Author Archives: admin

“Дэнжийн мянга” орчмын замыг нэг чигийн хөдөлгөөнд орууллаа

Сар шиний баяр болохтой холбогдуулан томоохон зах худалдааны төвүүдийн ачаалал нэмэгддэг. Үүнтэй зэрэгцэн авто замын түгжрэл ч бий болдог. Тэгвэл Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 12-р хороо буюу “Дэнжийн мянга”-ийн “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш Үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд далангаас зүүн тийш Судалт төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулан ажиллаж байна. Энэхүү хязгаарлалт нь 2017 оны 2дугаар сарын 11, 12, 18,19-ний өдрүүдэд болно.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Б.Солонго болон Б.Цэцэг нар ширүүхэн үгсээр байлдаж байна

25-р суваг телевизийн 21000 реалити шоуны энэ удаагийн дугаарт трансжендер мисс Б.Солонго болон жүжигчин Б.Цэцэг нар оролцож байгаа билээ. Нэвтрүүлэг цацагдаад удаагүй ч хоёр бүсгүйн өрсөлдөөн ширүүн байгаа бололтой бие биедээ хатуухан үг чулуудсан сэтгэгдэл фейсбүүк хуудсандаа нийтэлжээ.

олонго

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Осголтоос болж нэг хүн амиа алдаж, долоон сартай хүүхэд тахир дутуу болж магадгүй

Энэ сарын эхээр Орхон аймагт нэгэн гэр бүлийн дөрвөн гишүүн осгож, нэг нь нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн гэр хорооллын алслагдсан багт зуны “амбаар”-т гурван хүүхэдтэй эмэгтэй осгосон байдалтай олсон байна. Хэрэг гардаг өдөр ээж нь гурван хүүхдээ дагуулан зуны галлагаагүй сууцанд очсон байсан гэх ба ээж нь осгож нас бараад долоон сартай, хоёр настай, таван настай хүүхдүүд осголтын зэрэгтэйгээр  аймгийн эмнэлэгт хүргэгдэж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор хоёр болон таван настай хүүхдийн биеийн байдал сайжирсан бөгөөд долоон сартай хүүхдийн биеийн байдал муу хэвээр сэхээний тасагт эмчлүүлж байгаа аж. Түүнчлэн бага хүүхдийн осголтын зэрэг өндөр байгаа тул түүний хоёр хөл, гарыг тайрч болзошгүй гэж мэдээлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хар тугалгын хэмжээ хэвийн хэмжээнээс хоёр дахин их байна

Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхим /АШУҮИС/, GoGo агентлаг хамтран Баянхошуу, Да хүрээ, Нарантуул, Хотын төв болон Зайсан гэсэн таван цэгээс хүүхдүүд сонгон авч, цусан дахь хар тугалгын хэмжээг тогтоох судалгааг хийжээ. Шинжилгээний дүнд хүүхдийн цусанд огт байх ёсгүй хар тугалгын агууламж маш ихээр илэрсэн байна.

Хүний цусан дахь хар тугалгын хэмжээ 20 микро граммаас давах юм бол хордлогын шинжтэй гэж үздэг бөгөөд Тугалганд хордсон хүн хий юм харж, солиорч эхэлдэг байна. 150 микрограммд хүрвэл шууд үхэлд хүргэх аюултай юм. Анагаах ухаанд хүний биеийн цусанд хар тугалгын хэмжээ дээд тал нь 10 микрограмм байхыг зөвшөөрдөг гэнэ.

Гэтэл Баянхошуу орчимд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ 15.9-22.6 мкг/дл, Техникийн зах орчимд амьдардаг хүүхдүүдийнх 5.7-10 мкг/дл, хотын төвд амьдардаг хүүхдүүдийнх 4.2-8мкг/дл, Нарантуул зах орчимд амьдардаг хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж 4-4.3 мкг/дл хэмжээтэй илэрсэн байна. Харин Зайсан орчимд амьдардаг хүүхдүүдийн цусанд хар тугалга огт илрээгүй юм.

Улс орны маань ирээдүй болсон үр хүүхдүүдийн маань цусанд хар тугалга гэгч аймшигт зүйл аль хэдийн ороод хэв хэмжээнээсээ хэтэрчихлээ гэдгийг “GoGo” мэдээний агентлаг онцолж Монголын бүх иргэдэд энэхүү мэдээллийг дамжуулж, тэдэнтэй нэгдэн ажиллахыг хэвлэл мэдээллийнхэнд уриаллаа.

С.Атарцэцэг

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Mонгол охин Олон улсын төгөлдөр хуурын тэмцээнээс алтан медаль хүртжээ

Өнгөрсөн сарын 23-аас 29-ний өдрүүдэд Испанийн Уэска хотноо зохиогдсон “Сьюдад-де-Уэска”  Олон Улсын төгөлдөр хуурчдын наадамд Хөгжим бүжгийн коллеж болон Хүүхдийн ордны авьяастнууд өрсөлджээ.  С.Саянцэцэг багшийн удирдлага доор оролцсон 7 настай О.Нандин охин 13 хүртэлх насны ангилалд 1-р байр эзэлж, алтан медаль хүртлээ. 2-р байранд, “Хобби” сургуулийн сурагч Э.Цогт, 3-р байранд, “Сант” сургуулийн сурагч Г.Энхцэцэг нар оржээ. 7 настай О.Нандин охины хувьд насны ангилал ахиж тус тэмцээнд оролцжээ.

төга

өг

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүүхдийн үнэгүй эмийг олгож эхэлжээ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 0-5 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй олгох эмийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Тэгвэл эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлж  буй арав гаруй  нэр  төрлийн эмийг одоогоор  улсын хэмжээнд  үйл ажиллагаа явуулж  байгаа 808 эмийн сангаар  үнэ  төлбөргүй олгож  байгаа бөгөөд энэ сарын санхүүжилт бүрэн шийдэгдсэн байна. Иймд нэгдүгээр сарын 31-нээс эхлэн бүх эмийн  сангуудад  үнэгүй эмийг даатгалын дэвтэр болон эмчийн жорын дагуу олгож эхэлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүйтны эрч буурч -3 хэмд хүрнэ

Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд зарим нутгаар -3 градус хүрнэ хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Мөн Улаанбаатарт энэ баасан гарагт -8, бямбад -7, ням гарагт -6 градус болж дулаарах хандлагатай байна. Цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээгээр:

13-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын баруун хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 11, 13-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй.Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 20-25 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,Орхон, Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр14-19 градус,говийн бүс нутгийн өмнөд хэсгээр   5-10 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 11-13 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 25 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Баянхошуунд агаарын чанарын индекс 1296 байна

Өнөөдөр өглөө 08.30 цагийн байдлаар Улаанбаатарт 26 градус хүйтэн, нийслэлийн агаарын хамгийн их бохирдолтой байршлууд болох Баянхошуунд  гамшгийн хэмжээнд хүрчээ. Тодруулбал энэ байршилд агаарын чанарын индекс 1296-д хүрээд байгаа бол, телевиз орчимд 1031, Толгойтод 917 буюу маш их бохирдолтой байна.

Ихэвчлэн хэвийн эсвэл цэвэр гэж гардаг Мишээл орчимд бага зэргийн бохирдолтой буюу 118 гэсэн дүн гарчээ. Агаарын чанарын индекс 0-50 байвал цэвэр, 50-100 байвал хэвийн, 101-250 байхад бага зэргийн бохидолтой байдаг бөгөөд 501-ээс дээш тохиолдолд маш их бохирдолтой гэж үздэг байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Орон нутгийн замд хурд хэмжигч байрлуулжээ

Орон нутгийн замд хурд хэтрүүлсэн жолоочид арга хэмжээ тооцон ажиллаж байна. Хурд хэмжигч багажийг орон нутгийн замд хүний нүднээс далд суурилуулж, хурд хэтрүүлсэн жолоочыг илрүүлж, зохих арга хэмжээг аван ажиллаж байгаа юм байна.

Хурд хэмжигч багаж нь зөрчлийг өөр дээрээ хадгалах хүчин чадалтайгаас гадна тухайн зөрчлийг тусгай программын тусламжтайгаар Замын хөдөлгөөний удирдлагын төвд рүү шилжүүлдэг гэнэ. Ингэснээр зөрчил гаргасан тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн гэрийн хаягаар торгуулийн хуудсыг хүргүүлэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

А.Ганчимэг кино найруулжээ

Монголын чадвартай, жүжигчин бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй А.Ганчимэг юм. Гэр бүлийн амьдрал нь бүтэлгүйтсэн ч ажил үйлс нь бүтэмжтэй байгаа бололтой. Хувьсал продакшны дэлгэцийн тав дах бүтээл болох “Миний нууц” уран сайхны кино  ирэх гуравдугаар сард  нээлтээ хийхээр товлогдсон. Тэгвэл уг киноны нэгдүгээр найруулагчаар А.Ганчимэг ажиллаж байгаа гэнэ. Энэ тухайгаа өөрийн фейсбүүкт нийтэлжээ.

“Найруулагчийн багт ажилласан анхны кино маань.. Ерөнхий найруулагч Д.Галбаяр , гол дүрийн жүжигчин У.Уранчимэг нэгдүгээр найруулагч А.ГАНЧИМЭГ нар…” гэжээ.

ганчимэг

,,

,

13901402_1643413692638741_4541455680424160802_n

 

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Б.Обамагийн амралт

АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Обама  өнгөрсөн сард  ажлаа өгсөн билээ. Цагаан ордныг орхисон түүнийг Их Британийн тэрбумтан Ричард Брэнсонд хувийн арал дээрээ ирж амрахыг урьсан гэнэ. Ингээд Р.Брэнсон болон АНУ-ын Ерөнхийлөгч нар амралтаа хэрхэн өнгөрүүлж байгааг сонирхуулъя.

обамма

обама3

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Оюутнууд өлсгөлөн зарлана

Энэ сарын 13-наас МУИС-ийн оюутнууд өлсгөлөн зарлана гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Өнгөрөгч  мягмар гаригийн 17:00 цагт оюутнууд сургуулийнхаа захиргаанд санал хүсэлтээ өгч, тодорхойгүй хариу авсан гэнэ. Тэдний өлсгөлөн зарлах болсон шалтгаан нь суурь хураамжийн төлбөртэй холбон тайлбарлаж байгаа билээ. Оюутнууд сургалтын төлбөрөөс гадна суурь хураамж гэж жилд 224000 төгрөгийг авдаг ч түүнийг хэрхэн юунд зарцуулдаг эсэхийг тайлбарлахыг удирдлагуудаасаа хүсчээ.

Оюутнууд дээрх мөнгө оюутны сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэхэд зарцуулагдах ёстой байтал сургууль дээрх нам дагасан бүлэглэлүүдийн тансаглал, гадаад дотоодын аялал зугаалгад зориулагддаг, оюутан нарын төлөө юу ч хийгээгүй. Наад зах нь шинээр баригдсан номын сангаа ашиглалтад оруулж, хичээлдээ бэлтгэх боломжийг ч хангаж өгөөгүй, өвлийн хүйтэнд гадуур хувцастайгаа хичээллэж байгаагаа ийнхүү эсэргүүцэж байгаа ажээ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Гадаадын нэгэн сайт Монголын хамгийн сайхан 10 бүсгүйг нэрлэжээ

Гадаадын нэгэн сайтад Монголын хамгийн  сайхан бүсгүйчүүдийг жагсаан гаргасныг сонирхуулъя.

Дэлхийн усны хувцастай гоо бүсгүйгээр нэрлэгдэж байсан мисс Ө.Буянхишиг 10 дугаарт

буюнхишиг

“Монгол тулгатны мисс” тэмцээнд дэд байр эзэлсэн Ю.Балжидмаа 9-т

балжидмаа

Мисс Ө.Содгэрэл 8 дугаарт

1

“Andra model menegment” компанийн захирал мисс Х.Бадамгэрэл 7 дугаарт

бадамгэрэл

Монголын урдаа барьдаг загвар өмсөгч, жүжигчин, топ модель Д.Пүрэвсүрэн 6 дугаарт

images

Азийн модель агентлагийн тэргүүн мисс, топ модель Ч.Содтуяа 5 дугаарт

содтуяа

Мисс, загвар өмсөгч И.Төгсөө 4 дүгээрт

төгсөө2

“Мисс World” 2014 тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон загвар өмсөгч Т.Батцэцэг 3 дугаарт

батцээцг

Дуучин Б.Амархүүгийн эхнэр, Азийн топ модель, загвар өмсөгч О.Ариунзул 2 дугаарт

ариунзул2

“Miss World” 2016 тэмцээнд эх орноо төлөөлж оролцоод 11-р байрт шалгарсан мисс А.Баярцэцэг нэгдүгээрт жагсчээ.

баярцэцэг

С.Атарцэцэг

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Онц ноцтой хэргийн хохирогчийн биеийн байдал муу байна

Өнгөрсөн  нэгдүгээр сард Өмнөговь аймгийн зарим сумдад онц хэрцгий аргаар үйлдэгдсэн дээрэм, булаалт, хүчингийн хэргүүд гарч, уг хэргийг тус аймгийн харьяа 19 настай Р гэгч үйлдсэн болохыг тогтоон шалгаж байгаа тухай өмнө нь бид мэдээлсэн.

Тэгвэл сэжигтэн Р-ийн хохирогч болсон охины биеийн байдал муудаж хэвтэрт байгаа ба тархины яс хоёр газраа цуурсан, хоёр газар цөмөрсөн мөн цус хуралттай, гарын шууны өмнө хэсэг хугарсан, хөл гарын үзүүр хэсэг хөлдсөн гэх оноштойгоор эмчлүүлж байгаа юм. Иймээс охины эмчилгээний зардал болон ар гэрийнхэнд нь туслах хандивын аяныг нутгийнхан нь өрнүүлж эхэлжээ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа