Author Archives: admin

Долоон настай Тейлор Свифт

Их Британийн бяцхан охин “Your Face Sounds Familiar: Kids” нэртэй бяцхан  авьяастнуудын оролцдог шоунд Тейлор Свифтын You Belong With Me дууг дуулж оролцжээ.  Тэрээр Тейлор Свифтын   нүүр будалт, хувцас , хөдөлгөөнийг нь маш сайн дуурайж чадснаар шүүгчдийн байлдан дагууллаа.

Долоон настай Ксиа Вигор охины видео, олон нийтийн сүлжээнд 1,5 сая оролтыг цуглуулаад байгаа гэнэ. Үүгээр ч зогсохгүй  дуучин өөрийн шүтэн бишрэгчдийн армитай бөгөөд “Твиттер”, “Фейсбук”, “Инстаграм”-д өөрийн албан ёсны хуудсаа нээснээр хэдэн мянган дагагчтай болсон байна.

Тэрээр дуучин Селена Гомез-г ч дуурайгаад амжсан гэнэ.

Түүний зургуудаас хүргэе

33

31

37

35

 

36

38

39

40

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Н.Түвшинбаяр анх удаа Улсын аварга боллоо

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ний эрэгтэйчүүдийн +100кг-д зодоглосон Н.Түвшинбаяр Улсын аварга боллоо.

Энэ  жинд аваргын төлөө  “Женко” клубын бөх Б.Сугаржаргал, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр нар хүч үзэж, цагаан  талаас гарч барилдсан Н.Түвшинбаяр торгуулиар яллаа. Тэрээр +100 кг-ийн жинд анх удаа улсын аварга болж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Украйнд гурван эцэг, эхийн хүүхэд мэндэлжээ

Нөхөн үржихүйн шинэ дэвшилтэт аргын тусламжтайгаар “гурван эцэг эхийн” анхны хүүхэд Украйнд энэ сард мэндэлжээ.

34 настай эмэгтэй 15 жилийн турш үргүйдэл гэх онош сонссон ч бүхий л аргыг хэрэглэж тэрээр “өөрийн төрсөн” хүүхдээ төрүүлж чадсан байна.

“Надежда” эмнэлгийн захирал Валерий Зукин: Бүсгүй  болон нөхрийнх нь үрийг донорын өндгөн эсэд шилжүүлж суулгасан байна. Үүний үр дүнд эцэг, эх, мөн донорын ДНК бүхий генетикийн цуглуулгатай “ахин загварчлагдсан” өндгөн эс бий болсон гэнэ.Иймээс энэ хүүхдийг “гурван эцэг эхийн” хэмээн нэрлээд байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Махны ченжтэй үгсэн, тохирч хулгайн мах нийлүүлж байжээ

Хэнтий аймаг малын тоогоороо улсдаа зургадугаарт бичигддэг. Үүнийгээ дагаад мал махны хулгайн гэмт хэрэг ихээр гардаг байна. Энэ оны нэгдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө малын хулгайн гэмт хэрэг хоёр удаа гарсныг хөдөлгөөнт эргүүлийн албан хаагчид илрүүлсэн байна.

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат иргэн Б, иргэн Н нар нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат, мал махны ченж иргэн А, иргэн Э нартай бүлэглэн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3-р багийн “Хавцал” гэх газраас бусдын нэг тооны эр үхрийг хулгайлсан гэмт хэрэг гарсныг цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн албан хаагчид илрүүлж саатуулаад шалгаж байна.

Сэжигтэнүүд мал махны ченжүүдтэй урьдчилан тохиролцож, шөнийн цагаар, бусдад сэжиг төрүүлэхгүй, жижиг оврын суудлын авто машин ашиглаж гэмт хэргээ үйлдсэн байна. Иймд малчид та бүхэн малаа байнгын хариулга маллагаатай байлгаж, зүсмийн карт хөтлөхөөс гадна бод малдаа GPS төхөөрөмж ашиглахыг Цагдаагийн газраас зөвлөж байна.

112661

112662

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Элэг шилжүүлэн суулгах 31дэх хагалгаа амжилттай боллоо

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан өнгөрсөн хугацаанд 30 хүнд  элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн. Мэс засалд орсон хүмүүс 20, 21 дэх хоногтоо хагалгааны дараах эмчилгээ хийлгэж бие нь сайжирч байсан билээ.

Тэгвэл өчигдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах 31дэх хагалгаа 16 цаг үргэлжлэн амжилттай боллоо.

16114648_1411190742256122_4398777805571803526_n

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Визний зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

Гадаадын иргэн харьяатын газраас виз, хувийн урилга олгох үйлчилгээг цахим хэлбэрээр олгодог байхаар шийдвэрлэж, “Цахим иммиргэйшн” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Тус төслийг энэ жилдээ багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд төслийн хүрээнд гадаад иргэдийг бичиг баримтын бүртгэлийг цахим хэлбэрээр бүрдүүлэх, интеэрполын бүртгэлийн системийг холбох ажлыг мөн хийх юм.

“Цахим иммиргэйшн” төслийг БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагын буцалтгүй тусламжаар, таван сая ам.долларын өртөгтэйгөөр хэрэгжүүлэх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нас бол тоо

Ясмина Росси өдгөө 61 настай. Тэрээр саяхан нэгэн усны хувцасны сурталчилгаанд тогложээ.

Загвар зохион бүтээгчид хэт тачаангуй байдлаас зайлсхийж эмэгтэй хүний дотоод мөн чанар, байгалийн үзэсгэлэнг тодотгохыг зорилгоо болгожээ.

Энэ зорилгод Ясмина Росси төгс зохицсон байна.

Ясмина Росси хүүхдүүд нь өсч, биеэ даан тусдаа амьдралтай болсны дараа 40 нас гарсан хойноо загварын ертөнцөд хөл тавьжээ.

Ясмина Росси гурван дүрэм баримталдаг гэнэ:

  •   Өөрт таалагдсан зүйлээ хийж хүссэнээр амьдрах.
  •   Эрүүл зөв хооллолт, аль болох жимс ногоо, загас хүнсэндээ   түлхүү  хэрэглэх.
  •   Арьс болон үсээ байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр зөв зохистой арчлах.

“Энэ эмэгтэйгээс эрч хүч цацарч, эрүүл төгс харагдаж байна. Тэрээр өөртөө итгэлтэй “зүгээр л төгс” гэж загвар зохион бүтээгчид хэлжээ.

21465765_1fa7f60eb431ea9d095bb71

21466115_60_year_old_fashion_mod

21465465_rossi_05_1484552922_850

21466165_60_year_old_fashion_mod

21465615_60_Year_Old_Swimsuit_Mo

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сурагчдын амралтыг сунгах эсэх нь тодорхойгүй байна

Ерөнхий боловсролын дунд сургуулийн хоёрдугаар улирлын амралт энэ сарын 18-наар дуусч, пүрэв гаригт хичээл эхлэх ёстой. Гэвч томуу, томуу төст өвчний тархалт өндөр байгаа учраас Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сурагчдын амралтыг хойшлуулах хүсэлтийг энэ сарын 11-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад  хандан гаргасан. Тиймээс  эцэг эхчүүдийн дунд амралтыг сунгах эсэх талаар хүлээлт үүсээд байсан билээ.

Одоогийн байдлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны удирдлагууд уг асуудлыг хараахан шийдвэрлээгүй байна.

С.Атарцэцэг

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Учир битүүлэг шалтгаанаар таван иргэн амиа алдлаа

Өчигдөр цагдаагийн байгууллагад 12:10 цагийн үед Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт хордсон иргэн байна гэх дуудлага иржээ. Үүнээс хойш 20:40 цаг хүртэл нийт таван иргэн хордсон гэх дуудлага ирсэн байна.

Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд “Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн “Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд таван иргэн хордож, нас барсан” гэх дуудлагын холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. Урьдчилсан байдлаар эдгээр иргэд хамтдаа байхдаа нэг зүйлээс хордсон байж болзошгүй гэж мэдээллээ.

Хэргийн газраас хураасан эд мөрийн баримтыг шүүхийн шийдвэрийн үндэсний хүрээлэнд шинжилж байна. Мөн нас барсан иргэдийн үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Одоогийн байдлаар юунд хордсон нь тогтоогдоогүй байна.

Мэргэжлийн байгууллагууд эдгээр иргэдийг архи согтууруулах ундаанд хордсон байж болзошгүй гэж таамаглаж байна. Иймд мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, шийдвэр гартал иргэд та бүхэн архи согтууруулах ундаа бүү хэрэглээрэй” гэв.

index

Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас одоогоор 247 улсын байцаагч ажиллаж байна. Бид архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 761 газрыг хяналт шалгалтад оруулсан. Үүнээс сэжиг бүхий 3361 архийг битүүмжилсэн. Мөн 52 дээжийг итгэмжилсэн лабораторид хүргүүлээд байгаа. Маргааш хариу гарна. Тиймээс иргэд хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна” гэв.

Түүнчлэн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Та бүхний орчимд архи согтууруулах ундаа хэрэглээд хордсон хүн байвал яаралтай 103 дугаарт залгаж, тусламж аваарай” гэлээ.

Дашрамд дурдахад, баттай бус эх сурвалжийн хэлж буйгаар нас барсан иргэд орцны жижүүрүүд аж. Тэд “Мөнхжин-Од” ХХК-ийн үйлдвэрлэдэг “Найрсаг” гэх архинд хордсон байж болзошгүй гэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Б.Обамагийн тэжээдэг нохой хүн уржээ

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн тэжээдэг пудель нохой хүн урсан хэрэг гарчээ. Тодруулбал, ерөнхийлөгчийн том охин Малияг найзуудаа Цагаан ордонд урьж авчраад байх үед энэ явдал болсон байна. Жижигхэн биетэй пудель нохой Санни Малиягийн найз болох 18 настай охин руу гэнэт дайрч, нүүрийг нь уржээ. Ерөнхийлөгчийн гэр бүлийн эмч охинд тэр даруй анхны тусламж үзүүлсэн ч шархнаас сорви үлдэхгүй гэсэн баталгааг өгч чадаагүй гэнэ.

Хохирогч өөрөө олон нийтийн сүлжээнд зургаа оруулж, “Би Санниг үзэн ядаж байна” хэмээн бичсэнээр энэ мэдээлэл олон нийтэд цацагджээ.

АНУ-ын хэвлэлд бичсэнээр, Санни нь жижигхэн биетэй гэлтгүй ярдаг зантай амьтан бөгөөд одоогоос гурван жилийн өмнө Цагаан ордонд болсон баярын үеэр хоёр настай охиныг мөн урж, гэмтээж байсан аж.

АНУ-ын сүүлийн 150 жилийн түүхэнд Ерөнхийлөгч нар нь дандаа нохой, муурын аль нэгийг тэжээдэг хоббитой хүмүүс байжээ. Тэр ч битгий хэл гахай (А.Линкольн), дорго (Ф.Рузвельт) одой усны үхэр (К.Кулиж) тэжээдэг хүн ч байсан гэнэ. Харин энэ уламжлал Д.Трампын үед тасрах нь тодорхой болжээ. Д.Трамп ямар ч амьтан тэжээдэггүй юм байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ТҮЦ-ээ алдсан иргэд жагсаж байна

Нийслэлийн захирагчийн албанаас гаргасан тушаалын дагуу нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй ТҮЦ-нүүдийг албадан нүүлгэж эхлээд нилээдгүй хугацаа өнгөрсөн билээ. Хотын даргын энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн мэдэгдлүүд ТҮЦ эрхлэгчдийн зүгээс удаа дараа гаргасан ч ТҮЦ-үүдийг ачиж, газар чөлөөлөх ажил үргэлжилсээр байгаа юм.

Худалдаа эрхлэгчид “Бид банкны зээлээр ТҮЦ-үүдийг авсан, амьдралаа залгуулах гол эх үүсвэрийг устгаж байна” хэмээн хэлж байгаа юм.

Сүүлийн үед ТҮЦ-үүдийг эзэн нь байхгүй хойгуур шөнийн цагаар заримдаа эзэнтэй нь хамт ачлаа гэхчилэн ар араасаа мэдээлэл хийсэн ч тодорхой зөвшилцөлд хүрээгүй аж. Тэд яг одоо төв талбайд жагсаж байна.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Д.Сумьяа шилдэг наймд үлдлээ

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Олимпийн наадмын мөнгөн медальт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Доржсүрэнгийн Сумъяа шигшээ наймд шалгаран үлдлээ. Мөн хамгийн олон бөх хүч үзэн буй эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Дэлхийн аваргын мөнгөн медальт, “Хүч” спорт хорооны тамирчин Дашдаваагийн Амартүвшин шигшээ наймд шалгарч үлдлээ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Залуу сэтгүүлчдэд зориулсан сургалт

“Имако Консалтинг институт” /LADY ХХК/-ийн 15 жилийн ойн ажлын хүрээнд компанийнхаа нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж, залуучуудад зориулсан сургалтыг үнэ төлбөргүй явуулж байна.

Үүний дагуу МСНЭ-ийн хүсэлтээр “Имако Консалтинг институт”-ээс”Залуу сэтгүүлчийн бүтээмж, сэтгэлгээ, имижиологи” сэдэвт зургаан удаагийн сургалтыг “Монголын Менежментийн Холбоо”-ны тэргүүлэгч, Менежментийн зөвлөх, ахлах багш Р.Лхагвадулам хөтлөн явуулахаар болсон бөгөөд эхний хичээл 1-р сарын 13-д боллоо.

Энэ сургалтанд МҮОНРТ, МОНЦАМЭ, Өнөөдөр, Зууны мэдээ, Эх орон, Bloomberg, Ардын эрх, Үндэсний шуудан, Онцлох.мн, Контрол.мн, Олло.мн, Факт.мн, Zone.mn, Zindaa.mn зэрэг 28 хэвлэл мэдээллийн байгууллагын 50 сэтгүүлч оролцсон бөгөөд тэд сэтгүүлчийн ёс зүй, харилцааны соёл, хувцаслалт гээд өргөн хүрээтэй сэдвээр явуулсан энэ сургалтыг их үр дүнтэй, хэрэгтэй ажил боллоо гэж дүгнэж байна.

Дараагийн сургалт Нэгдүгээр сарын 23-нд болох бөгөөд сургалтад хамрагдах сонирхолтой сэтгүүлчид МСНЭ-ийн 330948, 99736725, 99010044 дугаарын утсанд холбогдож бүртгүүлэх боломжтой.

Жич: Орон нутгийн сэтгүүлчдийг 2-р сарын сургалтад оролцуулахаар төлөвлөж байна.

1484542761_16009952_1126068234159006_1419937719_o

С.Атарцэцэг

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Слава шар будаанаас хорхой гарчээ

Монголчууд Орос бараа гэхээр л сайн, чанартай  гэж боддог. Иймдээ ч  Орос улсаас оруулж ирсэн “Слава” бүтээгдэхүүнийг сонгохыг хэн бүхэн нялх, нярай хүүхдийн гэр бүлд санал болгож сурталчилдаг.

Тэгвэл Тесо группын охин компани болох “Агь” компанийн импортлон оруулж ирдэг “Слава” брендийн шар будаанаас хорхой гарчээ.

Нэгэн хэрэглэгч өөрийн фейсбүүк хуудсандаа ингэж бичсэн байна.

c76nphsexz

С.Атарцэцэг

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа