Author Archives: admin

Хан-Уул дүүргийн САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС цахимаар болон цаасаар 4000 гаруй тайланг баталгаажууллаа

ХУД-ийн Санхүү, төрийн сангийн хэлтэс 2016 оны 1, 2 дугаар саруудад “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих” тухай хуулийн дагуу шинээр мэдүүлсэн санхүүгийн тайланг хүлээн авч баталгаажууллаа.Тодруулбал, 2016 оны 02 дугаар сарын 29-ний байдлаар цахимаар 2101, ААН байгууллагаас цаасаар бүрэн баталгаажсан 1922 тайлан буюу 91.5 хувьтай илгээгдсэн байна. Харин үлдсэн 8,5 хувь буюу 179 ААН Ил тодын И-Баланс сайтад цахим хэлбэрээр илгээсэн боловч баталгаажуулах боломжгүй байсан байна.
2016 оны 1, 2 дугаар саруудад санхүүгийн тайлангаа хоцроосон нийт 2 ААН байгууллагад Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу хариуцлагын арга хэмжээ авч, 1920,000 төгрөгийн торгууль ногдуулан төсөвт төвлөрүүлэн ажиллаж байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ГАНХУЯГ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө оюун ухаан, эрдэм мэдлэг, сэтгэл зүрх, эрч хүч, амьдрал зүтгэлээ зориулж буй ХАН-УУЛ дүүргийн хүндэт ээжүүд, мянга мянган эмэгтэйчүүд, охид, бүсгүйчүүд та бүхэндээ  “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн халуун мэндийг хүргэж аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Манай дүүрэгт төр засгийн бодлого, шийдвэрт саналаа нэмэрлэхээс эхлээд хувиараа аж ахуй эрхлэн ар гэр, үр хүүхдээ эрүүл саруул өсгөн хүмүүжүүлж буй хөдөлмөрч, бахдам эмэгтэйчүүд олон бий. Эдгээр эмэгтэйчүүдийнхээ төлөө энэ онд Хан-Уул дүүрэг “Эмэгтэйчүүд хөгжил хөтөлбөр” боловсруулан хэрэгжүүлж  байгаа бөгөөд дүүргийн маань хөдөлмөрч эмэгтэйчүүд олон сайхан санал, санаачилга гарган хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Хан-Уул дүүргийнхээ гэрэл, гэгээ болсон эмэгтэйчүүд, ээжүүд та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА          Ж.ГАНХУЯГ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүрэг Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Буянтай ээж”, “Бүтээлч ээж”, “Дархан ээж”-үүдийг шалгарууллаа

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан жил бүр “Өргөмжит ээж”-үүдийг  дүүргийн хэмжээнд шалгаруулж, тэднийг алдаршуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай.

“Өргөмжит ээж”-үүдийг “Буянтай ээж”, “Бүтээлч ээж”, “Дархан ээж” гэсэн номинациудаар шалгаруулж, тэднийг алдаршуулах үйл ажиллагааг өнөөдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тус дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.

“Өргөмжит ээж”-ээр шалгарсан 16 хорооны нийт 48 ээжид Дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлогч С.Баасандолгор, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Бат-Очир, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч О. Батхуяг, ИТХ-ын Нийгмийн  бодлогын хороон дарга Ё.Цацралтуяа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид, Хороодын Засаг дарга нар   мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

МОНГОЛД 40 ОРЧИМ МАЗААЛАЙ БИЙ

  Говь-Алтай аймгийн нутаг Говийн их дархан цаазат газарт дэлхийд өөр хаана ч байхгүй мазаалай баавгай амьдардаг. Мазаалай баавгайг хамгаалахад олон нийтийн оролцоог хандуулах нь сэдэвт ярилцлагыг Говь-Алтай аймгийн төв Алтай хотод ГИДЦГ-ын хамгаалалтын захиргаа, аймгийн Засаг даргын тамгын газраас хамтран зохион байгуулжээ. 2013 онд Говь-Алтай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр өөрийн аймгийн бахархалт амьтнаар тодруулжээ.

Мазаалай баавгайг 1953 оноос агнахыг хориглосон байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд 16 эр, 9 эм мазаалай баавгайд дохиолол зүүж судалгаа хийж байгаа ажээ. Мазаалай байнга ирдэг баян бүрд дээр 100м-ийн зайтай 60 камер байршуулан ажиглалт хийж байгаа гэнэ. Сүүлийн үед Мазаалайг 22-24 тоотой гэж хэвлэл мэдээлэлээр ярьж бичиж байгаач говийн их дархан цаазат газрынхны мэдээлснээр 40 орчим мазаалай байгаа гэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа