Author Archives: admin

Харшил сэдрэхээс сэргийлэх энгийн аргууд

Харшлын үед нэн тэргүүнд хэвшүүлэх зүйл нь амны хаалт болон нарны шил зүүх. Гэхдээ энгийн даавуун маск үр дүнгүй. Харьцангуй нимгэн хэр нь шүүх чадвар сайтай хамрын угалзын хажуу хэсгээр агаар орохооргүй, тусгай маскыг хэрэглэнэ. Нарны шил зүүвэл агаар дахь тоос шууд нүдний салст дээр буухаас хамгаална.

Ургамлын тоос өглөө нар гарахаас эхлэн үд дунд хүртэл агаарт тархдаг. Үдээс хойш ургамлаас тоос ялгарахаа больдог. Тиймээс өглөөнөөс үд хүртэл салхивчаа нээхгүй бол гэрт тоос орж ирэх нь бага. Харшилтай хүмүүс харшил хөдлөнө гэж цааргалалгүй байгаль орчиндоо ойр байж байгальд тархсан төрөл бүрийн бактеритай нүүр тулж байх нь харшлаас сэргийлдэг.

Харшил хөдлөхөөс сэргийлэхийн тулд хамгийн эхэнд ямар ургамлаас харшилж байгаагаа мэдэх хэрэгтэй. Ингэснээр харшилдаг ургамал нь ямар хүнсний бүтээгдэхүүний найрлагад ордог болохыг мэддэг болно.

Тухайлбал,шарилжны харшилтай хүн багваахай, балжингарам цэцгийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхэд тохиромжгүй. Мөн айраг уух, түүхий лууван, улаан лооль идэхэд харшил сэдэрдэг учир зайлсхийх хэрэгтэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Суганы эвгүй үнэрийг дарах шилдэг арга

Таны суга хөлрөөд эвгүй үнэр үнэртээд байна уу. Ажлын нөхцөл хувцасны материалаас шалтгаалан бие, суга хөлрөн эвгүй үнэр үнэртдэг.Тэгвэл суганы эвгүй үнэр буюу хулмасны анхан шатыг хэрхэн дарахыг таньд зөвлөе.

Нэг лемон танай хөргөгчинд байвал тун сайн байна. Лемоныг суганы үнэр дарна гэдэгт та нэг л итгэж өгөхгүй байна уу. Мянга сонсохоор нэг үз гэдэг шүү дээ. Энэхүү шилдэг аргыг та гэртэй туршаад үзээрэй.

1. Сугаа сайтар угаана. Майк ч юмуу левчиктэйгээ хэвт

2. Лемоноо маш нимгэнээр 2 хэрчим хэрч

3. Хэрчсэн лемоноо унтахынхаа өмнө сугандаа 15 минут хавчуулна

7-14 хоног энэхүү аргыг та хэрэглэсэн байхад таны суганы үнэр ор мөргүй алга болно.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Алжаал тайлах шилдэг арга

Ажлын хэт ачааллаас болж бүсгүй та ядраад байна уу? Тэгвэл алт шиг цагнаасаа 30 минутыг өөртөө зарцуулж дараах алжаал тайлах энгийн атлаа үр дүнтэй зөвөлгөөг туршаад үзвэл таны ядаргаа бүрэн тайлагдана гэдэгт итгэлтэй байна.

Зөвлөгөө 1: Халуун бүлээн устай ваннанд давс 200 грамм орчим хоолны давс хийж хутгаад хэвтэхэд ядаргаа тайлагдан, биеийн арьс сэргэдэг. Үүний зэрэгцээ сэтгэл тайвширдаг. Эмэгтэй хүний хамгийн сайхан байх ёстой зүйл бол арьс бөгөөд түүний чийглэг уян хатан чанарыг байнга анхаарч байх ёстой. Усанд орсны дараа алчуураар арчилгүй гэрийн халаад нөмрөөд уснаас гарч байх нь илүү чийглэгийг хадгалдаг. Ажлын стресс, гэр бүлийн дарамт зэрэг олон асуудал эмэгтэй хүний нуруунд том ачаа болон тохогдсоор байдаг. Энэ бүхнийг түр ч гэсэн мартаж, өөртөө анхаарах хэрэгтэй шүү охид бүсгүйчүүдээ.

Зөвлөгөө 2: Нүүрнийхээ будгийг сайтар цэвэрлээд зөөлөн саван буюу хошуу будаатай хүйтэвтэр усаар угаасны дараа арьсыг дараах аргаар цэвэрлэх нь илүү үр дүнтэй байдаг. Үүнд:

1. Нэг халбага нохойн хошууг халуун буцалсан усанд хийж идээшүүлэх бөгөөд хөвөнд шингээн арчих. Нохойн хошуу нь витамин С маш баялаг ба арьсанд тэжээл өгч өнгийг нь сэргээдэг.

2. Нэг халбага зөгийн балыг ногоон цайны хандтай хамт хийж мөн арчиж болно. Зөгийн бал нь арьсны үрчлээг багасгадаг бол ногоон цайны ханд нь өнгийг сэргээдэг.

3. Тараг нүүрэндээ түрхэж болно. Ингэхдээ өндөгний шартай хольж сайтар хутгаад нүүрэндээ түрхэж болно. Ялангуяа өвлийн цагт энэ түрхлэг маш үр дүнтэй. Өвөл хүйтнээс даарч биржрүүтсэн арьсыг сэргээж өнгийг жигд толигор болгодог байна.

4. Усан үзэмний шүүсийг ашиглан түрхлэг бэлтгэж болно. Энэ нь маш хялбар. Ердөө л нэг минут хэрэгтэй. Усан үзэмийг авч шүүсийг нь шахан нүүрээ арчина. Арьсыг сайхан гөлгөр болгоно.

5. Нимбэгний хальсаар нүүрээ арчиж болно. Энэ нь витамин С баялаг бүтээгдэхүүнүүдээр арьсыг арчиж тордсоноор гайхалтай үр дүнг шууд мэдрэх болно. Мөн төмс, исгэсэн байцаа, нимбэг, долоогоно, нохойн хошуунд С витамин баялаг байдаг. Харин витамин Д нь өндөг, тос цөцгий, сүү, мөөг, загасны тосонд илүү их байдаг. Амин дэмээр баялаг хүнсийг хэрэглэхийн зэрэгцээ  нүүр арчилгаанд өргөн ашигладаг. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн нь илүү ач холбогдолтой бөгөөд янз бүрийн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс хямд тусдагаараа онцлогтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өөх тостой хүнд хоолыг хэрхэн хурдан шингээх вэ

Сар шинийн баяраар  хэт их жин нэмэх, цаашлаад ходоод гэдэсний өвчлөл, элдэв хордлого авах нь элбэг байдаг. Тэгвэл бууз, мах, нийслэл салат зэрэг хүнд хоолыг хурдан шингээх тухай мэдээллийг хүргэе.
Америкийн эрдэмтэд халуун ногоо ба түүний ач холбогдлын талаар судалгаа хийсэн байна. Хүнсэнд өргөн хэрэглэгддэг сармис, шанцай, халуун чинжүү, карри, цагаан гаа зэрэг нь хурц, тостой хоолыг дээд зэргээр шингээдэг болохыг тогтоосон байна.
Халуун ногоо бие дэх хорт бодисыг гадагшлуулдаг бөгөөд судалгаагаар халуун ногоо хэрэглэдэг хүний бие дэх хорт бодисын хэмжээ, халуун ногоо хэрэглэдэггүй хүнийхээс харьцангуй бага болох нь тогтоогджээ. Тиймээс хүнд чанарын хоол идэхдээ халуун ногоог хачир болгон хэрэглэхийг зөвлөж байна.
Тостой хоолыг шингээхэд бүлээн ус хамгийн тохиромжтой. Унд бүхний дээд усны ач холбогдол барагдашгүй. Өөх тос ходоодонд ороод бусад хоол хүнсний дээгүүр хөвж, боловсрохдоо нарийн гэдсэнд хамгийн сүүлд ордог. Хэт их тостой хоол идснээр энэ үйл явц удааширч ходоод гэдэс хямардаг. Тиймээс ходоодон дахь өөх тосыг бүлээн усаар даруулах нь сайн нөлөөтэй.
Хоёр аяга халуун бүлээн ус бага багаар залгилж уусны дараа бодисын солилцоо хурдан явагдана. Хэрэв та бүлээн ус дангаар нь ууж чадахгүй бол чихэртэй байхуу уусан ч болно. Бүхий л төрлийн жимс жимсгэнэ ходоод гэдсийг сайжруулж, тостой хоолыг сайн нөлөө үзүүлдэг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

С.Жавхлан улсад төлөх ёстой татвараа нөхөн төлөхөөр боллоо

 УИХ-ын гишүүн С.Жавхлан уран бүтээлчээр ажиллаж байх хугацаандаа олсон орлогоосоо улсад хүн амын орлогын албан татвар төлж байгаагүй аж. Улмаар Татварын ерөнхий газрын татварын маргаан таслах хурлаар С.Жавхлангийн  орлогын тайлантай танилцаж, улсад төлөх ёстой байсан татварыг нөхөн төлүүлэхээр  шийдвэрлэжээ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Г.Маралмаа Т.Цогтын эсрэг өргөдөл өгчээ

Хоёр жилийн өмнө дөрвөн настай охин төрсөн эцэг болон, хойд эхийнхээ гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарч нийгмийг тэр чигт нь айдаст автуулж байсан. Талийгаач охины хойд эх болох Г.Маралмаад шүүхээс 23 жилийн ял оноосон бол Т.Цогтыг гэм буруугүй хэмээн үзэж цагаатгасан билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоног Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Т.Цогтод Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд түүнийг  цагдан хорих 461-р ангид саатуулжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Маралмаа Мөрдөн байцаах газар өргөдөл өгсөн гэнэ. Тухайн өргөдөлд төрсөн охиноо хэрхэн зодож байгаа тухай ноцтой баримт байсан бөгөөд үүний дагуу цагдаагийн албан хаагчид Т.Цогтыг баривчилж хэргийг дахин шалгаж эхэлсэн гэнэ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Насны хишиг”-ийг ирэх долоо хоногт олгоно

Өнөөдрийн байдлаар “Насны хишиг”-ээ авахаар 103 мянган ахмад хүсэлтээ гаргаад байгаа бөгөөд 2017 онд нийт 122 мянга орчим ахмад “Насны хишиг” хүртэх тооцоог мэргэжлийн байгууллага гаргасан байна. Үүнийг авахын тулд ахмадууд харьяа хороо, дүүрэг, сумынхаа нийгмийн халамжийн газарт бүртгүүлж өргөдөл гаргах журамтай юм байна.

 “Насны хишиг” авах хүсэлтэй ахмадуудын бүртгэлийн хугацаа ирэх зургадугаар сарын 30 хүртэл үргэлжилнэ.

Ахмадууд ямар журмаар “Насны хишиг” авах вэ.

  • Ахмад настан эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ оршин суугаа сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргаж өгнө. Насны хишиг авах хүний иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагаа авч очно.
  • Ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа ахмад настны мэдээллийг хорих анги байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хүргүүлж, насны хишиг нэрийн дансанд нь шилжүүлнэ. Мөн итгэмжлэгдсэн эдгээдээр дамжуулан авах бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангийн дарга итгэмжлэл олгоно.
  • Гадаадад оршин суугаа иргэний насны хишгийг хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд олгоно.
  • Арилжааны банк нь ахмад настан бүрт Насны хишиг авах нэрийн данс үнэ төлбөргүй нээнэ. Мөн энэ мөнгийг олгохдоо ямар нэг шимтгэл авахгүй.
  • Насны хишиг авах ахмад настан хүсэлт гаргавал тухайн банкин дахь өөрийн данстай холбож болно. Энэ зохицуулалтыг тухай иргэн өөрөө хүссэн тохиолдолд зохицуулах боломжтой.
  • Арилжааны банк Насны хишгийн мөнгийг тухайн хүний авсан тэтгэврийн зээл, бусад зээл, зээлийн хүүнд суутгахыг хоригложээ.

Насны хишиг авах насны ангилал.

  • 65-69 настай 43089 ахмад настан 50 мянга
  • 70-79 настай 57624 ахмад настан 80 мянга
  • 80-89 настай 18700 ахмад настан 150 мянга
  • 90 ба түүнээс дээш настай 2492 ахмад настан 250 мянган төгрөгийн хишиг хүртэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Жи тайм” сүлжээгээр зургаан тэрбум төгрөг луйвардсан иргэнийг баривчиллаа

Казакстан улсаас ядуурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг энэ сарын 12-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас хил гарах гэж байхад Эрүүгийн цагдаагийнхан баривчилсан.

Ж.Маратыг олон улсын пирамид аргаар олон хүнийг дороо элсүүлж, дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Түүний дансанд байсан зургаан тэрбум төгрөгийг битүүмжлээд байгаа юм. Одоогоор хэдэн хүн хохирсон болон хэр их хэмжээний мөнгө угаасныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас мөрдөн байцаалт явуулж байна.

“G Time корпорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Оюунчимэг гэх эмэгтэй сошиал сүлжээгээр “Манайх олон улсын сертификаттай. Сайт дээр бүх зөвшөөрөл бий. Гэхдээ Монголд үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл байхгүй. 4000 гишүүнтэй болохоороо нөхөрлөл, хоршоолол хэлбэрээр зөвшөөрөл авна” хэмээн худал үгээр иргэдийн тархийг угаадаг байжээ. Ж.Маратыг ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулж байгаа бөгөөд түүний эхнэр хийлээр давж амжсан байна.

 “Сүлжээ”  гэх нэрийн дор иргэдийг хулхиддаг, луйварддаг бүлэг Монгол улсад ихэсч байгааг төр засаг анхаарахгүй бол цаашдаа хэн дуртай нь баяжихын төлөө юу ч хийхээс буцахгүй гэдгийг энэ хэрэг харуулж байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

64 насандаа хоёр ихэр хүүхэд төрүүлжээ

Испанийн Бургос хотод амьдардаг 64 настай эмэгтэй амаржиж хоёр ихэр хүүхэдтэй болжээ. Эмч нарын мэдээлснээр эхэд кесар хагалгаа хийсэн байна. Тэрээт таван жилийн өмнө амаржиж охинтой болсон юм. Испанид сүүлийн жилүүдэд 60 гарсан хойноо амаржих тохиолдол хоёр ч удаа гарч байжээ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сүм хийдүүдэд шалгалт хийж эхэллээ

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан сүсэгтэн олон сүм хийдэд мөргөл үйлдэж, ном уншуулж, засалаа хийлгэх нь ихэсдэг. Иргэдийг гэнэтийн аюул ослоос сэргийлэх зорилгоор сүм хийдүүдэд барилга байгууламжийн бүрэн бүтэн байдал, цахилгаан хангамжаас эхлээд гал түймрийн аюулгүй байдалд үнэлгээ өгөх ажлыг НОБГ-аас хэрэгжүүлэн ажиллаж байна. Шалгалт энэ сарын 23-н хүртэл үргэлжилнэ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Манай улсын тамирчид эхний гараандаа яллаа

Өчигдөр Иран улсын Керманшах хотод  эрэгтэй багуудын Дэлхийн Цомын төлөөх тэмцээн эхэлж  “Б” хэсэгт орсон манай улсын баг тамирчид нэгдүгээр тойрогт Энэтхэгийн багийг 7:1 онооны харьцаагаар ялж, гараагаа амжилттай эхлүүллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зорилтот бүлгийнхэнд төслийн зуух 20%-ын хямдралтай олгоно

Дэлхийн банкны Улаанбаатар Цэвэр агаар төслөөс бүрэн шаталттай дотоодын зуухыг нийгмийн зорилтод бүлэгт 2018 оны өвлөөс эхлэн 20 хувийн хямдралтай олгохоор боллоо. Үүнд 2013 онд хэрэгжсэн зуухны хөтөлбөрт ороогүй буюу шинээр шилжиж ирсэн өрхүүд мөн хамрагдах юм. Уг зуух нь 280 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагддаг бөгөөд хурдан хугацаанд халж дулаанаа удаан барьдаг, 100 хувийн бүрэн шаталттай гэдгийг үйлдвэрлэгчид нь онцолж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хуулийн зөвлөгөө үнэгүй өгнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэгүй өгөх өдөрлөгийг энэ сарын 20-нд зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээг сар бүр тогтмол зохион байгуулна  гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Уг өдөрлөг  “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”-д байрлах нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд  болно.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Rokit Bay-ын салсан найз бүсгүй хэн байв

Rokit Bay буюу Баярааг даруухан, ухаалаг нэгэн гэж хүмүүс ярьдаг. Тийм ч учраас олны хэл амнаас хол байдаг. Тэрээр  хувийн амьдрал, тэр тусмаа найз бүсгүйгээ бусдаас нууцалсаар ирсэн ч хосууд маань салсан гэнэ. Нууцалсан найз бүсгүйг нь Ану гэдэг бөгөөд бидний сайн мэдэх дуучин П.Баярцэнгэлтэй хамтран “Holly Dolly” дууг дуулсан билээ. Ану  Make Up Artist чиглэлээр ажилладаг бөгөөд дуулах сонирхолтой, тэр дундаа ковер дууг дуулах дуртай гэнэ.

анх

ан

аанэ

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа