Author Archives: admin

Сурагчийн дүрэмт хувцас ийм үнэтэй байна

Энэ жил сурагчдын дүрэмт хувцсыг арай эрт худалдаанд гаргажээ. Өнгө, хийц, материалын чанар нь ч сайжирсныг эцэг эхчүүд онцолж байна.

Цирк, Улсын их дэлгүүрийн урдах задгай талбай, “Алтжин” бөмбөгөр, Баруун дөрвөн зам, “Голомт” хотхоны хойно буюу “Шилмэл загвар”-ын өмнөх талбай, “Нарантуул” захад тус тус борлуулж байна.

2016-2017 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 65 мянган (нийслэлд 27.629) хүүхэд элсэх тул зургаан настнуудын дүрэмт хувцас хамгийн эрэлттэй байх нь мэдээж. Энэ хэрээр БСШУСЯ-ныхан дүрэмт хувцас үйлдвэрлэгчдэд өндөр шаардлага тавьж буй. Бөөсөрдөггүй, хөвөн даавуун материалтай, дор хаяж хоёр жилийн эдэлгээ даах ёстойгоос гадна үнээ нэмэхгүй байхыг үүрэгдсэн.

дүрэмт хувцас

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

58 жолоочийг илрүүлж журмалжээ

Өнгөрсөн өдөр буюу энэ сарын 18-нд  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ  нийт 287 дуудлага хүлээн авч ажиллажээ. Үүнээс  зам тээврийн ослын 210 дуудлага бүртгэгдсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

СХД-ийн нутаг Партизаны зам, Рашаантын гарам дээр Х жолоочтой Мустанг маркийн мотоцикль онхолдож зорчигч 4 настай Г нарын 2 хүүхэд гэмтжээ. Мөн СБД-ийн нутаг Засгийн гаүрын ордны хойд замд 2-р байрны замд марк, дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 58 настай, эмэгтэй Ж-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Тэрбумаар нь хэмнэх боломж байна, хотын дарга аа!

золбин нохойБуудсан нохойгоо амийг нь гараагүй хагас үхлүүт байхад цус нөжийг нь асгаруулан чирж явах, дэгэж дэрвэж явсан хүүхэд гудамжны нохойнд хазууллаа, амиа алдлаа гэсэн мэдээллийг сонсох бүрт нэг л зүйл бодогддог юм. Монгол Улс хэдий болтол золбин ноходтойгоо зууралдах бол гэж. Үнэндээ нэг анчинд 12000 төгрөг төлж жилд 40 мянган нохой буудууллаа гээд гудамжны нохойны тоо буурдаг гэж үү. Дараа жил дахиад л 40 мянган нохой, түүний дараа жил гээд эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. Ингэж өсч, үржих тоолондоо иргэдийг аюулд оруулсаар байна. Цөөн баримт дурдахад, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 3000 гаруй хүн нохойнд хазууллаа гэж хандсаны 10-20 хувь нь хэвтэж эмчлүүлсэн, цаашлаад 2-3 хүн амиа алджээ. Зөвхөн энэ оны эхний хагас жилд гэхэд 1494 хүн нохойд хазууллаа хэмээн эмнэлэгт очсон байх юм. Үүний цаана эцэг эх нь ажилтай, танил, эсвэл хамаатныхаа нохойнд хазуулаад эмнэлэг, цагдаад хандаагүй хэчнээн хүн шархандаа шаналж хэвтээ бол. Саяхандаа, гэрийнхээ ойролцоо тоглож явсан дөрвөн настай хүү нохойд хазуулж амиа алдсан олныг сэрдхийлгэсэн хэргийн дараа албаны хүмүүс хэргийн мөрөөр ажил хийх талаар ярьж эхэлсэн ч дахиад л нам гүм болчихлоо. Албаныхны амиа хамхиад нам болчихдог, анхаарлынхаа гадуур алдчихдаг тэнэмэл нохойн идэвхтэй үе  уг нь зуны цаг байх юм. ГССҮТ-ийн өгсөн мэдээллээр ийм төрлийн дуудлагын 37 хувь буюу ихэнх нь зуны цагт ирдэг аж. Гэтэл амралт, зугаалга гээд ажил хийж байгаа хүн цөөн.

НОХОЙГ УЛАМ ОЛШРУУЛАХ “Cobra effect” АРГА

Манай улс эзэнгүй нохой устгахад бас ч гэж анхаарал хандуулдаг. Тэр нь жил ирэх тусам нохой устгах зардлыг нэмж байгаа явдал. Нэг нохойг 5000 төгрөгөөр устгадаг байсан бол 2013 онд 7500 төгрөг, энэ онд 12000 төгрөг болгож нэмэгдүүлэв. Тэгэхээр жилдээ төсөвлөдөг 800 орчим сая төгрөг нэмэгдэнэ гэсэн үг. Цаашлаад тэрбумаар яригдана. НИТХ-ын төлөөлөгчид нохой устгах зардлыг нэмэх бүртээ л золбин нохойноос салах тактик боловсруулж бусад улсаас жишээ авч олон улсын жишигт нийцүүлье гэдгийг давтсаар хэдэн арван жил өнгөрлөө. Эрж хайж, судалсан дуулддаггүй.

Харин ч нийслэлд иргэдээ төлөөлж суудаг эрхмүүд нохойны тоог улам бүр өсгөх мэргэн санаа олоод байх юм. Ингэж хэлсний учир нь нохой муурыг буудаж устгалгүйгээр муур, нохой худалдан авах цэг байгуулж иргэдээс тодорхой хэмжээний ханшаар  худалдан авах,  уургалан бариад  нэг цэгт тээвэрлэн хүргэж устгах гэнэ. Гэвч ийм аргаар үр дүнд хүрээгүй гадны жишээ олон бий. Тухайлбал, Энэтхэгийн Дели хот Их Британийн колони байх үед хорт кобра могой их байдаг байжээ. Тиймээс Их Британийн Засгийн газраас кобра могой агнаж тушаасан хүнд мөнгө амлах болсон байна. Гэвч иргэд ашгийн төлөө могойг үржүүлэх болсноор могой улам бүр өссөн байна.

Яг үүнтэй адил жишээ Францын колони байх үеийн Вьетнамын Ханойд тохиолдож байсан аж. Хархны тоо толгойг бууруулахын тулд хархны сүүл худалдаж авах болсон ч Ханой хотоор сүүлгүй хархнууд ихээр үзэгдэх болсон байна. Харх устгагчдын хувьд мөнгө олох хялбар арга зам нь байсан учраас хархны тоо толгойг бууруулахгүй байхыг хичээсэн хэрэг. Яг ийм алдаа буюу түүхэнд “Cobra effect” гэж тэмдэглэгдсэн явдал манайд давтагдах вий. Нохойг худалдаж авдаг болчихвол амьдралын бололцоо тааруу хог түүдэг хүмүүс, хараа хяналтгүй цахим тоглоомонд донтсон хүүхдүүд гудамжинд яваа золбин нохойг тушаагаад мөнгө олбол яах вэ. Цаашлаад хашаандаа нохой тэжээж гөлөглүүлээд тушаахад амар хялбар аргаар мөнгө олчихно. Орлого олохын тулд хүмүүс эзэнгүй ноходыг барьж аваачаад үржүүлэх нь энүүхэнд.

НЭГ ЭМ НОХОЙ ТАВАН ЖИЛИЙН ДОТОР 50 МЯНГА БОЛЖ ҮРЖДЭГ

Тэгвэл ямагт нийслэлчүүдийн төлөө нойр хоолоо хугаслан, санаа бодлоо чилээн, ухаанаа уралдуулж байдаг Хотын даргад тэнэмэл нохойг цөөрүүлэх нэг санааг дуулгая. Дэлхийн олон улс оронд нохой буудаж алахыг хориглож, тор тавьж барих, эм ноходын үржлийг зогсоох “Спэй” хэмээх аргыг хэрэглэдэг юм байна. Эм нохойны савыг боох мэс засал хийснээр нохойг буудаж алах, шатаах гэх мэт хэрцгий арга хэрэглэхгүйгээр тэнэмэл нохдоос салах юм. Хамгийн гол нь санхүүгийн хувьд маш их хэмнэлттэй. Бяцхан тооцоо бодоход нэг эм нохой жилд хоёр удаа гөлөглөж, нэг удаад 10-12 гөлөг гаргана гээд тооцоход хоёр жилийн дотор 100, дөрвөн жилийн дотор 6000 давах магадлалтай. Золбин нохойн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар нэг эм нохой таван жилийн дотор 50 мянга болж үржих боломжтой байдаг гэжээ. Нэг хос нохойнд 80-120 мянган төгрөгөөр үржил хаах мэс засал хийхэд хэдэн төгрөг хэмнэхийг тооцоё. Эр, эм нохой хоёр жилд 128 болж үржинэ.Нэг нохойг 12000 төгрөгөөр буудахад 1536000 төгрөг болно. Харин 120000 төгрөгөөр эм нохойнд “Спэй” хийлгэвэл дахиад төрөхгүй бөгөөд 1536000 төгрөгөөс 1416000 төгрөг хэмнэж болохоор. Энэ мэтчилэн тооцвол зөвхөн нэг хос нохойноос ингэж хэмнэхээр нийслэлийн 30 мянган гудамжны нохойноос хэдэн зуун тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарч байна. Ингэвэл ойрын 3-5 жилдээ тэнэмэл нохойноос салах боломжтой аж. Манай улсад нохойн сав боох хагалгаа хийдэг “Азтай савар” хэмээх  төрийн бус байгууллага байдаг байна. Бид тус байгууллагын тэргүүн Б.Зориглонтой уулзаж зарим зүйлийг лавлахад “Тэнэмэл нохойг олшруулдаг гол эх үүсвэр  нь хашааны айлууд. Гадны орнуудын туршлагаас харахад эм нохойнд “Спей” буюу үржил хаах мэс засал хийдэг юм билээ. Энэ бол ямар нэг муу нөлөөгүй хөнгөн мэс засал. Энэ мэс заслыг гэр хорооллын айлуудын эм нохой бүрт хийснээр гурван жилийн дотор Улаанбаатар хот золбин нохойгүй болох боломжтойг тооцоолж судалсан. Бид  өөрсдөө мөнгийг нь босгоод энэ  ажлыг эхлүүлж, 150 гаруй нохойнд “Спей” хийж  өгсөн. Ингэснээр 2020 онд 75 мянга болж үржих байсан золбин нохдыг устгалаа. Ямартаа ч бид энэ ажлыг эхлүүлснээс хойш “Спей” гэдэг үгийг хүмүүс мэддэг болсон. Уг нь нэг нохойнд үржил хаах мэс заслыг 80-130 мянган төгрөгөөр хийдэг. Төр, засгаас энэ мөнгийг шийдээд арга хэмжээ ав­чих­вал 12 мянган төгрөгөөр нэг нохой буудаж байснаас илүү үр дүнтэй юм. Турк улс золбин нохойгоо барьж аваад “Спей” хийж, вакцинжуулаад чихэн дээр нь тэмдэглэгээ хийгээд тавиад байж. Хэсэг хугацааны дараа Станбул хот нохойгүй болсон. Одоо бол тэнд нохой өндөр үнэтэй. Нохойны үнэ өндөр байна гэдэг олон давуу талтай. Хүн их мөнгө төлж нохой худалдаж авбал хайрлаж, хариуцлагатай хандана. Манайд бол гурван жилийн өмнө 500 мянга байсан нохойг 50 мянгад зарна, хоёрыг жаран мянгад гээд эд бараа хувцас зарж байгаа мэт үнэгүйдүүлж хандаж байна” гэсэн юм.

золбин нохой  1Золбин нохойнд жил бүр 800 сая төгрөг зарцуулж, 500 сая төгрөгөөр нохой шатаах зуух авахын оронд дэлхийн хөгжингүй ор­нуудын жишгээр дээрх аргыг нэвтрүүлбэл ямар вэ. Магадгүй олон хүн бизнес гэж харах байх. Гэхдээ нохой буудаж, нохой худалдаж авах чинь мөн л бизнес шүү дээ. Энд нэг зүйлийг сонирхуулахад өнгөрсөн хугацаанд жилдээ 50 мянга орчим нохой буудсан гэвэл сүүлийн таван жилд 250 мянган нохой бууджээ. Жилдээ 800 сая төгрөг зарцуулдаг гэхээр дөрвөн тэрбум төгрөг зарцуулсан байх нь. Хэрэв хурдхан үр дүнтэй гарц хайхгүй бол энэ байдал ирэх 5-10 жилд энэ хэвээр үргэлжлэх нь.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ээлжит бус чуулганыг 25 нд зарлаж магадгүй

УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг Ардчилсан намын бүлгээс шаардсан. Улсын төсөв, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас улбаалж төсвийн тодотгол хийх шаардлагатай байгаа юм.

Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар наймдугаар сарын 25-нд ээлжит бус чуулганыг зарлаж магадгүй гэлээ. Нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн оны төсвийн тайлан, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2020 он хүртэлх дунд хугацааны хөтөлбөрийн гол параметруудыг батлах аж. Мөн  төсвийн тодотголыг хийх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хөгжлийн банкны удирдлагуудыг өөрчлөв

Хөгжлийн банкны  ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан  Б.Даажамбыг томилсон байна. Засгийн газар өнгөрсөн лхагва гарагт хуралдаж Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийхээр болсон. Тодруулбал, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт, төслийн сонгон шалгаруулалт, төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан байна. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг чөлөөлж, Б.Батбаярыг томилжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Канадын парламентын гишүүнтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, А.Ундраа, Б.Саранчимэг, Л.Энхболд нар өнөөдөр /2016.08.19/ Канадын парламентын гишүүн Брэд Трост тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

УИХ-ын гишүүд эрхэм төлөөлөгчдийг монгол оронд тавтай зочлохыг хүсээд хоёр орны парламент хоорондын харилцааг улам өргөжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.

Канадын парламентын Нийтийн танхимын гишүүн Брэд Торст Канад Монгол орон олон жилийн найрсаг харилцаа явж ирснийг дурдаад парламент хоорондын харилцааг дэмжин ажиллах зорилгоор энэ удаад ирсэн гэлээ. Тэрбээр энэ удаагийн уулзалт дараа дараагийн хамтын ажиллагааны эхлэл байна гэдэгт итгэлтэй байна гэв.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, нөхөн сэргээлт, экологийн хөгжил, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр байр сууриа илэрхийлж, энэ салбарт өндөр туршлагатай канад орны туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Маргааш тэгш тоогоор төгссөн машин хөдөлгөөнт оролцоно

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалалыг бууруулах зорилготой автомашиныг тэгш сондгой тоогоор нь замын хөдөлгөөнд оруулах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга Тамгын газраас гаргасан билээ.

Маргааш буюу 08 дугаар сарын 20-ны бямба гаригт таны авто автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6) төгссөн бол өглөөний 08:00 цагаас 20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцоно.

Авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээний болон зөөврийн ус хангамжийн автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд дээрх хязгаарлалт хамаарахгүй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Туркт дахин халдлага болж 11 хүн амиа алджээ

Туркийн Элазиг хотноо өчигдөр 1.00 цагийн орчимд цуврал халдлага гарсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Халдлагын үеэр 11 хүн амиа алдаж, 300 орчим хүн шархтсан байна. “Амиа алагдсын дунд цэрэг болон жуулчид бий” хэмээн тус улсын “Анадолу” агентлаг мэдээлэв. Эрх баригчид Элазиг хотноо болсон халдлагыг Курдистаны ажилчны нам захиалсан хэмээн мэдэгдсэн байна.Анкара хотноо сарын өмнө хэсэг цэрэг төрийн эргэлт хийхийг санаархсанаас болж тус улсад эмх замбараагүй байдал үүсч, 270 орчим хүн амиа алдсан. Уг үйл явдлын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган орон даяар 90 хоног онц байдал зарласан юм. “Онц байдлын хүрээнд Элазиг хотноо болсон анхны халдлага” хэмээн эрх баригчид мэдээлжээ.

турк халдлага 1

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ЭМ-ийн сайд А.Цогцэцэг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайкагийн төлөөлөлтэй уулзав

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад ЖАЙКА-ийн Токио дахь төв оффис болон Монгол дахь төлөөлөгчийн газрын албаны хүмүүс, мөн Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Цэцэгсайхан болон тус яамны холбогдох албан тушаалтнууд байлцсан ба уулзалтын зорилго нь ЖАЙКА-ийн Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд хэрэгжсэн Японы уламжлалт эмчилгээ (жүдо бариа засал)-ний сургагч багш бэлтгэх, дэлгэрүүлэх төслийн үйл ажиллагааны тайланг танилцуулах явдал байлаа.

Уулзалтын эхэнд ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын эрүүл мэнд, эрчим хүч, ууул урхайн асуудал хариуцсан ажилтан Абэ Масанори ЖАЙКА-ийн зүгээс эрүүл мэндийн салбарт хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, төсөл хөтөлбөрүүд нь буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагаа болон өвсний үндэсний үндэс техникийн хамтын ажиллагаа гэсэн гурван үндсэн хэлбэрийн хүрээнд хэрэгждэг болохыг мэдээлэв.

Үүний дараагаар ЖАЙКА-ийн Токио дахь төв оффисын ТББ, түншлэлийн хэлтсийн дарга Ёшикава Масахиро жүдо бариа заслын сургагч багш бэлтгэх, дэлгэрүүлэх төслийн тайланг дэлгэрэнгүй танилцуулав. 2006 oнд хэрэгжиж эхэлсэн уг төслийн хүрээнд АШУҮИС нь Японы Жүдо бариа заслын холбоотой хамтран ажиллаж байгаа бөгөөд төсөл хэрэгжих 10 жилийн хугацаанд нийт 5 сургагч багш, 12 дэлгэрүүлэх чиглэлийн багш нар бэлтгэгдэж, хөдөө орон нутагт сургалтуудыг амжилттай зохион байгуулсан байна. АШУҮИС нь 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн Жүдо бариа заслын хичээлийн хөтөлбөрүүдийг оруулсан шинэ ангийн элсэлтийг авах болсон нь энэхүү төслийн томоохон үр дүнгийн нэг болж байгааг онцлон тэмдэглэв.

Уулзалтын явцад талууд төслийн талаар дэлгэрэнгүй ярилцан, харилцан санал солилцож, Сайд А.Цогцэцэг Жүдо бариа засал нь ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн өндөр өртөг бүхий технологи, тоног төхөөрөмж шаарддаггүй, эмчилгээний өндөр үр дүнтэй арга болохыг онцлоод, энэхүү төсөл нь 10 жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж, осол гэмтлийн үед үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа дахин илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

цогцэцэг сайд 1

ЭМЯ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Леонардо ди Каприогийн өөрийн нэрээр нэрлэсэн буяны санг шалгахаар боллоо

Жүжигчин Леонардо ди Каприогийн өөрийн нэрээр нэрлэсэн нэгэн буяны санг холбогдох байгууллагууд сонирхож эхэлсэн байна. Тэд тус сангийн удирдлага мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэжиглэж байгаа юм. Өнгөрсөн сард тус сангийн ажилтнууд Сен-Тропед 45 гаруй сая доллар цуглуулж чадсан билээ.

Дараа нь АНУ-ын Хууль зүйн департамент Лос-Анжелес хотын тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Барууны хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар холбогдох байгууллагууд “Оскар”-ын шагналт Леонардо ди Каприогийн байгуулсан санг гурван тэрбум гаруй доллар угаасан хэрэгт сэжиглэх болсон аж. Хяналтын байгууллагууд энэ сан буяны төсөл болон өөр зорилгуудад хэдий хэмжээний мөнгө зарцуулдгийг шалгах хүсэлтэй байгаа гэнэ. Хуулиараа бол аливаа сан өөрийн орлого, зарлага, зарцуулалтын талаарх мэдээллийг хэн нэгэнд тайлагнах ёсгүй юм. Хүмүүс хандиваа нэрээ нууцлан байж өгдөг билээ.

Сен-Тропед зохион байгуулсан арга хэмжээний тасалбар 10 мянган еврогоос дээш үнэтэй байсан аж. Тэрхүү үдэшлэгт 500 орчим зочин оролцжээ.

Одоогоор Леонардо ди Каприо энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бүлэг хар тамхичдын хамсаатанг баривчилжээ

Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсээс өнгөрсөн долдугаар сард Т, Г, Б, С нар бүлэглэн бусдад хар тамхи болон мансууруулах төрлийн бодис болох Мөсийг зарж борлуулах зорилготой явж байхад нь илрүүлсэн билээ.

Улмаар тэдэнд ЭХ-ийн 192-192,2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Шалгалтын явцад дээрх гэмт этгээдүүдийн гурав нь давтан гэмт хэрэгт холбогдсон бол Г нь хар тамхины хэргээр өмнө нь ял эдэлж байсан нэгэн ажээ. Тэгвэл хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 17-ны өдөр тэдний хамсаатан болох П нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисийг их хэмжээгээр түүж бусдад борлуулах зорилготой авч яваад цагдаагийнханд баригдсан байна. Энэ хэрэгт холбогдуулан одоогоор гурван хүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Би эхнэрийнхээ нууц амраг” кино дэлгэцнээ гарч эхэллээ

би 01Эмэгтэй хүний сэтгэлийг хамгийн нууцлаг, таагдашгүй ер бусын ертөнц гэдэг юм билээ. Нэг эрдэмтэн нөхөр энерги шилжүүлэх туршилт хийх явцдаа алдаа гарган, ухамсар нь талийгаач залуугийн биед орчихно. Өөрөөр хэлбэл өөр залуухан хүний дүрээр эрдэмтэн дахин амилна. Яг энэ үед түүний үзэсгэлэнт эхнэр нь үйл явдал болсон лаборторид ирж таарав.
Өөр хүний биед хувилсан эрдэмтэн эхнэрээ сандраахгүйн тулд үнэн учрыг хэлсэнгүй. Болсон явдлыг нуухын зэрэгцээ гэнэтхэн эхнэрээ эргүүлэх ад биш санаа төрөв. Гэтэл санаанд оромгүй, бүр төсөөлж ч байгаагүй гэнэтийн үйл явдал болох…

Түүний итгэж хайрлаж байсан, үнэнч эхнэр нь тийм үнэ цэнэгүй хялбархан амьтан байсан гэж үү?

Үйл явдал хөвөрсөөр. Гэвч эцсийн эцэст бүсгүйн дотоод ертөнц огт өөрөөр нээгдэнэ. Төсөөлж байгаагүй огт өөр шинэ ертөнцийг эцсийн мөчид олж үзээд бүсгүй хүнийг хайрлах, бахархах сэтгэл тань асан бадрах болно…

Хүний сэтгэлзүйн, ялангуяа эмэгтэй хүний сэтгэлзүйн өвөрмөц талыг оньсого мэт олон орооцолдсон үйл явдал дундуур сүлжин гаргаж ирсэн “Би эхнэрийнхээ нууц амраг” киноны продюссероор Р.Лхагвадорж, кино төслийн зөвлөхөөр Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид, зохиолч, найруулагчаар Б.Ганхөлөг нар ажиллажээ. Мөн гол дүрүүдэд Швейцари улсын циркийн болон театр киноны жүжигчин Констанс Хелен Бугнон, ХБНГУын театр киноны жүжигчин Марк Кубин, жүжигчин Н.Ариунномч, МУГЖ З.Жарантав, МУСТА Ц.Төмөрхуяг, С.Лхагвадорж, Фармазанова Давид, Фармазанова Юлья Иванова нарын жүжигчид тоглосон байна.

би 1 би 2 би 3 би 4 би 5

би 6

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бумбаны их тахилга эхэллээ

Монголын бурхан шашинтны Гандантэгчинлэн хийд дэх Дашчойнпэл дацанд өнөөдөр Гонгор, Намсрайн бумбаны их тахилга эхэлж байна.  Гандантэгчинлэн хийд жил бүрийн намрын эхэн сард Гонгор, Намсрай, Дарь-Эхийн, Замбалын түүнчлэн лусын тэргүүтэн бумбуудыг уламжлал болгон тахидаг уламжлалтай. Энэхүү ёслол нь гурван турш өдөр болох бөгөөд өглөөний 09:00-16:00 цаг хүртэл өвөрмөц дэг жаягтай хурал номын үйл ажиллагаа явагдана. Тиймээс сүсэгтэн олныгоо хуралд даган баясаж, буян хишгээ арвижуулахыг уриалж байна.

Гонгор, Намсрай тэргүүтэн нь ертөнцийн тэнгэр хүмүүний хүслийг хангах, эд эдлэлийг арвитгах, үгээгүй ядуугийн зовлонг гэтэлгэх тангарагтай бурхад ажээ. Ялангуяа Гонгор бурханы зүүн мутартаа барьсан бумбыг хүслийг хангагч чандмань эрдэнэ гэж нэрлэдэг. Тиймээс энэ бурханы бумбыг ном ёсоор нь бүтээж шид оруулан хайрлах, дээдлэх, тахих учир утгатай аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Л.Отгонбаатарын хагалгааны зардлыг Бразил улс даажээ

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон зуны 31-р олимп  Бразилд үргэлжилж байна. Олимпийн наадмын жудо бөхийн барилдаанд -90 кг жинд өрсөлдсөн Монгол улсын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөөх барилдааны эхэн үед хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Л.Отгонбаатарын зүүн мөрний шөрмөс тасарсан, мөрний аяганы хүүдий урагдсан гэсэн оноштойгоор өчигдөр шөрмөс залгах хагалгаанд амжилттай  оржээ. Тэрээр энэ сарын 24, 25-ны өдрүүдэд эх орондоо ирэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа