Author Archives: admin

60 тэрбумын асуудалд холбоотой Түвд нэртэн

Монголчууд бидний дунд Түвд нэртэн олон бий. Утгачлаад орчуулахаар их сүртэй нэртэй улсууд байх нь бий.  Харин 60 тэрбумын асуудалд бас нэг Түвд нэртэн бий.

2016 онд үнэмлэхүй ялалт байгуулж байсан МАН-ын нэр хүндийг нууц гэсэн нэр шороотой хутгачих шиг боллоо. Учир юу вэ гэвэл Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй. Энэ нэрийг утгачлан орчуулбал “Нууц хураангуй” гэх аж.

Үнэхээр түүнийг нууц ихтэй хүн гэдэг. Нууц уулзалт зохион байгуулна, төрийн албан тушаалыг наймаалцах гэж ч үзсэн  хүн шүү дээ.

Тэгэхээр “нууц” гэдэг нэртэйгээсээ болоод саяын сонгуульд намаа ялагдахад хүргэсэн Ц.Сандуйгийн нэрнээс ёозгүй энерги цацарсанаас болсон байх вий.

Тиймээс намууд удирдах албан тушаалд томилж байгаа хүмүүсийнхээ нэр, түүний утга агуулгыг нь судалж томилдог баймаар юм. Угийн нууц гэсэн нэртэй хүн чинь бүхнийг нууж хаах нь дамжиггүй.

Цэнзүргүй цорын ганц 2-р сувгийн телевизид өгсөн Ц.Сандуй эрхмийн өмнөх ярилцлагыг дахин хүргье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүний эрхийн хуульч М.Ичинноров “УИХ-ын гишүүний холбогдсон болохоор АТГ хаацайлж байна”

Хүний эрхийн хуульч, өмгөөлөгч М.Ичинноров болон Хүчингийн хэрэгт холбоотой хохирогч 25 настай Н-н эгч Ч.Саранзаяа нар АТГ-аас Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн талаар гаргасан шийдвэрийн талаар мэдээллээ.

Хүний эрхийн хуульч М.Ичинноров  “УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдоод багаггүй хугацаа өнгөрч байна.

Энэ хугацаанд цагдаа, прокурор, авлигатай тэмцэх газарт хандсан. 7-р сарын 27-нд АТГ-д өгсөн өргөдлийн хариуг тав хоногийн дотор шалгаад гишүүн Д.Гантулгатай холбоотой авлигалын үйлдэл илрээгүй гэсэн байна. Дараа нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй тул прокурорт шилжүүлээд нийслэлийн прокурор нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү эрүүгийн хэрэг үүсгэх шалгах мэдэгдэх хуудас явуулсан  байна.  Энэхүү хариу албан ёсоор бидэнд ирээгүй байгаа. АТГ тавхан хоногийн дотор шаардлагатай чухал гэрчүүдийг дуудахгүйгээр энэ хариугаа гаргасан. Шаардлагатай гэсэн  тохиолдолд  сар жилээр сунгаад прокурорт сунгуулаад шалгаж болдог. Эндээс харахад УИХ-ын гишүүний холбогдсон болохоор АТГ хаацайлж байна.  

Цагдаа  шаардлагатай бүх баримтуудаа шалгаж хамгийн сайн ажиллах болов уу гэж бодож байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд Д.Гантулгыг эргүүлэн татах хүсэлтийг өнөөдөр хүргүүлнэ” гэлээ. 

Хохирогчийн эгч Ч.Саранзаяа “7-р сарын 20-нд Баянзүрх дүүргийн прокуророос гарсан хариунд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаргасан шинжилгээний дүгнэлт хууль зөрчөөгүй байна. Тийм учраас эрүү үүсгэхгүй  гэсэн. 

Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар луу шилжсэн. Эндээс харахад БЗД-ийн прокурор ажлаа хийгээгүй нь харагдаж байна. Би уг нь АТГ-д их итгэж байсан. Прокурор надад  хэлэхдээ авлигал өгсөн авсан нь илэрсэнгүй гэдэг хариу өгсөн.

Миний нүүр номыг хаагаад хуурамч хуудаснууд үүсгэж байна. Хуулийн байгууллагууд яг үнэндээ иргэнийхээ талд ажилладаггүй юм байна. Залхаан цээрлүүлэх  маягтай л хэргийг шалгах явдал болж байна.  Би мөнгөний төлөө явсан бол энд суухгүй. 500 сая төгрөг авсан бол би өнөөдөр ингэж явахгүй. Би Д.Гантулгыг оюутны холбоонд байдаг байхдаа таньдаг байсан” гэх мэдэгдэл хийлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ж.Эрдэнэбат: Манай Засгийн газар хууль зөрчих, цаг алдах эрхгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга Ж.Батзандан бүлгийн шийдвэрээ танилцууллаа.

246f7b2f3d145c6b46e0bb83b8efa8bf-600x343

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож эхэлсэн нь ОУВС-гийн хөтөлбөрийг зөрчиж, тэд татгалзаж байгаа эсэхийг тодруулах, мөн 2017 оны улсын төсвийн  тодотголыг УИХ-д өргөн барих, өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж байгаа талаар УИХ-д мэдээлэл хийхийг АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхий сайдаас шаарджээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-гийн ажлын хэсэг саяхан ирж ажиллаад “хөтөлбөр ажилттай хэрэгжиж, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд өсөлттэй гарч байгааг, хөтөлбөрийн хүрээнд эхний шатанд төлөвлөсөн эерэг үр дүн гарч байна гэж дүгнэсэн” зэргийг танилцууллаа. Хүүхдийн мөнгө олголт дээр ОУВС, Монгол Улсын Засгийн газар хоёрын дунд ямар нэгэн зөрчил, ойлголтын зөрүү байхгүйг, эдийн засгийн өсөлт, давсан орлогоороо ямар санхүүжилт хийх нь  Засгийн газрын бүрэн эрх гэдгийг ОУВС-гийхан маш сайн ойлгож байгааг Ерөнхий сайд онцоллоо.  Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүсчилсэн байдлаар хангаж байгаа бөгөөд шаардлагатай бол салбарын сайд нар АН-ын бүлэгт мэдээлэл өгөхөд бэлэн гэлээ.

Хэрвээ хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох гэж байгаа бол заавал төсөвт тодотгол хийх ёстой, та бүхэн өмнөх Засгийн газруудын алдааг давтаж болохгүй гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэмж хэлсэн аж.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Та бүхний шаардлагыг Засгийн газар алдаа гаргачих вий гэсэн болгоомжлол гэж ойлгож, хүндэтгэж байна. Засгийн газарт хууль зөрчих, цаг алдах эрх байхгүй. Ялангуяа та бүхний шаардлагад дурдсанчлан өвөлжилт хүндэрч болзошгүй төлөвтэй энэ цаг үед биднээс илүү эрчтэй ажиллахыг шаардаж байна” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэл өглөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хуульч Ц. Баасандорж: У.Хүрэлсүхийг зохион байгуулалттайгаар дагасан тухай мэдэгдэл өглөө

Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын албаны  ахлах зөвлөх Энх-Амгалан, Ажлын ахлагч А.Үйлстөгөлдөр, хуульч  Ц. Баасандорж  нар цаг үеийн асуудлаар мэдэгдэл өглөө.

gggggg

Хуульч Ц.Баасандорж “2017 оны тавдугаар сараас нэр бүхий 6 иргэн, гэрээт харуул хамгаалалтын компаниа зохион байгуулалттайгаар  Монгол Улсын Засгийн газрын  шадар сайд У.Хүрэлсүх сайдыг дагасан, мөрдсөн үйл ажиллагаа явуулсан байдаг. Энэ тухай  АТГ, ТЕГ-т 2017 оны долдугаар сард гомдол гаргасан байдаг. Өнөөдрийг хүртэл уг байгууллагууд ямар нэгэн дорвитой  үйл ажиллагаа явуулсан асуудал байхгүй байна. Энэ зохион байгуулалтай явуулж байгаа үйл ажиллагаа нь шинээр хэрэгжиж байгаа эрүүгийн хуулийн тусгай ангид заасан таван төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж харж байгаа. 

Энэ нь эрүүгийн хуулийн 19-р зүйлийн.19.2-т заасан төрийн эрхийг хууль бусаар авах саатуулах гэмт хэргийн шинжтэй үйлдэл.19,3-т заасан төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах  гэмт хэргийн  шинжтэй үйлдэл. Экстремист гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж харж байгаа. Монгол улсын шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан, мөшгөсөн таван гэмт хэргийн дөрөв нь төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн хүмүүс одоог болтол шийтгэлээ хүлээхгүй байгаа нь хуульч хүний зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ нь өөрөө Тагнуулын ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газар нь эрүүгийн хуульд заасны дагуу тав хоногийн дотор хэрэг үүсгээд шалгаад хариу хэлэх ёстой юм. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн хэрэг үүсгээгүй нь  хууль бус үйлдэл гаргаж байна гэж хардах үндэслэл болж байна.  

Дараагийн асуудал нь уг хэргийн харьяаллыг авлигатай тэмцэх газар тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг  Улсын Ерөнхий прокурор Энх-Амгаланд гаргасан. 

Уг хэргийн цорын ганц гэрч болох Батболдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж өгөөч. Энэ хүний дэлгэсэн мэдээлэл бол Монгол Ардын намыг хамгаалж байгаа хүчний байгууллагад ажилладаг нөлөө бүхий улс төрчтэй холбоотой маш ноцтой мэдээллийг дэлгэсэн учраас өнөөдрийг хүртэл гэрч, хохирогчийн хамгаалалтад аваач гэсэн хүсэлт гаргасан.

Цаашид тагнуулын байгууллагын ажилтнууд буцаалт авахаас зугтсан, солигдсон тохиолдол гарсан. Энэ асуудалд улс төрийн нөлөө байгаа юм биш биз гэсэн хардлага гарч байна. 

ЦЕГ, АТГ, ТЕГ нэг сарын хугацаанд 30 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг биелүүлсэнгүй. Тиймээс төрийн өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт нөлөөлж байгаа гэж хардаж байна” гэсэн юм.

 ggggg

 Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын албаны  Ажлын ахлагч А.Үйлстөгөлдөр

“У.Хүрэлсүх сайд бол Засгийн газрын гишүүн. Засгийн газрын гишүүнийг биед халдах тагнаж чагнахад Засгийн газраас анхаарах ёстой. Өнөөг хүртэл нэг сар болчихоод байхад  нэг ч удаа Засгийн газраас ямар ч зүйлс ярьсангүй, мэдээлэл хийсэнгүй. Долдугаар сарын 3-ны өдөр У.Хүрэлсүх сайд МАН-ын зарим удирдлагууд гишүүд болон М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарт мэдэгдсэн байдаг. 

Монгол Улсын Шадар сайд нэг ч хоног амралтгүй ажилладаг. Түймэртэй, галтай, зудтай зууралддаг гэдгийг мэдэж байгаа.

Өчигдөр У.Хүрэлсүх сайд үүнийг өөрөө зохион байгуулсан гэх мэдээлэл явж байна. Өөрөө зохион байгуулсан бол яагаад 6 гэрчтэй 10-аад холбогчтой байгаа юм. Яагаад Засгийн газрын гишүүнийг  бусад нь өнөөдрийг хүртэл авч хэлэлцэхгүй байна вэ. 

Бид энэ бүхнийг хууль хяналтын байгууллагууд ёс журмаар нь шалгахыг хүсэж байна. Энэ бол ганцхан Шадар сайдтай холбоотой асуудал биш. Монгол Улсын томоохон асуудал болоод байна. Өнөөдөр Засгийн газрын гишүүнийг мөрдөх, тагнах, гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа юм бол энгийн иргэнийг яах вэ” гэсэн тус тусын мэдэгдлээ хийжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Баянзүрх дүүрэгт НҮБ-ын хөтөлбөр хэрэгжинэ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт НҮБ-ын Хүүхдийн сангийн “Schools for Asia” хөтөлбөр хэрэгжихээр боллоо. Хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч дарга Т.Баясах НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч нарыг өнөөдөр хүлээн авч уулзавв Уулзалтын үеэр нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүрэгт хөтөлбөрөө хэрэгжүүлэх болсондоо баяртайгаа байгаагаа төлөөлөгч нар хэлж байсан. Мөн уг хамтын ажиллагааны хүрээнд тус сангийн хөрөнгө оруулалтаар Баянзүрхийн таван цэцэрлэгийг бүрэн засварлахаар боллоо. Тодруулбал, дүүргийн 9,1,20,15,18 дугаар хороонд байрлах 3,22,63,122,129 дугаар цэцэрлэгийн засварын ажлыг НҮБ-ын Хүүхдийн сангийн “Schools for Asia” сангийн буцалтгүй тусламжаар хийж, гүйцэтгэхээр болсон юм.

Дашрамд мэдээлэхэд, Баянзүрх дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны нийт 34 мянган хүүхэд байгаагийн 25 мянга буюу 73 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой байгаа юм. Иймд тус сангаас дүүргийн Засаг  даргын Тамгын газартай хамтран хүүхэд багачуудын сурч боловсрох таатай орчинг бүрдүүлэх, нэмэгдүүлэхэд бүхий л талаар туслахаа мэдэгдсэн. Түүнчлэн цэцэрлэгийн багш нарыг мэргэжлийн сургалтад үе шаттайгаар хамруулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Вьетнамын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Засгийн газар хоорондын комиссын Вьетнамын хэсгийн дарга  Нгуен Суан Гыонгийг хүлээн авч уулзлаа.

БНСВУ бол зүүн өмнөд Ази дахь манай улсын чухал түнш. Вьетнам улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай хэлбэрээр эрчимжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд бодитой, тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй байна. Үүнд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан чухал ач холбогдолтой. Энэ хуралдаан амжилттай болсон тухай мэдээллийг авсан гэж Ерөнхий сайд хэлээд хуралдааны шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллахыг хүслээ.

Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдаанаар Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, Вьетнамаас хүнсний болон далайн бүтээгдэхүүн харилцан нийлүүлэхээр хэлэлцсэн байна. Энэ шийдвэрийг бодит ажил хэрэг болгоход тус комиссын гишүүд онцгойлон анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ. Мөн тус улсын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Вьетнам улс 150 гаруй оронд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолдог. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдтай энэ салбарт  харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэх талаар ярилцсан. Засгийн газар хоорондын комиссын хуралдааны шийдвэрүүдийг ажил хэрэг болгоход анхаарч ажиллана гэдгээ БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Аргын тооллын 8 сарын 8. Мягмар (Ангараг) гараг /2017/

Аргын тооллын 8 сарын 8. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын 16, улаагчин туулай, тооно-22 од, хий суудал, 7 улаан мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:37-20:17.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн сэвлэг үргээхэд тус ашиг олох сайн. Гэвч тахиа, бич, могой, морь жилтнээ цээртэй.
-Хонь, гахай, туулай, могой, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бич жилтэн сөрөг муу.
-Анд нөхөр бололцох, эд бараа худалдах, газрын ам нээх, дайнд ялах, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонь зэрэг малтай холбогдох үйл, мал адгуус муулах үйлд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, бэрийн үйл, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, эм найруулах, замд гарах, үхэгсдийн үйл, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Орхон гол сэргэж эхэллээ

Уул уурхайн компаниудын хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас Орхон гол бохирдож олон жил ундаалж идээшиж ирсэн нутгийн иргэд хохирч, байгаль орчинд аюул заналхийлж байгааг жилийн өмнөөс мэдээлж эхэлсэн. Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт олон уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тэгвэл Монгол газар компани санаачлан өнгөрсөн нэг жилийн хугацаанд байгаль орчинд ээлтэй олон ажлыг анхлан хийж эхэлсэн юм. Хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн ажиллаж буй Монгол газар компанийн ажлуудаас энэ удаад Орхон голын усыг цэвэршүүлэх төслийг онцолж байна. Бохирдсон усыг цэвэршүүлэн тунгаах уг технологийг нутгийн иргэд болон холбогдох яам, төрийн байгууллагууд талархан хүлээн авч байна.

Практик судалгаанд үндэслэн нэвтрүүлсэн уг технологи нь шаврыг богино хугацаанд байгаль орчинд хор нөлөөгүйгээр тунгаан нууранд үлдээж тэндээсээ цэвэр ус гаргадаг аж. Уурхайд хэрэглэсэн усны тунах чадварыг сайжруулж цэвэр ус “үйлдвэрлснээр” өнөөдөр нутгийн иргэд Орхон голоосоо айх аюулгүй ундаалж байна. Монгол газар компаний хэрэгжүүлсэн тунгаах технологийг бусад ААН, компаниуд санаа авч хэрэгжүүлэхийг нутгийн иргэд, холбогдох газрууд хүсч байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

23 төрийн албан хаагч оффшор бүсэд данс эзэмшдэг нь тогтоогдлоо

Монгол Улсын төрийн албанд ажиллаж байсан болон ажиллаж байгаа нэр бүхий 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хэрэг нээн шалгаж эхэлжээ. Угтаа ХАСХОМ-ын мэдүүлэгтээ оффшор бүс дэх дансны талаарх мэдээллээ тусгаж мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүйн улмаас хэргийг нээхэд хүргэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх хэргийг хэд хэдэн байгууллагуудаар мөрдөн шалгах шаардлагатай гэж үзсэн. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчийн хамтарсан ажлын хэсэг томилсон тогтоол гаргаж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулахыг даалгасан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл зүүн гар тийш эргэдэггүй болно

Нийслэлийн төв зам буюу баруун 4 замаас зүүн 4 замын хооронд оргил цагт хөдөлгөөний нягтрал их болж, гол замын хөдөлгөөн уулзваруудын хооронд түгжирч, босоо замд нөлөөлдөг учир замын хөдөлгөөний зохицуулалтыг энгийн богино хугацаатай болгохын тулд гол замаас зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж, туслах зам руу шилжүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Ингэснээр гэрлэн дохио богино үеэр ажиллаж, гол болон туслах замын хөдөлгөөнийг ашигтайгаар нэвтрүүлэх юм байна. Хөдөлгөөний зохицуулалтыг энэ сарын 15-наас хэрэгжүүлж эхлэнэ гэнэ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ЗЦА-ны Техник, замын хяналтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн хошууч Б.Очирбат, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ерөнхий инженер Д.Очир-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл хийжээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн олон судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөөн дэх түгжрэлийг сааруулах зорилгоор зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх долоон уулзварын зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Зөвхөн чигээрээ болон баруун гар тийш эргэж болно. Зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг үйлдэхдээ жолооч нар тойрог хэлбэр буюу блокын эргэлтэд шилжих шаардлагатай. Жолооч нар тойрог хэлбэрээр хөдөлгөөн хийхэд 600-800 метрийн тойрог хөдөлгөөн хийнэ. Энэ ажил энэ сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Хөдөлгөөний уг хязгаарлалтууд дэлхийн ихэнх хотод хэрэгждэг. Азийн хөгжлийн банктай хамтарч төв замын “BRT” хурдан автобусны үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлнэ. Нийтийн тээврийн хөдөлгөөн энэ чиглэлд явах учраас бид хөдөлгөөний хязгаарлалтыг хийж эхэлж байгаа юм” хэмээлээ.

Баруун 4 замаас зүүн 4 зам хүртлэх зайд зүүн гар тийш эргэхэд гэрлэн дохионы нэмэлт сум асахгүй юм. Зүүн гар тийш эргэх хөдөлгөөн Д.Самбуугийн гудамж, Сөүлийн гудамж болон бусад туслах замыг сонгон оролцох боломжтой.

“Энхтайвны өргөн чөлөөний авто замын хөдөлгөөний зүүн гар тийш эргэхийг хориглохтой холбоотой зарим гудамжид замын чиглэл маршрутын өөрчлөлт орж байгаа. Жишээлбэл, Бөмбөгөрийн уулзвараас Чоймболын гудамж өнөөдрийн байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй байгаа. Үүнийг сөрөг хөдөлгөөнтэй болгож байгаа. Мөн нэгдүгээр сургуулийн баруун талын зам сөрөг хөдөлгөөнтэй болж байгаа. Жолооч нар маань замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэл дохиогоо баримталж замын хөдөлгөөнд оролцох нь зүйтэй” хэмээн ЗЦА-ны Техник, замын хяналтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн хошууч Б.Очирбат ярилаа.

Энхтайваны өргөн чөлөө Партизаны гудамжны уулзвар баруун талаас ирж байгаа зүүн гар тийш эргэх автомашин нэг дохионы хугацаанд 7-9 автомашин байдаг ба зүүн талаас ирж байгаа хөдөлгөөн гурван эгнээнээс гарч хоёр эгнээнд орох гэж хүндрэлтэй байдаг. Баруун талын зүүн гар тийш Партизаны гудамж руу эргэх хөдөлгөөн уулзвараар чигээрээ гарч эхний байр луу баруун эргэж Чоймболын гудамж руу орж, доош чигээрээ Партизаны гудамж руу орно. Ингэснээр гэрлэн дохио 2 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 21 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 46 хувиар буурна.

20676987_1184358621668097_1850511888_o_20170807014506

Цэцэг төвийн уулзвар өндөр ачаалалтай, уулзвар баруун талаас ирсэн зүүн гар тийш эргэх хөдөлгөөн Ханддоржийн гудамж руу бууж, Сөүлийн гудамж, 1-р сургуулийн гудамжаар (урдаас хойш нэг чигийн) эргэх боломжтой. Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 39 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 64 хувиар буурна.

20706917_1184358785001414_1501700021_o1_20170807014512

Төв шуудангийн уулзварт баруун талаас ирж зүүн гар тийш эргэх хөдөлгөөн нэг дохионы хугацаанд 4-5 автомашин байдаг аж. Уг уулзвараар чигээрээ гарч баруун эргэж зурагт үзүүлсэнээр эргэх боломжтой. Зүүн талаас ирж байгаа хөдөлгөөн Чингисийн өргөн чөлөө рүү зүүн гар тийш эргэж болно. Нэвтрүүлэх чадвар 28 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 43 хувиар буурна.

20676987_1184358805001412_289994977_o_20170807014507

Гадаад хэргийн яамны уулзвар баруун болон зүүн талаас зүүн гар тийш эргэх хөдөлгөөн байхгүй болно. Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 37 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 41 хувиар буурна.

20684331_1184358891668070_380850333_o_20170807014510

Багшийн дээдийн уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөн 1-р эмнэлэг чиглэл рүү орж баруун эргэн, Олимпийн уулзвараар чигээрээ дээш явж болно. Гэрлэн дохио 2 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 26 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 34 хувиар буурна.

20676845_1184358911668068_330463668_o_20170807014505

Бөхийн өргөөний уулзвар зүүн гар тийш эргэх хөдөлгөөн уулзварын өмнө баруун эргэж Бөхийн өргөөний урдаас хойшоо явах боломжтой. Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 34 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 30 хувиар буурна гэсэн судалгаа гаргажээ.

20706357_1184358951668064_419910804_o_20170807014512

Зүүн 4 замын уулзварт баруун талаас ирсэн хөдөлгөөн уулзвараар чигээрээ гарч буцаж эргэн хойшоо явах боломжтой. Гэрлэн дохио 3 үетэй болж, нэвтрүүлэх чадвар 34 хувиар нэмэгдэж, уулзвар нэвтрэх хүлээлт 38 хувиар буурна.

20684351_1184358995001393_741142862_o_20170807014509

Зүүн гар тийш эргэлт хийх нэг цагт 300-900 машины хөдөлгөөнийг Энхтайваны өргөн чөлөөгөөр явахгүй бусад туслах замыг сонгож, гэрлэн дохионы ажиллагаа 4 үеэс 2 ба 3 үед шилжиж, хүлээлтийн хугацаа буурна. Хөдөлгөөний хурд жигд тогтвортой болж Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөний ачааллыг бууруулах боломжтой.

Нийслэлийн гол замд зүүн тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарласнаар,

  1. Энхтайваны өргөн чөлөөгөөр зөвхөн чигээрээ болон баруун гар тийш эргэх хөдөлгөөн нэвтрэх бөгөөд нэг чиглэлдээ 1400-1600 машин/цагт явна. Уулзварт нэвтрэх хүлээлтийн хугацаа багасч, шулуун нэвтрэх хөдөлгөөн саадгүй явж, гол замын хөдөлгөөний ачаалал буурч, хөдөлгөөн жигд тогтмол хурдтай нэвтэрнэ. Хотын төвийн замын хөдөлгөөний дундаж хурд, нийтийн тээврийн хурд нэмэгдэнэ. Гол замын ачаалал буурсанаар Бага тойруу болон босоо замын хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэнэ.
  2. Хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэж, зогсолт, хүлээлтийн хугацаа буурсанаар төв замын дагуух агаарын болон дуу чимээний бохирдол буурна.

Олон улсын туршлагад ч мөн хотын төвийн гол замаас зүүн эргэх хөдөлгөөнийг хийлгэхгүй, томоохон хөдөлгөөний ачаалал ихтэй уулзварууд хөдөлгөөнийг гэрлэн дохионы зохицуулалтыг аль болох богино эргэлттэй зохицуулах замаар хүлээлтийн хугацааг хамгийн бага хэмжээнд байлгаж, төвийн хэсгийн хөдөлгөөнийг жигд хурдтайгаар нэвтрүүлдэг байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шадар сайд У.Хүрэлсүхийн тагнаж байсан хэрэг нотлогдлоо

Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын албаны ахлах зөвлөх Энх-Амгалан, ажлын ахлагч А.Үйлстөгөлдөр  нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны дарга ахлах зөвлөх Б.Энх-Амгалан “Өчигдрөөс эхлээд  мэдээллийн сүлжээ сайтуудаар Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүхийг чагнасан, дагасан, мөрдсөн талаар асуудал гарч ирлээ. Харамсалтай нь ийм явдал болсон. 2017 оны долдугаар сарын 3-ны өдөр бид нар энэ асуудлаар  Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт хандаж бичиг явуулсан. Шадар сайдын хувьд энэ асуудалд нухацтай хандах үүрэг өгсөн. Энэ асуудал одоо шалгагдаж байна” гэж хэллээ. 

Ажлын ахлагч А.Үйлстөгөлдөр “Та бүхэнд хариуцлагатай хэлэхэд энэ мэдээлэл бичиг болон CD хувилбараар Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Монгол Улсын шадар сайдын ажлын албанд ирсэн нь үнэн. Шадар сайдад танилцуулсан. Үүнийг Шадар сайд холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуул гэсэн үүрэг өгсөн. Шадар сайдын өгсөн үүргийн дагуу Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцад хүсэлт гаргасан. Шадар сайдын Ажлын албанаас “Монгол Улсын Шадар сайд Хүрэлсүхийн амь нас, эрүүл мэнд, нэр төрд халдах гэсэн зохион байгуулалттай үйл ажиллагааг Монгол Улсын нэр бүхий хүмүүс зохион байгуулж болзошгүй гэж үзэж байгаа тул уг асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд нягтлан шалгаж өгнө үү” гэсэн бичгийг  2017. 7-р сарын 3-нд хүргүүлсэн байгаа.

Untitled-8

Авлигатай тэмцэх газрын дарга Энхжаргалд бичгийг явуулсан. Эдгээр байгууллагаас одоогоор хариу  мэдэгдэл ирээгүй байна. Аюулгүй байдал, Байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Ж.Энхбаярт мөн энэ талаарх албан бичгийг долдугаар сарын 31-ний өдөр өгсөн.

Энэ хэрэгтэй холбоотой гэрчүүдэд санаа зовж байгаа учраас хяналтад авах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа энэ нөхцөлд асуултад хариулах боломжгүй байгаа гэдгийг хэлье” гэсэн мэдэгдэл хийлээ.

20631483_1906589312942480_827722905_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Даншиг наадам- Хүрээ цам 2017” баяр наадмын даян аварга тодорлоо

Архангай аймгийн Булган сумын харьяат өмнөх Даншигийн аварга Р.Пүрэвдагва “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадамд гурав дахь удаагаа түрүүлж Даншигийн даян аварга цол хүртлээ. Түүнчлэн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат бөх Б.Соронзонболд долоо даван үзүүрлэж Даншигийн заан цол хүртсэн бол Увс аймгийн Өндөрхөөн сумын харьяат бөх Г.Ганням, Булган аймгийн Сайхан сумын харьяат бөх Н.Түвшинбаяр, Булган аймгийн Сайхан сумын харьяат бөх Д.Пүрэвдорж нар тус тус тав давж Даншигийн начин цолны болзол хангалаа.

20684203_1599394210134650_580614345_o_20170806073907

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

МАН –ыг бага хурлаа хийж, их хурлыг зарлахыг яаралтай хүсжээ

2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудал авч, итгэл хүлээж байсан нам жилийн дараах Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн нь Засгийн газрыг байгуулахдаа мэргэжлийн бус хүмүүсийг томилсонд хамаг учир байна. Мөн 60 тэрбумын тухай бичлэг ч оргүй хоосон биш болох нь тодорхой болоод байгаа юм. Дотоодод үүсээд байгаа маргаантай асуудлыг шийдэхийн тулд цаг алдалгүй 8-р сарын 25-ны дотор МАН-ын бага хурлаа хийж, их хурлыг яаралтай зарлахыг тус намын “Ээлжит бус онц их хурлын төлөө” хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Увс аймагт 4.7 баллын газар хөдлөлт болжээ

Онцгой байдлын ерөнхий газраас Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн /сумын төвөөс зүүн урд зүгт 34 км-т/ “Оорог” гэдэг газар өчигдөр /08.06/ 13:27 цагт 4.7 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.

Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын даргын мэдэгдлээр “иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй” гэсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа