Author Archives: admin

Эсрэг урсгал руу эргэх гэж байгаад мөргүүлжээ

СБД-ийн 9-р хороо, Алтайн гудамж буюу 4-р сургуулийн урд талын зам дээр өнөөдөр буюу 7 сарын 27- ны 15:11 цагт зам тээврийн осол гарлаа.

Тодруулбал, 1635 УБЕ суудлын тэрэг  эсрэг замын урсгал руу эргэх гэж байгаад 0323 УНИ авто машинд мөргүүлсэн байна. Уг автомашины жолооч хүнд гэмтсэн бөгөөд түргэн тусламжийн машин ирж өвчтөнг яаралтай авч явлаа. Одоог хүртэл зам тээврийн цагдаа ирээгүй байсаар байна. Жолооч та бүхнийг анхаарал болгоомжтой байхыг хүсье.

IMG_7532

IMG_7531

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Их Аварга Хакухо М.Даваажаргал эх орондоо ирлээ

Их Аварга Хакухо М.Даваажаргал 1050 дахь даваагаа авч, 39 дэх түрүүгээр 2000 жилийн түүхтэй японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээний бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоогоод байгаа билээ. 39 дэх түрүүгээ аваад эх орондоо харихын тулд өөрийгөө дайчлан дэвжээн дээр гарсан. Тэрээр 2017 оны 07 сарын 24-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 19:30 цагт бууж эх орондоо ирлээ.

20258202_1100789803386987_7099029677233742351_n

Түүнчлэн монголд анх удаа сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болох юм.
Мэргэжлийн сумогийн бөхчүүд хүрэлцэн ирж оролцох юм байна. Сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал тэргүүтэй бөхчүүд монгол улсад болох сумо бөхийн ДАШТ-ийг үзэж сонирхох юм. Мөн тэд энэхүү тэмцээний талаар хэвлэлийн багa хурал хийх болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төв аймагт 43 үхрийг устгалд оруулсан байна

2017 оны 07 сарын 22-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Бөхөгийн гол” гэх газар шүлхий өвчин илэрч, хорио цээр тогтоожээ. Тус багийн малчин О-гийн 43 үхэрт мал амьтны аюултай халдварт өвчин болох “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн байна.

Шүлхий өвчнөөр өвчилсөн үхрээс дээж авч Монгол Улсын Мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ)-н шинжилгээгээр “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон. Тиймээс сумын Засаг даргын захирамжаар хорио цээр тогтоож 43 үхрийг устгалд оруулсан байна.

 12niar0lhi7fsl7p3udbjdb196

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цус харвалтаас сэргийлье

Өндөр настан болон зүрх судасны өвчтэй хүмүүс харвалтаас хэрхэн сэргийлж болох вэ?

Цус харвалтын 30% нь зүрхний хэм алдагдлаас болдог байна. 70%-н даралт ихсэх, чихрийн шижин, тамхи татах, холестрин ихдэх, сэтгэл цочирдох зэргээс үүдэж тархинд цус харвадаг байна.

Тодруулбал: Тархины артерийн судасны шохойжиж нарийссан хэсэг дээр бүлэгнэл үүсэж, судас битүүрч, тархи цусан хангамжаар дутагддаг байна. Мөн зүрхний тосгуурын хөндийд бүлэгнэл үүсэж, хүзүүний артерийн судсаар дамжин тархины судсыг бөглөж харвах шалтгаан болдог гэнэ.

Тамхи татдаг хүмүүст ихэвчлэн хүзүүний артерийн судас шохойжиж нарийсдаг бол нарийссан хэсэгт үүссэн цусны бүлэгнэл судасны хананаас ховхорч цусны урсгалаар дамжин тархины судсыг бөглөн харвах аюултай юм.

Дараах шинж тэмдгүүд илэрвэл эмчид хандах хэрэгтэй.

  • Нүүр ам, гар хөлөнд таталт өгөх,
  • Саажилт үүсэх,
  • Биеийн нэг тал мэдээгүй болох,
  • Хараа муудах,
  • Аливаа зүйл хоёр болж харагдах,
  • Толгой эргэх,
  • Дайвалзаж тэнцвэр алдагдаад зогсохгүй гэнэт хүчтэй өвдөх,
  • Хэлж ярихад ам зуураад ирвэл бушуухан тусламж дуудах хэрэгтэй.

Харвасан хүн огиулж, бөөлждөг учраас хажуу тийш нь харуулж хэвтүүлэх хэрэгтэй. Ингэснээр амьсгалын зам чөлөөтэй болох юм.

Урьдчилан сэргийлэхийн тулд, ажлын хэт ачаалал авахгүй байх, стрессээ дор бүр нь тайлж уужирч байх, хэт таргалахгүй байх, архи тамхины хэрэглээгээ багасгах, идэвхтэй хөдөлгөөнтэй байж, дасгал хөдөлгөөн хийж хэвшүүлэх хэрэгтэй. Зүрх судасны өвчтэй чихрийн шижинтэй хүмүүс эмчийн хяналтад тогтмол байх шаардлагатай гэж эмч нар зөвлөдөг байна. Зөвлөгөөг мөрдөж чадваас тархины цус харвалтаас 95% хамгаалж чадах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хөдөлгөөн эрүүл мэндэд хамгийн чухал

Хөдөлгөөн их байвал цусан дахь сахарын хэмжээ тогтвортой байж, жижиг хялгасан судсууд бий болдог. Ингэснээр зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх боломжтой болох юм.

Сүүлийн үед цусны даралт ихсэх өвчин олширч байна. Цусны даралт ихсэх өвчний шалтгааныг гадаад, дотоод гэж хоёр хуваадаг.

Дотоод шалтгаанд нь: стресс, хөдөлгөөний хомсдол, архи, тамхи, буруу хооллолт, амьдралын буруу хэвшил багтдаг бол гадаад шалтгаан нь удамшлын шинжтэй бөгөөд эдгэрэх боломж тун бага байдаг байна.

Мөн цусан дахь сахар, холестрин ихсэх нь цусны даралт ихсэх өвчний гол үүсвэр болдог. Түүнээс гадна сахар, нүүрс ус ихтэй хоол хэрэглэснээр нойр булчирхайн үйл ажиллагаа алдагддаг. Ингэснээр жижиг болон том судсуудыг гэмтээж даралт ихсэх хүчин зүйлийг эхлүүлдэг байна.

Тэгвэл давсны зөв хэрэглээ даралт ихсэхээс сэргийлэхэд тустай. Өдөрт давсыг 3-5 граммаас хэтрүүлэхгүй хэрэглэж сурах нь чухал. Давсалсан, даршилсан ногоог аль болох хязгаарлаарай. Нэгэнт даралт ихэсдэг болсон бол хоол хүнс болон зөв хооллох дэглэм сахиж, эмчийн хяналтан дор эм уух шаардлагатай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ходоодны үрэвслийн эсрэг таван төрлийн хүнс

Хеликобактерийн шалтгаант үрэвслийн үед хэвлийн дээд хэсгээр өвдөх, дотор муухайрах, цанхайх, хоолонд дургүй болох, бөөлжих гэсэн шинж тэмдэг илэрдэг. Ходоодны архаг үрэвсэл үүсгэж байгаа үндсэн шалтгааны нэг зохисгүй хооллолт юм.

Зөвлөмжийн дагуу хүн өдөрт таван төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг заавал хэрэглэж байх хэрэгтэй. Үүнд үр тариа, гурилан бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, хүнсний ногоо, жимс жимсгэнэ орно.

Энэ таван бүтээгдэхүүнээс хэрэглэхгүй үед тухайн хүнсний бүтээгдэхүүнд байдаг шим тэжээлийн бодисын дутагдал үүсдэг. Үүнээс болж зохисгүй хооллолт үүсдэг.

Ходоодны архаг үрэвслээс сэргийлэх гол арга бол эрүүл зөв амьдралын хэв маяг, идэвхтэй хөдөлгөөн, зохистой хооллолт юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Стресс тайлах хором

Алхахад хүний дархлааны систем ажиллаж, зүрх судасны үйл ажиллагаа сайжирдаг. Цэвэр агаарт алхахад хүний бүх булчин шөрмөс ажилладаг ч тэр хэрээрээ хүний биеийн алжаалыг тайлж, нойрсоход бэлэн болдог байна. Идэвхтэй хөдөлгөөн нь хүний стрессийг тайлж, тайвшруулдаг. Алхах нь хүнийг бодол санаагаараа эрүүлжих хамгийн энгийн арга гэж үздэг.

Тиймээс тогтмол алхдаг хүмүүс зан ааш сайтай, эргэн тойрны хүмүүстэйгээ эвлэгхэн харилцдаг гэж зан үйл судлаачид үздэг байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Илүүдэл жин хийгээд чихрийн шижинг багасгах бас нэгэн арга

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч болох аргуудыг судалж байна.

Сахарын агууламж ихтэй ундаа болон хүнсний хэрэглээ ихэссэнээр хэт тарган болон чихрийн шижинтэй хүний тоо эрс нэмэгдэхэд хүрч байна. Дэлхийн хэмжээнд 18-с дээш насны 500 сая хүн илүүдэл жинтэй байгаа бол чихрийн шижинтэй 400 сая гаруй хүн байгаа.

Сахар агуулсан бүтээгдэхүүнүүдийг жижиглэнгийн үнэнд нь хамгийн багадаа 20 хувийн татвар ногдуулснаар сахарын агууламж ихтэй бүтээгдэхүүн хэрэглэгчдийн тоог эрс бууруулах боломжтой гэж судлаачид үзэж байна.

Мексик улс спирт агуулсан ундаанд татвар тоогоогүй атлаа, сахар агуулсан ундаанд татвар тогтоосон байна. Мөн сахар агуулсан ундаанд татвар ногдуулах эсэх асуудлыг Их Британи, Флиппин болон ӨАБНУ-д хэлэлцэж байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Голын дэргэд хоёулаа

Зун цагт ажлаа тараад голын эрэг бараадан алжаалаа тайлах гэсэн хүмүүс олон байна. Тэгвэл голын дэргэд хоёулаа харц харцаараа холыг зөгнөж ярилцаж байгаа хосууд цөөнгүй.

Гол, горхины гоёмсог чимээнд цэнгэнгээ сонсож суухад чимэгтэй дуу “Голын дэргэд хоёулаа” хэмээх шинэ уран бүтээл мэндэлжээ.

Зон олондоо дуучин СТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар шинэхэн уран бүтээлээ дээжлэн барьжээ. “Голын дэргэд хоёулаа” дууны ая, үгийг Д.Сүхбаатар бичжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Унаач хүү хүнд бэртэл авчээ

Их насны морь унаж байсан унаач хүүхэд 13 настай Л.Баасандорж мориноос унаж маш хүнд бэртэл авсан байна. Тэрээр “тархины суурь ясны гэмтэл” гэсэн анхан шатны хүнд онош тавигдсан бөгөөд хүүхдийн биеийн байдал маш хүнд ухаангүй байсаар байна.

Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадам 2017 оны 07-р сарын 19-с 21-ний өдрүүдэд зохион байгуулж, наадмын үйл ажиллагаа өрнөж байх үеэр унаач хүү Л.Баасандорж нь их насны морины уралдаанд оролцож байсан боловч энэ үед уг осол гарсан.

Баасандорж хүүг нэн даруй төвийн эмнэлэг рүү зөөвөрлөх шаардлагатай байгаа боловч орон нутгийн шороон замаар тээвэрлэх тохиолдолд тархинд цус харваж амь нас эрсдэх аюултай гэж эмнэлгээс хариу өгсөн байна.

Яаралтай тээвэрлэхийн тулд нисдэг тэрэг газардах зурвас хэрэгтэй болоод байгаа ч тус сумтай хамгийн ойр сум болох Тосонцэнгэл 150 километр, аймгийн төв 200 километр зайтай онгоц нислэгийн зурвас байгаа юм.

Эмгэнэлтэй нөхцөл байдалд буй хүүгийн амийг аврахын тулд мэргэжлийн эмч нарын баг болон нисдэг тэргийг нэн даруй зөөвөрлөх шаардлагатай байна.

Завхан аймгийн Түдэвтэй сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Батмөнх, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт нарийн мэргэжлийн эмч нарын баг, тээвэрлэх нисдэг тэрэгний тусламж яаралтай явуулахыг хүссэн хүсэлт гаргасан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тоормозны шингэнээ тохируулахгүй бол

Хэрвээ та япон машин унадаг бол япон улсад үйлдвэрлэсэн тоормозны шингэн сонгоорой. Харин солонгос шингэнийг солонгос машинд л хэрэглэнэ гэдгийг санах хэрэгтэй. Үүнийг мэдэхгүйгээс болж, тоормозны аппарат, сальник зэрэгт эвдрэл үүсдэг.

Мөн тоормозны тохиргоогоо жил бүр хийлгэх шаардлагатай. Тоормозны даралт тодорхой хугацаагаар өөрчлөгдөж байдаг. Харин жолооч мэдэхгүй явсаар нэг л өдөр эрсдэлтэй учирдаг. Мөн жолоочид тоормозны шингэнээ өөрсдөө сольж байна гээд накладны шингэнийг гойжуулж орхидог. Энэ нь эргээд тоормозны даралтад алданг үүсгэдэг байна. Тиймээс автомашиныхаа хамгийн чухал эд анги болох тоормозны асуудлаа мэргэжлийн хүмүүсээр шийдүүлэх нь чухал юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зөв хэвшүүлье

Удаан хугацаагаар сууж ажилладаг хүмүүсийн нурууны булчингууд чангарч өвдөлт өгдөг. Таргалалтаас болж биеийн илүүдэл нугалам дээр ирдэг бөгөөд үүнтэй холбоотойгоор нурууны өвдөлт үүсдэг.

Нуруугаар өвдөж байгаа зовиур яаж илэрч байгаагаас хамаарч заавал эмчид хандах хэрэгтэй. Нурууны өвдөлтөөс сэргийлэхийн тулд зөв суух нь чухал.

Тухайлбал түнхний үе болон өвдөгний үенээс бага зэргийн доор байрласан хөлийн тавхайгаар газар гишгэсэн байрлалтай байвал нуруунд ирэх ачааллыг багасгана. Мөн машиндаа зөв суух хэрэгтэй. Машиныхаа суудлыг налж суух, суудлаа хэтэрхий хэвтүүлэхгүй байх, урагшаа суудлаасаа хэт хөндий суух зэрэг нь  нуруунд ирэх ачааллыг ихэсгэдэг.

Эдгээр дутагдлаа залруулан, зөв хэвшүүлж өөртөө дадал болгоорой. Танд эрүүл энхийг хүсье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Савны хий үүсэхээс сэргийлье

Таны үйлдэл, хэрэглээний давтамжаас хамааран зарим үед умайд савны хий үүсдэг байна. Үүнд: ямаа, тэмээний мах, цагаан будаа, газтай ундаа зэрэг хүйтэн сэрүүн чанартай идээ ундааг хэтрүүлэн хэрэглэх, өвөл, хавар эрт, намар орой нимгэн хөнгөн хувцаслах, чийг татдаг гутал өмсөх, хүйтэн ус туулах, хүйтэн газар сууж даарах зэргээс шалтгаалдаг байна.

Савны хий үүссэн  үед:

  • Саваар дүүрэх,
  • Саваар үе үе хатгаж өвдөх,
  • Сарын тэмдэг ирэхдээ хар бараан өнгөтэй ирэх, хийн бөмбөлөгтэй гадагшлах,
  • Сарын тэмдэг тогтворгүй болох,
  • Нуруу ууцаар шархирч өвдөх,
  • Сарын тэмдэг бага ирэх,
  • Босох суух үед үтрээнээс унгаж байгаа мэт хий гарах,
  • Умай давсаг орчим хүйт оргиж, дүүрч байгаа мэт өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Савны хий хүндэрсэн үед мэдрэлийн өвчин үүсэхэд хүргэдэг. Ялангуяа савны хий бөөрний хийтэй хавсарч илрэх нь элбэг байдаг бөгөөд энэ үед амархан ядрах, амархан даарах, хөл хүйт оргих, нуруу хөших, шээс том том хөөстэй гарах, чих шуугих шинж тэмдэг илэрдэг.

Савны хийг арилгахын тулд эхлээд хийг дарах, хийг биеийн шар бадганын байдалтай уялдуулан тэгшитгэх эмчилгээ хийнэ.

Тухайн эмчлүүлэгчийн биеийн болон өвчний нь онцлогт тохирсон хий дарах, бөөр савны илч үүсгэх үйлчилгээтэй уламжлалт эм тан, бүх биеийн халуун болон ердийн тосон бариа, зүү эмчилгээ, төөнүүр эмчилгээ, бумба, тосон болон сэтгэл заслын эмчилгээгээр анагаадаг байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өдөр тутмын хоол хүнсээ эмчилгээ болох хэвшлээр хэрэглэе

Өдөр тутамд хэрэглэдэг хоол хүнсээрээ биеэ эмчлэх боломж бүрэн дүүрэн бий. Хоол хүнс бол эм бас өвчин үүсгэх шалтгаан юм. Хэрэглэж байгаа хүнсээ эмчилгээ болох хэвшлээр идэхээс илүүтэй ходоодоо үтэр түргэн цатгахаа түрүүнд тавьдаг нь үнэн.

Бөөрөнд хүйтэн хуралдаж, өвдөг нуруугаар янгинан, шээс задгайрч, даралт багасах үед хэрэглэдэг олон төрлийн үр тариа, хатаасан жимсээр бэлдсэн сайхан хүнс байна.

Гашуун арвай нь цусан дахь холестерин, сахарын хэмжээг багасгана. Бас ходоод цөсний халууныг дарж, цөс шингэлнэ. Гурвалжин будаа шиг харагдах арвайн дээр өдөржин ус хийж хандлаад уугаад явахад л дээрх асуудлуудыг шийднэ гэж байгаа. Ногоон буурцаг эмийн болон бүх төрлийн хордлогыг тайлдаг. Бас хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлж, дархлаа дэмждэг байна.

Үс нь бууралтаж байнга буддаг олон хүн бий. Тэгвэл хар гүнжидийн үрийг идэхэд цайралт багасч эргээд хар болдог гэнэ.

Цаашлаад цэцэрлэг, сургуулийн хүүхдийн цагаан хорхойны асуудалтай олон гэр бүл бий. Үүнд хулууны үр, амтат гуаны хатаасан үрийг хүүхдүүддээ идүүлэхэд энэ асуудлыг шийднэ гэнэ шүү.

Дархлаа дэмжиж ханиаднаас сэргийлэх хүнс ч байна. Бид судлаж үзвэл эрүүлжих олон боломж байдаг. Таны эрүүл биед саруул ухаан оршиг ээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа