Олны анхаарлын төвд байдаг Монголын томоохон шоуны нэг “Universe best songs”-ын зочин шүүгчээр энэ жил анх удаа ажилласан реппер Gee бухимдав. Энэ жилийн наадам эхлээд удаагүй,гэтэл зочин шүүгч маань УГЗ,тус наадмыг анхны өдрөөс нь шүүсэн Б.Долгионыг хатуухан шүүмжлэв. Реппер Gee-д уг наадмын эрхэм шүүгчийн оролцогчдод хандаж буй байдал арай биш байгаа нь таалагдахгүй байгааг тун ч зоригтой хэлэв. Дуулах дуртай залуус дөнгөж тайзан дээр гарч ирэхдээ ямар ч туршлагагүй байх нь олонтаа. Тэднийг мэргэжлийн дуучдын хэмжээнд дүгнэх,хэт шүүмжлэх нь тийм ч зөв шийдвэр биш гэдгийг реппер Gee хэлсэн нь буруу биш гэж фенүүд нь ярьж байна.
Author Archives: admin
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Орцонд мансууруулах бодис буюу “Зэрлэг өвс” хэрэглэж байгаад баригджээ
Сүүлийн жилүүдэд хар тамхи гэгч аймшигт зүйл Монгол залуус ихээр хэрэглэх болсон харамсалтай мэдээ бий. Хамгийн сүүлд Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нэгэн байрны орцонд хар тамхины төрлийн “ Зэрлэг өвс” гэгч мансууруулах бодис хэрэглэж байсан хоёр залууг хэргийн газар дээр нь илрүүлэн саатуулжээ. Цагдаагийн албан хаагчид хэргийн газраас эд мөрийн баримт болгон хуванцар бортонго болон 20 уут зэрлэг өвс гэх ургамлыг хураажээ.
С.Атарцэцэг
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Сайн аав”-ын гэрийнхэнд өөрийнх нь унаж байсан машиныг бэлэглэлээ
Улаанбаатар такси компани жолооч Т.Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулсан “Сайн аав” уран сайхны кино нээлтээ хийснээр олон хүний сэтгэлийн утсыг хөндөж чадсан билээ.
Тэгвэл “Сайн аав”-ын ард үлдсэн эхнэр хүүхдүүдэд нь “UB taxi” компаний зүгээс Т.Даваасүрэн агсны өөрийнх нь унаж байсан 12-24 УНМ автомашиныг нь өнөөдрийн энэ билэгт сайн өдөр бэлэг болгон түлхүүрийг нь гардуулан өгсөн юм. Такси компанийн зүгээс эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд үнэгүй оношлуулж, янзлуулах боломжтой хэмээн захиж байлаа.

Эхнэр Д.Амаржаргал хэлэхдээ ” Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Та бүхнийхээ дэмээр бид өдий зэрэгтээ явж байгаа. Хайртай шүү” гэлээ.
С.Атарцэцэг
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Сүлжээний бизнесийн хохирогчийн тоо 300 хол давж 70 гаруй сая төгрөгөөр хохирчээ
Сүүлийн үед Монголд сүлжээний бизнес ихэсч байгаа. Үүнийгээ дагаад хохирогчдын тоо нэмэгдсээр байгаа тухай цагдаагийн албан хаагчид онцолж байна. Тухайлбал 62500 төгрөгөөр элсээд долоо хоногийн дараа мөнгөө 187.500, 250.000 мянга болгож авдаг сүлжээ байдаг байна.
Үүнийг хэн зохиож, хаанаас гаргасан нь тодорхойгүй бөгөөд үүнд оролцсон хүмүүсийг шалгаж байгаа гэнэ. Одоогийн байдлаар энэ асуудлаар хохирсон хүмүүсийн тоо 300 хол давж, нийтдээ 70 гаруй сая төгрөгийн хохирол амсаад байгаа гэдгийг цагдаагийн албан хаагчид анхаарууллаа.
с.Атарцэцэг
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Арван тонн самар хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Баянзүрх дүүргийн 11-р хороо Баянзүрхийн товчоон дээр бичиг баримтгүй самар байна гэсэн мэдээлэл энэ сарын нэгэнд ирж, мэдээллийн мөрөөр шалгахад Чингэлтэй дүүргийн 7-р хороонд суух 32 настай эрэгтэй М нь өөрийн эзэмшлийн “Howo” автомашинтай тээвэрлэж явсан нүүрсэн доор гарал үүсэл нь тодорхойгүй арван тонн цайруулсан самар ачиж явсныг илрүүлжээ.
с.Атарцэцэг
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хүчирхийллийн хууль хэрэгжсэн эхний өдөр 12 иргэн саатуулагдав
Гэр бүлийг хүчирхийлэлтэй тэмцэх хууль энэ сарын нэгнээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Уг хуульд зөвхөн гэр бүлийг эхнэр нөхөр хоёрын харилцаанаас гадна хамтран амьдрагч, хамт амьдраагүй ч дундаасаа хүүхэдтэй хүмүүсийн хооронд хүчирхийлэл үүссэн тохиолдолд хохирогчийг хуулийн дагуу хамгаалалт авч, хүчирхийлэгчид хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн. Энэхүү хууль мөрдөгдөж эхэлсэн хугацаанд гэр бүлдээ агсам тавьж эхнэр хүүхдээ зодсон гэх 12 эрэгтэй Сонгинохайрхан дүүргийн түр саатуулах байранд саатуулжээ.
С.Атарцэцэг
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Энэ жилийн мөсний баяр гуравдугаар сарын 3,4-нд болно
Хөвсгөл аймгийн Хатгал сум Доод модот буланд зохиогдох “Хөх сувд-2017” олон улсын мөсний баяр ирэх гуравдугаар сарын 3,4-нд болно. Энэхүү баярын үеэр морин болон нохой чарга, тэшүүр, мөсний сум харваа, мөсний сумо зэрэг олон хөгжилтэй тэмцээнүүд зохиогддог бөгөөд мөсөн хотхонд саатаж, мөсөөр хийсэн ахуйн хэрэглэл сонирхож, цаа буга, бөөгийн урц, Хөвсгөлчүүдийн гар урлалыг сонирхох боломжтой юм.
С.Атарцэцэг
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
“Эрдэнэзуу” музейгээс бурхан хулгайлсан этгээдүүд хорих ял сонслоо
Өвөрхангай аймгийн “Хархорин” сум дахь “Эрдэнэзуу” музейгээс Т нарын гурван залуу 96 сая төгрөгийн долоон ширхэг бурхан хулгайлсан хэрэг гарсан. Удаан хугацааны турш эрэн сурвалжилж, баривчилсан хэрэгтнүүдэд холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Өвөрхангай аймгийн сум дундын шүүх шүүгдэгч тус бүрээс хоёр сая төгрөг хурааж, Д,М нарт тус бүр 12 жил, Т-д 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
С.Атарцэцэг
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Орон сууцны хог хаях цэгийг шинэчилнэ
Орон сууцны оршин суугчдын хог хаядаг цэгийг орчин үеийн стандарт шаардлага нийцүүлэн шинэчилэхээр болсон. Одоогоор хоёр газар туршилтаар байрлуулсан байгаа бөгөөд энэхүү хогийн сав нь битүү, хог гадна орчинд хийсэхээр үгүй байхаар хийгдсэн байна.
Туршилтын хугацаанд хогийн саванд эвдрэл гэмтэл гарах, хог хаях болон хог ачихад ямар нэгэн хүндрэл саад гарч байгаа, хогийн сав хэр хугацаанд дүүрч байгаа зэрэг олон зүйлийг харгалзан үзэж туршилтын загварыг шинэчилэхээр төлөвлөжээ.
С.Атарцэцэг
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар хамтын амьдралдаа цэг тавьжээ
Нийтийн дуучдын сайхан хосуудын нэг бол Э.Чулуунчимэг, Б.Болд нар билээ. Тэгвэл хосууд хоёр тийш болжээ. Дуучин Э.Чулуунчимэг нь өөрийн фэйсбүүк хуудаснаа энэ талаараа “шүлэглэсэн” байна.
Хайрлаад хайрлаад байхад
Хайр даадаггүй
Уучлаад уучлаад байхад
Алдаагаа ухаардаггүй
Тэвчээд тэвчээд байхад
Гэм нүглээ ойлгодоггүй
Эхнэр гэдгийг эд хогшил мэт санаж
Энхэр биеийг нь сэвтээж гэмтээж
Харын өвчинд тархи нь идэгдэж
Харгис авир зүрхэнд нь хуралдсан
Алдар нэр зоос мөнгийг
Амьдралын гол зорилго мэт андуурч
Өнгөний сайхан сэтгэлийн сайхныг
Үзэж ялгах ухаан нь балартсан
Нүүр дүүрэн гэмгүй төрхөөрөө
Нүгэлт төрхөө нуун далдалсан
Ичих нүүр эрээ цээргүй
Эрийн оронцог болсон чамайг
Энэ бие энхрий үрээс минь гадна
Бурхан тэнгэр харж байгааг сана
Бусдын нүд ч сохор бишийг ойлго
Үйлийн үр нүглийн төлөөс
Үг дуугүй л чам руу очно
Түмэн олны хайрыг хүндэлж
Түнэр хар төрхийг чинь нууж
Таван жилийг ардаа үдсэн.
Тэвчээрт хязгаар байдаг л юм байна
Тэсэхгүй өнөөдөр үгээ хэлж байна
Үрийн минь эцэг сайн л явбал
Үнэхээр бусад нь надад хамаагүй
Ямар хүнийг дутуу үнэлж
Яаж чи доромжилж байснаа
Ойлгоцгоох өдөр ирнэ гэдэгт найдъя
Одоо угаасаа бүх зүйл дууссан
Ёсолж тавьсан хадаг яндараа
Нэхээд авах ёсыг сонсож байсангүй
Олоон жилийг хамт туулаагүй ч
Олон л зүйлийг чамаас мэдэрлээ
Гэгээн сайхан ч зөндөө л байлаа
Гэрэлгүй галгүй ч амьдарч үзлээ
Ирээдүйд яаж галтай явахыг минь
Хараад л суухаас өөр хувь чамд үлдээгүй…
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Хятадад 2013 оноос хойш H7N9 вирусээр 1300 хүн өвчилжээ
ДЭМБ-аас шувууны томуу өвчин хурдацтай тархаж байгаа талаар албан ёсоор мэдэгджээ. Өнгөрсөн 11-р сараас эхлээд энэ өвчин дэлхийн 40 гаруй оронд бүртгэгдсэн бөгөөд газарзүйн хувьд хүрээгээ тэлсээр байна.
Тухайлбал Азид тархсан шувууны томуу нь дөрвөн өөр төрлийн вирусийн генээс бүрдсэн H5N6 гэдэг шинэ вирусээр бүртгэгджээ.
С.Атарцэцэг
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Жолоочгүй автобус үйлчилгээнд гарлаа
Парис хотод жолоочгүй тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргалаа. Цахилгаан хөдөлгүүртэй бага оврын хоёр автобусыг туршилтаар ядвуулж байна. Энэ төсөл амжилттай болвол тус хотын захиргаанаас цаашид энэ төрлийн тээврийг хөгжүүлэх тал дээр анхаарлаа хандуулах гэнэ. Энэхүү автобусыг богино зайнд явуулах бөгөөд туршилтын хугацаа нь гурван сар байх юм. Дотроо олон тооны камераар тоноглогдсон, явган зорчигчид болон автомашиныг хооронд нь мөргөлдүүдэхгүй байхаар зориулагдсан байна.
С.Атарцэцэг
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Цагдаагийн албан хаагч дөрвөн хүний амийг аварчээ
Энэ сарын 24-ний өглөө 08:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Хайрхан 14-8 тоотод амьдардаг Ц.Найманжингийн байшинд гал гарч байхыг харсан тус дүүргийн цагдаагийн хэлтэсийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр өөрийн амь биеийг үл хайрлан галын аюулаас дөрвөн хүний алтан амийг аварсан байна. Тэгвэл Г.Ганбаярийг “Цагдаагийн алдар” медалиар шагнахаар болжээ.


С.Атарцэцэг
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
АНУ-д Монгол охин танхайрч буй бичлэг сошиал ертөнцөөр тархжээ
АНУ-н Чикаго хотод нэгэн Монгол охин сургуулийн автобусанд ангийнхаа хүүхдийг зодож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан байна. Чикаго хотын цагдаагийн албан хаагчид охиныг баривчилсан тухай орон нутгийн телевизээр энэ сарын 24-нд мэдээлжээ.
С.Атарцэцэг
Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
