Author Archives: admin

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүн, нам солигдсон ч бодлого үргэлжлэх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр зуншлага, өвлийн бэлтгэл, ургац, үр тариа, хадлангийн байдал, мал, мах бэлтгэлийн талаар ярилцлаа.

600x600

Энэ зун хур бороо багатай, нийт нутгаар маш гандуу, говийн аймгуудын нутгаар маш их гантай байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ярианыхаа эхэнд дурдаад хадлан, ургац алдах, гурилын үнэ өсөх, зуд болох зэрэг эрсдэл үүсэх төлөвтэй байгаа тул асуудал үүссэн хойно бус, үүсэхээс өмнө урьдчилан харж, төлөвлөж ажлаа хийх хэрэгтэй гэлээ.

SaidbaEr

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнгийн танилцуулснаар нийт нутгийн 60 хувь гандуу, 24 хувь нь гантай байгаа бөгөөд ургацын 40 хувийг алдах төлөв үүсчээ. Ургац, хадлан бэлтгэх, мал өвөлжүүлэх, мах бэлтгэх, экспортлох чиглэлээр тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байгааг тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Сонгуулиар өмнөх хүн, нам нь солигдсон ч хүнс, хөдөө аж ахуйн бодлого үргэлжилж байх ёстой. Монгол хүн, монгол мал солигдохгүй” гээд Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа “Шинэ сум” төсөл, ХАА-н бирж зэрэг ажлуудыг санаачлан хийж байсныг онцоллоо. Мөн Чингис бондын мөнгөнөөс мах, ногооны зоорь, хүлэмжийн аж ахуй зэрэгт зарцуулж байсан. Ингэж тариаланчдыг дэмжих ёстой. Газар тариаланг байгаль, цаг уурын нөхцөлөөс үл шалтгаалан усжуулах бүрэн боломжтой. Малын вакцинжуулалт, Сонгинын Биокомбинатын үйл ажиллагаа, хүнсний ногоог дотоодоосоо бүрэн хангах зэрэг асуудалд анхаарах ёстой санууллаа.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны МАА-н бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун нар оролцлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тэд хүүхдүүддээ зориулан эдлэн газар худалдаж авчээ

Граммигийн шагналт дуучин Бейонсе өнгөрсөн зургаан сард амаржиж охин хүү ихэртэй болсон билээ. Тэрээр охиндоо их зохиолч Румигийн нэрийг өгсөн бол, хүүдээ нөхрийнхөө нэрийг буюу Сэр Картер  нэр хайрласан юм. Хамгийн сүүлд ихрүүдийн зургийг Инстаграм хуудаснаа нийтэлж фенүүдээ шуугиулсан бол энэ удаад ихрүүддээ зориулан зургаан асрагч хөлслөхөөр болжээ.

Мөн ТМZ сайтад мэдээлснээр хосууд Калифорни мужид хүүхдүүдээ өсгөхөөр болж тансаг зэрэглэлийн эдлэн газар худалдан авсан байна. Уг байшин 130 сая ам долларын өртөгтэй бөгөөд 30 мянган мкв талбай бүхий байх аж.

Хосуудын хэвлэлийн төлөөлөгч “хүүхдүүд нэг цагт унтдаггүй тиймээс нэг хүүхдэд гурван асрагч найман цагийн ээлжээр ажиллана” хэмээн мэдэгджээ. Тэдний том охин Блү Айви 2 асрагчтай бөгөөд энэ нь тэдний гэрт өдөр шөнийн алинд  найман асрагч хамт байх болно гэсэн үг юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатар, Бангкок ах дүүгийн харилцаат хот боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон Бангкок хотын дарга, Цагдаагийн генерал Асвин Кванмыанг нар хоёр хотын урт хугацааны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, хот хоорондын харилцан ойлголцлолыг бэхжүүлэх үүднээс ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Ах дүүгийн хэлэлцээр байгуулсны дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Бангкок нь сүүлийн үед монголчуудын ихээр зорчдог хот болсон. Ах дүүгийн харилцаа тогтоосон нь хоёр хотын хамтын ажиллагаа цаашид өсөн нэмэгдэхийн илрэл юм. Юуны түрүүнд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Учир нь, Бангкок нь жуулчдыг хүлээн авдаг тоогоороо дэлхийд дээгүүрт ордог хот. Мөн манай улсын иргэд Бангкокт эрүүл мэндийн үйлчилгээ авахаар түлхүү ирдэг. Тус хотын захиргааны харьяанд 10 орчим эмнэлэг, 1 анагаахын сургууль байдаг юм байна. Тиймээс хамтын ажиллагаа өргөжсөнөөр эрүүл мэндийн салбарт хөнгөлөлт үзүүлэх боломжтойг хотын дарга хэлж байсан. Мэдээж хотуудын хамтын ажиллагаанд ирээдүй болсон хүүхэд багачууд, залуучуудын хоорондын харилцааг хөгжүүлэх нь чухал. Тиймээс сурагч солилцооны арга хэмжээг зохион байгуулах саналыг хүлээн авч байна. Монгол Улс Тайландын Вант улс хоёр өнө эртний түүхт харилцаатай. Тиймээс энэ түүхэн улбаагаараа хот хоорондын соёлын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх болно. Түүнчлэн иргэд хоорондын харилцаа нэмэгдэх ёстой гэж үзэж байгаа” хэмээлээ.

Бангкок хотын Захирагч, Цагдаагийн генерал Асвин Кванмыанг “Ах дүүгийн харилцааг тогтоосноор хоёр хотын хамтын ажиллагаа илүү их бэхжинэ гэдэгт итгэж байна. Ялангуяа Улаанбаатар Бангкок хооронд шууд нислэгтэй болсноор иргэд 5 цагийн хугацаанд зорчих таатай нөхцөл бүрдэнэ. Улмаар хоёр улс хооронд зорчих иргэдийн тоо нэмэгдэх юм. Мөн аялал жуулчлал, соёл урлаг, эрүүл мэнд зэрэг олон салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт бид итгэлтэй байна. Түүнчлэн хэлэлцээрийн хүрээнд сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлье гэсэн саналтай байгаа. Ингэснээр хоёр хотын хүүхэд багачууд харилцан нэг нэгнийхээ соёлоос суралцах боломжтой болох юм. 1974 онд 2 улс хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаа хамтын ажиллагаа маань улам бэхжиж буй. Цаашид ч хотуудын хамтын ажиллагаа өргөжинө гэдэгт итгэлтэй байна” гэв.

Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоох хэлэлцээрийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаар харилцан санал солилцож, уулзалтыг тогтмолжуулж, хамтран дүгнэж ажиллах юм байна. Мөн харилцан ашигтай, үр өгөөжтэй байлгахад анхаарч ажиллана гэдгээ хэлэлцээрт гарын үсэг зурсныхаа дараа хоёр хотын удирдлага онцолж байлаа хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өвөрмөц үйлчилгээтэй Бангкокийн төв номын сан

Нийслэлийн Засаг дарга С.Батболд төлөөлөгчдийн хамт Бангкок улс руу хийсэн  айлчлалынхаа үеэр Тайландын Вант улсын Эзэн хааны ордон болох Маргад Эрдэнийн буддын ордонг үзэж, Бангкок хотын төв номын сангаар зочилсон сонирхсон билээ.

Бангкок хотынтөв номын сан нь ажлын өдрүүдэд 2000 орчим хүн үйлчлүүлдэг бол амралтын өдрүүдэд уншигч олны хөлд дарагддаг байна. Номын сангаар аль ч улсын иргэн чөлөөтэй үйлчлүүлэх боломжтой байдгаараа өвөрмөц юм байна аа.

Бангкокийн төв номын сангаар үйлчлүүлэх нэг жилийн гишүүнчлэлийн эрхийг том хүн 10, хүүхэд 5 баттаар авдаг байна. Сонгосон номоо 7 хоногоор түрээслэн уншдаг. Хүүхэд багачуудад зориулсан үлгэрийн ном, оюун ухаан хөгжүүлэх тоглоомоос гадна тоглоомын талбайтай. Оюутан сурагчдад зориулсан тусгай хэсэг, цахим сан зэрэг бүх насны иргэдэд зориулан таатай, тухтай нөхцөлийг бүрдүүлсэн орчин үеийн номын сан аж. ЮНЕСКО-гоос 2010 онд хамгийн их уншигчтай хотоор Бангкокийг тодруулсан байна. Үүний дагуу номын хэрэглээг сайжруулж, иргэдээ номонд илүү их ойртуулах зорилгоор 4 том төсөл хэрэгжүүлжээ. Уг төслүүдийн нэг бол өнөөгийн Бангкок дахь төв номын сан аж.

Эзэн хааны мэдэлд байсан барилгыг хотын захиргаанд шилжүүлснээр 500 орчим хоногийн дотор 400 сая баттыг ашиглан орчин үеийн шинэлэг, тав тухтай номын санг бий болгожээ. Номын сангаар зочилсныхоо дараа хотын дарга С.Батболд “Бидний уламжлалт ойлголтоор номын сан гэдэг ширээ сандалд суугаад ном уншдаг төдий байсан бол Бангкок хотын шинэ номын санд орчин үеийн уур амьсгал оруулж чаджээ. Энэ номын санд хөгшин залуу, оюутан, судлаач гээд ямар ч насны хязгааргүйгээр дуртай заалаа сонгоод үйлчлүүлэх бүрэн боломжтой юм байна. Бид шинийг барьж чадахгүй юм аа гэхэд хуучин номын сангаа шинэчлэн тэнд ая тухтай орчин үеийн шинэлэг байдал, уур амьсгалыг оруулж, тохижуулах нь зүйтэй юм байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ТӨМӨР ЗАМЧИН НОРОВ ӨВӨӨ

…Хоёр сарын өмнө Сэлэнгийн Зүүнхараа хотын вагон депод 40 жилийн амьдралаа зориулсан нэгэн буурайтай учран золгох хувь зохиол тохиосон юм. Зургадугаар сарын эхээр тэнгэр хур бороогоо харамласан, хуурай шороо боссон үе байлаа. Энэ үед монгол инженерүүд өөрсдийн гараар вагон угсарч, нээлтээ хийсэн баярт үйл явдал тохиосон билээ. Энэ арга хэмжээг сурвалжлахаар хэдэн сэтгүүлчид зам тээврийн салбарынхныг дагаж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотыг зорьж очсон юм. Хөдөө нутгийг өвсөн төгөл, уул, усаар төсөөлдөг надад харин ч эсрэгээрээ зам тээвэр хөгжсөн сүрхий суурин угтан авсан даа. Угсарсан вагоноо өлгийдөн авахаар ирсэн холын гийчдийг Зүүнхараагийн вагон депогийнхон социализмийн үеийг санагдуулам алга нажигнуулан угтсан билээ. Ингээд Улаанбаатар төмөр замын Вагоны аж ахуйн албаны дарга Л.Болд салбарын сайд болон дагалдан явагсадад үйл ажиллагаагаа танилцуулж эхлэв. Энэ үеэр энгэртээ одон медаль гялалзуулсан хэдэн хөгшин л нүдэнд харагдаад байлаа. Хайр татаж, уярал хайрламаар тэдгээр хөгшдөөс хамгийн ихээр нүдэнд туссан буурайтай уулзаж, ярилцах санал тавихад уриалгахан хүлээн авсан юм.

Бид хоёр олны хөлөөс холдож, хуучин байшингийн сүүдэрт яриа өрнүүллээ. Энэ буурайг Ж.Норовханд гэдэг. 1966 онд 22 насандаа энэ сууринд ирж ажил, амьдралын гараагаа эхлүүлж байжээ. Ихийг хийж, бүтээх хүсэл эрмэлзлэлтэй залуугийн сэтгэлд аавынх нь хэлсэн хэдэн үг эргэлдэж байсан тухай хэлэхдээ тэрбээр нүдэндээ нулимс цийлэгнүүлж байлаа. Ж.Норовханд гуай гүнзий гэгч нь амьсгаа авч тамхиа асаах зураа “Аав минь надад “Олон байгууллагын хаалга битгий татаарай” гэдэг ганцхан захиас хэлсэн. Нэг газраас нөгөөд дамжин хэн ч биш болох вий гэж эмээж хэлсэн үг нь юм шиг байгаа юм. Тэгээд би энэ байгууллагаас холдохгүй гэдэг зарчмыг яс баримталсан даа. Аавынхаа захиасыг биелүүлсэн гэж боддог. “Чанаргүй арван юм хийснээс, чанартай таван юм хий. Чамайг хүмүүс удаан хийлээ л гэнэ биз. Хамгийн гол нь чанартай юм хий” гэдэг байлаа. Миний аав жолооч мэргэжилтэй, боловсрол багатай хүн шүү дээ. Гэхдээ л амьдралын ухаантай хүн байсан даа” хэмээн тамхиа нэрэнгээ нүдэндээ нулимс гялтгануулан хэлсэн юм. Энэ үед “Хүний хувь тавиланг бурхан анхнаасаа зурсан байдаг” гэдэг үг үнэн бөгөөд амьтай санагдаж байв. Төмөр замд бүхий л амьдралаа зориулж, эндээ ган мэт гагнагдсан хөх өвгөний гэрэлтсэн харц амьдралыг ухааруулах шиг санагдаж байлаа.

Засварчнаас ерөнхий инженер хүртэл

1962 он Вагоны аж ахуйн хөгжлийн жил байв. Зүүнхараагийн паравозын депог Ачаа, суудлын вагон засах депо, Улаанбаатар өртөөний засварын газрыг Суудлын вагоны ашиглалтын депо болгон байгуулж, бие даасан баланстай аж ахуйн нэгжүүд бий болж байсан цаг үе. 1976 онд Улаанбаатарын суудлын вагон депогийн өргөтгөл баригдан ашиглалтад орж, суудлын вагоны үечилсэн засварыг тус депод шилжүүлснээр ачаа, суудлын вагоны хугацаат засварын ажил төрөлжиж эхэлсэн байна. Улаанбаатар төмөр замд 1956 оноос дөрвөн голт ачааны вагон, 1960 оноос бүрэн төмөрлөгдсөн суудлын вагон ирж гинжин угсраанаас, авто угсраанд, гулсах гүүшингээс өнхрөх хольхивчтой гүүшинд шилжсэн  техникийн шинэчлэлтүүд техник, технологийн томоохон дэвшлүүдийг бий болгосон байдаг. Эдгээр шинэ технологийг эзэмших, нутагшуулах, депо болон завод засварын дүрэмд нийцүүлж засах талаар тус салбарын ахмад инженерүүд үр бүтээлтэй ажилласан гэдгийг Улаанбаатар төмөр замын Вагоны аж ахуйн албаны дарга Л.Болд хэлж байлаа. Эдгээр инженерүүдийн нэг нь яах аргагүй Ж.Норовханд гуай юм.

Тэрбээр Улаанбаатар хотын 14 дүгээр сургуульд долдугаар анги төгсчээ. Түүний багийн мөрөөдөл нь вагоны жолооч болох байсан гэнэ. Тухайн үед Налайхаас Улаанбаатар руу төмөр замаар нүүрс зөөдөг байжээ. Тус вагон Улсын төв номын сангийн урд түр зогсох зуур Ж.Норовханд хүү найзынхаа хамт дээр нь гарч суудаг байж. Энэ үеэс л вагоны жолооч болох хүсэл нь оволзож эхэлжээ. Ингээд аавдаа төмөр замд л орж, “вагом”-ын /вагон гэж хэлж чадахгүй “вагом” гэдэг байжээ/ жолооч болмоор байгаагаа хэлсэн байна. Харин аав нь “Төмөр зам хагас цэргийн зохион байгуулалттай. Сахилга бат сайтай. Сайхан газар. Чи ор” гэжээ. Ингээд Төмөр замын техникиумд орж мэргэжил эзэмшиж,  Сэлэнгийн Зүүнхараагийн вагон депод очиж ажиллахаар болов.

Ж.Норовханд вагон депод ирээд хоёр жил гаруй хугацаанд 7-8 ажил сольж хийсэн байна. Мужаан, засварчин, холигч инженер, техник тооцоологч, будагчин зэрэг ажлыг хийж байгаад 1967 онд механикийн мастер болжээ. Механикийн мастераараа 1969 он хүртэл ажиллаад техник хэлтсийн дарга болсон байна. Дараа нь засварын техникчээр ажиллаж байгаад засвар хариуцсан орлогч даргаар ажиллаж байх үед нь удирдлагууд нь  дуудаж, “Хос дугуйн цехэд мастераар оч” гэжээ. Мань хүн өөдөөс нь итгэлгүйхэн “Яагаад намайг энд тавьж байгаа юм бэ” гэж асууж орхиж. Түүний санаанд аавынх нь хэлсэн “Олон газрын үүд битгий татаарай” гэдэг үг л гагнаастай байсан хэрэг шүү дээ. Тэгээд л мань хүн  олон ажил солиод юу л болоод байна даа бодож. Гэтэл дарга нар нь “Чамайг тушаал буулгаж байгаа юм биш. Дуугуй үүрэг болгосон ажлыг хий” гэж лүндэн буулгажээ. Тэрбээр маргаашнаас нь эхлэн хос дугуйн инженерийг нэмэгдэл 15 хувийн цалинтай хийж эхэлсэн байна. Ингээд эндээ насаараа ажиллаж, аавынхаа захиасыг ч биелүүлсэн байна.

Ж.Норовханд гуай “Манай вагон депо намайг 1964 онд ирж байхад хөгжил муутай байлаа. Тэр үед дөрвөн сарын хугацаанд хийж байсан ажлыг одоо нэг сард хийж байна шүү дээ.  Тухайн үед бүх зүйл гар ажиллагаатай байсан. Ажил их хүнд, бохир байлаа. Одоо бол цагаан бээлий халаадтай ч ажиллаж болохоор болж. Сунаж мөргөөд байх шаардлагагүй. Вагон депо өнөөдөр мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан. Энд дандаа инженерүүд байдаг. Депо үнэндээ танигдахаа больсон. Том хүчирхэг үйлдвэр болсон. Би ажиллах хугацаандаа оновчтой саналууд нэлээд хэдийг сэдсэн дээ” хэмээн ярьсан юм. Тухайн үед вагоны засварт шаардагдах багаж, хэмжих загваруудыг монголчууд өөрсдөө сэдэж, туршилт хийдэг байжээ. ОХУ-д төгсөж ирсэн хүчирхэг инженерүүд байсан учраас вагон депогийн хөгжил хурдтай байсан гэдгийг Ж.Норовханд гуай хэлж байв. Тэрбээр тэтгэвэрт гарсан хойноо нэг жил Зүүнхараагийн вагон депогийн ерөнхий инженер хийж байгаад одоо гэртээ сууж байна.

“Ямагт мэдлэгээ зузаатгаж бай” гэж залуучуудад захидаг

Ж.Норовханд гуай одоо 75 насыг зооглож байгаа бөгөөд Зүүнхараагийнхаа Баянхангай гэх энгэрт хувийн орон сууцандаа амьдарч байна. Бас болоогүй хоёр үхэр хариулдаг гэнэ. 22 настай энэ нутагт хөл тавьсан Норов өвөө хань ижилтэйгээ учирч, долоон хүүхдийн ээж, аав болжээ. Түүний охин Суудлын депод техникчээр ажилладаг бол  ач нь өвөөгийнхөө мэргэжлээр ажиллахаар суралцаж байгаа юм байна. Бас нэг ач нь вагонд төрсөн учраас Ганзам гэдэг нэртэй гэнэ. “Ганзамын ээж хөл хүнд өдрийн суудлаар ирж байгаад яг энэ депогийн ард төрсөн. Тиймээс Ганзам хүү маань 18 нас хүртлээ вагонд үнэгүй явлаа. Тэр маань төмөр замчин болно доо”  хэмээн тэрбээр бахархалтайгаар өгүүлсэн юм.

Ж.Норовханд гуай хүндэт төмөр замчин цол тэмдэгтэй. Түүнчлэн төр засгаас саяхан түүний гавьяаг үнэлж, Алтангадас одон хайрлажээ. Тэрбээр хэлэхдээ “Сайхан хамт олны ачаар харамсахааргүй ажиллаж, амьдарсан. Овоо олон шавьтай болсон. Шавь нар маань тэтгэвэрт гарсаар байгаад ганц, хоёрхон болсон доо. Одоо тэдний хүүхдүүд эндээ ажиллаж байна. Ер нь вагон депогоо түшиглэн амьдарч ирсэн гурван үе байна. Эд маань нийлээд 300 болж байгаа байх. Ер нь төмөр замчдыг эх орны гол хөдөлгөгч хүч гэж боддог. Төмөр зам улсын гол тээвэр шүү дээ.

Төмөр замгүй бол улс хэцүүднэ. Намайг энд анх ирж байхад дандаа Оросууд байсан. Тэднээс их юм сурсан даа. Би одоо залуучуудад  “Ямагт мэдлэгээ зузаатгаж бай” гэж захидаг. Бидний үед унших ном ховор байлаа шүү дээ. Хоёрхон орос ном уншдаг байлаа. Тэрүүгээрээ шалгалт  өгдөг байсан. Одоо бол мэдээлэл хангалттай байна шүү дээ. Өнөөдөр төмөр замд дандаа их сургууль төгссөн хүмүүс ажиллаж байна. Биднийг техникиум төгсөөд ирэхэд их сургууль төгсөөд ирсэн юм шиг хүлээж авдаг байлаа” хэмээн хуучилсан юм. Тэрбээр гэртээ зүгээр сууж чаддаггүй, болж л өгвөл вагон депо руугаа жирийлгэдэг зантай. Учир нь ажиллаж байсан газартаа ирэхэд агаар нь хүртэл танил дотно, сайхан мэдрэмж төрүүлдэг гэдгийг Норов өвөө хэлж байсан юм. Ургасан газартаа уусан шингэж, тэр газрынхаа үржил шим нь болдог улиас мод лугаа энэ хөх өвөөгийн эгэл амьдралыг өгүүлэхэд ийм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ж.Эрдэнэбат: Засгийн газар зуух тарааж, түлш шинэчилж агаарын бохирдолтой тэмцэхгүй

fa50a30a9ba2384ae03d183d638ebba7

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2017.08.01/ боллоо.

Хуралдаанд тус Үндэсний хорооны дарга, гишүүд болон бусад төрийн байгууллагын газар, хэлтсийн дарга, төсөл хэрэгжүүлэгч нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний хорооны дарга Ж.Эрдэнэбат “Зуны улиралд агаарын бохирдол бага ч бид өвлөөс урьтаж боломжит бүх бэлтгэлийг дор бүрнээ хангаж, иргэн бүрийн эрүүл орчны төлөө идэвхтэй, үр дүнтэй ажиллах хэрэгтэй”-г онцоллоо.

Хурлаар “Ногоон зээл”-ийн сан, өвөлжилтийн бэлтгэл, цахилгааны ачаалал бууруулах чиглэлээр хийж буй ажлын хэрэгжилт, явц зэрэг асуудлыг хэлэлцлээ.

2017 оны эхний хагас жилийн байдлаар гэр хорооллын 114,512 хэрэглэгчдэд 3,363 сая төгрөгийн цахилгааны хөнгөлөлт үзүүлж, нийт 6363 өрхийг шинээр цахилгаан эрчим хүчээр хангаад байна гэж Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох танилцууллаа.

2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 43 хувьтай байна.

“Байгаль орчинд ээлтэй техник, технологийн мэдээллийн төв”-ийг нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний дөрвөн салбарт ажиллуулахад бэлэн болжээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хурлын үеэр дараах чиглэлээр үүрэг өглөө. Үүнд:

–  “Ногоон зээл”-ийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд,

–  Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төвлөрсөн дулаан хангамжид холбох чиглэлийн ажлуудыг эрчимжүүлэх, цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэх, бэлтгэл ажлыг хангахыг Эрчим хүчний яаманд,

–  Хорооны ажлын төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг шуурхайлахыг онцгойлон анхаарч, намрын улиралд багтаан бүрэн биелүүлэхийг холбогдох яам, нийслэлийн удирдлагуудад үүрэгдлээ.

Мөн тэрээр “Засгийн газар зуух тарааж, түлш шинэчилж агаарын бохирдолтой тэмцэхгүй. Утаа үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээр утаатай тэмцэнэ гэж байхгүй” гэдгийг хэллээ.

Дашрамд дурдахад, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо нь Ерөнхий сайдын захирамжаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон өргөжсөн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“The Sydney Morning Herald” сонинд төлөвлөгдсөн террорист үйл ажиллагааг илрүүлсэн тухай бичжээ

“The Sydney Morning Herald” сонинд төлөвлөгдсөн байсан террорист үйл ажиллагаанд сэжиглэгдэж байгаа хүмүүс Сирийн зэвсэгт этгээдүүдтэй холбоотой байсан хэмээжээ. Террористууд Сидней-Абу, Дабм чиглэлд үйлддэг Эмиратын агаарын тээврийн “Eitihad Airways” компанийн онгоцыг сөнөөхөөр төлөвлөж байсныг илрүүлжээ. Өнгөрөгч бямба гарагт Сидней хотод явуулсан терроризмын эсрэг ажиллагааны үеэр тус хотын дөрвөн оршин суугчыг сэжигтнээр баривчлаад байгаа аж. Сонинд нийтэлснээр Австралийн хууль хяналтын байгууллагынхан саяхан террорист үйл ажиллагааны сэжигтнүүдийг баривчилсан гэсэн байна. Сэжигтнүүдийн нэрийг Халед Мерхи, түүний хүү Абдул Мерхи, Халед Хайат мөн түүний хамаатан Махмуд Хайат гэх хүмүүс мөрдөгдөж байгаа гэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр морин цагт С.Батцэцэгт хөдөлмөрийн баатар цол хүртээнэ

Энэ жил 27 нас хүрч буй С.Батцэцэгт Ерөнхийлөгч Х.Баттулга хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлиг гарсан бол өнөөдөр буюу 2017 оны 08 сарын 02-ны өдрийн морин цагт Төрийн ордонд С.Батцэцэгт хөдөлмөрийн баатрын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг гардуулан өгөх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Италийн “Giffoni Film Festival”-д “Чингисийн хүүхдүүд” уран бүтээл сайшаагджээ

Италийн “Giffoni Film Festival- кино наадам” нь 47 дахь удаагаа зохион байгуулагдаад байгаа билээ. Италийн Салерно хотноо энэ сарын 16-22-ны өдрүүдэд зохиогдсон бол уг наадамд дэлхийн 50 гаруй орны 500 гаруй уран бүтээлч өөрсдийн киногоо үзэгч, шүүгчдэд толилуулжээ.

13726596_10153599547836651_6123694768871385847_n

Монгол улсын хувьд “Чингисийн хүүхдүүд” кино бүх насны ангилалд, “Цагаан хадаг” кино 13-15 насны ангилалд тус тус өрсөлдсөн байна. “Чингисийн хүүхдүүд” кино нь ихээхэн дээгүүр өрсөлдсөнөөр Монголын кино урлаг дэлхий дахинд танигдаж, гадаадын зах зээлд бүтээлээ хүргэх боломж нээгдэж буй явдал гэж мэргэжилтнүүд онцолжээ.

48oeqfmmff2fauu1ohs3him3e2

?????????????????????????????????????

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Link

“Орон сууцны ипотекийн зээл” буюу үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээгээр баталгаажсан нийтийн болон амины орон сууцыг гэрээний үндсэн дээр худалдан авах зориулалттай зээлийг хэлнэ.

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалаар батлагдсан “Ипотекийн зээлийн үйл aжиллагааны журам”-ыг шинэчлэн боловсруулахдаа өнөө үеийн нөхцөлтэй нийцэхгүй заалтуудыг өөрчилж, орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааг зохистой ашиглах, аргачлалаар хангахын тулд шинэчилсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 62.1 дэх заалтын дагуу олон нийтээс санал авах зорилгоор “Орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын төслийг танилцуулж байгаа юм байна.

ipotek_tusul

 

Нийслэлд хийгдэж буй томоохон авто замын засварын ажлуудыг тайлагналаа

Нийслэлд хийгдэж буй томоохон авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлууд:

  • Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын авто замтай холбогдох 2,4 км авто замыг шинээр болон өргөтгөн шинэчлэх
  • Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзварын өргөтгөл, шинэчлэлт
  • Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Богджавжандамбын гудамжны уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажил
  • Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ний урд уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажил
  • Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс  Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх  1км авто замын шинэчлэлт /зорчих хэсгийн өргөн 16.5м/-ийн ажил
  • Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” зэрэг 39 төсөл, арга хэмжээг нийт 44,9 тэрбум төгрөгийн төсвөөр авч хэрэгжүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

20590897_1915071268733843_1892377142_o

Одоогоор дөрвөн томоохон уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил явагдаж байгаа. Тодруулбал Оргилын уулзвар, ХААИС-ийн уулзвар, Өгөөжийн уулзвар, Авто-плазагийн уулзвар юм. Эдгээр авто замын уулзварын ажлуудад Монголын 15 компани хамтран ажиллаж байна.

20543062_1915066702067633_302064970_o

ХУД-ийн 11-р хороонд хийгдэж байгаа 2.4 км урт тус замын ажил нь нийслэлийн замын сангийн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийгдэж байгаа. Авто замын ажил долоодугаар сарын 17-нд эхэлсэн бөгөөд 11 сарын эхээр дуусах аж.

20616432_1915071245400512_190757230_o

Өнөөдөр авто замын ажлын хэсэгт Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, орлогч  дарга Б.Индра, Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын дарга Б.Эрдэнэбат болон бусад албаны хүмүүс оролцлоо.

20590710_1915071238733846_717747086_o1

Эхлээд Зайсан толгойн замыг Богд уулын арын замтай холбох ажлын явцтай танилцжээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү

 “2017 оны зам засварын ажилд хийгдсэн томоохон ажлуудын нэг бол улсын эмнэлгүүдийн гадна талын зогсоолын ажил юм. Энэ үүднээс Улсын төв гуравдугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, ГССҮТ эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн гадна зам болон зогсоолын ажлуудыг тус тус хийж гүйцэтгэсэн. Мөн Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх нэг км зам нь хоёр урсгалтай, гурван эгнээтэй, унадаг дугуйн болон явган хүний зам, автобусны буудал ­­­бүхий иж бүрэн тохижилт хийгдсэн байгаа.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр

“Хотын төвийн замын ажлуудыг хувьд 8 дугаар сарын 10-ны дотор замын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөсөн. Мөн “хотын их тойруу” гэсэн замын төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төсөл хэрэгжсэнээр хотын төвийг дайрахгүйгээр хотоос гарах боломжтой болох юм.

Замын ажлуудыг хийх боломжтой нөхцөл бол зуны урин дулаан цаг байдаг учраас бидний хувьд цаг хугацаатай уралдан дээрх ажлуудыг гүйцэтгэж байна. Улаанбаатар хотын замын ачаалал 8 дугаар сарын 15-аас эхлэн эрс нэмэгддэг учраас замын засвар уулзваруудыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Үүний нэг томоохон ажил бол Зайсангийн уулзвар, Оргилын уулзваруудыг ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн. Харин 10 дугаар хорооллын урд талын зам, Хорооллын эцсээс Гэмтэл хүртэлх зам, Гэмтлийн эмнэлгийн замуудыг ашиглалтанд оруулаад байна.

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн авто зогсоолын ажлын талаар ГССҮТ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан

“Авто зогсоолын ажил 80 хувьтай явагдаж байна. Яаралтай түргэн тусламж авч байгаа хүмүүс хоёр газраар орж гардаг боллоо. Иргэд яаралтай тусламж цаг алдалгүй авах боломж бүрдэж байна. ГССҮТ-д нисдэг тэргэний зогсоол байгуулж өгсөн. Манай улсын түргэн тусламжийн 60 орчим хувьд Гэмтлийн эмэнэлэг үйлчилгээ үзүүлдэг” гэлээ.

Харин Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлсэн үгэндээ “Цаг хугацаатай уралдан ажиллах зайлшгүй шаардлагатай. Хавар тендерийн ажлаа нэлээн эрт зарласан. Улаанбаатар хотын хэмжээнд замын сангийн хөрөнгөөр хийгдэх ажлууд бүгд эхэлсэн. Наймдугаар сарын 15 гэхэд замын ачаалал ихэсдэг. Үүнээс өмнө замын ажлыг дуусгаж хөдөлгөөнийг нээнэ. Зайсангийн замд шинэчлэл хийгдээгүй удсан. Богд уул руу иргэд аялах гэхчлэн замын ачаалал их байдаг.

Гадны хөрөнгө оруулалттай замын хамгийн эхний ажил бол Яармагийн гүүрний  бүтээн байгуулалтын ажил юм. Сонгинын гүүрний ажил эхэлж, Баянзүрхийн гүүрний ажил эхлэлийн шатандаа явж байна. Налайх–Чойрын замын хувьд хоёр улсын хоорондын хэлэлцээрт гарын үсэг зураагүй байгаа учраас эхлээгүй байна. Бидний зүгээс БНХАУ-ын Элчин сайдын яамтай энэ талаар хэлэлцэнэ. Газар чөлөөлөлтийн ажил эхлээд явж байна. Улаанбаатар хотын төвд хийгдэж буй томоохон гүүрэн гарц болох Замын цагдаагийн гүүрэн гарцны бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Эдгээр замууд 2018 онд ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн бөгөөд бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэнээр Улаанбаатар хотын замуудын нэвтрэх чадвар сайжирна” хэмээжээ.

Хэлсэн ярьсан нь сэтгэлчлэн бүтэж, бат бөх бүтээн байгуулалт босох болтугай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хөтөч Даваанаа” компаний онцгой автобусаар Байгаль нуур явъя

Энэ зуны амралтаараа ОХУ-н Байгаль нуур явж амарч, нүдээ баясгах гэж буй жуулчдын анхааралд “Хөтөч Даваанаа” компани Монголд хоёрхон байдаг унтлагын ортой автобусаар үйлчлэх юм байна.  8-р сарын 10-ны аяллын бүртгэл явагдаж байгаа юм байна шүү. Аяллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 88084560 дугаар луу холбогдож аваарай.

4223eb5605d74df4original

03ae82379db2065coriginal (1)

Байгаль нуурын аялал нь 1600 гаруй километр замыг туулдаг юм. Улаан-Үд хоттой танилцах аяллаар хотын төв талбайгаар зочилж, дурсгалын зураг авахуулна. Хотын хамгийн өндөрлөг газраас Улаан-Үд гол, Сэлэнгэ мөрний бэлчрийг харж цагийг зугаатай дурсамжтай өнгөрүүлэх юмсанж. Мөн хүн төрөлхтний гайхамшиг болсон Итгэлт хамбад бараалхаж, Иволгин дацанд эргэл мөргөлийг хийнэ гэнэ.

Түүнчлэн Орос бараа бүтээгдэхүүнтэй дэлгүүр, захаар орж худалдаа хийж орос чанарыг мэдрэх боломжтой. Монголдоо авто замын дагуу байгалийн сайхан бүрдсэн Сэлэнгийн Сайхны хөтөл дээрээс Орхон гол, Сэлэнгэ мөрний бэлчрийг харж, Ээж модонд хүслээ шивнэх завшаан бас бий гэнэ шүү.

IMG_0508

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ордуудын 8-р сарын зурхай

sunshine-wallpaper_1920x1200

ХОНЬ – АВЪЯАС ЧАДВАРАА ХАРУУЛААРАЙ 

Ерөнхий хандлага: Энэ сард хониныхон амьдралын бүхий л хүрээнд авьяас чадвараа илэрхийлэн харуулах шаардлагатай тулгарна.
Ажил мэргэжил: Ажил хэргийн сонирхолтой саналууд ирэх ба зарим нь хувийн бизнесээ нээнэ.
Мөнгө санхүү: Хичээн хөдөлмөрлөсөн хүмүүс ажлынхаа үр шимийг хүртэн халаасаа нилээд зузаална. Зарим нь нэмэлт орлогын эх үүсвэртэй болно.
Хайр дурлал, гэр бүл: Амрахад нэн тохиромжтой үе. Гэрийнхэн, ойр дотны хүмүүстээ цаг зав гаргаж, мартагдашгүй сайхан аяллыг зохион байгуулаарай. Энэ нь таны сэтгэл санааны байдалд эергээр нөлөөлж, дотны хүмүүст тань том бэлэг болно.
Эрүүл мэнд: Сэтгэл зовохоор зүйл алга. Гэхдээ хоол хүнсний чанартаа анхаарах шаардлагатай.

ҮХЭР – АЗ СОРЬСОН АЛХАМ БҮҮ ХИЙ 

Ерөнхий хандлага: Ухаалаг байх cap. Танд их ашиг амласан ч аз сорьсон алхам бүү хий. Энэ сард үхрийнхэн дурлалын адал явдал, азаа үзэх хүсэлд автана. Харин энэ нь сайн юманд хүргэхгүй. Та дотоод сэтгэлээ сайтар цэгцэл.
Ажил мэргэжил: Сонирхолтой үйл явдлууд тохиож, ажил төрлийг үндсээр нь өөрчилнө. Та нөлөө бүхий хүмүүстэй танилцаж, шинэ хүмүүстэй холбоо тогтооно. Зарим нь бие даасан бизнес эрхэлнэ. Хэрвээ танд ажил төрөлтэй холбоотой эргэлзээ төрвөл итгэлтэй найзтайгаа зөвлө. Хамтын ажиллагаа үр дүнтэй.
Мөнгө санхүү: Урьд өмнөөс сайн мэддэг төсөлд хөрөнгө оруулбал мөнгөө өсгөх боломжтой байна. Зарим үхрийнхэн амралтаа авч, амралт сувилал явахад мөнгөө зарна. Санхүүгийн төлөв байдал, мөнгөжих төлөвлөгөөгөө бусдад зарлах хэрэггүй.
Хайр дурлал, гэр бүл: Романтик адал явдлаар элбэг cap. Та анхны харцаар ч дурлаж мэдэх бөгөөд үнэхээр хань тань мөн гэж үзэх юм бол гэрлэх санал тавина. Энэ сард баталгаажуулсан гэрлэлт урт удаан настай байх магадлалтай. Бусдын атаа жөтөөнөөс хайр сэтгэлээ хамгаал. Ханьтайгаа хоёулаа хамт хийж болох ямар нэгэн сонирхолтой зүйлийг бодож олоорой.
Эрүүл мэнд: Ачааллаа тохируулж, сайтар амарч бай. Ядаргаанд орох, бэртэхээс сэргийл.

ИХЭР – САНААЧЛАГАТАЙ БАЙХ САР

Ерөнхий хандлага: Амьдралын бүхий л хүрээнд санаачлагатай байх cap. Хэрвээ та ажил хэрэг, мөнгө санхүүгийн байдлаа сайжруулах зорилго тавих юм бол санасандаа заавал хүрнэ. Шинэ санаа, элдэв төлөвлөгөөгөө хамт ажиллагсадтайгаа хуваалц. Зарим ихрийнхэн өөр тийш шилжин амьдарч болзошгүй. Найз нөхөдтэйгээ амарч цэнгэхэд цаг зав гаргаарай.
Ажил мэргэжил: Ашигтай саналууд хүлээж авна. Гадаад түншүүдийн тавьсан санал үнэхээр ашигтай байна. Албан томилолт, уулзалт зөвлөгөөн, чухал гэрээ хэлцэл гээд ихрийнхэн тун завгүй байна. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдвал цомхотголд өртөх аюулаас зайлсхийнэ.
Мөнгө санхүү: Сайн байна. Тиймээс та удтал авахаар мөрөөдсөн зүйлээ худалдан авч чадна. Хамаатан саданд тань материаллаг дэмжлэг хэрэгтэй болно. Мөн үр хүүхэд, ахуй амьдралын асуудалд багагүй мөнгө зарна.
Хайр дурлал, гэр бүл: Ажил ихтэйн улмаас хайртай хүнээ анхаарч чадахгүй. Энэ нь баахан гомдол дагуулна. Хичнээн их завгүй байсан ч ойр дотны хүмүүстээ цаг зав гаргах нь чухал. Ганц бие хүний тухайд нэг л сонголт хийж, туйлбартай байх нь зөв. Гэр бүлд бүх зүйл сайн байна.
Эрүүл мэнд: Сайн байна. Гэхдээ жин нэмэх хандлага байгааг анхаарч, яаралтай арга хэмжээ аваарай. Хоолны дэглэм барьж, спортоор хичээллэ. Ногоо жимс түлхүү хэрэглэ.

МЭЛХИЙ – БОДИТОЙ ТӨЛӨВЛӨГӨӨ ЗОХИО

Ерөнхий хандлага: Ирээдүйгээ харсан бодит төлөвлөгөө зохиоход таатай cap. Хэрвээ та амьдралаа өөрчлөх хүсэлгүй байгаа бол бүгдийг байгаа хэвээр нь үлдээж болно. Ажил амьдралдаа дэвшил гаргахын тулд илүү эрч хүчтэй, бас өөдрөг байх шаардлагатай. Энэ сард мэлхийнхэн учирсан саад бэрхшээлийг зөв арга замаар давж гарахад суралцана. Ямар ч нөхцөлд өөртөө л найдаарай.
Ажил мэргэжил: Мэргэжлийн ур чадвараа харуулж, хүлээн зөвшөөрүүлэхийн тулд их ажиллах хэрэгтэй болно. Мэргэжил дээшлүүлэх боломж гарвал алдалгүй ашиглаарай. Гэрээ хэлцэлтэй холбоотой асуудалд хүлээцтэй хандаарай. Өрсөлдөгч нарт таны амжилт таалагдахгүй тул нилээд оролдоно. Тиймээс бэлтгэлтэй байж, тохирсон хариуг нь барь.
Мөнгө санхүү: Орлого тогтмол өснө. Зөн билэгтээ хөтлөгдөн ашигтай хөрөнгө оруулалт хийнэ. Аливааг худалдан авахын өмнө энэ танд хэрэгтэй зүйл яг мөн үү гэж өөрөөсөө асууж байвал хэрэгцээгүй зүйлд мөнгөө үрэхгүй.
Хайр дурлал, гэр бүл: Хайртай хүндээ “сюрприз” барьж баярлуулаарай. Харьцаагаа сайжруулахад анхаарвал үр дүнтэй байна. Гэрлэгсэд романтик болзоо гэдгийг мартаад удаж байгаа. Тэгвэл одоо эргэж санах цаг нь иржээ. Зарим хос салах шийдвэр гаргаж болзошгүй. Яарч битгий шийдээрэй.
Эрүүл мэнд: Бэртэж гэмтэх магадлал өндөр байгаа тул нэн хянуур бай. Гоо сайхандаа анхаарвал үр дүн сайтай байна.

АРСЛАН – ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙГЭЭР ХАРНА

Ерөнхий хандлага: Эрч хүчтэй, идэвхитэй cap. Та бусдыг ч, өөрийгөө ч гэрэл гэгээтэйгээр харна. Мэдээж зуны дэлгэр цаг тул ажил албандаа төвлөрөхөд амаргүй байна. Гэхдээ та бүгдийг хяналтандаа байлгах шаардлагатай.
Ажил мэргэжил: Энэ сард арслангийнхан шинэ мэдлэг олж авах, зорилгодоо хүрэх арга замыг хайхад голлон анхаарна. Тэдний үг, үзэл бодол жинтэй байх болохоор бусад хүн үгийг нь хүндэтгэлтэй сонсоно. Орж ирсэн мэдээллийг сайтар нягталж байж шийдвэр гарга.
Мөнгө санхүү: Санхүүгээ цэгцлэхэд багагүй анхаарна. Том худалдан авалтын улмаас хуримтлал багасч болзошгүй. Сарын сүүлээр нэмэлт орлого олно.
Хайр дурлал, гэр бүл: Адал явдлаар дүүрэн cap. Романтик сэтгэл хөдлөл, санамсаргүй учрал гээд олон зүйл тэднийг догдлуулна. Таны найзаа гэж бодож явсан хүн сэтгэлээ илчилж гайхшруулна. Гэр бүлтэй хүмүүс эв найртай байна.
Эрүүл мэнд: Сэтгэл санаагаа түвшин байлгахад анхаар. Хэт баярлах, хэт уурлах нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Усан эмчилгээ, йог, бясалгал таны ядаргааг хурдан тайлна.

ОХИН – ОЛОН СОНИН ЗҮЙЛИЙГ ҮЗНЭ 

Ерөнхий хандлага: Сэтгэл догдлуулсан cap. Мартагдашгүй учрал, үйл явдлууд, өөрчлөлт гээд олон сонин зүйлийг үзнэ. Оюун сүнснийхээ хөгжилд илүү анхаарах шаардлагатай. Амьдралын хэв мяагаа зөв болгох нь гайхам үр дүнд хүргэж, таныг төгс хүн болгоно.
Ажил мэргэжил: Гайхалтай сайн байна. Та албан тушаал ахиж, цалингаа нэмүүлнэ. Шийдвэр гаргахдаа алдаанаас сэргийлж, сайтар нягтлаарай. Ялангуяа хувийн бизнесийн салбарт хүчээ үзэгсэд хянуур байх шаардлагатай. Үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарт ажиллагсад амжилтанд хүрнэ.
Мөнгө санхүү: Хатуу хяналтанд байлгах шаардлагатай. Орлого зарлагаа тооцож байхгүй бол мөнгөгүйдэх магадлал сарын сүүл рүү ихсэнэ. Том төсөлд хөрөнгө оруулбал ирээдүйд их ашиг авчирна.
Хайр дурлал, гэр бүл: Сайхан цаг үе. Хайрттайгаа харьцаагаа бэхжүүлнэ. Шинэ учрал гоонь хүмүүст баяр хөөрийг авчирна. Гэр бүлтэй хүмүүс ханьдаа халамж хайраа зориулна. Ахмад хамаатанд таны дэмжлэг хэрэг болно. Зарим нь орон гэрээ засварлах буюу тавилгаа өөрчилнө.
Эрүүл мэнд: Сайтар амарч байх шаардлагатай. Хэт халах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Дугуй унах, усанд сэлэх нь эмчилгээний нөлөөтэй.

ЖИНЛҮҮР – POMAHTИK БОЛЗООНД ЯВНА 

Ерөнхий хандлага: Романтик болзоо, сонирхолтой үйл явдал тохиох cap. Та ирээдүйгээ өөдрөгөөр харж, эрч хүчээр дүүрэн байна. Зорилгодоо хүрлээ ч санаа амарч болохгүй, хурд хүчээ гээлгүй дараагийн зорилгынхоо төлөө урагшил. Найз нөхөд, садан төрөл таныг дэмжинэ. Харин алсын аянд гарвал замдаа хянуур байхыг зөвлөе.
Ажил мэргэжил: Амжилт бүтээл ихтэй байна. Гэхдээ залхуурч санаа амарч болохгүй цаг үе. Бусдын үгийг хэт дуулбал алдах магадлалтай. Ахих дэвших боломж олдвол заавал ашигла.
Мөнгө санхүү: Бусдаас санхүүгийн дэмжлэг авна. Өөрөөр хэлбэл, ивээн тэтгэлэг хүртэнэ. Зарим нь шагнал урамшуулал хүртэх, эсвэл сугалаанд хожих зэргээр түрийвчээ зузаатгана. Томоохон эд зүйл худалдан авахал тохиромжтой цаг үе.
Хайр дурлал, гэр бүл: Хайртай хүн тань анхаарал халамж шаардана. Хайр дурлалын асуудалд залхуурах хэрэггүй. Нэгэнт улиг болсон харилцаагаа сэтгэл гаргаад шинэчил. Гэрлэж амжаагүй яваа хүмүүст хувь тавилан романтик учралыг бэлэглэнэ. Энэ уулзах хүн тань насны хань тань байх магадлалтай. Гэр бүлдээ амласан зүйлээ биелүүлэх хэрэгтэй болно. Маргааш гэж хойш бүү тавь. Ханьтайгаа эв найртай байхыг хичээ.
Эрүүл мэнд: Үе мөч, хөл өвдөж болзошгүй байна. Ардын эмчилгээ илүү үр дүнтэй байна. Сайн хөдөлж, идэвхитэй бай.

ХИЛЭНЦ – ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙНА 

Ерөнхий хандлага: Ажлынхаа үр шимийг хүртэх, ашигтай санаа олох, хөрөнгө оруулалт хийх cap. Хилэнцийнхэн энэ сард одтой байх тул ажил хэрэг нь илбийн юм шиг бүтэмжтэй байна. Ихэнхи төсөл тань амжилттай хэрэгжих болохоор та өөртөө илүү их итгэлтэй болно.
Ажил мэргэжил: Шинэ мэргэжил эзэмших, өөр ажилд шилжихэд сайн cap. Албан тушаал ахихыг хүсэгчдэд саад болох өрсөлдөгч байвч тоохгүй байхыг зөвлөе. Мөрөөрөө ажлаа хийгээд явж байхад дарга тань урам өгч, таныг ахиулна.
Мөнгө санхүү: Сайн байна. Мөнгө тал бүрээс цутган орж ирэхийн зэрэгцээ ухаалаг хөрөнгө оруулалт хийвэл хурдан өснө. Зарим тань томоохон худалдан авалт хийнэ.
Хайр дурлал, гэр бүл: Романтик мөрөөдөлд автана. Аз сорих ямар ч үйлдлээс зайлсхийж, баталгаатай харьцаагаа эрхэмлэ. Найзтай болоод удаж байгаа хүмүүс албан ёсоор батлуулах шийдвэр гаргана. Гэрлэгсдийн хувьд эцэг эхдээ анхаарал халамж тавих хэрэгтэй болно. Ханьтайгаа сайн харьцаатай байж, ахуйн хүрээний асуудлуудаа хамтын хүчээр шийдвэрлэнэ.
Эрүүл мэнд: Илүүдэл жинтэй болохоос зайлсхийж, биеийн тамираар хичээллэ. Энэ сард усны эмчилгээний чанар эрчимждэг болохоор усан эмчилгээнд явбал үр дүн сайтай байна. Аминдэмтэй хоол хүнсийг түлхүү хэрэглэвэл эрч хүч нөхөгдөнө.

НУМ – АЖИЛ МЭРГЭЖИЛДЭЭ ӨСНӨ

Ерөнхий хандлага: Сайн cap. Энэ сард нумынхан ажил мэргэжилдээ өсөхийн зэрэгцээ хайр дурлалд ч азтай байна. Баялаг туршлага, авьяас билеээ дайчилж чадвал хүсэл мөрөөдлөө биелүүлнэ. Ашигтай гэрээ хэлцлүүд хийгдэнэ.
Ажил мэргэжил: Нумынхан өргөн цар хүрээтэй ажиллана. Шинэ ажил, шинэ санал гээд сонголт хийх боломжууд олон байна. Хамгийн гол нь та цалин сайтай ажил уу, эсвэл сэтгэлд нийцсэн ажил уу гэдгийг сонгоорой. Албан тушаал ахих дэвших боломж ч гарна. Чухал гэрээ хэлцэлд үүрэг рольтой оролцоно.
Мөнгө санхүү: Сайн байх боловч хянуур зан илүүдэхгүй. Орлогоо хуримтлуулж, томоохон эд зүйл худалдан авах боломжтой байна. Мөн бусдад мөнгө зээлдүүлж хэрэггүй.
Хайр дурлал, гэр бүл: Романтик хүсэл мөрөөдөлд автана. Та нэгэнт гэрлэсэн буюу дурлалт хүнтэй бол илүү төгс нэгнийг хайх хэрэггүй. Амрагаа гомдооно шүү. Харин гани бие хүний тухайд дураараа зугаацах боломжтой байна. Эцэг эх тань анхаарал халамж шаардана.
Эрүүл мэнд: Анхаарах шаардлагатай. Ядаргаанаас үүдэлтэйгээр нойргүйтэх, толгой өвдөх, даралт хэлбэлзэх магадлалтай. Тиймээс ажил амралтаа хатуу зааглаарай. Хорт зуршлаас салахад тохиромжтой цаг үе.

МАТАР – АЗ ТОХИОХ CAP 

Ерөнхий хандлага: Шинэ ирээдүйтэй ажлыг эргэлзэлгүй барьж авах cap. Таны амьдралд аз тохиох cap иржээ. Тиймээс боломжийг бүү алд. Анхаарах нэг зүйл бол сэтгэл хөдлөлөө хяналтандаа байлгах. Мөн ирээдүйд хийхээр төлөвлөж байгаа зүйлийнхээ талаар бусдад хамаагүй бүү яриарай. Та оюунлаг хөгжилдөө илүү анхаарах ба энэ нь зорилгодоо хүрэх том үсрэлт болно.
Ажил мэргэжил: Сонирхолтой бөгөөд ашигтай олон төслийг хэрэгжүүлнэ. Та өөрийгөө бусдад бүрэн дүүрэн харуулж, авьяас чадвараа үзүүлнэ. Гэхдээ шударга бус түншүүд, мөн бохир гартай таныг ашиглан хөлжиж байгаа хүмүүсээс болгоомжил. Санхүүгийн салбарт ажиллагсад нэн хянуур байхгүй бол өр төлбөрт орох, данс тооцоо будилах явдал гарна.
Мөнгө санхүү: Сайн байна. Зарим матрынхан аялалд явах буюу үл хөдлөх хөрөнгө худалдан авна. Мөнгөтэй холбоотой асуудалд аз сорихоос зайлсхий. Найз нөхөд танаас мөнгө зээлдэхийг хүснэ. Өгөх, эсэхийг өөрөө мэд. Гэхдээ энэ сард мөнгө бөөнөөр орж ирэхгүй гэдгийг анхаар.
Хайр дурлал, гэр бүл: Болзоо, догдлол, сэтгэлийн үг гээд олон зүйл матрынхныг хүлээж байна. Хүсэл тачаалын цалманд орж, хэт хөнгөн байж болохгүй шүү. Гэрлэгсдийн хувьд үл ойлголцол нүүрлэнэ. Хэрвээ та байдал аяндаа гайгүй болно гэж хүлээвэл үгүй л болов уу. Та ханьдаа буулт хийж, илэн далангүй ярилцахгүй л бол байдал хэцүүдэнэ.
Эрүүл мэнд: Биеэ гамнаж байхгүй бол өвдөх магадлалтай. Зүрхний бичлэг хийж, ходоодоо шинжлүүл. Харин өөрөө өөрийгөө эмчлэхээс зайлсхий. Эрүүл агаарт гарч, зөв хоолло.

ХУМХ – СААД БЭРХШЭЭЛ УЧИРНА 

Ерөнхий хандлага: Амьдралын бараг бүх хүрээнд зарим нэг саад бэрхшээл учирна. Сэтгэл санааны хувьд ч эмзэг, амархан гомдомхой болно. Энэ нь бусадтай харьцахад саад учруулна. Нөхцөл байдал санаснаар болохгүй байгаад бухимдан зөрүүдлэх хэрэггүй. Санаанд ч ороогүй газраас тус дэм ирнэ. Байгаадаа сэтгэл хангалуун, өөдрөг баиж чадвал бүх зүйл сайн сайхан болно.
Ажил мэргэжил: Энэ сард ажил төрлийн нөхцөл байдал сайнгүй байх тул тэвчээртэй байхыг зөвлөе. Оюуны хөдөлмөрөөс гадна биеийн хүчний ажил хийх хэрэгцээ шаардлага гарч болзошгүй. Хамт ажиллагсад тэр болгон тус дэмжлэг үзүүлэхгүй. Зарим нэг хүний атаа жөтөө аазгай хөдөлгөж мэднэ. Хүлээцтэй байвал хожно. Өөрийнхөөрөө зөрөөд байвал байдал улам хурцдана гэдгийг анхаар.
Мөнгө санхүү: Хичээн хөдөлмөрлөсөн хүн ажлынхаа үр шимийг хүртэн халаасаа зузаална. Зарим нь нэмэлт орлогын эх үүсвэртэй болно. „
Хайр дурлал, гэр бүл: Дурлалын талбарт аз од гийх cap. Та сэтгэл татсан нэгэнтэй дотно харьцаа үүсгэж, аз жаргалыг амтална. Гэрлэгсдийн тухайд шинэ хүнтэй болох магадлал их байна. Ямар ч нөхцөлд хувийн амьдралаа бусдын ярианы сэдэв болгохоос зайлсхий. Хүүхдүүддээ илүү их цаг зарах хэрэг гарна.
Эрүүл мэнд: Бамбай буличрхай эмзэг байх тул анхаар. Өвдвөл эмчид заавал үзүүлж, өөрийгөө эмчлэхээс зайлсхий. Хорт зуршлаа гээж, аминдэм хэрэглэх нь эрүүл байхын үндэс болно.

ЗАГАС – СЭТГЭЛ САНААГАА ХЯНААРАЙ

Ерөнхий хандлага: Сэтгэл санааны байдлаа хянаж байх шаардлагатай болно. Эс тэгвэл хэрүүл маргаан, хэл аманд орооцолдож, хожим нь өөрийгөө буруутгах хэрэг гарна. Амрагийн ч, ажил хэргийн ч харилцаа ямар байхыг урьдчилан таамаглах аргагүй байна. Худал амлалт өгөхөөс зайлсхий. Хийж чадах зүйлээ л барьж аваарай.
Ажил мэргэжил: Хэцүү өрсөлдөөний cap. Ажил мэргэжлийн хүрээнд амжилт, мөнгөний төлөөх өрсөлдөөн ширүүсч, ихээхэн хүч зүтгэлээр тэр бүхнийг давж гарахад хүрнэ. Хамтран ажиллах гэж буй хүмүүсийнхээ талаарх мэдээллийг идэвхитэй цуглуулж, урьдчилан сайн судлаарай. Бусдад хууртан мэхлэгдэх магадлал өндөр байна. Хянуур болгоомжтой байж, баялаг туршлагаа зөв ашиглаж чадвал амжилт тийм ч хол биш байна.
Мөнгө санхүү: Бүхэл сарын турш хэрэглэх мөнгөө зөв төсөвлөх шаардлагатай. Томоохон эд зүйл худалдан авахад тохиромжтой цаг үе биш. Орлого дундаж байна. Мөнгөө бодлогогүй үрвэл сарын сүүл гэхэд хүнд байдалд орж, садан төрлөөсөө тусламж эрэхэд хүрнэ.
Хайр дурлал, гэр бүл: Хайртай хүнээ ойлгож хандахыг хичээ. Эсвэл түүнийхээ хүсэл мөрөөдөлд хэтэрхий бүү авт. Нөхцөл байдлыг бодитойгоор цэгнэж, та хоёрт юу хэрэгтэй, юу хэрэггүйг ялгаж салгаарай. Маргалаа гэхэд түрүүлж буулт хийгээрэй. Ганц бие хүн хамт ажилладаг хүнтэйгээ холбоонд орж болзошгүй. Гэр бүлтэй хүмүүс ар гэртээ илүү их анхаарах шаардлагатай тулгарна. Садан төрөл зарим асуудлыг шийдэхэд тусална.
Эрүүл мэнд: Хэвийн байна. Гэхдээ өвчний ямар нэгэн шинж тэмдэг мэдэгдвэл эмчид яаралтай үзүүл. Ажлын ядаргаагаа бүрэн тайлж бай. Зөгийн бал, сүү тамирыг нөхөх шидтэй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа