Author Archives: admin

Сар шинийн бөхийн барилдааны тасалбар 1000-25000 төгрөгний үнэтэй байна

Гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан энэ сарын 23-нд эхэлнэ. Тасалбарыг Монгол бөхийн өргөөний кассаар битүүний өглөө худалдаалах юм.

-Хоёрдугаар сарын 23-нд залуу бөхчүүдийн барилдаан /тасалбарын үнэ 1000-3000 төгрөг/

-Хоёрдугаар сарын 24-нд аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан /тасалбарын үнэ 5000 төгрөг/

-Хоёрдугаар сарын 25-нд нийтийн монгол бөхийн барилдаан болно. Тасалбар 20-25 мянгын төгрөгийн үнэтэй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Биеэ хамгаалж чадахгүй хүүхэд, хөгшдийг хуурч, дээрэм хийхийг завджээ

“Ариутгал хийж байна” гэж өөрийгөө танилцуулж, айл руу ороод дээрэм хийхийг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, 25 настай М гэгч нь өдрийн цагаар биеэ хамгаалж чадахгүй хөгшид, хүүхдүүдийг хууран мэхэлж  дээрэмдэх гэж байсныг Хан-Уул зүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид илрүүлэн саатуулжээ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бүлэглэн хүн зодож амь насанд нь хүрчээ

Энэ сарын 11-ны шөнө Баянзүрх дүүргийн IX хорооны нэгэн  баарны гадна хүн амины онц ноцтой хэрэг гарлаа гэсэн дуудлага ирсний дагуу  Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн албан хаагчид хэргийн газарт очиход тус дүүргийн IX хороонд оршин суух 21 настай Б гэх залууг  21-24 насны дөрвөн залуу архидан согтуурсан үедээ бүлэглэн зодож амь насанд нь хүрсэн хэрэг гарчээ. Хэргийг тус дүүргийн Эрүүгийн цагдаагийн албан хаагчид эрүү үүсгэн шалгаж байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Насанд хүрээгүй хүүхдээс ДОХ-ын вирус илэрчээ

Монгол улсад ДОХ/ХДХВ-ын 229 тохиолдол бүртгэгдээд байна. Халдвартай хүмүүсийн насны ангиллыг авч үзвэл 25-29 насныхан нийт өвчлөгсдийн  23.1 хувь харин нөхөн үржихүйн хамгийн идэвхтэй үе болох 25-34 насныхан 43 хувь байна.

 Гэвч энэ өвчин жилээс жилд залуужсаар байна. Тодруулбал 15 настай хүүхдээс ДОХ-ын халдвар илэрчээ.  Анх 1992 онд ХДХВ илэрснээс хойшхи 25 жилийн хугацаанд 15-20 насны 18 хүүхэд бүртгэгдээд байгаа юм.  Манайд илэрч байгаа ХДХВ нь 100 хувь  бэлгийн хавьтлаар дамжиж байгаа гэсэн харамсалтай мэдээлэл байна. Монгол улсад ДОХ-р нийтдээ 37 хүн нас бараад байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шүлхий өвчний голомтод ажиллаж байсан албан хаагчид нас баржээ

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаан-Уул багт төрийн албан хаагчид амиа алдсан хэрэг гарчээ. Тэд шүлхий өвчнөөс үүдэлтэй зүүн гурван аймгаас орж ирж байгаа авто машинуудад хяналт тавих постод ажиллаж байсан бөгөөд одоогоор тэднийг угаартаж нас барсан байж магадлалтай хэмээн үзэж байна. Хэргийн газарт харьяаллын дагуу Замын-Үүд сумын цагдаа, прокурорын байгууллага, шүүх эмнэлгийнхэн үзлэг хийж байгаа аж.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодис тээвэрлэж явсныг илрүүлжээ

02-р сарын 14-н буюу өчигдөр СХД-н 31-р хорооны нутаг дэвсгэрт Цагдаагийн албан хаагчид шалгалт хийн ажиллаж байхдаа “Toyota Рrius-20” автомашиныг зогсоож шалгахад, ногоон өнгийн, ургамалын төрлийн сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодис тээвэрлэж явсан нь тогтоогдсон бөгөөд хэргийг шалгаж эхэлжээ.

С.Атарцэцэг

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төвийн аймгуудын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр Хэнтий, Дорнодын нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурч хүйтэрнэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 10-12  градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Хөөрхөн булдруу”-ийн хөөрхөн өөрчлөлт

Дуучин Э.Төрмандахын “Аархал” дууг дуулсан бичлэг нь цахим сүлжээнд тарж од болоод амжсан А.Өсөх-Ирээдүй хүүг олон нийт “хөөрхөн булдруу”  гэдэг нэрээр нь сайн мэддэг болсон. Хамгийн сүүлд дуучин Э.Төрмандахтай хамтран “Аархал” дууг дуулж клипжүүлсэн билээ. Тэрээр дуучин Э.Төрмандахын тоглолтонд оролцох гэж хотыг зорьж ирсэн бөгөөд түүний шинэ стайлыг сонирхоно уу.

өс

өсө

өсөхөө

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цагдаагийн албан хаагчид гурван хүний алтан амийг аварчээ

Цагдаагийн албан хаагчид галын түймрийн аюулаас нэг гэр бүлийн гурван хүний амь насыг аварчээ. Тодруулбал Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг Бэлхийн …тоотод оршин суух иргэний байшинд гал гарч байсныг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ариунбат нар шуурхай арга хэмжээ авч, галыг тархахаас сэргийлж чаджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

А.Хишигдалай А.Гантулга хоёрын халуухан яриа тун удахгүй

“Channel 11”  телевизээс бэлтгэн гаргадаг “Тарагтай боов” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт “Опозит” хамтлагийн дуучин А.Гантулга оролцохоор болжээ. Энэхүү нэвтрүүлгийг дуучин А.Хишигдалай хөтөлдөг мөн А.Гантулгатай үерхэж байсныг мэдэх хүн олон биз ээ. Тэгвэл  энэ удаад А,Хишигдалай экс найз залуутайгаа эфирээр уулзаж, халуухан яриа өрнүүлэхээр болжээ.

хиш

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ихэнх нутгаар хүйтэрнэ

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр ирэх өдрүүдэд цас орж, шуурах төлөвтэй байна. Тодруулбал, хоёрдугаар сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-16-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 13,16-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 14-15-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус байна.

Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар хүйтэрнэ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цагдаагийн албан хаагч Хятад иргэнээс авилга авчээ

Монгол улсын иргэн Г гэх эмэгтэй Хятад иргэнд зодуулсан талаарх гомдолыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст  гаргасан байна. Гэвч тус газрын ажилтан Б нь гадаадын иргэнээс сая төгрөг авч хэргийг хаажээ.

Харин гомдол гаргасан иргэн Г нь энэ талаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст мэдэгдэж, улмаар гэм буруутай нь тогтоогдсон байна. Эрүүгийн анхан шатны шүүх С.Батзолбоод торгууль оногдуулж, ажлаас нь бүрэн түтгэлзүүлжээ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цэргийн госпитальд гал гарчээ

Цэргийн госпитальд өнгөрсөн долоо хоногт гал гарсан байна. Тус эмнэлэгийн шинэ барилгад үйл ажиллагаа явуулдаг Дотрын дөрөвдүгээр тасгийн өвчтөн болон эмч, сувилагч, нар угаарт хордсон ч хүний амь нас хохироогүй байна.

Галын хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд галын шатгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна.

С.Атарцэцэг

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ууланд гарч зураг авахаар яваад осгож нас баржээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан багийн Дулаанхаан уулын урд энгэр гэдэг газар өнгөрсөн 10-ны өдөр зурагчин осгож нас баржээ. Тодруулбал Улаанбаатар хотын харьяат иргэн Г /30 настай, эмэгтэй/ энэ сарын 10-ны өдрийн 15:00 цагийн үед уул руу гарч зураг дарна гэж яваад эргэж ирээгүй бөгөөд маргааш өдөр нь тус сумын нутагт осгож, нас барсан байдалтай олдсон байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа