Author Archives: admin

Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

Өнөөдөр буюу наймдугаар сарын 19-ны баасан гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.

СҮХБААТАР ДҮҮРЭГ

10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

11.00-18.00 цагт: 20-р хороо Монголиадевелопмент ресорсес, Дашваанжил, МТ ойл, Шунхлай, МТ, Ойн бирж ШТС-ууд болон тэдгээрийн ойр орчмоор,

ЧИНГЭЛТЭЙ, БАЯНГОЛ ДҮҮРЭГ

10.00-17.00 цагт: Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, Баянгол дүүргийн 11, 23 дугаар хороо Хувьсгалчид, Баруун, Дунд, Зүүн тасган, Дэнж, Зүүн ард Аюуш, Зүүннаран, Сан, Усан сан, Усны гудамжууд, Арвижих, Майдар, Алхана трейд, Цэгээн хайрхан ХХК-ууд, Улаанбаатар сан, 11, 23-р хорооны цогцолбор барилгууд, Шугамаар ус хангах алба, Телезийн цагдаагийн хэсэг, Эрдэнэт хүмүүн, Гурван санчир өрхийн эмнэлгүүд болон тэдгээрийн ойр орчмоор,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

10.30-18.00 цагт: 4-р хороо Арцатын 18-ын задгай, Чинбулаг, Эс Би Констракшн ХХК-ууд, Морин спортын төв, иргэн Одгэрэл, Ойн бирж ШТС болон ойр орчмоор,

НАЛАЙХ ДҮҮРЭГ

10.00-18.00 цагт: 1-р хороо Баянзүрхийн гудамж, Энгэр шанд, Их ам, Туулын гүүр орчмоор

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Цахим үйлчилгээ: my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ОУОХ-ны гишүүн тасалбар дамлан заржээ

Олон Улсын Олимпийн Хорооны гишүүн Пэтрик Хиккиг тасалбар дамлан худалдсан гэх хэргээр Бразилын цагдаа нар баривчилсан юм. Пэтрик Хикки энэ хэрэгтэй холбоотойгоор албан тушаалаасаа түр огцорсон байна.

Пэтрик Хикки нь ОУОХ-ны Риогийн Олимпын наадамд бэлтгэх, хяналт тавих комиссын гишүүн юм. 71 настай Ирландын иргэн ПэтрикХиккиг Бразил дахь далайн эргийн зочид буудалд нь саатуулжээ. Түүнийг Олимпийн тасалбаруудыг анхны үнээс нь өндөр үнээр дамлан зарсан гэж цагдаагийн эх сурвалж хэллээ. ОУОХ шүүхээс гарах шийдвэр, Хикки үнэхээр тасалбар дамлан зарсан эсэх талаар мэдээ хүлээж байна. ОУОХ-ны төлөөлөгч Марк Адамс хэлэхдээ, “Бид цагдаа шүүхээс гарах дүгнэлтийг хүлээж байна” гэлээ. Өнгөрсөн 7 хоногт ОУ-ын спортын “Ти Эйч Жи Спортс” компанийн захирлыг 2,5 сая еврогийн тасалбар дамлан зарсан хэрэгт сэжиглэж хорьж саатуулсан юм. Гэсэн ч тус компани энэ хэргийг эрс няцаасан.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлд байгаа төл малыг бруцеллёз өвчний вакцинд хамруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах  тухай” А/607 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа төл малыг /тугал, хурга, ишиг/ 2016 оны 08 дугаар сарын  22-ны өдрөөс 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд бруцеллёз  өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад бүрэн хамруулна. Вакцинжуулалтад хамрагдах малын тоо, шаардагдах вакцины хэмжээг батлав.

Дүүрэг, хорооны төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах ажлыг тогтоосон хугацаанд шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэх, вакцинжуулалтын ажилд мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн төр  захиргааны байгууллагуудыг татан оролцуулан, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгсэл,  шатахуун болон бусад шаардагдах зардлуудыг гарган ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг тогтоосон хугацаанд зохион байгуулж,  шаардагдах вакцин, эм урвалж, бусад материалаар ханган мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажлын явцад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мал эмнэлгийн газарт, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус даалгав.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2016 ОНД БРУЦЕЛЛЁЗЫН ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРАГДАХ
ТӨЛ МАЛЫН ТОО, ВАКЦИН, ШИНГЭЛЭГЧ ОЛГОХ ХУВААРЬ
д/д Дүүргийн нэр № Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн нэрс Вакцинжуулалтанд хамрагдах                  төлийн тоо Бүгд Олгох вакцин
Тугал Хурга Ишиг ШТАМ-19 РЭВ-1 Шингэлэгч
1 Багануур 1 Алтан бэлчир ХХК 420 8960 6440 15820 420 15400 16.240
2 Дүүрэн чандмань ХХК 560 9240 6160 15960 560 15400 16.520
3 Цагаан тун-эрдэнэ ХХК 560 8960 6160 15680 560 15120 16.240
4 Тэгш таван эрдэнэ ХХК 280 2240 1680 4200 280 3920.04 4.480
5 Молор чандмань ХХК 420 4760 3080 8260 420 7840 8.880
Дүүргийн дүн 2240 34160 23520 59920 2240 57680 62.360
2 Багахангай 6 ЦЕФтрейд ХХК 280 2240 1960 4480 280 4200 4.760
Дүүргийн дүн 280 2240 1960 4480 280 4200 4.760
3 Налайх 7 Ариун хүнс ХХК 1260 1960 2520 5740 1260 4480 7.000
8 Сор сүрэг ХХК 560 2840 2240 5640 560 5080 6.200
9 Бөх Мо ХХК 560 2240 1680 4480 560 3920 5.040
Дүүргийн дүн 2380 7040 6440 15860 2380 13480 18.240
4 Сүхбаатар 10 Овоотгол ХХК 280 140 140 560 280 280 0.840
Дүүргийн дүн 280 140 140 560 280 280 0.840
5 Чингэлтэй 11 Содхан ХХК 140 140 140 420 140 280 0.560
Дүүргийн дүн 140 140 140 420 140 280 0.560
6 Хан-уул 12 Гүнтэрэм ХХК 840 840 1120 2800 840 1960 3.640
13 ТҮДА  ХХК 980 1960 1400 4340 980 3360 5.320
14 Ганган буга ХХК 840 1400 1400 3640 840 2800 4.480
Дүүргийн дүн 2660 4200 3920 10780 2660 8120 13.440
7 Сонгино хайрхан 15 Буян хөхий ХХК 2240 2800 2800 7840 2240 5600 10.080
16 Бамбуу ХХК 2800 3847 3080 9727 2800 6927 12.780
17 РЭЗ ХХК 1054 1400 1400 3854 1054 2800 4.910
Дүүргийн дүн 6094 8047 7280 21421 6094 15327 27.770
8 Баянзүрх 18 Жижигзээрд ХХК 1540 1680 1960 5180 1540 3640 6.270
19  МЭГ ХХК 1540 3920 2800 8260 1540 6720 9.800
20 Баяндэмбэрэл ХХК 840 840 1400 3080 840 2240 3.920
Дүүргийн дүн 3920 6440 6160 16520 3920 12600 19.990
НИЙТ ДҮН 17994 62407 49560 129961 17994 111967 147.960

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дэлхийд хамгийн их уналттай валютаар төгрөг нэрлэгдлээ

Монголын засгийн газар хямралд орсон эдийн засгаа тогтворжуулах арга зам хайж байх зуурт Монгол төгрөгийн ханш дэлхийн валютын хамгийн үнэгүйдсэн валютаар нэрлэгдлээ.

Улаанбаатарт нэг доллартай харьцах төгрөгийн ханш 2243.50-д хүртлээ суларсан нь 1993 оноос хойш Блүмбергийн мэдээллийн санд бүртгэгдсэн хамгийн хурдацтай ханшийн уналт Блүмбергийн албан ёсны сайт мэдээлжээ.

Төгрөгийн ханш энэ сард 7.8 хувиар унасан нь Блүмбергийн мэдээллийн сангийн 154 валютаас хамгийн доод цэгтээ хүртэл унасан валют болжээ. 2016 он гарснаас хойш төгрөгийн ханш 11-ээс дээш хувиар унасан байна. Өргөн хэрэглээний барааны уналт, Хятадын эдийн засгийн бууралт зэргээс үүдэж Монголын эдийн засаг хүндэрсэн. Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат мягмар гарагт мэдэгдэл хийж, төрийн албан хаагчдын цалинг хасах, өрийг бууруулж, гадаадын хөрөнгө оруулалтын татах талаар олон ажил хийж эдийн засгаа сэргээх төлөвлөгөөг танилцуулсан. Тэрээр өнгөрсөн зургадугаар сард ерөнхий сайдаар томилогдсон. “Бид эдийн засгийн гүн хямралын байдалд байна. Бид Засгийн газрын яам, хэлтэсүүд, цэргийн албан хаагч, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хүчин, нийгэм, эрүүл мэндийн салбарынхан, соёл, спортынхондоо цалин, үйл ажиллагааны зардлаа өгч чадахгүй болж ч мэднэ ” гэж Сангийн сайд Б. Чойжилсүрэн өнгөрсөн 7 хоногт хэлсэн. Монгол Улс зургадугаар сарын сүүлээр 1.3 тэрбум доллартай тэнцэхүйц гадаад валютын нөөцтэй байсан гэж Төв банкны мэдээллийн санд бичигдсэн байна. Гэвч сонгуулиан дараа энэ мөнгө 23.1 хувиар буурчээ. ОУВС-гийн төлөөлөгч нар мягмар гарагт Монголд ирсэн бөгөөд тэд эдийн засгийн сорилтыг хэрхэн давах талаар засгийн газартай ярилцах юм байна.

Эх сурвалж: http://www.bloomberg.com/professional/blog/worlds-worst-currency-record-slide/

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сүхбаатар дүүрэг 23500 м2 талбайн шарилжийг устгаад байна

Нийслэлийн иргэдийг шарилжнаас үүдэлтэй харшлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар” аяныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг хамруулан өөрийн эзэмшил газар болон нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд ургасан шарилж болон хөл газрын зэрлэг ургамлыг устгах албан даалгавар гарган ажиллаж байна. Албан даалгаврын дагуу энэ сарын 15-ны байдлаар 190 гаруй аж ахуй нэгж байгууллага нийтдээ 23500 м2 талбайн шарилж болон хөл газрын ургамлыг хадаж, цэвэрлээд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ЕРӨНХИЙ САЙД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫНХНЫ ҮГИЙГ ЖИЛ БҮР СОНСОНО

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат,  Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, БСШУС-ын сайд Ж.Батсуурь нар өчигдөр боловсрол, соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарын төлөөлөлтэй уулзлаа. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж байгаатай холбогдуулан салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг тусгаж байгаа юм.

Уулзалтад оролцогсод өөрсдийн хариуцсан салбар, байгууллагынхаа өнөөгийн байдлыг танилцуулж, цаашид яаж хөгжүүлэх санал санаачилгаа Засгийн газрын тэргүүнд дуулгасан юм.

Шинжлэх ухааны салбарын тухайд:

Энэ салбарыг төлөөлж ирсэн эрдэмтэд МАН-ын мөрийн хөтөлбөрт шинжлэх ухааны салбарт зарцуулах төсвийг тав дахин нэмэгдүүлэхээр тусгасан нь бидний урам зоригийг сэргээсэн гэлээ. Учир нь энэ салбарт ажиллаж байгаа судлаачдын тоо Ази тивийн дунджаас гурав дахин бага бол энэ салбарт төрөөс зарцуулж байгаа төсөв хөрөнгө 10 дахин бага байдаг. Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед байдлыг эрдэмтэд ойлгож байна. Салбарын нөөц бололцоог ашиглаад санхүүжилтийн өөр эх үүсвэр бүрдүүлэх, гадаадаас санхүүжилт татах зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй гэлээ. Хамгийн гол нь боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын салбарыг Монгол Улсын тэргүүлэх салбар болгох хандлагыг бий болгох хэрэгтэйг онцоллоо. Шинжлэх ухааныг хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн хууль батлагдсан. Гэсэн ч хуулийг хэрэгжүүлэх төсөв хөрөнгө, боловсон хүчний асуудал хүнд байна. Мөн шинжлэх ухааныг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэржилтийн салбартай холбох үүрэг бүхий “Гарааны компани” байгуулах шийдвэр гарсан. Энэ чиглэлийн компаниудад гарааны санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийг шуурхай шийдэх шаардлагатай байна гэлээ.

Боловсролын салбарын тухайд:

Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого батлагдсан. Энэ Засгийн газрын үед бодлогын ерөнхий чиглэл цаашид үргэлжлэнэ гэдэгт итгэж байна. Төрийн өмчит их дээд сургуулиудын тухайд оюутны сургалтын төлбөрөөр санхүүждэг. Сургалтын төлбөрийн хэмжээгээр дээд сургуулиудыг санхүүжилтээр хязгаарлах нь олон улсын хэмжээний их сургууль болж хөгжих боломжийг хааж байна. Иймд оюутан бүрт ногдох хувьсах зардлыг төрөөс шийдэж өгөх хэрэгтэйг онцолсон. Мөн Монголын их дээд сургуулиуд цаашид судалгааны их сургууль болох зорилт тавьдаг ч мастер, докторын оюутнуудын сургалт судалгааны ажилдаа төвлөрч, үр дүнтэй, амжилт гаргаж ажиллах нөхцөл боломж дутмаг байдаг. Ядаж л тэдний нийгмийн асуудлыг шийдэх, судалгаа явуулах боломжоор хангах боловсон хүчний орон тоог нэмэгдүүлэх зэрэг саналыг илэрхийллээ. Хувийн хэвшлийн сургуулиудын тухайд бодлогын гадна үлддэг сул тал байгааг Засгийн газрын тэргүүнд дуулгалаа.

Соёл, урлагийн салбарын тухайд:

Соёлын тухай хуулиар боломжийн эрх зүйн орчин бүрдсэн ч тухайн салбарт ажиллагсадын нийгмийн хангамжтай холбоотой заалт хэрэгжихгүй байгааг дуулгалаа. Энэ салбарын боловсон хүчний асуудалд сүүлийн жилүүдэд намын томилгоо ихээр орж байгааг шүүмжиллээ. Төр дэргэдээ мэргэжил арга зүйн удирдлага ажиллуулж, тэднээрээ дамжуулан тухайн салбарын удирдлагыг боловсруулах, хянах, хариуцлага тооцох механизмтэй болох боломжийг санал болголоо. Соёл урлагийн салбарын тухайд тулгамдаж байгаа гол асуудал бол барилга, байгууламжийн өмчлөл, засвар, ашиглалтын асуудал. Эдийн засаг хүнд байгаа ч жил жилийн төсөвт боломжийн хирээр мөнгө суулгаж, ялангуяа хөдөө орон нутгийн соёлын байгууллагын барилга байгууламжид урсгал засвар хийхийг хүслээ. Хүүхэд залуучуудыг үндсэрхэг үзлээр хүмүүжүүлэх, эх оронч төлөвшил суулгахад соёлын салбарын үүрэг роль их. Гэтэл төрд энэ чиглэлийн тусгай хөтөлбөр байхгүй. Ядаж 2-3 жилд нэг удаа хөрөнгө гаргаж, томоохон хэмжээний уран сайхны кино хийх хэрэгтэй байгааг Киноны салбарынхан хэллээ.

Нийтийн биеийн тамир, спортын салбарын тухайд:

  Спорт, нийтийн биеийн тамирыг тусдаа дээвэрт багтаасны үр дүнд нийтийн биеийн тамирын салбар спортдоо дарагдаж хөгжиж чадахгүй байгааг тус салбарын удирдлага хэлж байна. Энэ Засгийн газрын хувьд дээрх хоёр салбарыг нэг дээвэр дор нэгтгэж, бүтцийн өөрчлөлт хийсэн. Нийтийн биеийн тамир, спортын сан байгуулах гэж байгаад талархалтай хандаж байгаагаа энэ салбарынхан дуулгалаа. Энэ салбарыг хөгжүүлэх 5 үндсэн хүчин зүйл байгаа. Үүнд:

  • Салбарын эрх зүйн орчин
  • Материаллаг бааз
  • Бүтэц зохион байгуулалтын оновчтой хэлбэр
  • Боловсон хүчний чадавхи
  • Спортын шинжлэх ухаан хөгжүүлэх

Хэрэгжиж чадаж байгаа хүчин зүйлээс гадна чадахгүй байгаа хүчин зүйлсийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгахыг спортын салбарынхан хүсэв.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат саналаа хэллээ.

Салбараа хөгжүүлэх чиглэлээр үнэтэй санал хэлсэн та бүхэнд талархаж байна. Үүн дээр тулгуурлан дараах чиглэлээр ажлаа төлөвлөхөөр шийдэж байна.

  • Эдийн засаг хүндрэлтэй энэ үед төр, засгаас мөнгө нэхэх биш, хямд зардлаар асуудлыг зохицуулах боломж байна. Тухайлбал, ХНХЯ, ГХЯ барилга дотроо зохицуулалт хийж, ажилтнуудынхаа хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдсэн байна. Ийм жишгийг хэвшүүлэх,
  • 2017 оноос эхлэн ашиглалтад орох орон сууцны хороолол болон байруудад хүүхдүүдийн цэцэрлэгийн асуудлыг давхар шийдэх стандарт мөрдөх,
  • Засгийн газрын хэрэгжүүлэх чухал асуудлын нэг нь үйлдвэржилтийн бодлого. Шинжлэх ухааны байгууллагууд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах,
  • Засгийн газар cпорт,  соёл урлагийг хөгжүүлэх, гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад сурч байгаа оюутнуудын эгнээнд энэ салбарын боловсон хүчний тоог нэмэгдүүлэх зэрэгт анхаарч ажиллана гэлээ

Боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, нийтийн биеийн тамир, спорт салбарын төлөөлөлтэй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат жил тутамд уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож байхаар боллоо. Энэ салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэхэд энэ уулзалт үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Улаанбаатарт Бороо орно,салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 19-21 градус дулаан

2016 оны 08 дугаар сарын 19-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын зарим газар болонбаруун,говийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, говийн нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 27-32 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байн

2016 оны 08 дугаар сарын 19-нөөс 08 дугаар сарын 23-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:

19-нд баруун аймгуудын зарим газраар, төв болон зүүнийн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар, говийн аймгуудын зүүн хэсгээр, 21-нд баруун аймгуудын хойд хэсгээр, 22-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 19-нд нутгийн өмнөд хэсгээр, 22-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“АЛТАЙН ХАРГИА” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ ХОЛБОГДОХ АРГА ХЭМЖЭЭГ АВЛАА

Иргэдээс ирсэн гомдлын дагуу Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан 02-02/50 тоот удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн хоёр дугаар хороо “Алтайн Харгиа” ХХК-ийн үйл ажиллагаанд Монгол Улсын “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, “Хог хаягдлын тухай”, “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай” хууль болон холбогдох дүрэм, журам, стандартуудын хэрэгжилтийг Байгаль орчны хяналт, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар шалгалаа.IMG_1385 IMG_1388 IMG_1398(1)

Шалгалтаар тус ХХК нь арьс шир боловсруулснаас гарсан хаягдлаа их хэмжээгээр овоолон гудамж болон өөрийн хашаанд ил задгай хаяж, орчныг бохирдуулсан зөрчил илэрсэн нь Монгол Улсын “Хог хаягдлын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн  9.2.8 дахь /хог хаягдлыг зориулалтын саванд хийж, зориулалтын хогийн цэгт хаях;/ заалтыг зөрчиж байгаа тул 576.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, өөрийн үүсгэж, ил задгай хаясан хог хаягдлуудыг зориулалтын цэгт зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлүүлэн хаяж, талбайг цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэх талаар улсын байцаагчийн 02-04-246/117 тоот албан шаардлагаар хугацаатай үүрэг өгсөн боловч албан шаардлагаар өгсөн үүргийг биелүүлээгүй, гүйцэтгэлийг заасан хугацаанд ирүүлээгүй тул “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 16.1.2 дахь заалтын дагуу хариуцлага тооцож 768.000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч ажиллаа.

 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 22-нд эхэлнэ

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд хүүхэд шинээр элсүүлэх ажлыг оновчтой зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих Ажлын хэсгээс цэцэрлэгийн 2016-2017 оны хичээлийн жилийн бүртгэл, элсэлтийг зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. Хуралд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа, нийслэлийн Боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга, ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга Ц.Жаргалантуул, дүүргүүдийн боловсролын хэлтсийн дарга нар оролцов.

2015-2016 оны хичээлийн жилд нийслэлийн Төрийн өмчийн 233, төрийн бус өмчийн 399 цэцэрлэгт 91687 хүүхэд хамрагджээ. Үүнээс 69428 буюу 75.7 хувь нь төрийн өмчийн, 22259 буюу 24.3 хувь нь хувийн өмчийн цэцэрлэгт хамрагдсан байна. Харин 2016-2017 оны хичээлийн жилд нийслэлд 31 цэцэрлэгийн шинэ болон өргөтгөлийн барилга ашиглалтад орж, орны тоо 3990-ээр, төрийн бус өмчийн 44 цэцэрлэгт 2225-аар буюу 6115 хүүхдээр нэмэгдэх юм.Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн судалгаанд үндэслэн элсэлтийн бүртгэлийг 08 сарын 22-ноос 08 сарын 26-ны өдрүүдэд ажлын цагаар зохион байгуулна. Бүртгэхдээ “Элсэлтийн тасалбар” тараах бөгөөд тасалбараараа наймдугаар сарын 26-ны өдөр сугалаа явуулна. Цэцэрлэг бүр өнгөрсөн хичээлийн жилд хүмүүжиж байсан хүүхдийг үргэлжлүүлэн суралцуулах юм. Мөн 2014 онд төрсөн  хоёр настай хүүхдийг шинээр элсүүлнэ гэдгийг нийслэлийн Боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга, ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга Ц.Жаргалантуул хэллээ.

Төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа хэдий ч тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй байгаагаас үүдэн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхэд элсүүлэх элсэлтийн  зөвлөмжийг холбогдох удирдах байгууллага, албан тушаалтан, эцэг эх, асран хамгаалагчдад хүргүүлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа эх орондоо ирлээ

“Рио-2016” олимпийн жүдо бөхийн 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхий дахинд цуурайтуулсан Доржсүрэнгийн Сумъяа өнөө өглөө эх орондоо ирлээ. Д.Сумъяа бол олимпийн наадмаас медаль авсан анхны эмэгтэй жүдоч юм. Олимпийн медальтныг Чингис хаан нисэх онгоцны буудалд газардахад Монголын жүдо бөхийн холбоо, “Хилчин” спорт хороо, Увс аймгийн нутгийн зөвлөлийнхөн болоод гэр бүлийнхэн, найз нөхөд нь угтан авсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээний 57, 74 кг-ын жингүүдийн сугалаа гарчээ

57 кг-ын жинд 20 бөх өрсөлдөж байна, “А” хэсэгт 8, “Б” хэсэгт 12 бөх таарчээ.

  • Үхлийн гэж нэрлэж болох “Б” хэсэгт орсон олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр нэгдүгээр тойрогт сенегалын бөх Адама Диаттатай таарч хоёрдугаар тойрогт Кубын бөх, ДАШТ-ний хүрэл медальт Ювлус Бонне Родригес, Узбекийн бөх Аббос Рахмонов хоёрын аль ялсантай нь тулна. Дараа нь БНАСАУ-ын бөх, олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, азийн спортын наадмын мөнгө, тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, алт, хүрэл медальт Кьонг Ил Янг, Японы бөх Рей Хигучи нарын аль шалгарсантай нь барилдах магадлалтай Энэ хэсэгт Ираны бөх ДАШТ-ний алт, мөнгөн медальт Хасан Сабзали Рахими, оросын бөх, ДАШТ-ний хошой алт, хүрэл медальт, Европийн спортын наадмын аварга Виктор Лебедев, Армяны бөх Ганик Мнацаканян, Энэтхэгийн бөх, армийн дэлхийн болон азийн аварга Сандееп Томар нар байна.
  • “А” хэсэгт Гүржийн бөх, олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ний алт, мөнгө, европийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, хошой алтан медальт, залуучуудын дэлхийн хошой аварга Владимир Хинчегашвили, Казахстаны бөх Нурислам Санаев, АНУ-ын бөх Даниель Пауль Деннис, Болгарын бөх, ДАШТ-ний болон европийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Владимир Дубов, Румыний бөх, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Иван Гуйда, Азербайжаны бөх, залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт Миржалал Хасан-Зада, Туркийн бөх, дэлхийн болон европийн залуучуудын аварга Сулейман Атли нар орсон байна.

74 кг-ын жинд 20 бөх өрсөлдөж байна, “А” хэсэгт 8, “Б” хэсэгт 12 бөх таарчээ.

  • “Б” хэсгийг ахласан Гавьяат тамирчин П.Өнөрбат нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Туркийн бөх, европийн спортын наадмын мөнгө, тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Сонёр Демирташтай таарчээ. Түүнийг ялбал дараагийн тойрогт Ираны бөх Алиреза Мохаммад Гассемитай таарах магадлалтай байна. Энэ хэсэгт Энэтхэгийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт Нарсингх Панчан Ядав, Францийн бөх Зелимхан Хажиев, Кубын бөх, олимпийн мөнгө, ДАШТ-ний хүрэл медальт Ливан Лопез Азкуй, Казахстаны бөх Галымжан Усербаев, Японы бөх, ДАШТ-ний мөнгөн медальт Сосүкэ Taкатани нар байна.
  • “А” хэсэгт  АНУ-ын бөх, олимпийн аварга, ДАШТ-ний хүрэл, 3 алтан медальт, Пан-Америкийн аварга, тивийн спортын наадмын хошой аварга Жордан Эрнест Барроуз, ОХУ-ын бөх, ДАШТ-ний хүрэл медальт, Европийн спортын наадмын аварга, тивийн 3 удаагийн аварга Аниур Гедуев, Азербайжаны бөх, ДАШТ-ний  хошой хүрэл, европийн спортын наадмын хүрэл медальт, тивийн аварга, залуучуудын дэлхийн аварга Жабраил Хасанов, Гүржийн бөх, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Жакоб Макарашвили, Молдавын бөх, оюутны дэлхийн аварга Евгений Недялка, Узбекийн бөх, Азийн спортын наадмын болон тивийн аварга Бекзод Абдурахманов нар орсон байна.

Эх сурвалж: МЧБХ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ц.Нямдорж: “АСЕМ” нэрийдлээр тусгай хамгаалалттай газарт хувийн барилга барьж байж болзошгүй

УИХ гишүүн Ц.Нямдорж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Тусгай хамгаалалттай газар нутагт баригдаж байгаа обьектын талаарх албан бичгийг өнөөдөр  хүргүүлсэн байна.

Уг албан бичигт:

“Их Тэнгэр цогцолборын зүүн талд төрийн тусгай хамгаалалт бүхий газарт “АСЕМ”-ын хуралд зориулсан гэх нэрийдлээр нэгэн барилга баригдаж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. “АСЕМ”-ын хурал зохион байгуулагдаж дууссан боловч одоо болтол уг барилгын ажил үргэлжилж байна.Эндээс үзвэл “АСЕМ”-ын хурал зохион байгуулах бэлтгэл хангах нэрийдлээр тусгай хамгаалалттай газарт хувийн барилга байгууламж барьж, хэрэг дээрээ тэндээс газар залилсан байж болзошгүй байна.

Иймд уг асуудлыг шалган хууль бус, албан тушаалаа урвуулсан болон залилангийн шинжтэй үйлдлийг таслан зогсоож дүнг танилцуулахыг хүсье” гэжээ.

Албан бичиг /Бүрэн эхээрээ/:

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АВТОБУСНЫ ШИНЭ ЧИГЛЭЛҮҮД

Нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд бэлэн болжээ. Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлээс урьдчилан сэргийлэх, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг бууруулах, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилготой шинэ чиглэлүүдийг хүргэж байна.Хотын БАРУУН, ЗҮҮН хэсгийг шууд холбосон хэвтээ тэнхлэг дагуу үйлчлэх зургаан чиглэлд

(Дамжин суултгүй явах)


 

2. Хотын ХОЙД, УРД хэсгийг шууд холбосон босоо тэнхлэг дагуу үйлчлэх дөрвөн чиглэлд 72 их багтаамжийн автобус

(Дамжин суултгүй явах)

 

3. Хотын алслагдсан хэсгийн иргэдэд Богино эргэлтээр, зургаан чиглэлд үйлчлэх 52 их багтаамжийн автобус

  • Баруун хэсгийн хэсгийн иргэдийг 5 шар, Саппоро хүртэл,
  • Зүүн хэсгийн иргэдийг Офицеруудын ордон, Дүнжингарав худалдааны төв хүртэл

4. Тойргоор явах таван чиглэлд 80 их багтаамжийн автобус

 

 

5. Бусад буюу хуучин маршрутаараа үйлчлэх 30 чиглэлд 500 их багтаамжийн автобус

 

 

6. Хот орчмын буюу Шаргаморьт, Городок, Тэрэлж, Налайх, Өлзийт, Туул тосгон, Санзай, Найрамдал зуслан, Био комбинат, Эмээлт, Хонхор, Мал бордох,  Баруун түрүү зэрэг 13 чиглэлд 68 их багтаамжийн автобус, 30 дунд багтаамжийн автобус

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монголбанк:Бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 15 хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа

Монголбанкны Захирлуудын зөвлөл хуралдаж  өнөөдрөөс эхлэн БОДЛОГЫН ХҮҮГ 15 ХУВЬ болгон өсгөж байгаа юм байна. Бодлогын хүү 10.5 хувиас 4.5 хувиар нэмэгдэж, 15 хувь боллоо.

Монголбанкны МЭДЭГДЭЛД:

“Монголбанкны Захирлуудын зөвлөлийн өнөөдрийн хурлаас бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 15 хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа.

Хэдийгээр инфляци бага түвшинд хадгалагдаж байгаа ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш 7 дугаар сарын эцэстэй харьцуулахад 7.9 хувиар суларсан үзүүлэлттэй байна.

Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 602.0 сая ам.доллараар сайжирч, урсгал тэнцлийн алдагдал 2 дахин буурлаа.

Валютын орох болон гарах урсгалын тэнцэлд ийнхүү нааштай хандлага харагдаж байгаа ч цаашид макро эдийн засгийн суурийг бэхжүүлэх, төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлж, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Иймд Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалах, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор төгрөгийн активын өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Үүний зэрэгцээ төсвийн болон мөнгөний бодлогын засах арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлэх замаар төгрөгийн ханшийн тэнцвэрийг хангах бодлого баримтална” гэжээ.

Эх сурвалж:Монголбанк 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа