Author Archives: admin

Энэ амралтын өдрүүдэд нийтийн их цэвэрлэгээтэй

Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулах дүүргийн Засаг даргын захирамж гарлаа. Захирамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрийн бүх аж ахуй нэгж, байгууллага гаднах орчны 50 метр хүртэлх зам талбайн ил задгай хог хаягдлыг цэвэрлэж тээвэрлүүлэх, гэрлийн шон дээрх зарлал, сурталчилгааны хуудсыг хуулж, дээвэр дээрх цас мөсийг буулгаж цэвэрлэх юм. Иймд бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэн, аж ахуй нэгжийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Машины суудлын бүсээр хоолойг нь боож ухаан алдуулсан хэрэг гарчээ

“Sonata-IV” маркийн автомашинд зорчиж явсан зорчигч Х нь жолоочийг автомашины суудлын бүсээр хоолойг нь боож ухаан алдуулсан байсныг цагдаа нар газар дээр нь илрүүлжээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Оргил-Өөд нь таслан зогсоож тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

А.Өсөхөө хүүг “Алтан” медалиар шагналаа

СТА Э.Төрмандахын “Нүнжигтэй монгол” тоглолт  өчигдөр буюу 02 сарын 15-нд Монгол бөхийн өргөөнд болсон билээ. Тоглолтонд Сошиал ертөнцөөр “хөөрхөн булдруу” нэрээр танигдсан А.Өсөх-Ирээдүй хүү оролцож Э.Төрмандахтай “Аархал” дууг нь дуулсан юм. Тэгвэл А.Өсөхөө хүүд Монголын хүүхдийн ардын урлагийн сангаас “Авьяас” алтан медалиар шагналаа.

С.Атарцэцэг

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монголд хараар 16 жил амьдарсан Хятад иргэнийг саатууллаа

Монгол улсад жуулчны визээр 2001 онд ирээд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа БНХАУ-ын иргэн Сэнгэлэн гэгчийг баривчлан саатуулжээ. Тэрээр Монгол улсын иргэний үнэмлэх гэргуулан авч, Монгол иргэнтэй гэр бүл болж, хоёр ч хүүхэдтэй болсон бөгөөд том компанийн удирдах албан тушаал хашиж байжээ. Хэргийг хуулийн байгууллага шалгаж үзсэний дараа албадан гаргах уу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үү гэдгийг шүүхээр шийдвэрлүүлэх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хутга тулган хоёр хүн барьцаалсан хэрэг гарчээ

Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны  нутаг дэвсгэрт байдаг нэгэн нийтийн байранд согтуу хүн агсам тавиад байна гэсэн дуудлагын дагуу СХД-ын цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ажилчид очсон байна. Тус хорронд оршин суудаг иргэн Г нь архидан согтуурсан үедээ иргэн А болон түүний 11 настай хүүг баьцаалсан байжээ.  Цагдаа нарыг “Хэрвээ энэ өрөөрүү орж ирвэл энд байгаа хоёр хүнийг хутгалж ална, эндээс хурдан зайл” гэж сүрдүүдсэн байна. Ингээд Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын албан хаагчид ирж уг этгээдийг баривчилж, хоёр хүний амийг аварчээ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Манжуур хот руу аялж байсан Монгол иргэд амиа алджээ

Аялал жуулчлалын салбар хөгжихийн хэрээр хүмүүс дуртай үедээ хувийн унаагаар ч гэсэн аялж зугаалах болсон. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр  Манжуур хотруу аялж байсан таван иргэн автомашины осолд орж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тухайн авто машиныг  хятад жолооч барьж явсан бөгөөд Хятадын хилийн хот болох Алтан-Эмээлээс Манжуур хот руу такси үйлчилгээ эрхлэгч нэгэн байсан байна.

Тэдгээр хүмүүс хаанахын хэн болохыг хараахан тогтоогүй байгаа бөгөөд нийслэл хотоос зорин очсон хүмүүс байж магадгүй гэсэн таамаг байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Багшлах эрхийн шалгалтын онлайн бүртгэл эхэллээ

Багшаар ажиллах эрхийн шалгалтын онлайн бүртгэл эхэлсэн байна.  БСШУЯ-аас цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд багшлах хүсэлтэй төгсөгчдөөс  эрх олгох шалгалт авдаг. Тодруулбал, багш мэргэжлээр төгсөгч нь эхлээд багшаар ажиллах эрхийн шалгалт өгч, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажиллах эрх авдаг юм. Улмаар нэг жил багшаар ажилласны дараа мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, багшлах эрхтэй болно.

Шалгалтын бүртгэл shalgalt.itpd.mn цахим хаягаар явагдаж байгаа бөгөөд мөн зөвлөмжтэй танилцах боломжтой юм.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол ёс заншлыг хүүхдүүдэд багаас нь сургах хэрэгтэй

Монголчууд бид эрт дээр үеэс уламжлалт ёс заншлаа дээдэлж, үр удамдаа зааж сургасаар ирсэн билээ. Тэгвэл энэ сайхан үйлсийг дэлгэрүүлэн таниулах ажилд  Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль  “Зөв мэндчилж сурцгаая” аяныг зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү аяны хүрээнд олон ажил санаачлан хийж байна. Үүний нэг нь бага ангийн сурагчиддаа зориулан монгол ёс, зан заншил, уламжлалт мэндчилгээнд суралцуулах зорилгоор “Ёс заншлын өргөө” байгуулсан байна.

э

э3

э2

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Валентины баяраар мисс Ч.Содтуяа, УИХ-ын гишүүн асан Г.Уянга нараар нэмнээ оёулсан ноён Бондгор

Дуучин Ноён Бондгор “Малчин түмэндээ хувцсаараа нэмнээ хийж өгч явуулья” хэмээх аяныг санаачлан зохион байгуулж, ард иргэдээ төдийгүй урс төрчид, урлаг соёлынхныг  уриалаад багагүй хугацаа өнгөрсөн билээ.

Ноён Бондгорын санаачилсан нэмнээ аянд, Тусгаар тогтнол намын дарга, УИХ гишүүн асан Г.Уянга, Азийн модель агентлагийн захирал Ч. Содтуяа нар нэгдэж өнгөрсөн шөнө буюу гэгээн хайрын баярын өдөр шөнөжингөө нэмнээ оёсон байна. Энэ тухайгаа Бондгор өөрийн фейсбүүктээ постолжээ.

н

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тэнэмэл иргэдийг нэгдсэн бүртгэлд хамруулан ажиллаж байна

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын тушаалаар  2017 оны 02 дугаар сарын 13-нд баталсан “Тэнэмэл” арга хэмжээг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн  8 дугаар хорооны нутаг дэвсгэрт тэнүүчлэн амьдардаг, орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэх ажлыг  тус дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид 63 иргэнийг бүртгэлд хамруулж, Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд бүртгээд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Lady Gaga-гийн шинэ имидж

Америкийн хамгийн этгээд од болох Леди Гага байнга л гадаад төрхөөрөө олныг гайхшруулж байдаг билээ. Тэгвэл энэ удаад  Grammy шагнал гардуулах ёслолын ажиллагаа дээр дуучин маань  нэг иймэрхүү хэт задгай хувцаслалттай ирж хурсан олны нүдийг хужирлажээ.

лү

лр

лро

ла

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Солонгосын саятан Монгол бүсгүйг амьдралынхаа сүүлийн эмэгтэйгээр сонгожээ

Өмнөд Солонгосын хошин урлагийн жүжигчин, Юү Тон 60 настай бөгөөд  ирэх сард 27 настай Монгол бүсгүйтэй хуримлахаар болжээ. Энэ нь  түүний найм дахь гэрлэлт бөгөөд тэрээр энэ гэрлэлтээ  амьдралын маань сүүлийн гэрлэлт  байх болно гэж “The Fact” сайтад мэдээлжээ.  Тэрээр  1987 оноос эхлэн хошин урлаг, болон дэлгэцийн олон уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн юм.

Сүүлийн үед Монгол бүсгүйчүүдэд татагдах тэрээр 48 насандаа 15 настай Монгол бүсгүйтэй гэрлэж охинтой болж байсан гэнэ. Гэвч хадам ээжийнхээ тансаг амьдралаас залхаж өөрийн эзэмшлийн ресторан, машин, байраа өгч байж салсан гэнэ.  Хамгийн сүүлд 2010 онд дахин өөрөөсөө 33 насаар дүү Монгол бүсгүйтэй гэрлэж охинтой болсон байна.

Одоо Юү Тон телевизийн ток шоу хөтөлдөг бөгөөд Сөүл дэх ресторанаасаа өдөрт 17 сая воны  орлого олдог гэнэ.

со

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Архангай аймагт осол гарч, 8 цагийн турш зам хаажээ

Архангай аймгийн Ихтамир сумаас баруун тийш 30 орчим киллометрт өнгөрсөн шөнө 01:00 цагийн үед ачааны автомашин шарваж хөндөлсөн, осол гаргасан байна. Үүний улмаас тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн найман орчим цаг саатжээ. Одоогоор саатсан тээврийн хэрэгслүүдийг замын хажуу руу буулгаж, хөдөлгөөнийг үргэлжлүүлэх зохицуулалт хийн ажиллаж байгаа юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хилийн боомтууд гурав хоног хаана

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу  Монгол, Хятадын хилийн боомтууд Сар шинийн баяр тохиож буйтай холбоотойгоор энэ сарын 27-с ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл амарна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Харин  олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа