Author Archives: admin

АН-ын ҮЗХ хуралдаж цэвэрлэгээ хийх үү

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өнөөдөр 14.00 цагт эхлэх гэж байна. Уг хурлаар намын дүрэм, тогтолцоог шинэчлэх ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэх, зарим гишүүдийг ҮЗХ-ноос чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх аж. Тодруулбал, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад гар бие оролцсон гишүүдийг намын дүрмийн дагуу ҮЗХ-оос хасч магадгүй аж.

Мөн намын даргын асуудлыг ярина гэж байгаа юм. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан Ардчилсан намын даргад нэр дэвшүүлэхээр болсноо өчигдөр мэдэгдсэн билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Түлэнхийн төвийн барилгыг барих санхүүжилтийг шийдэв

Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 24-ний ээлжит хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Түлэнхийн төвийн барилгыг барих санхүүжилтийг шийдэв

Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангаас олгох буцалтгүй тусламжийн хөрөнгийг Түлэнхийн төвийн барилгыг цогцоор нь барих, тус төвд шаардлагатай тоног төхөөрөмж, эд хөрөнгө авахад зарцуулахаар боллоо.

Түлэнхийн төвийн барилга нь 1957 онд ашиглалтад орсон бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр 2009 оноос уг барилгад тусламж үйлчилгээ явуулах боломжгүй болсон юм.  Байргүй болсон учраас Түлэнхийн төвийг “Мөнгөн гүүр” эмнэлэгт түрээсийн гэрээгээр байрлуулж байгаад цаашид түрээсийн төлбөр төлөх хүндрэлтэй болсон тул одоогоор цөөн хэдэн ортойгоор ГССҮТ-д байрлаж байгаа юм.

Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлнэ

Эрчим хүчний хангамжийн дутагдалд орсон бүс нутгийг эрчим хүчээр хангах, 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Дулааны III цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар тус тус нэмэгдүүлэх төслийг эхлүүлэх, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхийг Засгийн газрын тогтоолоор холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Автозамын төслүүдийг хянах ажлын хэсэг байгууллаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат автозамын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээгээр хэрэгжүүлсэн болон хэрэгжиж байгаа төслүүдийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтаар автозамын 30 төсөл баталсан. Уг жагсаалтад барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих 27, барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжих 3 төсөл байна. Барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих 27 төслөөс,

  • -улсын комисст хүлээлгэн өгсөн 2,
  • -гэрээ хүчин төгөлдөр болж барилгын ажил явж буй 7,
  • -гэрээ хүчин төгөлдөр болох хугацаа нь болоогүй 4,
  • -концессын гэрээ байгуулаагүй 2,
  • -тогтоол албажаагүй 2,
  • -барих-ашиглах-шилжүүлэх эрхтэй 3,
  • -ажил эхлээгүй 7 төсөл байна.

Автозамын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээгээр хэрэгжүүлсэн болон хэрэгжиж байгаа төслүүдийн хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийх, төслүүд улсын хөгжлийн төлөвлөлттэй нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргах, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай уялдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат холбогдох яам, газруудын төлөөллийг оролцуулан байгуулж, үр дүнг нь энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан танилцуулахаар боллоо.

Гурилын хэрэгцээгээ бүрэн хангах улаан буудай хурааж авна

Засгийн газрын хуралдаанд энэ оны ургацын урьдчилсан балансыг танилцууллаа. Ургац хураалтын бэлтгэлийг бүрэн хангаж, технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгалаа.

Ургацын урьдчилсан балансаар 501,0 мянган тн үр тариа, үүнээс 482,1 мянган тн буудай, 174,7 мянган тн төмс, 117,5 мянган тн хүнсний ногоо, 32,5 мянган тн тосны ургамал, 43,4 мянган тн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар байна.

Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тн цэвэр хүнсний улаан буудай шаардлагатай байдаг. Балансаас харахад 2016-2017 оны гурилын хэрэгцээг бүрэн хангах хэмжээний буудайн нөөц бүрдэхээр байна.

Ургац хураалтын ажилд 6 мянган тн шатахуун шаардагдах тооцоо байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгохоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдэгдэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ээлжит бус чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ

УИХ-ын  дарга М.Энхболд өчигдөр /2016.08.24/  Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 09 тоот захирамж гаргасан. Ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 25-ны пүрэв гарагийн 10:00 цагт эхлэхээр товлосон бөгөөд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдааныг өглөө 10:00 цагаас эхэлж үдээс хойш 15:00 цагаас үргэлжлүүлэхээр захирамжилжээ

 Үндсэн хуулийн  27 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ.

Үүнд:

1/ “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

2/ “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

3/ “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

4/ “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

5/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

6/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд

7/ Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд

8/ Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

9/ Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл

10/ Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

11/ Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

12/ Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд

13/  Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд

14/ Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд

15/ Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд

16/ Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

17/ Монголбанкны дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох тухай асуудал

18/ “Зарим хууль, тогтоолын төсөл буцах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

19/ “Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

20/ Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт

21/ Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт

22/ Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 07 дугаар дүгнэлт

23/ Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр заажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Б.БУЛГАН : ХАН-УУЛ ДҮҮРЭГТ НИЙГМИЙН БҮХ Л ДАВХАРГЫГ ХАМАРСАН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮД ХЭРЭГЖИЖ БАЙНА

Нийслэлийн дүүргүүдээс тусгайлан төсөв гарган хүүхдэд зориулан олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн дүүрэг бол Хан-Уул. “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрөөс гадна ахмадууд, эмэгтэйчүүд, залууст зориулсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа талаар Хан-Уул дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булгантай ярилцсанаа хүргэж байна.

Энэ жил Хан-Уул дүүрэгт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар яриагаа эхлүүлье.

 

Хан-Уул дүүргийн ИТХ-ын 2014 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөр дүүргийн хэмжээнд  гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. 2016 оны хувьд“Ахмадаа дээдэлье”, “Хамтдаа хөгжье”, “Эмэгтэйчүүдийн хөгжил”, “Хан залуус”, “Архидалтгүй хороо” гэсэн хөтөлбөрүүд батлагдсан. Иргэдийнхээ ая тухтай амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, нийгмийн амьдралд оролцох оролцоог нь дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй эдгээр хөтөлбөрүүд нь дүүргийн иргэдийн санал, хүсэлтэд тулгуурлан хийгддэгээрээ онцлог юм. Уг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулан, ажлын хэсэг болон дүүргийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шийдвэр гарган ажилладаг.

2016 оны эхний хагас жилийн байдлаар дээрх хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар товч танилцуулахгүй юу?

Батлагдсан хөтөлбөрүүдийн хүрээнд иргэдийн хөгжил, хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн олон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Бид “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд хөгжлийн чиглэлээр 13, хүүхэд хамгааллын чиглэлээр 13 төсөл, арга хэмжээг тус тус зохион байгуулсан. Үүнээс дурдвал дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийг бүрэн камержуулсан. Хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх зорилгоор шинээр нээгдсэн цэцэрлэгүүдийг нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл, хүчилтөрөгчийн коктейлын аппарат, тоглоомоор, төрийн өмчийн сургуулиудыг ус цэвэршүүлэгч аппаратаар хангаад байна. Хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад физик, хими, технологи, роботын кабинетуудыг байгуулаад байгаа бөгөөд мөн захын хороо болох 14 дүгээр хорооны 59 дүгээр сургуульд хөгжмийн кабинетыг байгуулаад байна. Хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 3, 4, 8, 9, 12 дугаар хороодын Өрхийн Эрүүл Мэндийн Төвүүдэд түргэн тусламжийн машиныг нийлүүлэхээр болж гүйцэтгэл нь гэрээний шатанд явж байна.

Үүнээс гадна “Ахмадаа дээдэлье” төслийн хүрээнд өртөөчилсөн аяллыг зохион байгуулж нийт 720 ахмадыг хамруулсан. Ахмадын хөгжлийн төвүүд, хороодын Ахмадын зөвлөлийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөс гадна хаш чулуун орыг зургаан хороонд авч өгсөн. Мөн “Чанартай амьдрал-Ахмадын клуб” -ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж  “Ахмадын дуу хоолой” төслийг хэрэгжүүллээ.  Энэ арга хэмжээг ахмадууд талархан хүлээж авсан. Ахмадуудад чиглэсэн олон талт үйл ажиллагаа нь тэдэнд тодорхой нийгмийн хүрээлэлтэй болох, идэвхтэй амьдрахад чухал нөлөөтэй байдаг.

Энэ жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ямар ажлууд хийгдсэн бэ?

Хан-Уул дүүргээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэгдсэн олон арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй 22 иргэний төсөлд дэмжлэг үзүүлснээс гадна дүүргийн Эрүүл мэндийн төвд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эмчилгээний ээлтэй орчин” төслийг хэрэгжүүлж ажиллалаа. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань дүүргийн эмнэлэг дээрээ физик эмчилгээ хийлгэх бүрэн боломжтой болсон.

Мөн бид Нийслэлд ганц байдаг харааны бэрхшээлтэй хүүхдийн “Нарны хаан хүүхдүүд”хувийн тусгай цэцэрлэгт шаардлагатай тусгай хэрэгсэл, тоглоомоор хангасан.  Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд энгийн хүүхдүүд шиг бүх л тоглоомоор тоглох боломжгүй учраас тусгай зориулалтын тоглоомууд хэрэгтэй байдаг. Иймээс бид энэ асуудалд анхаарлаа хандуулж, дээрх цэцэрлэгтэй хамтран ажиллаж байна.

Эмэгтэйчүүд, залууст чиглэсэн төсөл хэрэгжүүлж байна гэж та түрүүн ярьсан. Энэ талаараа дэлгэрүүлбэл.

Бид эмэгтэйчүүддээ чиглэсэн төслийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн хөгжил оролцоо” сургалтыг зохион байгуулсан. Үүнээс гадна эмэгтэйчүүдэд чиглэсэн бас нэг ажил хийж хэрэгжүүлж байгаа нь алслагдсан хороодын нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийх, өвчлөлөөс сэргийлэх талаар мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж эхлээд байна.

Мөн бид “Залуучуудын  зөвлөх хорооны төлөөлөгчдийг чадавхжуулах”  сургалтыг амжилттай зохион байгуулж ажиллалаа.

Төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд хэрхэн хамрагдах вэ?

Иргэд төслийн тухай мэдээллийг оршин суугаа хорооноосоо авдаг. Мөн манай хэлтэс дээр ирээд тодорхой мэдээллийг авч болно. Иргэдэд хандаж хэлэхэд хороотойгоо өдөр тутам холбоотой ажиллах хэрэгтэй байна.

Ойрын хугацаанд хийгдэж буй ажлын талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

Нийгмийн халамжийн бодлогын хүрээнд  халамж нэн шаардлагатай цэцэрлэгт огт хамрагдаж байгаагүй хүүхдүүдийг хороо тус бүрт квот тогтоон амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн халамжийн 28 дугаар цэцэрлэг, Хүүхдийн клиник   4 дүгээр сувилалд  тус тус хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулаад байгаа бөгөөд  2016-2017 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн элсэлтэд хяналт тавин ажиллаж байна.

 

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

Баярлалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Б.БУЛГАН, БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Ч.ЭРДЭНЭЧИМЭГ НАР ДҮҮРГИЙНХЭЭ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭЛСЭЛТИЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦАЖ, ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЧ АЖИЛЛАЛАА

Улс орон даяар элсэлтийн бүртгэлийн ажил эхэлсэн. Тэгвэл энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтсээс хяналт тавьж, үүрэг даалгавар өгөх ажлыг зохион байгуулж байна. Тус ажлын хүрээнд Хан-уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ч.Эрдэнэчимэг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган нар энэ сарын 22-ны өдөр дүүргийн 32, 130 , 52 дугаар сургууль,  35, 53, 69, 67, 218 дугаар цэцэрлэгүүдээр явж,  элсэлтийн  ажлын явцтай танилцлаа.

Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн хичээлийн бүртгэл ажил өглөөний 9 цагт эхэлсэн байна.  Энэ жил 32 дугаар  сургуульд нэгдүгээр ангид  270 хүүхэд  бүртгүүлэх ёстойгоос бүртгэлийн эхний өдөр  75 хүүхэд бүртгүүлсэн байна. Тус сургуулийн хувьд  хичээлийн байрны хүрэлцээ муу учраас энэ жил гурван ээлжээр хичээллэх юм байна.  Хичээлийн байрны урсгал засварын ажил бүрэн хийгдэж дууссан байна. Үүнээс гадна  32 дугаар  сургуулийн сурагчид  ирэх оны зургаан сард  640 хүүхдийн хүчин чадалтай шинээр баригдаж буй сургуульдаа орох ажээ. Тус сургуулийн барилгын ажил одоогоор 30 хувьтай явагдаж байгаа талаар албаны хүмүүс мэдэгдлээ.

Дүүргийн 35-р цэцэрлэгийн хувьд элсэлтээ эхлүүлээд явж байгаа  ч хүүхдүүдээ ирэх 11 дүгээр сард шинээр ашиглалтад орох   240 хүүхдийн ортой 10 бүлэгтэй цэцэрлэгийн байрандаа хүлээн авах аж.  Зайсанд ганцхан цэцэрлэг баригдаж байгаа учраас  550-600 хүүхдүүдийг  цэцэрлэгт хамруулахаар зорьж ажиллаж байна.

218 дугаар цэцэрлэгийн хувьд бүх ангийн бүртгэлийн ажил эхэлсэн. Тэгсэн хэдий ч эцэг, эхчүүдэд хүргэх мэдээллийг бүрэн гаргаагүй, өмнө нь суралцаж байсан хүүхдүүдийн нэрс тавигдаагүй, тодорхой мэдээллийг өгөх хүн томилогдоогүй байсан учраас эцэг, эхчүүд 3 наснаас дээш насны хүүхдүүдийг шинээр бүртгүүлэх гэж удаан оочерлолоо хэмээн бухимдалтай байсан. Энэ тал дээр анхаарч алдаа, дутагдлыг засах үүргийг Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Боловсролын хэлтсийн дарга Ч.Эрдэнэчимэг нар цэцэрлэгийн эрхлэгч, алба хаагч нарт өгч ажиллалаа. 1bd6169c-75ea-4953-bb5b-752a7e7e65a2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VII форум болж байна

Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VII форум Хэнтий аймгийн Чингис хотод өнөө өглөө эхэллээ. Тус форумд хоёр орны 90 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд яг одоогоор форумын онцлох илтгэлүүд тавигдаж байна. Энэхүү илтгэлүүдээс онцлон манай сайтын албан ёсны фэйж хуудсанд шууд дамжуулан хүргэхээс гадна цаг тухай бүрт шуурхай мэдээллийг оруулах юм.

Өнөөдрийн форумыг нээж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны ажилтан уншиж танилцууллаа. Түүний дараа УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар мэндчилгээ дэвшүүлж, форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Энэхүү VII форумаар Монгол, Хятадын харилцаа, хоёр улсын хэвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны асуудлыг хөндөх бөгөөд энэхүү асуудлуудад чиглэсэн 10 гаруй илтгэл тавигдаж аж.

Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дарга хатагтай Цүй Юй Ин, ХКН-ын ӨМӨЗО-ны Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн дарга хатагтай Улаан нар форумд оролцохоор ирсэн зочид төлөөлөгчдөд хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Энэхүү VII форумаар Монгол, Хятадын харилцаа, хоёр улсын хэвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны асуудлыг хөндөх бөгөөд энэхүү асуудлуудад чиглэсэн 10 гаруй илтгэл тавигдаж аж.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ГУРАВДУГААР ХОРОО ХАМРАХ НУТАГ ДЭВСГЭРИЙН ХОГИЙН УРГАМЛЫГ ЦЭВЭРЛЭН ТЭЭВЭРЛЭХ АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Сүүлийн жилүүдэд хот суурин газраар шарилж, лууль бусад хогийн ургамал ихээр ургах болсон. Энэ нь ургамлын гаралтай харшил өвчнийг сэдрээх үндэс хэмээн эмч, мэргэжилтнүүд үзэж байна. Иймээс Хан-Уул дүүрэг хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам талбай болон аж ахуй, нэгж байгууллагууд айл өрхийн эзэмшлийн талбай дахь ногоон байгууламжид ургаж байгаа навчит төрлийн болон харшил үзүүлэхэд нөлөө үзүүлдэг зэрлэг ургамал устгах ажлыг өнгөрсөн сарын 20-ны өдрөөс эхлүүлжээ. Энэ ажлын хүрээнд  дүүргийн 3-р хороо  энэ сарын  15,16-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтраад гурав дахь удаагийн хогийн ургамал зулгаах ажлыг эхлүүлээд байна.  Тус ажилд дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй “Эко ногоон бүлэг”-ийн 30 иргэнийг хамруулжээ.

Өнгөрсөн хугацаанд гуравдугаар хорооны 24 СӨХ, 30 аж ахуй нэгж байгууллагуудад долоон сарын 25-31-ний өдрүүдэд нутаг дэвсгэрийн 39,277 мкв талбайн 29,75 тонн зэрлэг ургамлыг ачиж тээвэрлэсэн байна.

Дээрх ажилд идэвхтэй оролцсон Лоро Пьяна, Тайхар СӨХ, Тэлмүүн хотхон СӨХ, Дэвжих СӨХ, Баавгайт МӨХ, Уянга СӨХ, Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, Грин Оптик ХХК, Хийморь хотхон СӨХ зэрэг албан байгууллага, СӨХ-үүдэд 3-р хорооны Засаг дарга Ч.Пүрэвсүрэн талархал илэрхийллээ.041731fe-2af1-4b2b-a692-0844c25637b8 b51e0871-1704-4f6a-a970-029437f89b15 p1aqammlhrfla1spcib21a4u1krl3

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

2018 он хүртэл жирэмслэхийг хориглов

Эль Сальвадор улсад зика вирус бүртгэгдсэнтэй холбогдуулан тус улсын удирдлагууд эмэгтэйчүүдийг 2018 он хүртэл жирэмсэн болохгүй байхыг уриалсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.Шумуулаас хүнд халддаг уг вирусын халдвар авсан байх магадлалтай 3-4 сая иргэн Латин Америкийн орнуудад амьдарч буйг ДЭМБ-аас сануулжээ. Уг вирусын халдвартай эхээс жижигхэн толгойтой, сэтгэцийн өвчтэй хүүхэд мэндэлсээр байна.  Жижигхэн толгойтой 20 гаруй хүүхэд тус улсад мэндэлсэн гэв. Тус улсын Эрүүл мэндийн яам эмэгтэйчүүдийг үзлэгт хамруулж, жирэмсэлтээс хамгаалах эм, тариа зэргийг тарааж эхэлжээ.

Бразилийн удирдлагууд эмэгтэйчүүдийг ирэх он хүртэл жирэмслэхгүй байхыг уриалсан бол Венеусэлийн Ерөнхийлөгч Николас Мадура эмэгтэйчүүдийг жирэмслэхийг хатуу хориглосон юм.

АНУ болон Канадын эмч нар зик вирусын эсрэг вакциныг гарган авахаар ажиллаж буй юм. Эмч нар ирэх есдүгээр сард туршилтаар гарган авсан вакциныг клиникийн туршилтад оруулж, амжилттай болбол оны сүүлээр халдвартай хүмүүст туршихаар болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дөрвөн настай охин эцэг эхдээ “тэнэг” гэж дуудуулсаар сүүлдээ өөрийнхөө жинхэнэ нэр гэдэгт итгэжээ

Америкд хүүхдийн эрхийг аймшигтайгаар зөрчиж байсан нэгэн хэргийн тухай Washington Post мэдээлжээ. Энэ явдал Арканкас мужийн Хот Спринг хотод гарсан байна. 30 настай Жэннифер Денин болон түүний хамтран амьдрагч 47 настай Клерэнс Рид нарыг биеэ хамгаалах чадваргүй хүнийг хүнд гэмтсээн тамлан зовоосон гэх үндэслэлээр баривчилжээ.

Жэннифер нь дөрвөн хүүхэдтэй байхдаа хар арьст эртэй хамтран амьдарч ахин нэг хүүхэд төрүүлжээ. Харин хамтран амьдрагч нь дөрвөн хүүхдийнх нь бага болох дөрөвхөн настай охиныг доромжлох зодох боомилох, хүлэх, гудсанд ороох шкафанд түгжих зэргээр удтал тамлан зовоосон байна. Цагдаа нар ирэхэд охины бие олон тооны шарх сорви хөх няцаар дүүрсэн байжээ. Гайхалтай нэрийг нь асуухад тэрээр “Тэнэгээ” гэж хариулжээ. Ээжийнх нь хамтран амьдрагч энэ жилүүдэд охиныг ингэж дуудан зоддог байсан гэнэ. Эх нь шинэ нөхрийнхөө талд ордог байсан нь тогтоогдсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Бодлогын хүүгийн талаар ХЭН, ЮУ хэлэв?

Монголбанкны Захирлуудын зөвлөл хуралдаж бодлогын хүүг 10.5 хувиас 4.5 хувиар нэмэгдүүлж 15 ХУВЬ  болгох шийдвэрийг өчигдөр гаргалаа.  Ингэснээр Монголбанк түүхэн дэх хамгийн өндөр хувиар бодлогийн хүүгээ өсгөв.  Хэдий  бодлогын хүүг өсгөсөн нь нэг талд  дампуурч буй банкуудыг аврах  үйлдэл мэт боловч нөгөө талд иргэд, ААН-үүдэд тийм ч сайн зүйл биш юм. Учир нь бодлогын хүүгийн түвшин хэр байхаас хамаарч арилжааны банкуудын зээлийн хүү тогтдог гэсэн үг юм.

Ингээд зарим эдийн засагчдын  байр суурийг онцлон хүргэе.

Д.Ангар: Бүх зээлийн хүүг дээш нь 4.5%-р татна. ЗГ-ын бонд ч нөлөөлнө

Бодлогын хүүг 4.5%-р өсгөж 15%-д хүргэх нь банкны секторт ашигтай. Харин бусад аж ахуйн нэгж, иргэдэд маш халтай. Бүх зээлийн хүүг дээш нь 4.5%-р татна. ЗГ-ын бонд ч нөлөөлнө. Бизнесийн зээл 25% байсан бол одоо 30%-д хүрнэ гэсэн үг. Хөрөнгийн биржид бонд гаргахаар төлөвлөж байсан 2-3 төсөл яригдаж байсан. Бүгд нам зогслоо доо хөөрхий!!!

Монголбанк өөрийн хариуцдаг банкны сектороо ямарч үнээр хамаагүй хамгаалж байна. Аварч байна. Буруутгах аргагүй. Харин манай Санхүүгийн Зохицуулах Хороо ядаж нэг мэдэгдэл гаргадаггүй юм байх даа!! Дампуурч дууслаа шүү дээ, банкнаас бусад санхүүгийн зах зээл!!!

Д.Лхагвасүрэн: БОДЛОГЫН ХҮҮ ХЭМЭЭX БОЛДОГГҮЙ “БОР ӨВГӨН”

Бодлогын хүү өсөхөөр төгрөг сайжирч, доллар буурна гэсэн үндсэн тайлбартайгаар Монголбанк хүүгээ өсгөжээ. Хүү өсвөл өөрийн мөнгөний ханш сайжирна гэдэг бол энгийн, боломжийн ойлголт. Гэхдээ зөвхөн ассет (or arbitrage) талын ойлголт. Бусад олон хүчин зүйл бий. Жишээ хэлье.

Яг ийм том, бас гэнэтийн нэмэлтийг Оросын төв банк 2014 оны сүүлээр хийсэн юм. Тэд нэгхэн шөнийн дотор бодлогын хүүгээ 10.5 хувиас 17.0 хувь хүртэл ОГЦОМ ихээр нэмсэн. Гэсэн ч рублийн ханш улам унасныг та бид мэднэ (доорх эшлэлийг бас харна уу).

Энэ нь бусад хүчин зүйлс чухал гэдгийг нотолно.

Ер нь хүүг хурдан унагаж, удаан өсгөдөг арга илүү ойлгомжтой шийдэл. Саяхны жишээ гэхэд, АНУ бодлогын хүүгээ 0.25 хувиас 0.5 хувь хүртэл нэмэхээ бараг 5 жил олон талаас нь ярьж байж шийдсэн. Харин тэд хүүгээ 5.5 хувиас 0.25 хувь болтол огцом буулгахдаа огт эргэлзээгүй. Европт ч гэсэн ийм практиктай.

Эх сурвалж: Breakingnews.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Шаргаморьтын замд осол гаргасан суудлын тэрэг хоёр хуваагджээ

Өнөө өглөөний 08:00 цагийн орчимд Шаргаморьт чиглэлийн зуслангийн замд зам тээврийн ноцтой осол гарч, жижиг оврын суудлын тэрэг дундуураа хоёр хуваагдсан байна.

Ослын улмаас нэг хүн газар дээрээ амь насаа алдаж, өөр нэг хүн эмнэлэгт хүргэгдээд амьсгал хураасан гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

Осол гарсан даруйд хэргийн газарт Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид ажилласан бөгөөд хэргийн газрын анхны үзлэгээр осол гаргасан автомашин нь хурд хэтрүүлсэн болохыг тогтоожээ.

осол1

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Монголын археологийн үнэт өв” зургаан боть ном нийтийн хүртээл боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй Олон улсын монголч эрдэмтний XI их хурлын хүрээнд “Монголын археологийн үнэт өв” зургаан боть номын нээлтийн ажиллагаа өнөөдөр МУИС-ийн Эрдмийн дугуй танхимд боллоо.

Номын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцож хэлсэн үгэндээ “Монгол Улс зөвхөн байгалийн баялгаар арвин биш түүх соёлын олдвор, үнэт өвөөр баян гэдгийг энэ гайхамшигтай ном батлан харуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс чанар, агуулга хувьд дэлхийн стандартад нийцсэн энэхүү зургаан боть номыг хэвлүүлсэнд сэтгэл хангалуун байна” хэмээв.

ШУА-ийн үе үеийн эрдэмтэн, археологичдын сүүлийн 50 гаруй жилийн хөдөлмөр, эрдэм шинжилгээний ажил энэхүү зургаан боть номонд шингэж, анх удаа нийтийн хүртээл болж байгаа юм. Монгол орны газрын хэвлий дэх соёлын өвийг нээн, иргэдэд энэхүү номоор дамжуулан танилцуулж байгаа нь энэ ажээ. Энэхүү бүтээлээрээ дамжуулан Монголын, цаашлаад дэлхийн түүх соёлын өвд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн мэргэдэд гүнээ талархаж буйгаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 31 дэх дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 31 дугаар хэвлэгдэн гарлаа. Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт Шүүхийн ёс зүйн хорооны гишүүний албан тушаалаас чөлөөлөх тухай, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнийг томилох тухай, Шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарим хүмүүсийг шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ.

Мөн Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлал батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Уг тогтоолоор сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг тооцох бүрэлдэхүүн, сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээ, төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээг баталжээ. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээ, төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээ, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативаар санхүүжүүлэх аргачлалыг тус тус баталсан байна. Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлалыг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтэллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол улсыг 3400 жил тэжээх их нөөц батлагдлаа

1700 жилЖилдээ 28 мянга орчим тонн байгалийн хий ашигладаг Монгол Улсыг яг энэ чигээр нь 1700 жил хангаж чадах асар том нөөц орд Тавантолгойгоос олдсоныг Монголын бус гаднын хэвлэлд мэдээлж байсан бөгөөд үүнд цөөнгүй монголчууд эргэлзэж байв. Тэгвэл энэ эргэлзээг тайлах дахин нэг шинэ мэдээ гаднын хэвлэлд тавигдсан нь дээрх ордыг түшиглэсэн туршилтын үйлдвэр байгуулсан тухай юм.

Дотоодод жилдээ 28 мянга орчим тонн байгалийн хий ашигладаг Монгол Улсын дээрх нөөц 51 тэрбум куб метр буюу 40 сая тонн бөгөөд энэ нь Монгол Улсыг 1700 жил хангалттай хангаж чадна гэдгийг албаныхан урьдчилсан байдлаар тогтоосон юм. Тавантолгойд байгалийн хийн хайгуул хийж уг ордыг илрүүлсэн Өмнөд Солонгосын байгалийн хийн компани олборлолт явуулах хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн бөгөөд энэ дагуу “Korea Gas” компанид үйл ажиллагаа явуулах эрх олгожээ.

Гэхдээ Тавантолгойгоос олдсон асар том нөөц бүхий уг ордод Өмнөд Солонгосын компани дангаар үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд Монголын талаас “Эрдэнэс Таван Толгой”, “Элгэн” компаниуд хамтарна.

Энэ гурван компанийн хамтарсан туршилтын үйлдвэр хэдхэн хоногийн өмнө нээлтээ Тавантолгой буюу Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хийжээ. Байгалийн хий буюу метан гаргаж авах энэхүү үйлдвэр дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзаж буй өнөө үед Монгол Улсын дулааны, эрчим хүчний шинэ эх үүсвэр бөгөөд стратегийн асар чухал ач холбогдолтой орд газар билээ.

Тэгвэл нээлтийн үйл ажиллагаан дээр төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой” компани урьдчилан тогтоосон нөөц хоёр дахин их байх боломжтой гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг 1700 жил “тэжээх” баялаг хоёр дахин нэмэгдэж 3400 жил болов.

Ямартай ч, Өмнөд Солонгосын “Korea Gas” компани энэ ордод 8.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Монгол Улс тун удахгүй метанаас эрчим хүч гаргаж авдаг үйлдвэр барихаар төлөвлөсөн тухай гаднын хэвлэлд дурджээ. Эцэст нь, Монголын өөр нэг газраас метаны орд илэрсэн гэж бичжээ. Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас олдсон энэ ордыг “МАК” /Монголын Алт Корпораци/ компани эзэмшиж байгаа гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа