Author Archives: admin
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Нэгнийхээ аминд хүрчээ
7 сарын 27-ны өдөр архины халуунаар нэгнийхээ аминд хүрчихлээ гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Цагдаагийн байгууллага уг мэдүүлгийг шалгахад СХД-ийн 26-р хороонд суух эрэгтэй 34 настай Е-г БЗД-ийн 12-р хороонд суух эрэгтэй 38 настай Б нь согтуурсан үедээ танхайран зодож амь насанд нь хүрсэн байна.
Уг хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж хэрэгтнийг баривчилсан бөгөөд одоогоор энэ хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Дуучин Нара санаа сэтгэл таарсан эрчүүд гарч ирэх ч . . .
УИХ-н сонгуулиас эхлээд дуучин бүсгүй Нара өрх толгойлсон ээжүүдийн дунд үлгэр дуурайлал болсоор ирснийг та бүхэн мэдэж байгаа биз ээ. Гэвч хатуу төмөр хаалга түүнд үүдээ нээсэнгүй. Тэгсэн ч 2020 он хүртэл мэдлэг боловсролдоо анхаарч, өөрийгөө цэнэглэж байгаад УИХ-д дахин нэр дэвшинэ гэх ам өчиг өгсөн бөгөөд хань ижилтэй болох бодолгүй байгаагаа дурдсан байна.
Гадуур дотуур яригдах үнэн худал нь мэдэгдэхгүй хайр дурлалын романс тарахснаар сэтгэл татагдах эрчүүд гарч ирэх ч дуучин бүсгүйн санаа сэтгэлд таарах үнэнч хайр гарч ирэхгүй байгаа гэлтэй. Тиймээс дуучин Нара гэр бүлдээ анхаарал хандуулж, сайн ээж, эцэг эхдээ халамжтай сайн охин нь байх үйлсэд хичээнгүйлнэ гэж битүүхэн ярьж хүүгийнхээ зургийг олон нийтэд харуулжээ. Гэхдээ эцэг эхтэйгээ өдийг хүртэл хамт амьдарч байгаадаа санаа зовниж, хоёр жилийн дараа нөхөртэй болоод тусдаа гарна гэдгээ албан ёсоор зарлалаа.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өөрийн тааваар иог хийе
Иогоо хийхдээ нүцгэнээрээ хийх ба өөрийн тааваараа хийх нь илүү үр дүнтэй байдаг гэнэ. Эдгээр гэрэл зургуудыг гэрэл зурагчин Шэннон Стэпплтон (Shannon Stepplton) Нью-Йоркийн йогийн сургалтын үеэр авсан ба садар, самууныг сурталчилсан байх ёсгүй учир зураг авахад нарийн чадвар шаарджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Скаутууд адал явдалт ертөнцөөр аялж байна
Олон улсын “Найрамдал” цогцолборт 31 дэх удаагийн Жембори буюу майхант зуслан гурав дахь өдрөө үргэлжилж байна. Найрамдал цогцолборт 40 орны 7000 гаруй хүүхэд нэгдэн нэгэн “вант улс”-ыг бий болгон аж төрсөөр байна.
Хүүхдүүдийг олон талын мэдлэгтэй, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, өөрийгөө сорьж үзэх боломжийг олгох зорилгоор таван цогцолбор төвийг байгуулаад байгаа билээ. Үүнд “Илүү сайхан дэлхий”, “Адалт явдалт”, “Шинжлэх ухаан ба танин мэдэхүйн”, “Браунси арал”, “Нүүдэлчдийн соёлын төв” байгаа юм.

Өнөөдөр скаутууд адалт явдалт ертөнцөөр аяллаа. Энэхүү цогцолборт 24 өртөө байгаа бөгөөд өртөө бүр хүүхдийн мэдлэг, авьяас, ур чадварыг сорьж, нэмэгдүүлж байгаагаараа онцлогтой. Тухайлбал нарийн олсон дээгүүр явах, элсэн дээр уралдааны машин уралдуулах, нум сум харвах, боулинг, тэнцвэр нэмэгдүүлэх үүрэгтэй саадтай тавцан, сармагчны гүүр, байт харваа, мэргэн бууч, гүйдэг бөмбөг зэрэг сонирхол татам өртөөнүүдээр аялж байна. Скаут хүүхдүүд найз нөхөдтэйгээ нэг дор олон төрлийн спортоор өрсөлдсөндөө баяртай байлаа. Скаутуудын зочлох дараагийн цогцолбор нь “Нүүдэлчдийн соёлын төв” байх юм.





Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхөөр томилов
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Норовын Алтанхуягийг Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхөөр томиллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг нь
1981 – 1990 онд Монгол Улсын Их Сургуульд багш
1990 – 1992 онд Монголын Социал Демократ намын Нарийн бичгийн дарга
1992 – 1994 онд “Энэ өдөр” ББХК-ий захирал
1994 – 1996 онд Монголын Социал Демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга
1996 – 2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1998 – 1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
1999 – 2000 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
1999 – 2000 онд Монголын Социал Демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2000 – 2001 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга
2001 – 2003 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2004 – 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2006 – 2008 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлд зөвлөх
2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008 – 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд
2008 – 2014 онд Ардчилсан намын дарга
2008 онд Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга
2012 – 2014 онд Монгол Улсын Ерөнхий сайд
2012-2016 Монгол Улсын Их Хурлын гишүүн
2015- оноос “Хөгжил -Ардчилал” ТББ-ын тэргүүнээр тус тус ажиллаж байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Нийслэлийн Онцгой комисс Жаргалант тосгонд ажиллав
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд энэ сарын 25-ны өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж гамшгийн хэмжээний нөхцөл байдал үүсээд байгаа юм.Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалангаар ахлуулсан баг өчигдөр тухай бүс нутагт очиж ажиллав. Үерийн улмаас орон гэргүй болсон 12 өрхөд гэр олгох ажлыг нийслэлийн онцгой комиссоос яаралтай шийдвэрлэсэн байна. Мөн Улаанзагалмайн нийгэмлэг, Дэлхийн зөн зэрэг сайн дурын байгууллагууд гамшигт өртөж хохироод байгаа иргэдэд гудас, хөнжил, хувцас зэрэг эд материалын тусламж үзүүлжээ. Улс, нийслэл, дүүргийн онцгой комисс, сайн дурын байгууллагууд, иргэд хамтран үерт автаж бохирдсон талбайг цэвэрлэх, ариутгах, халдваргүйжүүлэх, сэргээн босгох ажлыг хийж байна.
“Хүчтэй аадар бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Жаргалант тосгонд үүссэн гамшгийн хохирлыг барагдуулах, сэргээн босгох, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил ид өрнөж байна. Улс, нийслэл, дүүргийн Онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Мөн сайн дурынхан, гэрээт цэргүүд, оршин суугчид хамтран ажиллаж байна. Хохирлын үнэлгээг тогтоох тусгай ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Олон айлын мал, эд хөрөнгө гамшигт өртсөн. Жаргалант тосгоны төвд ундны усны 11 худаг байдаг. Худгууд үер буусан гол гудамжинд байрладаг. Мэргэжлийн хяналтын байгууллага иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн өдөр хууль тогтоомжийн дагуу дээж авч шинжилгээнд явуулсан. Шинжилгээний хариу хамгийн багадаа 72 цагийн дараа гардаг. Тиймээс УСУГ-аас иргэдийг зөөврийн усаар хангаж байна” хэмээн нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, НЗД-ын орлогч Ж.Батбаясгалан ярилаа.
Нийслэлийн Онцгой комиссын гишүүн, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Жаргалант тосгонд нийслэл, дүүргийн Онцгой комисс хамтран ажиллаж байна. Сүүлийн хоёр өдрийн турш үерийн усаар хуралдсан лаг шаврыг арилгах, орон гэргүй болсон айлуудад гэр олгох, бохирдсон хөрсийг ариутгаж, цэвэрлэх гэх мэт ажлыг хийж байна. Улаан загалмайн нийгэмлэг, Дэлхийн зөн ОУ-ын байгууллага, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, дүүргийн хоршоологчид зэрэг олон байгууллага, хүмүүс гамшигт өртсөн иргэдэд туслаж, дэмжлэг үзүүлж буйд талархснаа илэрхийлмээр байна. Дүүргийн зүгээс шаардлагатай хөрөнгө, мөнгийг шийдвэрлэж, хуульд заасан үүргийнхээ дагуу иргэдтэйгээ хамтран сэргээн босголтын ажлыг хийж байна” хэмээв.
НОБГ-ын дарга Н.Уламбаяр “Гамшгийн дараах сэргээн босголтын ажил хийж байна. Олон айл хашаа хороо, гэр оронгүй болсон. Бид айл өрхүүдийн хашаа, хороог барьж босгож өгч байна. Мөн айлуудын жорлон дүүрсэн тул бүх талбайг ариутгах шаардлагатай байгаа. Үүнээс шалгаалан элдэв халдварт өвчин гарах магадлал өндөр байдаг. Нийслэлийн Онцгой байдлын газраас мэргэжлийн ариутгал, халдаргүйжүүлэлтийн бүлгээр тусгай зориулалтын ариутгалын бодисоор ариутгал хийлгэж, айл өрх бүрт хүрч ажиллаж байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Дүүргийн 15, 19, 20 дугаар хороодод их цэвэрлэгээ хийж, 89 тонн хог хаягдлыг тээвэрлэлээ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Иргэдийн ухамсар-Эрүүл хоггүй орчин” аяныг ирэх есдүгээр сарын 1 хүртэл зохион байгуулж байгаа. Аяны хүрээнд дүүргийн зуслангийн бүсэд хоггүй, цэвэр цэмцгэр байхыг оршин суугч, аялагч, амрагчдад уриалж байгаа юм. Тэгвэл дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс өнгөрөгч лхагва гаригт хог хаягдлын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай хамтран зуслангийн 15, 19, 20 дугаар хороодод их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулав. Их цэвэрлэгээнд “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын 5 хог тээврийн машин, зам талбайн 15 үйлчлэгч, иргэдийн бүлгийн 15 үйлчлэгч, “Сүхбаатар тохижилт” ХХК-ийн хог тээврийн 3 машин, иргэдийн бүлгийн 8 үйлчлэгч, “Алтан дорнын хүч ХХК”-ийг 1 хог тээврийн машин иргэдийн бүлгийн 3 үйлчлэгч, нийт 9 хог тээврийн машин, 59 хүнийг хамруулан ажилласан байна. Цэвэрлэгээнээс гарсан 18 рейс, 89 тонн хог хаягдлыг бүрэн тээвэрлэж, Цагаан давааны хогийн цэгт асгалаа.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Завхан аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдох боломжтой болно
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбож дуусгахаар тусгасны дагуу Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлжээ.
Тус замын ажлыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав болон орон нутгийн удирдлагууд, нутгийн ард иргэд энэ сарын 26-ны өдөр албан ёсоор нээлээ. Энэхүү автозам 7метрийн өргөнтэй, 5см зузаан асфальтбетон хучилттай, 2 талдаа 1.5 метрийн өргөн хайрган хөвөөтэй 3-р зэрэглэлийн авто зам болох юм.
Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр тавигдаж байгаа энэхүү автозам ашиглалтанд орсноор Завхан аймгийн ард иргэд тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих боломж бүрдэхээс гадна гадаад болон дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж, орон нутгийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нээлтийн арга хэмжээний үеэр “Азийн авто замын сүлжээний АН-32 буюу Мянганы замын хэвтээ чиглэлийн нэг хэсэг болох энэхүү авто зам ашиглалтад орсноор Завханчууд Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож, тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж нээгдэж цаашлаад орон нутагт үр өгөөжөө өгөх ач холбогдолтой” хэмээн онцоллоо.
Энэхүү замын үргэлжлэл хэсэг болох Тарвагатайн нурууны хамгийн хүнд бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох Загастайн давааг дайран өнгөрөх Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг дээрх хөнгөлөлттэй зээлийн авто замын салбараас хэмнэгдсэн хөрөнгөөр барьж байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар салбарын яамнаас мэдээллээ. Тус зам ашиглалтад орсноор 2018 онд Завхан аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдох юм.

Автозамын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Шинжиан Бэйшин Роуд энд Бридж Групп” ХХК ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр дотоодын 4 компани ажиллаж байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хашааны газар нь 400 ам метр бол зээлд хамрагдах боломжтой боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын санаачлан, эхлүүлээд байгаа Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсэд буюу гэр хороололд оршин сууж байгаа иргэдэд ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийн санхүүжилт олгох ажил үргэлжилж байна. Өнгөрсөн нэг сар гаруй хугацаанд 1000 гаруй иргэн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах хүсэлт гаргаад байна. Хотын удирдлагын зүгээс уг үйл ажиллагааг иргэдэд илүү ойртуулах зорилгоор хүсэлт хүлээн авах шинэ төвүүдийг Баянхошуу, 32-ын тойргуудад нээж ажиллуулж эхэлсэн.
Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн иргэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших, өмчлөх эрхээ нийслэлийн газрын санд шилжүүлэх журамтай. Мөн тухайн иргэний эзэмшиж байгаа газрын хэмжээ 500 м2-аас доошгүй байна гэж заасан. Түүнчлэн банкны зүгээс тавьж байгаа ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байхаас гадна, худалдан авч буй байрны хэмжээ 70 м2-аас илүүгүй, 1м2-ын үнэ 2.000.000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байх шаардлагатай юм.
Санхүүжилт авахыг хүссэн иргэдийн газрын хэмжээ журамд заасан хэмжээнд хүрэхгүй байх явдал гарч байгаа аж. Иймээс олон иргэнээс газрын хэмжээг багасгах хүсэлт ирүүлсэн байна. Иргэдийн энэхүү хүсэлтийг харгалзан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд журмандаа өөрчлөлт оруулж, газрын хэмжээг 400м2 болгон бууруулсан байна. Ингэснээр илүү олон өрхийг энэ хөтөлбөрт хамруулах боломж бүрдэж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АТГ-аас ирүүлсэн бичигт хариу өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авилгатай тэмцэх газрын удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэрээ 60 тэрбумаар Монголын төрийн албан тушаалыг арилжаалах сэдэл бүхий 90 минутын бичлэг, танилцуулгыг шалгах ажлын талаар тодруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа буюу 2017 оны зургадугаар сарын 6-нд тус газарт хандан өөрийн биеэр хүргэж өгсөн уг асуудлыг шалгуулах тухай хүсэлтийнхээ хариуг яаралтай өгөхийг шаардсан юм. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан албан бичиг АТГ-аас энэ долдугаар сарын 24-нд ирсэн байна.
Уг бичигт 60 тэрбумын бичлэгтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгээгүй, урьд нь энэ хэрэг шалгагдаад эвлүүлэг байна гэх шалтгаанаар хаагдсан талаар дурджээ.
АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргалын гарын үсэг бүхий уг албан бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр дараах хариуг өглөө.
Уг албан бичигт “Таны Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад ирүүлсэн 2017 оны 7 сарын 24-ний өдрийн 01/5731 тоот албан бичгийг Ерөнхийлөгчид биечлэн танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “60 тэрбумын” гэх хэрэгт авилгатай тэмцэх үүргийг хуулиар хүлээсэн байгууллагууд хэрхэн хандаж, шийдвэрлэж буйг анхааралтай ажиглах болно гэдгээ Тантай 2017 оны 7 сарын 24-ний өдөр хийсэн уулзалтын үеэрээ мэдэгдсэн билээ. Монголын ард түмний анхаарлын төвд байгаа тус асуудал нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлыг хөндөхүйц хэмжээний өргөн хүрээтэй, улс төрийн намын удирдлага, зохион байгуулалттай, төрийн тогтолцоог авилгын сүлжээ болгон хувиргах үр дагавартай байж болзошгүй учраас уг асуудалд мэргэжлийн өндөр түвшинд анхаарч ажиллахыг Ерөнхийлөгч Танай байгууллагад онцгойлон анхааруулсан гэж үзэж байна.
Тэргүүн комиссар Х.Энхжаргал таны мөн өдөртөө багтаан гарын үсэг зурж Ерөнхийлөгчид ирүүлсэн 01/5731 тоот албан бичгээс үзэхэд Та өөрөө энэ асуудлыг бүрэн судлаагүй, эсхүл тус асуудалд ихээхэн хайхрамжгүй хандаж ирсэн нь харагдаж байна. Таны захидалд дурдсан олон зүйлс олон нийтийн мэдэж байгаа нээлттэй мэдээллээс зөрүүтэй буюу Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны мэргэжлийн, шударга байдалд эргэлзэхэд хүргэхүйц хариулт болсонд харамсаж байна.
“60 тэрбумын” гэх асуудал нь нэг бус нотлох баримттай, бүх нотлох баримт нь олон нийтэд ил тод цацагдсан “шилэн” нөхцөл байдалтай байгаа энэ үед АТГ-ын үйл ажиллагааг иргэд, татвар төлөгчдийн өмнө эргэлзээтэй байдалд оруулж буй зарим хандлага, үйлдэл ажиглагдаж байна. Үүнд:
- АТГ-ын ахлах комиссар Б.Бат-Олзвой нь МАХН-ын 2016 оны 6 сарын 24-ний өдрийн 2/15 албан бичиг, Ардчилсан Намын 2016 оны 6 сарын 27-ны 1/49 тоот албан бичгээр тус тус ирүүлсэн М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нартай холбогдох албан тушаал наймаалцан сонгуулийн санхүүжилтийн хөрөнгө мөнгө босгох, төрийн эрхийг хууль бусаар авах, авахаар завдсан хэргийг үйлдсэн байж болзошгүйг шалгуулах гомдлыг хариуцан шалгаж байх явцдаа тус гомдлуудын хавсралт болох ХОЁР минутын аудио бичлэгийг 2016 оны 7 сарын 6-ны өдөр Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд шинжлүүлэхээр хандсан байна. Ахлах комиссар Б.Бат-Олзвойн хүсэлтээр хийгдсэн уг шинжилгээний хариуг ШШҮХ 2016 оны 7 сарын 18-ны өдөр 4374 тоот дүгнэлтээр гаргажээ. Гэтэл, энэхүү нотлох баримтын шинжилгээний дүн гарч ирэхээс нэг хоногийн өмнө буюу 2016 оны 7 сарын 17-ны өдөр 149/201 тоот бичгээр ахлах комиссар Б.Бат-Олзвой Нийслэлийн прокурорын газарт албан хүсэлт хүргүүлж дээрх хэрэгт эрүү үүсгэхээс татгалзах саналаа хүргүүлсэн байна. Нотлох баримтын талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байхад ийн хэрэгсэхгүй болгох хүсэлтийг АТГ гаргасан нь болон, АТГ-ын комиссар МАХН, АН-ын өргөдөлд дурдагдсан нэр бүхий хүмүүсээс М.Энхболдыг огт байцаагаагүй байдал нь “60 тэрбум”-ын асуудалд АТГ мэргэжлийн бус, хуульд үл нийцэх хандлагаар хандаад байна уу гэсэн эргэлзээг бий болгохоор байна.
- Дээрхээс нэг жилийн дараа буюу 2017 оны 6 сарын 5-ны өдөр УИХ дахь АН-ын бүлэг, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга нар дээрхтэй ижил асуудлаар ЕРЭН минутын аудио бичлэг, Ехcеl болон Power Point файлуудыг хавсарган шалгуулахаар танайд хүргүүлсэн байна. Энд нэг зүйлийг цохон дурдахад Х.Баттулга нарын хүлээлгэж өгсөн баримтууд нь өмнөх жилийн МАХН, АН-аас ирүүлсэн хавсралт ХОЁР минутын аудио бичлэгээс даруй 88 минутаар илүү хэмжээтэй бөгөөд өмнө нь хуулийн байгууллагад огт хүлээлгэж өгч байгаагүй 160 хуудас Power Point презентаци, төрийн ямар байгууллагын ямар албан тушаалын хэдэн хүнээс авилга авахыг нэгбүрчлэн зааж тарифыг нь шивж оруулсан Excel файлыг АТГ-д цоо шинээр хүлээлгэн өгсөн байдаг. Ийм цоо шинэ баримтуудаас үүсч буй шинэ нөхцөл байдлыг АТГ одоо болтол шинэ нөхцөл байдал гэж үнэлээгүй, ЕРЭН минутын аудио бичлэгийг шинжлүүлж, түүний доторх агуулгын талаар шалгалт эхлүүлээгүй байгаа нь Таны Ерөнхийлөгчид бичсэн 01/5731 тоот албан бичгээс харагдаж байна.
- М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хуйвалдааны бичлэгийг олон нийтэд илчилсэн иргэн Г.Доржзодовыг одоо болтол гэрчээр татаж мэдээлэл авахгүй байгаа нь анхаарал татаж байна. Гэрчийг гэрч бус байлгах, цаашилбал дарамтлан мөрдөж мөшгих, их хэмжээний мөнгөөр худалдан авах гэж оролдох, амь насанд нь заналхийлэх, өөр хэрэгт холбогдуулан цагдах, орон байрыг нь бүслэх, түүний гэрчилсэн нотлох баримтыг үнэлэхгүй байх, шинжлэхгүй орхих, нотлох баримтад дурдагдаж буй ноцтой асуудлуудаар шалгалт эхлэхгүй байх зэрэг нь буруутай этгээдүүдэд мэлзэх, үнэнийг гуйвуулах, зохион байгуулалттай гэмт хэрэг нэмж үйлдэх цаг хугацаа олгож, шударга ёсыг алдагдуулах аюултай гэдгийг Та сайн мэдэж байгаа. Үнэнийг тогтоохын төлөө татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж буй АТГ нь бүтэн жилийн турш гол гэрчид тохиолдож буй удаа дараагийн ноцтой аюул заналхийллийн явцад байнга идэвхгүй байж ирсэн байх ба, ийм эс үйлдлээрээ гэрчийг аюултай байдалд удаан байлгаж, нотлох баримтыг үнэгүйдүүлж буйг Та онцгой анхаарч засч залруулна уу.
Х.Энхжаргал Та болон таны удирдлагад ажиллаж буй Авилгатай Тэмцэх газар Монгол улсын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд авилгатай тэмцэх чин хүсэл зоригтой, хуулийн дагуу, шударга ажиллаж “60 тэрбум”-ын асуудалд энэ удаад зохих анхаарлыг хандуулна гэж итгэж байна. Монгол Улсын нийт иргэд болон Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудлыг анхааралтай ажиглаж байгааг дахин сануулъя.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд” гэсэн байна.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Өвчтэй мал шилжүүлснээс малын гоц халдварт өвчин гарчээ
Өнгөрсөн зургадугаар сард Дорнодын Хөлөнбуйраас Завхан аймаг руу шүлхийтэй мал шилжүүлснээр малын гоц халдварт өвчин гарсан. Өвчтэй мал шилжүүлсэн хувь хүний буруу учир гарсан хохирол болох найман сая гаруй төгрөгийг тухайн хүнээр төлүүлсэн байна. Малаа эрүүлжүүлээгүйгээс гоц халдварт өвчин гарсан бол гарсан бүх хохирлыг тухайн хуулийн этгээд хариуцах заалт бий.
Энэ зун зуншлага тааруу байгаатай холбоотой Төв, Сэлэнгэ аймгаас 40-50 мянган толгой мал Дорнод аймагт оторлож байна. Замбараагүй отор нүүдэл малын гоц халдварт өвчин гарах нөхцөлийг нэмэгдүүлж байгаа талаар П.Ганхуяг дарга мэдэгдэл өгөөд малчдыг малаа эрүүлжүүлж, эрүүл мэндийн бичигтэй малыг отроор явуулахыг онцгойлон анхаарууллаа.
Зуншлага сайн байгаа Хэнтий, Дорнод аймгийн ихэнх суманд малын гоц халдварт өвчин гарсан учир мах экспортлох боломжгүй. Эрүүл бүс нутгаасаа мах экспортлох ёстой ч зуншлага тааруухан байна. Наймдугаар сарын эхэн хүртэл бороо орвол тэр дундаа говийн аймгуудад ургамлын гарц сайжирна.
Энэ жил улсын хэмжээнд нийт 1629 багийн 177,5 мянган малчин өрхөд 66,0 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоо гарч орон нутагт мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2018 оны өвөл хаврын бэлчээрийн даацын судалгаа 08 дугаар сарын 20-нд гаргана гэнэ..
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хатигийг хэрхэн эмчлэх вэ
Хатигийг эмчлэх ардын аргууд олон. Том жижгээрээ дунд зэргийн сонгиныг жигнэн, халуунаар нь хоёр хувааж, нэг хэсгийг нь хатиг дээрээ тавьж боогоорой. Гурваас дөрвөн цаг болоод боолтыг сольж, дахин сонгиноо тавьж боогоорой. Эсвэл хатигийг хурдан томруулж, хагаруулахын тулд сонгиноо нухан сүүтэй хольж зуурч, хатиган дээрээ тавьж болно. Үгүй бол бүдүүн борог гурилыг зөгийн балтай хольж, нойтон шавар шиг болтол зууран хатигин дээрээ тавьж эмчлээрэй.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Амтат шөлний нууц жор
Орц: Бөөрөнхий байцаа 1ш /1кг орчим/, лууван 200гр, ягаан байцаа 150гр, манжин 200г, дарсан өргөст хэмх 200гр, сонгино, сармис, давс, перец, элсэн чихэр зэрэг амтлагч.
Бэлтгэх арга: Байцааныхаа оройн хэсгийг нимгэн хавтгай дөрвөлжин хэрчинэ. Байцааны голыг ашиглахгүй гэсэн үг. Лууван, манжин, ягаан байцаагаа мөн л нимгэн хавтгай хэрчээрэй. Салатыг амт оруулах чухал “түүхий эд” нь даршилсан өргөст хэмх. Өргөст хэмхээ саран хэлбэртэй нимгэн хэрчвэл зохимжтой. Сонгиноо ахиухан, сармисаа багахан хийгээрэй. Давс, перец зэрэг амтлагчаа нэмээд майонезоор зуурна. Амны халбагаар ганц удаа элсэн чихэр нэмчихвэл салат дэргэдэх хүндээ өгөмгүй амтлаг болох вий.
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
