Author Archives: admin

Осолдсон машин хурд хэтрүүлсэн нь тогтоогджээ

Өнгөрөгч баасан гаригт Булган аймгийн Рашаант сумын Тээг толгой гэх газар маш том осол гарсны улмаас Монголын Циркийн салбарт хүчин зүтгэж буй гурван залуу амиа алдсан талаар бид өмнө нт мэдээллэж байсан.

Тэгвэл ослын газрын үзлэгээр циркчдийн сууж явсан Тоёота Эстима маркийн авто машин харуй бүрий болж байхад хурд тохируулаагүй  бөгөөд зам дээр эвдэрээд зогсож байсан “Дэйвү” маркийн хүнд даацын ачааны машины араас мөргөсөн байна. Улмаар эсрэг урсгал руу шидэгдэн “Лексус-570” маркийн автомашиныг мөргөж осолдсон аж.

 

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хотын утааг 4 жилийн дотор 30%-иар бууруулах боломжтой

Улаанбаатар хотын утаа дээд цэгтээ хүрч  хүн амьдрах байтугай амьсгалахад ч хүндрэлтэй байдаг. Хаана хаанаа утаанаас салах арга хайж, хэдэн арван тэрбум төгрөг төсөвлөн хэрэгжүүлсэн  ч ямар нэгэн байдлаар дээшилсэн зүйлгүй байдгаараа л байна. Тэгвэл  Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хувьд утаа гаргадаггүй тусгай түлштэй зуухыг хэрэглэж утаанаасаа салсан байдаг.  Манай орны хувьд энэ зуухны  гол хэрэглээ болох түлшийг хаягдал модоор хийх үйлдвэр ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Энэ үйлдвэр ашиглалтанд орчихвол ойн хаягдал модыг ашиглан Улаанбаатарын утааг дөрвөн жилийн дотор 30%-иар бууруулах боломжтой гэж  “Эм Си лог хаус” компани өгөөд байгаа юм.

Үүний дагуу бид 20 жилийн түүхтэй “Москва комплекс” ХХК-ий охин компани болох “Эм Си лог хаус” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус компани нь Монголын ой модны салбарын түүхэнд байгаагүй өндөр хүчин чадалтай, орчин үеийн шинэ, дэвшилтэд технологи бүхий мод боловсруулах үйлдвэрийг 2015 онд ашиглалтанд оруулж “ Наамал дүнзэн байшин” болон “ Цул наамал хавтан” гэсэн үндсэн хоёр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Монголд үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй мужааны цехүүд эндээс модоо авдаг бөгөөд модны хувьд ямар нэг хиймийн элемент, бодис ороогүй, цэвэр модоороо учраас хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй аж.

16237379_1290804527646142_915988125_n

Өнөөдөр дэлхий нийт эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 18%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа бол түүний 13% нь Биомасс-аас гаргаж авсан эрчим хүчээр хангадаг байна. Харин Монгол улс нийт эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 9.3%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэж байгаа бөгөөд түүн дотроо Биомасс-аас гаргаж авч байгаа эрчим хүчний хэмжээ 0.00%-тай байгаа юм. Дэлхийн улс орнуудын утаанаас салсан гол арга бол биомасс технологийн Пеллет түлш юм. Пеллет түлшийг ойн цэвэрлэгээний дараах хаягдлаар үйлдвэрлэдэг байна. Манай орны хувьд 420 сая орчим ойн хаягдал бий гэсэн судалгаа гарсан байдаг бөгөөд урьд өмнө нь хэн ч ашиглаж байгаагүй энэхүү асар их нөөцийг Биомасс түлшний үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болгон ашиглаж эдийн засгийн эргэлтэнд оруулах боложтой гэж үзэж “ОПЦА” буюу “Ой-Пеллет-Цэвэр” агаар төслийг санаачлан хэрэгжүүлэх шатандаа явж байгаа аж.

“Эм Си лог хаус” ХХК-ийн захирал С.Батсүх “Пеллетэн түлш бол дэлхий дахинд мода болон хөгжиж байгаа. Өнөөдөр дэлхийн хэмжээнд 35 сая тонн-г үйлдвэрлэж байна түүнийхээ 40%-г өөр хоорондоо экспортоор борлуулдаг. Хэрвээ Монгол улс ойгоо цэвэрлэн 420 сая гаруй унанги, хөгширсөн мод болох ойн хаягдал  модыг ашиглаад түлш үйлдвэрлэж чадвал бид экспортын шинэ эх үүсвэртэй болох бүрэн боломжтой. Хэрвээ Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдийг зуухаар хангаж чадсан тохиолдолд утааг дөрвөн жилийн дотор 30%-иар бууруулах боломжтой” гэв.

Энэхүү төслөөр түүхий нүүрс шатаахаас үе шаттайгаар татгалзаж, ойн модлогоор био түлш үйлдвэрлэн, түүнийг ашиглан халаалтыг шийдвэрлэх замаар агаарын бохирдлыг бууруулах шинэ үзэл баримтлалыг дэвшүүлж байгаагаараа онцлогтой аж.

Пеллетэн түлш дулаан ялгаруулалтаараа нүүрстэй адил хэмжээтэй бөгөөд 1 кг пеллетен түлш 0.97 кг нүүрстэй тэнцдэг гэнэ. Нүүрснээс хамгийн гол давуу тал нь дэгдэмтгий хорт хий үүсгэдэггүй, үнс багатай, хөө тортог, тоос гардаггүй, тээвэрлэх, хадгалахад амар, түлэх явцад хүний оролцоо бага зэрэг олон давуу талуудтай бөгөөд уг төслийг хэрэгжүүлэх хугацаанд Улаанбаатар хотын гэр хороололд нүүрс түлж буй 189000 хэрэглэгчийн 29.4 буюу 55505 айл, өрхийг пеллетен түлшийн хэрэглээнд шилжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж. Үүний үр дүнд, нүүрсний хэрэглээг жилд 417.9 мянган тонн дөрвөн жилд 1.67 сая тонноор багасгаж, хүлэмжийн хийн ялгарлыг жилд 1.93 сая тонноор бууруулах бодит үр дүн гарна гэж тооцжээ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүнд бэрхээс хулчийдаггүй, хаашаа ч зугтдаггүй Д.Эрдэнэбатыг журмын нөхөд нь дэмжиж байна

АН-ын даргад нэр дэвшигчид өвлийн жаврыг үл тоон бүтэн сарын хугацаанд эх орноо бүтэн тойроод нийслэлд ирлээ. Одоо хотынхонтойгоо уулзаж явна. Ерөнхийдөө сунгаа шувтрах шатандаа орж байна. АН-ын гишүүд,дэмжигчид таван нэр дэвшигчийнхээ амнаас унасан үг,амлалт болгоныг амьсгаа даран чагнаж,хэн нь итгэл даах хүн бэ гэдгийг тунгааж буй. Эв нэгдлийн бэлгэдэл таван сум атгасан нэр дэвшигчдээс хэн нэгнийг сонгох өдөр ойртож байна. 1990 оны партизанууд,намынхаа төлөө “хал үзэж халуун чулуу долоож” чин үнэний талд зүтгэсэн жирийн гишүүдийн сонголт мэргэн байх нь лавтай. Сунгааны өдрүүдийн сурталчилгааны үеэр хэн Монгол Улсын улстөрийн хоёр дахь том хүчин АН-ыг даргалах вэ гэдэг дээр судалгаа хийж буй байгууллага, хувь хүмүүсийн ярихыг сонирхвол, Д.Эрдэнэбатыг дэмжигчид жин дарж байгаа аж. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат инженер мэргэжилтэй. Ширүүн, шазруун зантай гэж түүний тодорхойлолт эхэлнэ. Түүний намдаа байгуулсан гавьяа жин дарна. Тухайлбал, АН 2012 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд ялалт байгуулах гол ажлыг нугалсан хүн бол Д.Эрдэнэбат гэдэгтэй маргах хүн олдохгүй л болов уу. Тэрээр 2008-2012 онд АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Энэ ажлыг авахаасаа өмнө Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Ер нь Багануурт ардчиллыг хөгжүүлэхэд залуу насаа зориулсан хүн гэдэг дээр нутаг орныхон нь өндөр оноо өгдөг, тэр ч утгаараа дэндүү нэр хүндтэй юм билээ. Түүнийг уйгагүй ажил хэрэгч,шударга зарчимч гэх тодотгол байнга дагалддаг. Энэ мэтчилэн олныг нурших нь илүүц. Харин АН-ыг олон толгойтой могой мэт бие биенээ давах гэж хэмлэлдэн цоролзож байх үед хэрхэн аварсныг мартаж болохгүй. Д.Эрдэнэбатыг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хүлээж авах үед намын бүх шатанд хэрүүл маргаан,үл ойлголцол хэрээс хэтэрч, өөрийгөө хэт дөвийлгөсөн “их мэдэгчид” цээжээ дэлдэн байсан цаг. Хэдэн талаас нийлсэн намуудын төлөөлөл,фракцууд намыг даргагүй болгох шахан хямралдаж байсан. Чухам тэр үед шуудайд хийсэн үхрийн эвэр шиг намын гал тогоог зоригтой эмхэлж цэгцэлсэн хүн бол Д.Эрдэнэбат юм. Түүний хувь хүний эрс шийдэмгий шулуун зан шударга чанар,улстөрчийн зангарагтай байр суурь,ухаалаг яриа хөөрөө АН-ыг эв гаванд нь оруулсан гэдгийг намын ахмад,дунд үеийн төлөөлөл, дэмжигч мянга мянган хүн хүлээн зөвшөөрдөг юм билээ. Д.Эрдэнэбатаас “Ойлголцол, нэгдэл нягтрал харагддаг” гэдэгтэй санал зөрөх хүн ховор. АН-ын генсек байхад нь нөгөөх олон намын нэгдлээс угшилтай ойворгон нөхөд дүүрэг,хороод дээр байсхийгээд зөрчилдөж элдвийн авир араншингаа үзүүлнэ. Намын төв байранд ирээд хэвтчихнэ, жагсаал цуглаан хийж хүссэнээ шаардана, өлсөж цангаж элдвийн юм болно. Ийм нөхцөл байдлыг генсек тэвчинэ, зохицуулна,олон ургальч үзэл санааг зөв гольдролд нь оруулна. Нам доторхи зөрчил тэмцлийг дэвэргэхгүйгээр зохицуулах эр хар ухаан түүнд байсан. АН хоёр сонгуульд дараалан амжилт үзүүлсэн нь Д.Эрдэнэбатын нөр их тэвчээр, эв нэгдлийг эрхэмлэсэн ухаалаг шийдвэрийн үр дүн байсныг магтан шагших хүмүүс ч олон тааралдах. Хэлье гэснээ хэний хэн гуайгаас ч шийрэгнээд байхгүй шуудхан хэлчихнэ, хэнийг ч нүүрэн дээр нь магтаад байдаггүй, ар хударгаар нь муучлаад байдаггүй нь түүний хүн чанарын илрэл. Гэхдээ намын нөхөр төдийгүй хамгийн ойр дотны хүн нь ч алдаа гаргавал аялдан дагалдаад тал засаад байхгүй, буруутай гэдгийг зоригтой хэлнэ. Ер нь Д.Эрдэнэбат гэдэг хүний хувийн зан чанар эерэг үзүүлэлттэй болохоор түүнийг хүмүүс хүрээлж байдаг нь анзаарагддаг.

download (2)

Үймж бужигнасан намыг нэг зүгт чиглүүлж эв нэгдэл,ойлголцлыг эрхэмлэж чадсанаараа Ардчилсан намыг ялалтад хүргэсэн хүн бол Д.Эрдэнэбат. Нам асуудалд ороход түүнд л ачаа даах үүрэг ногддог. Тэр үүргийг ямагт нэр төртэй биелүүлдэг. Хамгийн сүүлд гэхэд л 2016 оны УИХ-ын сонгуулийн их ялагдлын дараа АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс түүнийг орон нутгийн сонгуулийг удирдан орох даалгавар өгсөн. Хугацаа богино байсан ч намын гишүүдээ хурцлаад сонгуульд орсон, гурван дүүрэг, 100 гаруй суманд ялалт байгуулж, боломжийн суудал авсан. Д.Эрдэнэбат бол зөвхөн АН-ын төдийгүй Монгол Улсын үнэ цэнтэй улстөрчдийн нэг. Түүний улстөрийн ажлын туршлага,зангараг АН-д ус,агаар мэт хэрэгтэй. Хэрэв намын дарга болбол ажлаа юунаас эхлэх вэ гэж асуухад “Өнөөгийн дээд түвшний үл ойлголцол,эвдрэлийг арилгаж,намын эв нэгдлийг хангахаас ажлаа эхэлнэ” гэсэн. Тиймээ,АН-д эв нэгдэл,шударга зарчимч бодлого, эх орноо хайрлах совесть хэрэгтэй. Д.Эрдэнэбат үүнийг хэрэгжүүлж чадна. АН-ын гишүүд түүнийг намынхаа гал тогоог нэр төртэй барьж явсныг мэдэх учраас “Д.Эрдэнэбат намыг удирдахад суралцах гэж цаг алдахгүй, туршлагаараа залуурдаад явчихна. Намыг өнөөгийн хүндрэлээс эвтэйхэн гаргаж чадна, мөн намд шинэчлэл хийж чадах лидерийн нэг гэж итгэж байна. АН-ыг Д.Эрдэнэбат толгойлбол намаа зөв удирдаж,чиглүүлж чадна” гэж өвөр хоорондоо ярих нь хаана ч очиход сонсдож буй. Д.Эрдэнэбат гишүүд дэмжигчидтэйгээ нүүр тулсан уулзалт болгон дээр “Монгол хүн-2020” хөтөлбөрийн дутууг гүйцээх,2020 оны сонгуульд ялалт байгуулахын чухлыг онцолж байна. Түүнчлэн монгол төрийн үнэлэмжийг өсгөх,эв нэгдэлтэй АН-ыг төлөвшүүлэхийн төлөө ажиллахаа журмын нөхөддөө амалж буй. АН-ын гишүүд хэнийг удирдагчаараа сонгохоо хэнээр ч заалгахгүй шийдэж чадна. Хүндхэн ачааг даах хүнд нь үүрүүлье гэж байгаа бол олны итгэл даах тэр хүн Д.Эрдэнэбат яалт ч үгүй мөн. Яагаад түүнийг намын удирдагчаар сонгож болохгүй гэж. Тэр хэзээ ч хариуцлагаас бултаж зугтдаггүй, хүнд бэрхтэй нүүр тулахаас хулчийдаггүй билээ. АН-ын ялалттай ч ялагдалтай ч хамт байж чаддаг сэтгэлийн хаттай хүн бол Д.Эрдэнэбат. Нам нь ялагдахаар АНУ-д очоод хэвтчихдэг АН-ын лидерүүдтэй адилхан амиа бодогч тэр биш. Тэр хаашаа ч зугтдаггүй. Д.Эрдэнэбат намын даргад өрсөлдөж байгаа нь завшаан биш үү, намын нөхөд өө. Түүний намдаа үнэнч чанар гайхалтай. “26 жилийн түүхэнд бид нар алдсан, оносон зүйл олон байгаа. Гэхдээ 26 жилд бид нар Монгол Улсад хүний эрх чөлөө, хүний үг хэлэх эрх чөлөө, хүний амьдрах эрх чөлөө, хүний өмчлөх эрх чөлөөг авчирсан юм. Энэ эрх чөлөө Монголд амьдрал болон хэвшиж байхад ардчиллын нэрийг бид нар л хамгаалахгүй юм бол өөр хэн хамгаалах юм бэ. Зорилго байгаа бол тэрнийхээ төлөө ягштал явна. Тэр зорилго дандаа араасаа ард түмний сэтгэлийг дагуулж явах ёстой. Сэтгэлийг дагуулж, хүлээн зөвшөөрөгдөж явах ёстой” хэмээн түүний хэлснийг санагтун.
Н.Наран

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Авьяаслаг монголчууд” шоуны оролцогч М.Гантулга болон циркийн хоёр жүжигчин амиа алджээ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 19 ны шөнө Булган аймгийн Рашаант сумын нутаг “Тээг толгой” гэдэг газарт орон нутагт тоглолт хийхээр явж байсан циркийн жүжигчид автын осолд орж, гурван жүжигчин амиа алдаж гуравынх нь биеийн байдал муу ГССҮТ-д хүргэгдэн ирсэн билээ.

Амиа алдсан жүжигчид алиалагч Н.Баасанжаргал, илбэчин М.Гантулга болон жонглёрчин Б.Идэрбат нар байжээ.

Илбэчин М.Гантулга нь “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож байсан билээ.

Жонглёрчин Б.Идэрбат

16174412_1373765069346712_7389246079516213938_n

Алиалагч Н.Баасанжаргал

16195462_1373764989346720_504148425142773875_n

Илбэчин М.Гантулга

1959684_564901003643567_4214655153444742118_n

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шүүх хурлын танхимд амиа хорлохыг завджээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хурлын танхимд шүүгдэгч хоолойгоо хэрчиж, амиа хорлохыг завдсан хэрэг гарсан.

Шүүгдэгч  хулгай, дээрмийн хэрэгт буруутгагдан, Эрүүгийн хуулийн 147.2, 145.4-т зааснаар яллагдан, шүүгдэж байсан. Тэрээр шүүх хуралдаанд үгээ хэлэхдээ “Би ээжтэйгээ явж уулзахаар явлаа. Надад амьд явах хүсэл алга” гэж хэлээд хоолойгоо зүсч, амиа хорлох оролдлого хийсэн байна.

Цагдаа нар хоолойгоо хэрчсэн шүүгдэгчийн биед үзлэг, шалгалт хийхэд биеэс нь ямар нэгэн мэс олдоогүй аж. Тиймээс урьдчилсан байдлаар шүүгдэгчийг хумсаараа хоолойгоо хэрчсэн байж болзошгүй гэж таамаглажээ. Амиа хорлохыг завдсан түүнд яаралтай эмнэлэгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьснаар амь насыг нь аварсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хийлч Дээгий зүггүйтэв үү эсвэл…….

“Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгч Дээгий зүггүйтэхээс татгалздаггүй нэгэн бөгөөд хамгийн өөрийнхөөрөө, сэтгэл хөдлөлөө шууд гаргадаг, адтай, аальгүй, тэр ч бүү хэл хөнгөмсөг ч гэж ярьцгаадаг.

 Дээгий үнэхээр сахилгагүй, зүггүй бололтой. Түүнийг жирэмсэн үү гэж харахаар нэгэн зураг сошиалаар цацагдсан байна.

С.Атарцэцэг

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Баянхонгор аймагт хүүхдээ зүүгээр шивж гэмтээсэн хэрэг гарчээ

Сүүлийн жилүүдэд төрсөн эцэг, эх нь хүүхдээ санаатайгаар алахыг завдах, төрүүлээд хаа нэг газар хаях зэрэг олон сэтгэл эмзэглүүлэм хэргүүд ар аргаасаа гарсаар байна.

 Тэгвэл өнгөрсөн 17-ны өдөр Баянхонгор аймагт  арав хоногтой нярай хүүхдийг төрсөн ээж нь биеийн бүх хэсэг рүү нь зүүгээр шивж хүндээр гэмтээсэн хэрэг гарчээ. Бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн хүүхдэд эмч нар яаралтай тусламж үзүүлснээр амь насыг нь аварчээ.

Хүүхдээ санаатайгаар гэмтээсэн эхэд эрүү үүсгэн шалгаж байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Жүжигчин У.Урнаа бүтэн нүцгэлж олныг алмайрууллаа

Хувьсал продакшны дэлгэцийн тав дах бүтээл “Миний нууц” уран сайхны кино ирэх сарын 2-нд нээлтээ хийхээр товлогдсон. Тэгвэл энэхүү кинонд зориулж жүжигчин У.Урнаа бүтэн нүцгэлжээ.

Өдгөө 45 настай жүжигчин бүсгүй гоо сайхандаа багагүй анхаардаг бөгөөд өдөрт   хоёр цаг фитнессээр хичээллэдэг нь түүнийг 20 настай мэт залуухан харагдуулдаг болов уу.

cc70c4ef94ccbc5917481d3092a8711e_1200

 5ea99bea9a2d214809bc9a529234b685

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Жастин Бибер Селена-гийн хайрыг үгүйсгэв

Канадын дуучин Жастин Биберт анхны хайраа өгсөн  ч алдаа оноогоор дүүрэн тэдний харилцаа нэг мөсөн төгсгөл болсон бололтой. Тэр бүр залуустай нэр холбогдоод байдаггүй дуучин Селена Гомез The Weeknd-тэй оройн зоог барьж, ресторанаас гарч ирээд түүнийг үнсэж буй зураг нь энэ долоо хоногийн онцлох сэдэв байсан.

selena-gomez-the-weeknd-kiss-cuddle-new-photos-05

selena-gomez-the-weeknd-kiss-cuddle-new-photos-09

Тэгвэл Селена-н  экс хайр Жастин Бибер энэхүү үйлдлийг нь хараад  Гомес, The Weeknd хоёрын хооронд ямар ч хайр дурлал байхгүй, тэдний харьцаа бол цэвэр пиарын шинжтэй үйлдэл хэмээн мэдэмхийрчээ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Утааны эсрэг жагсаалд Урлаг соёлын одод нэгдэнэ

Энэ сарын 28-н буюу бямба гаригийн 12:00 цагт Сүхбаатарын талбайд утааны эсрэг ээж аавуудын жагсаал хоёр дах удаагаа “Боож үхлээ” нэртэйгээр болох билээ.

Энэхүү жагсаалд  Жүжигчин Б.Бооёо, хөгжмийн зохолч Б.Чинбат, Ардын жүжигчин А.Долгор, Зууны манлай Б.Сарантуяа гэх мэтчилэн урлаг соёлын одод оролцохоо мэдэгдээд байгаа юм.

Мөн “25”-р суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Алтантүрүү хөтлөхөөр болжээ.

Жагсаалыг зохион байгуулагч Ц.Пүрэвхүү хэлэхдээ “НҮБ-аас Агаарын бохирдлын эсрэг тэмцэх элчээр сонгогдсон дуучин Д.Болд болон “Камертон” хамтлагийг жагсаалд нэгдэж ая дуугаа өргөх, үзэл бодлоо илэрхийлэхийг урьсан” хэмээв.

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас энэхүү жагсаалд байгууллага, компаниудыг нийгмийн хариуцлагын хүрээнд хамт олноо зохион байгуулан олноор оролцохыг уриалж байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Стивен Сигалынд А.Баярцэцэг зочилжээ

“Дэлхийн мисс”-н тэмцээнд улсаа төлөөлөн амжилттай оролцож 11-р байрт шалгарсан А.Баярцэцэг Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалынд уригдсан билээ. Тэгвэл А.Баярцэцэг АНУ-ын Аризона муж дахь түүний гэрт зочилсон байна.

Тэрбээр энэ тухайгаа “Багш гэж хэн бэ гэж бодогдлоо. Багш хүн чамд аливааг яаж хийхийг зааж өгөхгүй байж болох ч аль, хэдийнээ чадах чансаатай дотоод “би”-г чинь сэртэл нь сэгсэрчих урам зориг, итгэл найдварын галыг асаадаг хүн юм шиг санагдлаа. Энд байх өдрүүдийн богиныг мартаж эрхэм багш нар мэт ах эгч нараасаа залуу хүмүүс зөв хүн байж, зөв зүйл хийж, зөв амьдарч, зөв нөхдөөр хүрээлүүлж зорилго мөрөөдөлдөө хүрэх тухай сургааль мэдлэгийг нь сонсож суух юутай сайхан. Гэртээ халуун дотноор хүлээж авч байгаа Стивен Сигалд баярлалаа” хэмээн цахим хуудастаа бичжээ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бренд дэлгүүрээс хулгай хийдэг Монгол иргэдийг саатуулжээ

Хонг Конгийн бренд хувцасны дэлгүүрээр явж хулгай хийдэг Монгол иргэдийг саатуулжээ.Цагдаагийн ажилтнуудыг баривчлах үеэр сэжигтнүүд биедээ 5000 гаруй Хонг Конг долларын үнэ бүхий бараа авч явсан байсныг илрүүлжээ.

Мөн буудаллаж байсан зочид буудлаас нь 300 гаруй мянган долларын үнэ бүхий 500 гаруй хулгайн хувцас олсон бөгөөд шалгалтын явцад тэдгээр иргэд 20 гаруй удаагийн хулгайн үйлдлийг илрүүлсэн байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зуух дэлбэрсний улмаас нэг хүн амиа алджээ

Төслийн болон нам даралтын зуухыг буруу галласнаас болж зуух дэлбэрэх тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон.

Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19-р хороонд оршин суугч  56 настай эрэгтэй нам даралтын зуух хүчтэй дэлбэрсний улмаас газар дээрээ нас барсан хэрэг гарчээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Станбулд аллага үйлдсэн этгээд хэргээ хүлээжээ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 1-ний шөнө Станбул хотын “Ортакоё” дүүргийн “Рейна” клубт 39 хүнийг алсан хэрэгт сэжиглэгдэн баригдсан Узбекистан гаралтай Абдулгадир Машарипов өөрөө хэргээ хүлээсэн талаар “Ал Арабиа” телевиз мэдээллээ.

Цагдаагийнхны мэдээлснээр түүний хурууны хээ, хэргийн газар үлдээсэн ул мөртэй яг таарсан гэжээ. Машарипов байлдааны бэлтгэлээ Афганистанд хийгээд, Туркэд хууль бусаар орж ирсэн байжээ

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа