн аав ээж, эмээ өвөө нь эгэл жирийн л монгол айл. “Хөтөл ус”-д одоо ч түүнийн аав ээж, өвөө эмээ малаа маллан амьдардаг.

Арван жилд байхын хөдөлгөөнтэй сахилгагүй, болох бүтэхгүй зүйл сэдэж, сэтгэдэг сурагч байжээ. Мөнхүү тийм ч сурлага сайтай хүүхэд байгаагүй гэдэг. Түүнийг ээжтэйгээ дэндүү адилхан гэж хүмүүс ярьдаг байна. С.Батцэцэгийн нагац ах нь сумын заан Нарангэрэл, авга улсын начин П.Ганхүү. Аймаг, сумын цолтой бөхчүүд  ээжийнх нь талд бий. Харин аавынх нь талд боксын хүмүүс байдаг юм байна.

d469174401172828big

2010 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, бөхийн чөлөөт барилдааны түүхэнд 35 жилийн дараа эх орондоо аваргын алтан медалийг авчирсан С.Батцэцэгийг Дэлхийн аваргын тэмцээнд гаргасан амжилтыг нь үнэлж, Хилийн цэргийн удирдах газраас хоёр өрөө байраар шагнасан бол Архангай аймгийн Хашаат сумын нутгийн зөвлөлөөс түүнд суудлын автомашин бэлэглэсэн. Мөн “Макс” группээс түүнд 5 сая төгрөг тус тус бэлэглэж байжээ.

2

Тэрээр эмэгтэй чөлөөт бөхийн барилдааны анхны Дэлхийн хошой Аварга С.Батцэцэг нь . . .

Одоогоос 40 жилийн тэртээ Минскын ДАШТ-ний дэвжээнд Монголын гурван бөх финалдаж байжээ. “Бөмбөрцгийн хүчтэн” Зэвэгийн Ойдов Дэлхийн хойшой Аварга болж, “Дэлхийн бөхийн Од” Хорлоогийн Баянмөнх гурав дахь удаагаа финалдан Дэлхийн Аварга болсон бол, “Нэрт бөх” Цэдэндамбын Нацагдорж Станбулын /1974 он/ хүрэл медалийн өнгөө хувирган мөнгөн медаль хүртсэн гайхам амжилтыг үзүүлж байсан нь эдүгээ “Чөлөөт бөхийн Алтан үеийн түүх” болон үлдсэн юм. Үүнээс хойш 35 жилийн дараа Соронзонболдын Батцэцэг Дэлхийн дэвжээнд гурав дахь удаагаа финалдаж, Дэлхийн хошой Аварга боллоо. Бөхийн чөлөөт барилдааны түүхэн дэх хоёр дахь Дэлхийн хошой Аварга цолтон болсон. Мөн дэлхийн дэвжээнээс Монголын хүчтэнүүдийн хүртсэн 50 дахь медалийг Аваргын алдраар давхар мялаалаа.

7 (1)

6

Харин эмэгтэй чөлөөт бөхийн барилдааны анхны Хошой аварга цолтон юм. С.Батцэцэг нь “чөлөөт барилдаан” гэж ялгах аваас “Анхны” гэх олон тодотголын эзэн билээ. 2010 оны Москвагийн ДАШТ-с Алтан медаль хүртэж, анхны эмэгтэй дэлхийн аварга болж байсан хийгээд “Лондон 2012” зуны олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж, эмэгтэйчүүдээс анхны олимпийн медальтан болсон юм. 2013 оны Будапештын ДАШТ-нд хоёр дахиа финалдсан нь мөн л дэлхийн дэвжээнд үзүүлсэн анхны том амжилт байсан. Түүний анхалсан зам мөр дардан байж өнгөрсөн жилийн Ташкентын ДАШТ-ээс С.Цэрэнчимэд аваргын алтан медалийн эзэн болж байв.

Олимпын наадмын хүрэл, Дэлхийн хошой аварга, ДАШТ-н мөнгөн медальт “Бөмбөрцгийн хүчтэн” С.Батцэцэг тамирчны ялалт, амжилтын буухиа үргэлжилсээр байна.

5

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сюрриализм бол нийгмийн агуу шүүмжлэгч

“Бүх шашин, урлаг, шинжлэх ухаан бол ижил модны мөчрүүд юм. Эдгээр бүх хүсэл эрмэлзэл нь хүний амьдралыг гайхшруулж, түүнийг бие махбодийн оршин тогтнох хүрээнд хөгжүүлж, хувь хүнийг эрх чөлөөнд хөтөлдөг юм.” (Albert Einstein).

Нийгэм, Сэтгүүл зүй гэдэг нь улс төр, соёл, нийгмийн асуудлуудад анхаарал хандуулж, хэлэлцүүлэг хийх үндсэн суурь болдог.

Урлагаар үгэн илэрхийлэмжгүй нарийн төвөгтэй асуудлыг илэрхийлэх боломжтой.

Зураач, нийгмийн шинж чанарыг судлахдаа сурвалжлагчийн үүргийг шинжээчийн үүрэг гэж үздэг. Тэд нийгмийн болон улс төрийн аж байдлыг судлах, тэдний эргэн тойронд байгаа ертөнцийг дүрслэх, урлагийг ашиглан шүүмж бий болгодог. Илэрхийлэмж нь шог байх ёстой. Түүнд нь ихэнхдээ терроризм, садар самуун явдлаар нийгмийн доройтлыг харуулах, бузар булай, жигшин зэвүүцэх, гутаан доромжлолыг дүрсэлдэг. Энэ нь олон нийт, хувь хүнийг ичээх явдлаар ухааралд хүргэх зам байх нь.

Урлагийн үзэл бодол нь хувь хүний хуримтлуулсан мэдлэг юм. Тэд нарийн төвөгтэй нөхцөл байдалд өвөрмөц тайлбар хийсэн байдаг.

art-paul-kuczynski-5

Tassos Kouris

art-paul-kuczynski-3

art-paul-kuczynski-illustration

art-paul-kuczynski-7

jose-roosevelt-surrealist-painter-10

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Унаач хүүгийн биеийн байдал тэнхэрчээ

Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадмаар их насны морины уралдаанд уралдаж яваад мориноосоо унаж тархины хүнд гэмтэл авсан хэмээх анхан шатны оноштой эмнэлэгт хүргээгдээд байсан унаач хүү Л.Баасандорж хөл дээрээ босжээ.

Хүү яаралтай 48 цагийн дотор хагалгаа хийлгэх хэрэгтэй байсан бол “Blue Sky Aviation” компаниас  11 мянган ам долларын нислэг үйлдэх зардал бүхий асуудлыг шуурхай шийдэж өгсөн Д.Тамир, Л.Баярсайхан гэх буянтай хүмүүсийн ачаар хүүгийн амь нас аврагдсан юм.

Одоогоор Л.Баасандорж хүү Гэмтэл Согог Судлалын Үндэсний Эмнэлгээс гарч “Grand Med” эмнэлэгт сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Путин АНУ-н дипломат төлөөлөгчдийг хөөжээ

Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын конгресс, “оросын нефть-шатдаг хийн салбарын компаниудын ашиг сонирхлыг хөндсөн шинэ багц хориг арга хэмжээ гаргасныг сайшааж байжээ. Ерөнхийлөгч Дональд Трамп хуулийн төсөлд гарын үсэг зураагүй байгаа боловч ойрын үед гарын үсэг зурах бодолтой байгаа тухай дэд ерөнхийлөгч Майк Пенс мэдэгджээ.

Харин Орос улс Серебхяный Бор дахь зуслан болон Москва дахь агуулахуудад очихыг хориглож, дипломат төлөөлөгчийн газар ажиллаж буй 755 алба хаагчдыг ажлаас нь хөөхийг шаардсан байна.

АНУ-ын элчин сайдын яамны ажилтнуудын тоог цөөрүүлэхийг Орос улс шаардсаныг Америкийн бүгд найрамдах намаас сонгогдсон сенатч Жон Маккейн өөрийн Твиттерт тайлбарлахдаа “Путин америкийн дипломатчдыг хөөж байгаад гайхах зүйл алга, гэхдээ Путин болон түүний шадар хүмүүс манай ардчилалд халдсаныхаа горыг амсана” хэмээн Маккейн бичжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Явцуу эрх ашгийн төлөө өөрчлөлт хийх нь зохимжгүй – УИХ-н гишүүн Л.Болд

2017 оны 7-р сарын 30-ны өдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ард иргэдийг хэлэлцүүлэгт оролцохыг уриалсан мэдээлэл олон нийтэд цацагдсан билээ. Харин Үнлсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухайд УИХ-н гишүүн Л.Болд ийнхүү өгүүлжээ.

“Маш олон чухал хуулиудыг хэлэлцэхгүй хойш тавьж цаг зуурын асуудалд анхаарч байгаа нь харагдаж байгаа. Тухайлбал, Гэр хорооллын хууль Усан тээврийн хуулиас түрүүлж гарах учиртай. Ийм олон чухал хуулиудыг хойшлуулсан. Улс төрийн хэт том хуваагдалд ороогүй байгаа эхний жилүүдэд хүн хүний салбар байгууллага дагасан асуудал хэлэлцэж цаг алдахгүйгээр ажиллах хэрэгтэй.

Онолын хувьд олонхоороо Үндсэн хууль руу халдах бололцоотой мэт харагдавч тийм бололцоо байхгүй. Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэц, ард түмэн, сөрөг хүчний байр суурь маш чухал. Аль нэг салбарыг зохицуулж байгаа биш Монголын Үндсэн хууль учраас улс төрийн намууд, төрийн бус байгууллагууд гээд бүх оролцогчдын байр суурь чухал.Тиймээс МАН-ын яриад байгаа өөрчлөлт нийгмийг бүхэлд нь үймүүлж дахиад тогтворгүй нөхцөл байдлыг бий болгох зүйл рүү турхирсан алхам болно. Арай ч ийм зүйлд хүргэхгүй байх гэж найдаж байна.

“Ханцуй шамлаж ороод өөрсдийн эрх ашигт нийцүүлж мөнхийн олонх байх гэсэн явцуу боломжгүй эрх ашгийн төлөө өөрчлөлт хийх нь зохимжгүй.” -Л.Болд

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан энэ үед сөрөг хүчний намаас Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах боох гэсэн сонирхолтой байгаа нь тодорхой. Ард түмнээсээ сонгуулийн өшөө авах хэрэгсэл маягаар Үндсэн хуульд халдах буюу нэг ёсны тайван замын төрийн эргэлт хийх гэж байна. Үүнийг Ардчилсан нам төдийгүй эрүүл саруулаар сэтгэдэг хэн бүхэн эсэргүүцэж байгаа. Эсэргүүцэх ч ёстой.

Нэг ёсондоо ард түмэн дахиад хувьсгалаар шийднэ. Үнэхээр сөрөг хувьсгал хийгээд хуучин нийгмийг бий болгох гэж байна уу, эсвэл зөвшилцөх ойлголцох, ард түмний язгуур эрх ашгийг дээдлэх, зөвхөн Монголын эрх ашигт захирагдах зарчмаасаа татгалзах ордны хуйвалдаан маягийн үндсэн хуулийн өөрчлөлт явах гэж байна уу гэдэг сонин. Үүний эсрэг ард түмэн дахиад ардчилсан хувьсгал хийнэ. Хийхээс өөр аргагүй байдалд орж байгаа юм. Ард түмний эрх ашиг ирээдүйнхээ төлөө тэмцэхээс өөр арга байхгүй.

Түүнчлэн 60 тэрбумыг илрүүлэх, таслан зогсоох гэсэн ард түмний захиасыг өвөртөлж ирсэн Ерөнхийлөгчид үүнийг шаардах эрх бий. Энэ 60 тэрбумын асуудалд Монголын төрийг донсолгосон шударга  ёсыг тогтоосон том алхам хийгдэх болов уу гэж дараагийн үйл явцыг ард түмэн маш гярхай ажиглаж харж байгаа. Энэ хаашаа эргэхээс хамаарч Үндсэн хууль тойрч маргалдах биш Монгол төрийнхөө үндсийн үндсийг аврах хариуцлагатай цаг мөч ирснийг хүн бүхэн харж байна.” гэж ярьсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Авто замын засвар, шинэчлэлтийн ажил төлөвлөгджээ

Авто замын засвар, өргөтгөл, шинэчлэлтийн ажил Улаанбаатар хотод үргэлжилсээр. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын ажил хийгдэж байгаа билээ.

Авто замын засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа учир 2017 оны долоодугаар сарын 31-ны 23:00 цагаас 2017 оны наймдугаар сарын 10-ны 23:00 цагийн хооронд түр хугацаагаар хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон тухай Нийслэлийн Автозамын Хөгжлийн Газраас мэдээлэлжээ.

Тодруулбал, 21 дүгээр хорооллын гэрлэн дохиотой уулзвараас авто сургуулийн гүүр хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хэсэгчлэн хааж, цементээр бэхжүүлсэн суурь болон асфальтобетон хучилтын ажил хийхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа юмсманж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн санал асуулгад идэвхтэй оролцъё

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ард иргэдийн хэлэлцүүлэг өчигдрөөс эхэлжээ. Зөвлөлдөх санал асуулгыг санамсаргүй түүврийн аргаар сонгосон 1500 хүний дунд зохиож, зургаан төрлийн өөрчлөлтийг хийхээр болоод байгаа юмсанж.

2017 оны 5-р сарын 25-ны өдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-д өргөн мэдүүлж байсан. Төсөл өргөн барих үеэрээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь дараах хүрээг хамарч байгааг дурдсан байжээ.

Үүнд:

  • Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох;
  • Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх;
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх;
  • Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах;
  • Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэсэн үндсэн хүрээг хамарч байна.

Санал асуулгад Монгол Улсын  18 нас хүрсэн бүх иргэнийг идэвхтэй оролцохыг уриалж байгаа билээ.

Аймаг, сум, баг, хороо бүрт өөр өөр цаг хугацаанд хэлэлцүүлэг хийхээр болсон байна. Гэсэн хэдий ч 9-р сарын 5-нд бүх нэгжээс саналыг албан ёсоор авч нэгтгэн, 9-р сарын 10-н гэхэд УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ.

Хэлэлцүүлэгт зөвхөн Монгол Улсын иргэд оролцоно. Гадаадад ажиллаж амьдарч буй иргэд саналаа http://forum.parliament.mn цахим хаягаар өгөх юм байна шүү.

Санал асуулгад зөвхөн Үндсэн хууль, түүний тухай заалтууд багтаж байгаа болно.

Бултаараа хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэгдээ хамтдаа идэвхтэй оролцоцгооё.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

МАН-ын дарга хэн болох вэ?

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар намын удирдах зөвлөлдөө ханджээ.

“Төрийн эрх барьж байгаа улс төрийн хүчний нуруун дээр улс эх орон, ард түмний хувь заяа байдаг. Тийм учираас МАН-ын дотоод асуудал ард түмэнд хамаатай гэдгийг бид бүх шатандаа ухамсарлая. Намын удирдах зөвлөл яаралтай хуралдаж, бага хурлыг 08-р сарын 10-ны дотор хуралдуулж дотоод асуудлаа цэгцлэхийг нийт гишүүдийнхээ өмнөөс шаардаж байна” гэсэн байна.

МАН-ын удирдлагад Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиас хойш цаг хугацаа тодорхой заасан шаардлага хүргүүлж байгаа анхных тохиолдол энэ юм.

Мөн намын даргад өрсөлдөх улстөрчдийн нэр хэвлэлээр цацагджээ. Ажиглавал, намын даргын өрсөлдөөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нарын хооронд болох нь тодорхой байх шиг.

Хэрэв өнөөгийн Ерөнхий сайдын гарт намын даргын албан тушаал очвол одоогийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд онцгой өөрчлөлт орохгүй байх. Харин түүнтэй өрсөлдөж буй Шадар сайд У.Хүрэлсүх МАН-ын дарга болсон тохиолдолд намын даргатай дүйх хэмжээний албан тушаал буюу Ерөнхий сайд болно гэж зүтгэх магадлал маш өндөр юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын онцлог, нөхцөлд тохируулан хийсэн шүлхийн эсрэг вакцин ирлээ

Өнөөдөр Мал эмнэлгийн Төв лабораторийн гадаах талбайд буцалтгүй тусламжийн үйл ажиллагаа өрнөлөө.

Тодруулбал, ОХУ-аас малын гоц халдварт өвчин шүлхийн эсрэг 1 сая 280 мянга 700 тун вакциныг Монгол Улсад буцалтгүй тусламж болгон гардууллаа.

DGC10SLVoAAGt9J

“Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны 6 дугаар сард ОХН-ын Санкт-Петербург хотнооо болсон ОУ-н эдийн засгийн 21 дүгээр чуулганд оролцох үеэр “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн 2 дугаар үе шатыг хэрэгжүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэж, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэр буюу /ХХААХҮ/-ийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын ХАА-н сайд А.Н.Ткачёв нар МУ-н нийт дөрвөн сая тун вакцин нийлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.“

Эхний ээлжинд төвийн болон зүүн бүсийн аймаг, сумдад  вакцин нийлүүлэхээр болсон. Өнгөрсөн удаа ч бид ОХУ-ын вакцинуудыг хэрэглэж байсан. /Мал эмнэлгийн хэлтсийн дарга Б.Цолмон/.

Энэхүү вакцин нь тосон хүчилтэй, удаан үйлчилгээтэй гэдгээрээ онцлогтой. 9-12 сарын дархлаа үүсгэнэ”. Одоогоор 1.3 сая орчим тун вакцин ирсэн байна. Хэнтийн аймгийн Хэрлэн сум, Улаанбаатар хот, Төв аймгийн Сэргэлэн суманд хамгийн түрүүнд вакцинжуулалт хийнэ.

 Учир нь дээрх газруудад өвчний тархалт их байгаа учраас хорио цээрийн дэглэм үргэлжилсээр байгаа аж. Дунджаар 2 сая гаруй малыг вакцинжуулахаар төлөвлөсөн байгаа юм байна.

ОХУ-ын Бүх Оросын мал амьтан хамгаалах хоблооны төвийн шүлхийн вакцин үйлвэрлэх цехийн дарга Д.В.Махайлишин: “Тус вакциныг 2017 оны 4-р сард үйлдвэрлэсэн. Вакцин үйлдвэрлэхэд хамгийн гол нь гоц халдварт өвчний төрлийг нь тодорхойлж, үүнийхээ дагуу үйлдвэрлэдэг. Бид Монгол Улсын онцлог, нөхцөлд тохирсон тус вакциныг үйлдвэрлээд ийнхүү нийлүүлж байна” гэв.

20590702_1914668348774135_1398142306_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Даншиг наадам- Хүрээ цам” шашин, соёлын наадмын хөтөлбөр

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн Шанзодба А.Ариунжаргал, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинсүрэн, Гандантэгчилэн хийдийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд, Гандантэгчилэн хийдийн цамын зохион байгуулагч С.Цог нар “Даншиг наадам-хүрээ цам” шашин соёлын наадмын талаар мэдээлэл өглөө.

IMG_2983

Гурав дахь удаагаа зохион байгуулах гэж буй “Даншиг наадам-хүрээ цам” наадам 2017.08.04-ны өдөр УБ хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар боллоо.

Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байгаа онцгой шалтгаан:

  1. Монгол орон, газар нутагт хуурайшил ихтэй байна.
  2. Хүйн Долоо худагт нийслэлийн 22-р хороонд малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан нийслэлийн онцгой комиссын холбооноос хүйн долоо хутагт зохион байгуулахыг хориглох шийдвэрийг гаргасан.

Монголын төр шашины нандин баярыг хүндэтгэх үүднээс мөн жил бүр уламжлал болгон зохион байгуулах үүднээс энэ жил “Даншиг наадам-хүрээ цамбыг” Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах үндсэн шийдвэр гарсан.

 “Даншиг наадам-хүрээ цамба”-ыг зохион байгуулах үндсэн зорилго бол

  1. Өв соёлоо сэргээх.
  2. Хойч үедээ өв соёлоо өвлүүлэн үлдээх.
  3. Хүнлэг энэргүй байхыг зорилго болгоод буй дэлхийн нийтэд буддын шашин хамгийн их дэлгэрч байгаа бол буддын шашинаар дамжин Монголчуудыг, монголчуудын өв соёлыг дэлхийд таниулах, сурталчилах юм.

“Даншиг наадам-хүрээ цам” шашины соёлын наадмын бас нэгэн оршил нь Очирваань шүтээнийг тахих том арга хэмжээ юм. Очирваань шүтээнийг монгол улсын хувь заяаг даатгаж авсан шүтээн гэдэг утгаараа нийт лам хуврагыг монголын заяа буянг тэгшитгэх, даатгах, амар амгаланг авчирах утга бүхий зан үйл билээ.

Гадаад дотоодын жуулчдын хувьд “Даншиг наадам-хүрээ цамба”-ын ёслол дотроо Хүрээ жахар цамын хурал, дотоод цам харайх зан үйл нэн их сонирхлыг татдаг байна.

Түүнчлэн Даншиг наадамд гадны олон сүм хийдээс оролцдог бол энэ удаад Солонгос, Япон, Өвөрмонгол, Европын зарим орон, Энэтхэг улсын 3 том хийдийн төлөөлөгчид хүрэлцэн ирж цэнгэн баясах болно.

Зохион байгуулалтын тухайд:

Даншиг наадам хоёр өөр газар 2 төрлийн үйл ажиллагаа болно.

  1. Монголын бурхан шашины төв Гандантэгчилэн хийдэд таван өдрийн хурал хурна.
  2. Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын тоглолт, үзэсгэлэн болно.

Нийслэлийн засаг даргын тамгын газар монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдтэй хамтран гурав дахь жилдээ Даншиг наадмыг зохион байгуулах болно.

Онцловол, Даншиг наадмын хувьд Хүйн Долоо худагт зохион байгуулж байснаас ялгаатай нь Морь уралдахгүй, Нум сумын харвааны төрөл байхгүйгээр зохион байгуулагдаж байгаа. Энэ удаа улс аймгийн цолтой 256 бөх барилдахаар болсон. Зохион байгуулалтын хувьд үндэсний их баяр наадмын адил ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм. Мөн Баяр наадмын үйл ажиллагааг цэгцтэй явуулах үүднээс тасалбараар үйлчлэх бөгөөд үнэ төлбөргүй олгох юм.

“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмын хөтөлбөрийг та бүхэндээ хүргэж байна.

dan1 dan2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Кейт нүцгэн мөрөө гаргасан хурц шаахайтай даашинз өмссөн

Берлиний цэцэрлэгт хүрээлэнд гүнж Кейт нүцгэн мөрөө гаргасан улаан даашинзтай ирсэн. Мөн энэ гурав дахь өдөр Германы Берлин хотод Британийн элчин сайдын яамын хааны төрсөн өдрийг хүндэтгэх ёслол болсон билээ. Харин хүндэтгэх ёслол дээр гүнж Кейт Александер Мерси Кьюэнс дээд зэрэглэлийн хувцас өмссөн байна.

Тэрбээр хар гутал өмссөн тул эдгээр гутлын фен нь тодорхой боллоо. Лондонгийн байгалийн түүхийн музейд өнгөрсөн долоо хоногт Кате улаан даашинзтайгаа “simone rocha”-гын “tassel-esque” ээмэг зүүсэн байна. Германы Берлин дэх бизнесийн болон соёлын нийгэмлэгийн гишүүдтэй уулзалт хийв. Хунтайж Вильям нь нэгдсэн улс гүрэн, герман хоорондын харилцааны талаар ярилцсан ба үг хэлсэн байна. “Өнөөдөр бид Европ тивийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн үндсийг хуваалцаж байна. Бид нэг нэгэнтэйгээ хамааралтай. Их Британи, Герман хоёрын хоорондын харилцаа үнэхээр чухал юм. Энэ бол олон жилийн хамтын ажиллагааны үр дүн билээ. Их Британи Европын Холбооноос гарах шийдвэрийг үл харгалзан хамтын харилцаагаа үргэлжлүүлэх болно.” гэжээ.

Prince-William

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

admin

2017/07/29

https://www.instagram.com/p/BPwBjLklvL1/ karliekloss Coming for you Melbourne! What should I do while I'm there? Anyone want to adventure with me? ...Suggestions welcome Source: Karlie Kloss Instagram

Алдартнуудын болон нисэх онгоцны буудлын дээрх загварын сонголтууд нь “The Carry-On” гар тээш нэртэй цүнх юм. Тэд нисэх буудлын буухиа хийхдээ хэрэглэдэг бөгөөд үргэлж итгэлтэй байдаг гэнэ. Аялал жуулчлалын шинжээчдийн үзэж байгаагаар шилдэг, хамгийн ухаалаг, хамгийн хүнд жинтэй ачаа юм.

EXCLUSIVE: Jessica Alba carries her own luggage when arriving at JFK Airport in New York City. Pictured: Jessica Alba Ref: SPL1427309 220117 EXCLUSIVE Picture by: Jackson Lee Splash News and Pictures Los Angeles:310-821-2666 New York: 212-619-2666 London: 870-934-2666 photodesk@splashnews.com

Түүнчлэн ухаалаг гар тээш нь таны бүх төхөөрөмжийг цэнэглэхэд зориулж USB портуудыг ашиглах боломжтой. Бат бөх хатуу хэрэглэл, дугуйнууд нь хаалганаасаа амархан гүйхэд зориулсан 360 градусын тэнхлэг хийх болон папарацци хийхээс зайлсхийх боломжуудтай.

Гульнара Каримова луйвар, мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдлээ

Узбекистаны ерөнхийлөгч асан, талийгаач Ислам Каримовын том охин Гульнара Каримова нь дээд зиндааны хатагтайд тооцогдож, хувцас загварын зохион бүтээгч, дуучин зэрэг ажил эрхэлдэг, алдартай нэгэн байсан юм. Гульнара нь Испани улсад Узбекистаны элчин сайдаар ажиллаж, Женев дэх НҮБ-ын байранд улс орноо төлөөлөн суудаг байсан юм.

Харин Узбекистаны ерөнхий прокурорын мэдэгдэлд Гульнара Каримоваг дэлхийн 12 оронд байрлах $1.3 тэрбумын үнэ бүхий хөрөнгийг эзэмшдэг, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн гэж тодорхойлсон байна.

Түүний мэдэлд Лондон дахь $29,95 саяын үл хөдлөх хөрөнгө, Дубайд $67.4 саяын зочид буудлууд байдаг гэнэ. Түүнийг нийтдээ $595 саяын хөрөнгийг хууль бус замаар олж авсан, түүнээсээ $869.3 саяын орлого олж, гадаад дахь офшор дансанд хадгалж байсан гэж буруутгасан байна. Гульнара Каримоваг луйвар, мөнгө угаасан хэрэгт сэжиглэн баривчилснаа тус улсын эрх баригчид Баасан гарагт мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

МАН ахын зангараг гаргаад шинэчлэл, өөрчлөлтийг хийчих хэрэгтэй

МАН-ын бага хурлын гишүүн Ч.Ганхуяг баяр наадам дуусангуут “Манай намын хувьд сонгуулийн дүнгээ хэлэлцэж, бүх шатанд хариуцлага ярих цаг одоо ирлээ. Намын даргыг нийт гишүүдээсээ сонгож, энэ намын удирдлагыг жирийн гишүүдэд бариулан урам зоригийг нь сэргээж намын дотоод эв нэгдлийг хангах сайхан боломж бидэнд гарч ирэв. Намын сонгуулийн санхүүжилтийг хүний, өөрийн гэлтгүй нэг мөр цэгцлэх цаг нь болжээ” гэж бичсэн байсан юм.

МАН-нд Бага хурлын гишүүн Ч.Ганхуяг “Би МАХ-ын гишүүнээр олон жил явлаа. Ганц удаа хэдэн төгрөгийн орлого, зарлагатай ямархуу хөрөнгөтэй улс төрийн нам юм бэ гэдгийг олж хармаар байна шүү дээ гэж ярилцлагадаа хэлсэн байна. Түүнчлэн МАН-ын ахын зангараг гаргаад өөрөөсөө эхлээд шинэчлэлийг хийчих хэрэгтэй” гэжээ.

Тэгсэн МАН-ын дарга М.Энхболд тус намын Удирдах Зөвлөл ирэх есдүгээр сард  Бага хурлыг хуралдуулахаар болсон тухай зарласан байна.

МАН-ын дотоод хагарал фракцуудын тохироо далд нөхцөлд өрнөдөг. Намын дотоод асуудал хэтэрхий ил тод байх нь сайн ба муу олон үр дагавыг авчирдаг. Харин энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах МАН доторх тохирилцоон тэсэрчихгээд байгааг илэрхийлсэн постууд явсаар байгаа билээ. Ялангуяа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн албан ёсны твиттер хуудастаа түгээсээр байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа