Author Archives: admin

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

 Өнөөдөр Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх агсны мэндэлсний 90 жилийн ойн өдөр тохиож байна.Түүнийг үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн МАН-ын удирдлагууд Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд Түүний гэргий А.Даариймаа , МАН-ын ЕНБДарга Ж.Мөнхбат, МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын гишүүд дэмжигчид, ард иргэдийн төлөөлөл, Ж.Батмөнх агсны төрөл төрөгсөд оролцлоо.батмөнх 03

батмөнх 04

батмөнх 05

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Оюутан–цэрэг” хөтөлбөрийн сургалтад 1000 оюутан хамрагдна

  “Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлт нийслэлийн Иргэний танхимд боллоо.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/162 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх “Оюутан цэрэг” хөтөлбөрийг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж байгаа юм.Тус хөтөлбөр нь нийслэлд болон Ховд, Дорнод, Говьсүмбэр аймагт нэгэн зэрэг эхлэх юм.

“Оюутан–цэрэг” хөтөлбөр 2014, 2015 онд амжилттай хэрэгжиж нийт 1500 орчим оюутан  сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаад байгаа юм.

Батлан хамгаалахын сайдын тушаалаар энэ онд “Оюутан–цэрэг” хөтөлбөрийн сургалтад 1000 оюутныг хамруулахаар шийдвэрлэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Умард Солонгос ойрын тусгалтай хоёр пуужин харвалаа

 Умард Солонгос ойрын тусгалтай хоёр пуужинг Япон тэнгис рүү харвалаа. Өмнөд Солонгосын талаас мэдээлснээр, пуужингуудыг орон нутгийн цагаар ойролцоогоор өглөөний 05 цаг 20 минутад Умард Солонгосын өмнөд нутгийн Хванхэ Пукто мужаас харвасан байна. Пуужингууд 500 км орчим нисч, тус улсын өмнөд нутагт оршдог Вонсан боомтоос зүүн хойш усанд унажээ. “Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд Умард Солонгосын аливаа өдөөн хатгалгад хариу өгөхөд бэлэн байна” гэж БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснийг Ёнхап агентлаг уламжилжээ. Умард Солонгос гуравдугаар сарын 3-нд мөн ойрын тусгалтай хэд хэдэн пуужин харвасан билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ази тивийн өсвөрийн шатарчдын тэмцээн Улаанбаатарт болно

Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр Азийн шатрын холбооны Eрөнхий нарийн бичгийн дарга Х.Ал Тахэртай уулзан Улаанбаатарт 4 сарын 5-15 хооронд болох Тивийн аваргын талаар мэдээлэл солилцон, үүсч болох санхүүгийн бэрхшээл, оролцогч орнуудад тулгарч буй зарим бодит хүндрэлийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон байна. Зохион байгуулагч орны хувьд аль болох олон шатарчин оролцуулах хүсэлтэй байгаагаа уламжилж хураамжийн хэмжээний талаар тохиролцлоо.

Одоогийн байдлаар 16 орны 200 гаруй шатарчин оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм. АШХ нь МШХ-ны идэвхтэй үйл ажиллагааг сайшаагаад олон сайн өсвөрийн шатарчидтай тив, дэлхийн аваргуудтай, шатрын тэргүүлэх орны нэг гэдгийг тэмдэглээд энэ удаагийн Азийн аваргын тэмцээнд зохион байгуулагч орны хувьд Монголоос оролцох шатарчдын тоонд хязгаар тавихгүй гэдгээ мэдэгдлээ.

Иймд манай улсааас оролцох шатарчид дараахь хураамжийг төлнө:

  1. Үндсэн тоглогч $75
  2. Нэмэлт тоглогч $150
  3. ӨУАШТ-нд эхний 10-т орсон шатарчин $250
  4. ӨУАШТ-нд оролцсон шатарчид $500
  5. ӨУАШТ-нд оролцоогүй шатарчид $1000
  6. МШХ-гишүүн аймаг, клубүүд $1000 төлж 3 шатарчин оролцулж болно. Эдгээр 3 шатарчин нь ӨУАШТ-д оролцсон байх шаардлагатай.

Төлбөрийг МШХ-ны Голомт банкны 1105 0433 03 тоот дансанд 3 дугаар сарын 18-ны дотор хийж төлбөрийн хуулга, хүүхдийн овог, нэр төрсөн он сар, харьяалал зэргийг events@mongolchess.mn хаягаар 3 дугаар сарын 20-ны дотор ирүүлнэ.

                                                          МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг эргүүлэн татлаа

  НИТХ-ын ээлжит бус VII  хуралдааныг 2016 оны 3 дугаар сарын 10-ны 09:00 цагт хуралдуулж, “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 29-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан.

НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг НИТХ-ын хороод болон намын бүлгүүдийн хурлаар хэлэлцүүлж санал авдаг юм. Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдааны эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлаа эргэн татаж байгаагаа мэдэгдлээ.Тэрээр “НИТХ-ын хороод болон намын бүлгүүдээс гарсан санал, дүгнэлтийн дагуу өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлаа эргүүлэн татаж байна. Бүлэг, хороодоос гарсан санал, дүгнэлтүүдийг тусгаж “Аюулгүй хот” төсөл хэрэгжүүлэх тухай асуудлыг дахин НИТХ-д өргөн барина” гэлээ. Ингэснээр НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өндөрлөв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-Т ЗАВХАН АЙМГИЙН УЛИАСТАЙ СУМЫН ЗДТГ-ЫН АЛБАН ХААГЧИД ХҮРЭЛЦЭН ИРЖ ТУРШЛАГА СУДАЛЛАА

Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Оюунчимэгээр ахлуулсан 22 албан хаагч өнөөдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа. Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын ажилчин албан хаагчдийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд болох Тамгын газрын дарга Д.Бат-Очир, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга В.Бэгз, Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Б.Даваажав нар хүлээн авч уулзан Хан-Уул дүүргийн бүтээн байгуулалт болон хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар танилцуулсан юм.

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн АБНТБТ, 3 дугаар хороотой хамтран “Ээжийгээ баярлуулж яваарай” өдөрлөгийг зохион байгууллаа

ХУД-ийн  Албан бус- Насан туршийн  боловсрол төвөөс  3 дугаар  хороотой хамтран  Олон улсын  эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “ Ээжийгээ баярлуулж яваарай “ өдөрлөгийг  зохион байгууллаа.

Өдөрлөгөөр ахмадуудын дунд “ Монгол заншлаа өвлүүлье” – АХА  ,” Орчлонгийн сайхан хүүхнүүд” караоке  дууны тэмцээн,   “ Цэнгээнт  бүжгийн тэмцээн” “ Үс сайхан бол зүс сайхан” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж шагнал урамшуулал гардуулав.

АХА тэмцээнийн 1-р байрт  3 дугаар хорооны иргэн Д. Дэлгэрэхсайхан,   Дууны тэмцээнд   1-р байрт  3 дугаар хорооны иргэн  Н. Цэцэгсайхан, 2-р байрт Ч. Оюунцэцэг, Бүжгийн тэмцээнд 1-р байрт  “Жавхаа “ баг,  2-р байрт “Цоглог” баг, 3-р байрт “Сарнай”  багууд тус тус байр эзэллээ.

Өдөрлөгийн төгсгөлд, АБНТБТ-өөс өдөрлөгт идэвхи санаачлагатай оролцсон 3 дугаар хорооны Засаг  дарга  Ч. Пүрэвсүрэн болон тус хорооны иргэдэд талархал илэрхийллээ.

fff1 fff2 fff3 fff5 fff6

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛБАН БУС- НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

2015 онд Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв 17182 иргэнд хүрч үйлчиллээ

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн сургалт хариуцсан арга зүйч Б.Дуламсүрэнтэй тус төвийн үйл ажиллагаа, 2015 онд зохион байгуулсан арга хэмжээ, сургалт, 2016 онд хийж буй ажлын талаар дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэж байна.

Ер нь албан бус насан туршийн боловсролын төв нь ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг вэ?

Манай Албан бус насан туршийн боловсролын төв /АБНТБТ/ нь Хан-Уул дүүргийн засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Гэр бүл, Иргэний боловсрол, Ёс суртахуун төлөвшил, Амьдрах ухаан, Гоо зүйн мэдрэмжийн гэсэн боловсролын 5 чиглэлээр сургалт, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ дагуу 2015 онд нийт  17182 иргэнд хүрч үйлчиллээ.

Танай төвд иргэний боловсрол эзэмшихээр хэр олон хүн ханддаг вэ?

Манай төвөөс Хан-Уул дүүргийнхээ 16 хороонд судалгаа явуулахад 4 хүн бичиг үсэг тайлагдаагүй гэж гарсан. 2015 онд эдгээрээс 2 нь бичиг үсэг бүрэн тайлагдаж, 2 нь одоо сургалтанд сууж байна.  Хавар гэрчилгээгээ гардан авна. Мөн манайд  Дүйцсэн хөтөлбөрийн  бага , дунд, ахлах ангиудад 3-4 жил сургууль завсардсан хүмүүс суудаг. Эдгээр хүмүүс манай төвийг төгсөхдөө бүрэн дунд, суурь боловсролын гэрчилгээ авдаг. Ингэснээрээ цаашид мэргэжил сонгох, их дээд сургуульд орох боломжтой болно.  2016  онд  27  хүн хамрагдан  суралцаж  байна.

Танай дээр өөр төрлийн сургалтууд явагддаг уу?

Манайх мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр үсчин, гоо сайхан, оёдол эсгүүр, ноос боловсруулах, компьютер, англи хэлний зэрэг сургалт явуулдаг. Өнгөрсөн онд дээрх сургалтанд нийт 472 хүн хамрагдлаа. Мөн Бие дааж боловсрол дээшлүүлэх зорилгоор манай номын сан танхимын, зөөврийн, явуулын хэлбэрээр иргэдэд үйлчилдэг.  Нийт  3764 иргэнд  номоор үйлчилсэн.

Танай төв олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулдаг уу?

Олон нийтийн үйл ажиллагааны хувьд чиглэл чиглэлээр буюу төрөл бүрийн арга хэмжээг бүсчилсэн, нэг бүрчилсэн хэлбэрээр зохион явуулдаг. Жишээ нь Гэр бүлийн боловсролоор л гэхэд залуу гэр бүл ямар байх ёстой, гэр бүл төлөвлөлт,Иргэний боловсролын агуулгын хүрээнд  санхүүгийн боловсрол олгох, Өрхийн төсөв зарцуулалт, амьдрах ухааны боловсролоор  стрессээс хэрхэн  урьдчилан сэргийлэх, шийдвэр гаргах чадвар,Ёс суртахуун- төлөвшлийн агуулгаар” Мэргэжлээ хэрхэн сонгох, Ёс заншил, харилцаа гэх мэт   маш олон сургалт, арга хэмжээг зохион байгуулдаг. Бид бүхэн сургалт бүрийнхээ дараа сургалтаа бататгаж олон нийтийн үйл ажиллагааг явуулж хэвшлээ.  Энэ олон нийтийн үйл ажиллагаанд 2015 онд 4200 хүн оролцсон.

Ийм олон төрлийн сургалт, арга хэмжээг зохион байгуулахад ААН, байгууллагууд дэмжлэг үзүүлдэг үү?  

Тэгэлгүй яахав. Манай төв хороодын засаг дарга, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн1, 2 дугаар хэлтэс, Их дээд сургууль, коллежууд, Атар өргөө ХХК,  ДЗМОУБ зэрэг олон газартай гэрээ байгуулан хамтарч ажилладаг. Мөн манай дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтсээс бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж байдагт талархал илэрхийлмээр байна.

2016 онд хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажлаасаа танилцуулахгүй юу?

Бид 2016 онд өнгөрсөн жилийн бүх сургалтуудаа үргэлжлүүлэн явуулна. Сургалтуудаа хэрхэн үр дүнтэй, илүү олон хүнд хүргэх, шинэлэг хэлбэрт оруулах тал дээр иргэдийн санал бодлыг тусгаж хэрэгжүүлнэ. Мөн 18-35 насны залуучуудыг идэвхтэй сургалтанд хамруулахаар анхаарч ажиллаж байна. Түүнчлэн мэтгэлцээний ,нийгэмшүүлэх циркийн, сурагч сонины зэрэг клубуудыг шинээр ажиллуулах болно.

Сургалтанд хамрагдахад ямар нэгэн шаардлага тавигддаг уу?

Манайх дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтэстэй эргэх холбоотой ажилладаг. Үүний үр дүнд манай мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд суусан иргэдийн 70 хувь нь ажилтай болдог.

Бид сургалтандаа хамруулахдаа ямар нэгэн шаардлага тавьдаггүй. Манай сургалтууд Насны хязгааргүй, үнэ төлбөргүй  явагддаг онцлогтой. Суралтанд бүртгүүлэхдээ хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбартайгаа ирэхэд л болно.

Ярилцлагынхаа төгсгөлд та одоо явагдаж байгаа сургалтынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

“Багшаа хөгжүүлье” тусгай хөтөлбөрийн хүрээнд  долоо хоногийн  5 дахь өдрийг  багш нарыг ажлын  байранд нь хөгжүүлэх,  мэргэжлийн заах арга ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалтын шинэ арга зүйг нэвтрүүлсэн сургалтуудыг амжилттай зохион байгуулж, сурсан арга зүйгээ ашиглан хичээл зааж, харилцан бие биенээсээ суралцаж хичээлийн хэлэлцүүлэг явуулж байгаа нь үр дүнтэй ажил болж байна.
Ярилцсанд баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Хөдөлмөрийн яамтай хамтран “Шинэ амьдрал” төслийг хэрэгжүүлж байна

Монгол улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохилдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан билээ.
Энэхүү хууль батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Хөдөлмөрийн яамтай хамтран “Шинэ амьдрал” төслийг 2016 онд хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.
Төслийн хүрээнд ШШГЕГ-ын харъяа хорих ангиудад ял эдлэж байгаад Өршөөлийн хуульд хамрагдсан болон суллагдах хугацаа нь болж байгаа нийслэл Улаанбаатар хотын харъяат иргэдэд зориулан дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
• Сэтгэл зүйн сургалт зохион байгуулах / зорилтот бүлгийн иргэдэд өөртөө итгэх итгэл, амьдралын зорилготой болох, нийгэмд гараад айдсаас салах арга замыг заах /
• Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, нийгэмшүүлэх сургалтанд хамруулах
• Аж ахуй эрхлэлтийн сургалт зохион байгуулах
• Хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээнд хамруулах
• Ажил хөдөлмөрөөр төлөвшүүлэн дэмжин ажиллах
• Ажлын байранд зуучлах
Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй зорилтот бүлгийн иргэдийг Нийслэлийн Хөдөлмөрийн газарт бүртгэж байна.
Байршил: Нийслэлийн нутгийн захиргааны IV байр /Улаанбаатар шилэн банк/, 7 давхарт
НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ГАЗАР, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС
УТАС: 70120502, 70130502

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн “Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдах иргэдийн анхааралд

Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс “Аж ахуй эрхлэх,  бичил бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2016 оны 03 дугаар сарын 04-25-ны өдрийг хүртэл хүлээн авч байна.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Аж ахуй эрхлэх үйл ажиллагааны бизнес төсөл, төлөвлөгөө /3-н сая төгрөг хүртлэх тооцоололтой байх,зураг хавсаргасан байх/
  • Санхүүгийн дэмжлэг хүссэн тухай өргөдөл
  • Төсөл хэрэгжүүлэгчийн өөрийн болон хамтран ажиллах бусад иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар /Хан-Уул дүүргийн иргэн байх /
  • Хорих ангиас суллагдсан иргэн бол ШШЕГ-ын тодорхойлолт

Тавигдах шаардлага:

  • Аж ахуй эрхлэх үйл ажиллагааны төсөл шаардлага хангасан байх
  • 35-аас дээш Хөдөлмөрийн насны , хорих ангиас суллагдсан хөдөлмөрийн насны иргэн /сүүлийн 24 сарын дотор хорих ангиас суллагдсан/ байх
  • Ажлын байр шинээр бий болгох, цаашид хадгалах боломжтой байх
  • Төсөл хэрэгжүүлэх ажлын байртай байх, очиж үзнэ.
  • Үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн нь зах зээлд эрэлт хэрэгцээтэй , өрсөлдөх чадвартай, чанартай байх
  • Санхүүгийн дэмжлэгт урьд өмнө нь хамрагдаагүй байх / өөр дүүрэг аймгаас шилжиж ирсэн бол 2 жилийн дотор хамрагдаагүй тодорхойлолт авах/
  • Төсөл хэрэгжүүлэгч нь ажлын туршлага, ур чадвартай байх
  • Үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол давуу тал болно.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН  ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС

Утас: 344366, 70144366

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т хамрагдах иргэдийн анхааралд

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2016 оны 03 дугаар сарын 04-өөс 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Хөдөлмөрийн хэлтэс дээр хүлээн авна.

Бүрдүүлэх баримт бичиг :

  • Санхүүгийн дэмжлэг хүссэн тухай өргөдөл
  • Төсөл хэрэгжүүлэгчийн өөрийн болон хамтран ажиллах бусад иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар /Хан-Уул дүүргийн иргэн байх/
  • Аж ахуй эрхлэх үйл ажиллагааны төсөл, төлөвлөгөө
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын акт буюу Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр
  • Ажлын байрны зурагжилт

Тавигдах шаардлага:

  • Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хугацаа нь хүчинтэй байх. /12 сараас дээш хугцааагаар сунгасан байх/
  • Төсөл шаардлага хангасан байх.
  • Төсөл хэрэгжүүлэх ажлын байртай байх.
  • Санхүүгийн дэмжлэгт урьд өмнө нь хамрагдаж байгаагүй байх ./24 сар/
  • Төсөл хэрэгжүүлэгч нь ажлын туршлага, ур чадвар, чадамжтай, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байх.

Холбогдох утас:   344366, 70144366

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хан-Уул дүүргийн СӨБ-ийн байгууллагын дунд зохион явуулсан сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай явагдаж өнгөрлөө

Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо, дүүргийн 209 дүгээр цэцэрлэгтэй хамтран зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээн анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд дүүргийн 19 цэцэрлэгийн 133 багш ажилчид холимог системээр өрсөлдсөн юм.

Тэмцээний нэгдүгээр байрт  27 дугаар цэцэрлэг, хоёрдугаар байрт 190 дүгээр цэцэрлэг, гуравдугаар байрт 41 дүгээр цэцэрлэгийн баг тамирчид тус тус байр эзэлж өргөмжлөл, медаль,  мөнгөн шагналаар шагнуулав.

9e265128-49b5-4b5f-8ce8-18331369acac 26a8528a-eac3-4cfe-b8e4-48d72728a8a0 728cefc8-ca9d-49ca-a9e0-d1e3b7c5010d aa037d9e-d0e5-44fe-8527-8c1849a7661f adaccd33-84bd-4598-bcac-c113e85b970e b8672bc5-4f2c-48cf-92c3-a63c1d2ccc44

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР,

СПОРТЫН ХОРОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

О.Лхагвадорж: ХАН-УУЛ дүүрэгт 2016 онд 9.6 тэрбум төгрөгийн ажлын ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ зохион байгуулна

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь 2015 онд Нийслэлийн хэмжээнд хамгийн олон тендер цахимаар зарласан байна. Энэ талаар ХААА-ны дарга О.Лхагвадоржтой дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэж байна.

Танай алба нь 2016 онд хичнээн ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна вэ. Бүтээн байгуулалтын томоохон ажлуудаасаа дурьдахгүй юу?

2016 онд манай алба нь улс, нийслэл, дүүргийн төсөв болон нийслэлийн автозамын сангийн хөрөнгө, мөн дүүргийн бусад алба, хэлтсийн захиалгаар нийтдээ 9.7 тэрбум төгрөгийн 63 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар манай ажлын явц 40 орчим хувьтай явж байна.

Өмнө жилүүдэд зураг, төсөлгүй төсөв их батлагддагаас болж ажил удаашрах, оройтох асуудал гардаг байсан. Энэ жил зураг, төсөл, техник, эдийн засгийн үндэслэл сайтай төсвүүд батлагдсан учраас ажил харьцангуй эрт зарлагдаад явж байна.

Энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын томоохон ажлууд гэвэл 9 дүгээр хороонд баригдах бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга, 3 дугаар хороо 46 дугаар цэцэрлэгийг буулгаж шинээр барих ажил, 7 дугаар хорооны 60 дугаар сургуулийн баруун уулзвараас Сонсголонгийн арын зам хүртлэх 1.2 км авто замын ажил, 5 дугаар хорооны Хаан банкны салбараас хойшхи 0.5 км авто зам, 13, 14 дүгээр хорооны гэрэл цахилгаангүй айл өрхүүдийн цахилгаан хангамжийг сайжруулах ажил,  мөн захын хороод буюу 12, 13, 14 дүгээр хороодын гэрэлтүүлгийн ажлын тендер сонгон шалгаруулалтыг зарлахаар төлөвлөөд байна.

Ер нь ХААА нь тендер зарлахаас гадна ямар ажлыг хариуцдаг вэ?

Манай албаны хувьд дүүргийн хэмжээнд улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт, сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг. Мөн тендер сонгон шалгаруулалтыг иргэд, олон нийтийн хяналт дор ил тод, шудрага, нээлттэй явуулах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орж ажиллаж буй иргэдэд Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох А3 сертификатын сургалтыг зохион байгуулдаг.

Өнгөрсөн онд танай алба цахимаар нэлээдгүй тендер зарласан байсан. Яг хэдэн тендер зарлав?

Бид 2015 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр нийтдээ 11 тэрбум төгрөгийн 51 ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулсны 75 орчим хувийг цахимаар зарласан. 2016 онд 100 хувь цахимжуулах зорилт тавин ажиллаж байна.

Өнгөрсөн онд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудаас дурьдвал, 8 дугаар хорооны 118 дугаар сургуулийн баруун уулзвараас хойшоо 1.4 км хатуу хучилттай замын ажил, 9, 10 дугаар хорооны гэрэлтүүлгийн ажил, 16 дугаар хорооны 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга, 11 дүгээр хорооны 35 дугаар цэцэрлэгийн барилга, 2 дугаар хорооны 27 дугаар цэцэрлэгийн барилгын ажлын тендер, сонгон шалгаруулалтыг хийж гүйцэтгэсэн. Ингэснээр 2014, 2015 онд Яармаг, Нисэхийн гэрэлтүүлгийн ажлыг бүрэн шийдсэн. Мөн ОНХС-ийн хөрөнгөөр иргэд рүү чиглэсэн, тэднийг дэмжсэн, иргэдийн бүлгийн нилээд олон ажлуудыг хийсэн байгаа.

Тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ямар ямар хүмүүс багтдаг вэ. Сүүлийн үед цахим тендерүүд нилээн зарлагддаг болсон байна?

Үнэлгээний хороонд тухайн хорооны иргэдийн төлөөлөл, захиалагчийн болон мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл зэрэг 5-7 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.

Цахим тендерийг шалгуурлахад ихэвчлэн ямар шалгуур, үзүүлэлтээр сонгодог вэ?

Тендерийг хянан үзэх явцад бидний гол шалгуур болгодог хүчин зүйл бол тухайн компанийн инженер техникийн болон санхүүгийн чадавхи, туршлага дээр голчлон анхаарч үнэлгээгээ хийдэг. Мөн урьд өмнө нь хийж гүйцэтгэж байсан ажил дээр захиалагчийн хяналт тавьсан байгууллагын санал, дүгнэлтийг харгалзан үздэг.

Цахим тендерт шилжсэнээр ямар давуу тал, эерэг өөрчлөлтүүд гарч байна вэ?

Цахим тендерт шилжсэнээр тендерт оролцогчид болон манай албаны бичиг цаасны ажлыг нилээд хөнгөвчилж, зардлыг хэмнэж өгч байна. Мөн тендерт оролцогчдын тендерийн баримт бичгийн хуудас дугаар солигддог, булхайтай явагддаг гэсэн хардлага байхгүй болсон. ХАА-ны цахим тендерт оролцож байгаа компаниуд тендерийн материалаа Засгийн газрын цахим хуудас болох meps.gov.mn рүү илгээж байгаа. Өөрөөр хэлбэл эдгээр материалууд нь худалдан авах ажиллагааны газрын төв сервер рүү илгээгдээд төв сервер дээрх материалыг бид татан авч үнэлгээ, сонгон шалгаруулалтаа хийдэг. Ингэснээр тухайн материалд ямар нэг өөрчлөлт орох боломжгүй, хяналт маш өндөртэй. Манайд албанд холбогдох хяналт шалгалтын байгууллагуудаас жилд хамгийн багадаа 3-4 удаагийн шалгалт хийгддэг. Энэ шалгалтын багийнхан төв сервер рүү илгээсэн тендерийн материалыг манайхтай харьцуулж үздэг учраас ямар нэг булхай, алдаа гардаггүй ээ.

Компаниуд цахимаар тендерт оролцохдоо ихэвчлэн юун дээр алдаж байна. Гол анхаарах зүйлүүд нь юу байна?

Барилгын болон тохижилт, дэд бүтцийн ажил гүйцэтгэдэг компаниуд програм хангамж,  компьютер техниктэй харьцдаг боловсон хүчний тал дээр сул, цахим тендерийн талаарх ойлголт муутайгаас үүдэн  материалаа илгээж чадахгүй, цаг хугацаандаа амжихгүй зэрэг асуудлууд мэр сэр гарч байна. Тиймээс цахим тендерт оролцох гэж байгаа газруудад зөвлөхөд Засгийн газрын Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг цахимын сургалтанд хамрагдаж, цахим тендерийн зааварчилгаа авч, тест хийж үзэх хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа