Author Archives: admin

Риогийн Олимпоор Монголын хоёр сэтгүүлч шагнууллаа

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS)-ноос олимпын их наадмыг 10 ба түүнээс олон жил сурвалжилсан спортын сэтгүүлчдэд тусгай шагнал гардуулдаг уламжлалтай билээ. Риогийн олимпын наадмаар манай хоёр сэтгүүлч ийм хүндлэл хүлээжээ. Монголын спортын төв хэвлэл “Таван цагариг” сониныг үүсгэн байгуулагч, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Жүгдэрийн Отгонцагаан хоёр дахь удаагаа энэ шагналыг хүртжээ. Тэрбээр өвөл зуны олимпын 13 наадмын амьд гэрч болсон хүн. Тэгвэл Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ч.Отгонбаатар өвөл, зуны 10 олимпыг сурвалжилсанд нь баяр хүргэж, олимпын галт бамбараар шагнажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

М.Бөхбат:Тохойгоороо хөлд хүрэх бол хориотой мэх биш

“Рио-2016″ олимпийн наадамд Олон улсын шүүгч М.Бөхбат шүүгчээр ажиллаж байна. Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын гурав дахь өдөр болсон жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяа мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр хагас шигшээд Японы алдарт бөх, “чоно” хочит Каори Мацүмог 25 секундэд цэвэр ялан мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө дэвжээний эзэн орны бөх Рафаэль Силвад ялагдсан.Д.Сумъяа, Силва хоёрын барилдааныг Японы шүүгч шүүн явуулсан юм. Шүүлт буруу байна гэсэн шүүмжлэл гарч байгаа билээ. Тэгвэл олон улсын шүүгч М.Бөхбат хэлэхдээ “Гараараа ханцуйнаас барьсан байхдаа тохойгоороо хөлд хүрэх бол хориотой мэх биш. Тиймээс 57 кг-ын жингийн финалын барилдааны шүүлт дүрмийн дагуу” болсон гэсэн тайлбар өгчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүүхдийнхээ дэрэн дор сармис нуух хэрэгтэй

Яагаад, ямар учраас хүүхдийнхээ дэрэн дор сармис нуух хэрэгтэй гэж хэмээн гайхаж байна уу? Тэгвэл ганцхан хумс сармисанд ямар их гайхамшиг байдаг гээч…

САРМИС 1Таны хүүхэд нялх ч бай, томорсон ч бай энэ аргыг ээжүүд хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүүхэд байтугай том хүн ч энэхүү аргыг хэрэглэж болно. Эрт дээр үеэс олон орны ухаант ээжүүд хүүхдийнхээ дэрэн дор сармисны хумс нуудаг байжээ. Одоо ч зарим оронд энэ арга уламжлагдан ирсэн. Чухамхүү ямар учиртай зан үйл вэ хэмээн гайхаж магадгүй ч энэ нь зан үйл гэхээсээ илүү хүүхдийн эрүүл мэндэд олон талын ач тустай гэнэ. Хүүхдүүд сармис байтугай энгийн ногоонд дургүй, идэж өгдөггүй шүү дээ. Тйимдээ ч сармисанд агуулагддаг эрдэс бодисыг тэжээл болгон авч төдийлөн чаддаггүй.

Сармисны ач тусыг мэдэхгүй хүн үгүй шүү дээ. Үрэвслийн эсрэг антибиотик чанартай энэ ногоо нь хурц үнэртэй бөгөөд энэхүү анхилам хурц үнэрт нь хамаг ач тус нь оршдог аж. Тиймээс хүүхдийн дэр эсвэл гудсан доор, унтаж байхад нь хажууд нь ил тавьсан ч болно. Тайван амгалан нойрсож, бие махбод нь хэвийн бодисын солилцоонд амарч байх үед сармис үйлчилгээгээ үзүүлж эхлэнэ.

Үүнд:

  1. Хамрын ханиад, элдэв ханиад томуунаас сэргийлдэг.
  2. Ханиадтай байгаа бол ханиадыг эмчлэж, халуун бууруулдаг, цэр ховхолж, хөхүүл ханиалгыг дардаг.
  3. Дархлааг сэргээж, сайжруулдаг.
  4. Элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, халдварын вирусыг устгадаг.
  5. Нүдний хараа, чихний сонсголыг сайжруулдаг.
  6. Нүд нуухдах, чихээр хатгах, булхи гарах зэргээс сэргийлж нянг устгадаг.
  7. Толгойн өвдөлт, толгой дүүрэх зэрэг зовиурыг намдаадаг.
  8. Тархины үйл ажиллагааг сэргээж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлнэ.
  9. Үс, хөмсөг, сормуусны ургалтыг түргэсгэдэг.

10.Цусны даралтыг тогтворжуулж, зүрх судасны үйл ажиллагааг хэвийн баридаг.

  1. Цус шингэлж, элгийг хоргүйжүүлнэ.
  2. Иод агуулдаг учир бамбай булчирхай томрохоос сэргийлдэг.

13.Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, арьсны эд эсийг нөхөн төлжүүлдэг.

Эдгээрээс үзэхээр хүүхэд гэлтгүй том хүн, зүрх судас, цусны даралттай хүмүүст ч тун хэрэгтэй байгаа биз. Эрүүл мэндэд ийм олон төрлийн ач тустайг болохрор л сармисны нэг ширхэг цэвэрлэсэн хумсыг хүүхэдтэйгээ ойрхон байлгахаас хэн татгалзах билээ.

Харин таны хүүхэд 5 болон түүнээс доош настай бол 1 ширхэг сармисны хумс, 5-8 настай бол 2 ширхэг хумс, түүнээс дээш настай бол 2-3 ширхэг сармисны хумсыг дэрэн дор нь хийж өгөөрэй. 1-2 хонуулаад шинэхэн сармисны хумсаар сольж байгаарай. Таны хүүхэд сайхан унтаж амрахаас гадна дээрх бүх үйлчилгээг сармиснаас авч эрүүл чийрэг хүн болж өсч торниход нь туслана. Түүнчлэн сармисыг зөгийн балтай хамт хэрэглэснээр ханиад хатгалгаанаас сэргийлдэг. Эд ханиад томуу, халдварын үед бага насны хүүхдийн дээлний энгэр эсвэл хүзүүнээс сармисны хумс зүүдэг байсан уламжлал монголчуудад байдаг шүү дээ. Халуун чинжүү, цагаан гаа, хүн орхоодой, яншуй зэрэгтэй хослуулан хэрэглэхэд үйлчилгээ нь улам идэвхждэг.

 

 

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хүсэлт гаргасан иргэд засаг даргатай уулзана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд  сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн Мягмар гарагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан хүсэлт гаргасан иргэдийг хүлээн авч уулзаж байхаар боллоо. Тэрээр өнөөдөр 10 цагаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд хүсэлт гаргасан иргэдийг хүлээн авч уулзах бөгөөд дараагийн уулзалтаа Нийслэлийн  үйлчилгээний нэгдсэн төвийн  “Дүнжингарав” салбарт  хийх юм.

Хотын дарга уулзалтаа албан өрөөндөө бус иргэд рүүгээ ойртож, нийслэлийн  дүүрэг, хороо  бүрт хүрч, иргэдийнхээ тулгамдсан асуудлыг шийдэхийг зорьж байна. Тиймээс Нийслэлийн үйлчилгээний  нэгдсэн  төвийн  “Мишээл”,  “Драгон”, “Дүнжингарав” зэрэг салбаруудад  ажиллаж, иргэдтэй уулзана. Нийслэлийн Засаг даргатай уулзахыг хүссэн иргэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандаж, хүсэлтээ бүртгүүлэх шаардлагатай гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийт нутгаар үүлэрхэг дуу цахилгаантай бороо орно

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд   14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 16-21 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч 23-28 градус, өмнөд хэсгээр 30-35 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 33-38 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө   18-20 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

2016 оны 08 дугаар сарын 10-наас 08 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

10-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгаар, 11-нд баруун болон зүүн аймгуудын хойд хэсгээр, 12, 13-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10, 13-нд  зарим газраар, 11-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

20.000 төгрөг шагнал хүртлээ

Их Британи Умард Ирландын Вант Улсад байрлах “Олон улсын мөнгөний судалгааны институт”-ээс зохион байгуулагдсан олон улсын цаасан мөнгөний тэмцээнээс манай улсын 2013 онд хэвлэгдсэн 20,000 төгрөгийн цаасан дэвсгэрт загвар хийц, нууцлалаараа бусад орны мөнгөн тэмдэгтүүдээс шалгарч анх удаагаа хүрэл медалийн гэрчилгээ хүртлээ. Тус тэмцээн нь сонирхол татахуйц загвар бүхий цаасан мөнгөн тэмдэгтийг сонгон шалгаруулдгаараа онцлог юм.

Анх 2006 онд Монгол Улсын мөнгөн гүйлгээний эрэлт хэрэгцээ, шаардлага болон дэвсгэртийн зохистой бүтцийг судалж үзсэний үндсэн дээр 20,000 төгрөгийн цаасан мөнгөн тэмдэгтийн чанар, үзэмж, нууцлалыг маш өндөр төвшинд үйлдвэрлүүлж гүйлгээнд гаргаж байсан билээ.

Тус тэмцээнд байр эзэлсэн мөнгөн тэмдэгтүүд:

  • Сири улсын 1000 раунд – Гавьяа зүтгэлийн алтан медалийн гэрчилгээ
  • Иран улсын 10,000 риал – Гавьяа зүтгэлийн мөнгөн медалийн гэрчилгээ
  • Кампучи улсын 50,000 риэл – Гавьяа зүтгэлийн хүрэл медалийн гэрчилгээ
  • Монгол улсын 20,000 төгрөг – Гавьяа зүтгэлийн хүрэл медалийн гэрчилгээ20.000  01

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хотын гэрэлтүүлэг 96.63 хувьтай асч байна

Нийслэлийн зургаан дүүргийн гэрэлтүүлэг 08 сарын 07-ны өдрийн байдлаар 96.63 хувийн асалттай байгаагаас Баянгол дүүрэг 90 хувь, Баянзүрх дүүрэг 99.2 хувь, Чингэлтэй дүүрэг 99.85 хувь, Сүхбаатар дүүрэг 97.30 хувь, Сонгинохайрхан дүүрэг 97.10 хувь, Хан-Уул дүүрэг 96 хувийн асалттай байна. Асалт хангалтгүй байгаа гудамжуудын гэрэлтүүлгийг засварлах ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас шуурхай зохион байгуулж, арга хэмжээ авч байна гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр Д.Отгондалай, Ц.Мөнхзаяа, О.Ууганбаатар, О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар тэмцээнтэй

Өнөөдөр манай улсаас таван тамирчин эхний тэмцээндээ оролцоно. Өнөөдөр  Жүдо бөхийн хоёр тамирчин 22:00 цагаас эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд О.Ууганбаатар нар Риогийн татамид өрсөлдөх юм.

Тэгвэл спорт гар бууны 25 м-н дасгалд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар өрсөлдөнө. Манай ширэн бээлийтэнүүдээс Д.Отгондалай өнөөдөр ээлжит тулаанаа хийхээр болжээ

Баг тамирчиддаа Амжилт хүсье. Өнөөдөр Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, Алтан соёмбот далбаа мандах болтугай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль авлаа

Риогийн олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаанууд өндөрлөлөө. Финалын барилдаанд манай тамирчин Доржсүрэнгийн Сумьяа Бразилийн бөх Р.Силватай учраа тааран барилдав.

сумъяа мөнгөТэрбээр Голландын Саннэ Верхаген, Португалын Тельма Монтейро нарын дэлхийн медальтай бөхчүүдийг ялаад мөнгөн медалийн төлөө Японы Каори Мацумотог 22 секундад үүрч шидэн цэвэр ялав. Харин алтан медалийн төлөөх барилдаанд Бразилийн бөхтэй тааран ялагдал хүлээсэн юм. Бразилийн бөх манай Сумъяаг шүүгчийн харагдахгүй өнцөгөөс нь баруун гараараа тахимдан унагаасан бөгөөд шүүгч үүнд нь вазари үнэлгээ өглөө. Яг ийм тохиолдолд тухайн бөхийг хасдаг ба энэ удаа Бразилийн бөхийг нутгийн дэвжээ нь түшлээ.

Монголын багийн хамгийн анхны медалийг авчирсан Доржсүрэнгийн Сумъяадаа баяр хүргэе. Чи Монгол түмнийхээ дунд Жинхэнэ аварга шүү монгол мөнгө

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Майкл Фелпс олимпоос 19 дэх алтан медалиа хүртлээ

Эрэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 4×100 метрийн буухиад Майкл Пэлэпс тэргүүтэй Америкийн нэгдсэн улсын баг тамирчид түрүүллээ. Үүнээс Адриан 46.97 хугацааг үзүүлж багаа тэргүүлсэн бол Майкл 47.12 амжилтыг гаргаснаас багаараа 3:09.92 хугацааг үзүүлжээ.Ингэснээр Майкл олимпоос 19 дэх алтан медалаа зүүв. Түүний хувьд олимпоос нийт 23 медаль аваад байгаа бөгөөд хоёр мөнгө, хоёр хүрэлтэй билээ.

Эрэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтийн 4Ч100 метрийн буухиан мөнгөн медалийг тэдний гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж байсан Франц хүртсэн бол хүрэл медалыг Австалийн тамирчид авчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Г.Мөнхбаяр сайд Монголын Барилгачдын холбооны удирдлагуудтай уулзлаа

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөр Монголын Барилгачдын холбооны тэргүүн М.Батбаатартай уулзав.

Тус холбоо байгуулагдаад 26 жил болж буй. Үе үеийн олон мянган барилгачдыг эгнээндээ нэгтгэсэн энэ байгууллагын хувьд түүхэн чухал үе ирээд байгаа тул салбарын сайдаа зорьж уулзсан нь энэ. Учир нь Монгол Улсын хөгжил дэвшлийн түүхийг бичилцэж, их бүтээн байгуулалт, барилгын салбарт өөрийн хүн ирсэн учир цаг хугацааны тохиолоор түүхт 90 жилийнхээ ойг нижгэр тэмдэглэх саналаа энэ үеэр Монголын Барилгачдын холбоо танилцуулсан юм.

Удахгүй салбарынхаа 6-р их хурлыг хийхээр зэхэж буй тус холбоо шинээр томилогдсон сайддаа амжилт хүсэхийн зэрэгцээ 14 төрлийн санал тавьж, хамтын ажиллагааныхаа гарааг эхэллээ. Сайд уг саналтай танилцаж хамтран ажиллахаа илэрхийлээд мэргэжлийн холбооны хувьд санал тавьсан ажлаа хамтарч гүйцэтгэхийг сануулсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нээлттэй данс ба Ж.Эрдэнэбатын “бодлого”-ын эдийн засагт үзүүлэх нөлөө юу байх вэ

Төр засгийн зүгээс эдийн засгаа дэмжсэн алхам шийдвэрүүдийг авч хэрэгжүүлэх нь тулгамдсан асуудал болоод байгаа. Ямартай ч Ерөнхий сайдын хэлж байгаагаар төр төсвийн байгууллагынхан худалдан авалтаасаа эхлээд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй гэж байна. Тэр  хэлэхдээ  “ Монголчууд дотоод үйлдвэрлэлээ дэмжсэн худалдаа хийх шаардлагатай гэсэн Засгийн газрын шийдвэр гаргана. Аливаа Төр, төсвийн байгуулага худалдан авалт хийх бол зөвхөн Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах хэрэгтэй. Хэдий тийм боловч Монголд үйлдвэрлэх боломжгүй бүтээгдэхүүн худалдаж авах шаардлага тулгарна. Энэ тохиолдолд Монгол Улсын үйлдвэрлэж чадахгүй байгаа тэрхүү бүтээгдэхүүнийг гаднаас импортолно. Монголд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг бусад улс орноос импортоор авах биш зөвхөн эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдаж авна гэсэн шийдвэр гаргана” хэмээн хэлж байсан. За мөн данс нь хаагдсан аж ахуйн нэгжүүдийн дансыг нээх үүргийг Сангийн сайдад өгсөн гэдгээ хэлээд буй.

  Ерөнхий сайд  хэлэхдээ  “ Жижиг, дунд бизнес эрхэлж байгаа аж нэгж байгууллагуудад хүндрэл тулгараад байгаа бөгөөд энэ асуудлыг засаж, залруулах үүргийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд өгсөн. Ямар нэгэн татварын болон бусад шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь зогсоосон мөн дансыг нь хаасан аж ахуй нэгжүүдийн дансыг нээ хэмээн үүрэг болгосон. Тэдгээр байгууллагын үйл ажиллагааг нь явуулж байж, аж ахуй нэгжүүдээс авах ёстой төлбөрөө авч чадна. Үйл ажиллагаа явуулахыг нь зогсоочихоод ямар төлбөр авах юм бэ” гэж байгаа юм.

Тэгэхээр Ерөнхий сайдын тухайд зөөлөн маягийн бодлого барьж эхэллээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт  ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нарын хамт  хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзсан байгаа. Уулзалтынхаа  төгсгөлд  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Миний хувьд ганц л зарчим барьж ажилладаг. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэж манай ард түмэн ярьдаг. Би орон нутагт байхаасаа л  энэ зарчмыг  барьж ажиллаж ирсэн. Тухайн сум орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүнээс илүү  орон нутгийн жаргал зовлонг мэдэх хүн байхгүй гэж үздэг. Сүүлд Сангийн сайд болсныхоо дараа ч  салбарын бүх эдийн засагч, судлаачдыг цугуулж уулзан, санал бодлыг нь  сонсч байсан. Энэ бол ажлаа мэдэхгүй байгаагийн шинж биш. Тухайн салбарын асуудлыг дотор нь байгаа хүмүүсээс илүү мэдэх хүн үгүй гэж бодсоных. Тийм ч учраас өнөөдөр та бүхнийг урьсан юм. Цаашдаа энэ уулзалтыг жилд хоёроос доошгүй удаа хийнэ. Энэ бол зөвхөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулахаас гадна  Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа  олон салбар, жижиг дунд үйлдвэрийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг  Загсийн газар ямар байдлаар бодож төлөвлөх вэ гэдгийг хэлэлцэх зөвлөгөөн уулзалт гэж би хувьдаа ойлгож байгаа.  Ямар ч байсан бизнес эрхлэгчдээ  дэмжсэн жижиг ч болов бодлогыг Засгийн газар авч хэрэгжүүлээд эхэлсэн. Тухайлбал,  НӨАТ-ын хууль дээр жижиг  үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд дээр багахан хүндрэл гарчихаад байгаа. Үүнийг засч залруулах үүргийг Сангийн сайдад  өгсөн. Ингэснээр Татварын болон  бусад шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь зогсоож, дансыг нь хаасан аж ахуйн нэгжүүдийн дансыг нээх үүрэг өгсөн. “Ингэж байж тэр хүмүүсээс авах ёстой төлбөрөө авч чадна. Үйл ажиллагааг нь зогсоочихоод яаж өр, төлбөрөө авах билээ” гэдгийг хэлсэн. Томоохон бодлогуудыг  гаргахдаа та бүхэнтэйгээ хэлэлцэж байж шийдвэрлэнэ. Татварын болон хууль эрх зүйн хяналт шалгалтын орчинд  ямар байдлаар үйл ажиллагаа явуулбал Засгийн газар бизнес эрхлэгчдээ илүү дэмжиж туслах вэ гэдэг дээр  хэд хэдэн шийдвэр гаргахаар ажиллаж  байна. Цаашдаа үйлдвэрлэгчид маань цар хүрээгээ өргөжүүлж, зөвхөн өөрөө өөртөө бизнес хийхээс гадна  бүтээгдэхүүнээ гадагш нь экспортолдог болох хэрэгтэй. Үүний тулд та бүхэн маань хөдөлмөрлө.  Харин төр засгаас ямар дэмжлэг хэрэгтэй байна, түүнийгээ хэл. Ингэж хамтран ажиллаж байж жижиг дунд үйлдвэрлэл хөгжинэ” гэж байв.

Тэгэхээр ганц л зарчим баримталдаг Ерөнхий сайдын зөөлөн бодлого эдийн засагт ямар үр дүн дагуулах вэ гэдэг нь хүлээлт үүсгэсэн асуудал болоод байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нэр хайрлах Монгол ёсон

“Хүн нэрээ тогос өдөө” хэмээн эртнээс ам дамжсаар ирсэн сургааль бий. Үнэхээр ч тогос өдөө хайрладгийн адил хүн ч гэсэн эцэг эхээс хайрласан нэр төрөө хайрлаж, эрхэмлэдэг. Хүний нэрийн утга учир, нэр залах ёс заншлын талаар энэ удаагийн мэдээллээрээ бэлтгэлээ.

“Дуудах нэрийг эцэг эх өгдөг , дуурсах алдрыг өөрөө олдог “ хэмээдэг тул шинэ мэндэлсэн хүүхэддээ нэр өгөх, нэр залах нь эцэг хүний үүрэг байдаг. Тиймээс хэн гэж нэр өгөх, эсвэл хэнд очиж нэр залах, ямар өдөр гаригт, хэдэн цагт нэр хайрлах зэргийг сайтар бодох нь зүйтэй. Дуудах нэр нь хүний нэгэн насны аман хишиг, буян заяад нөлөөтэй байдаг гэдэг .

Бусдаас нэр залах тохиолдолд эцэг хүн бүрэн бүтэн сайхан хувцсаа өмсөж, ахмад настан, аав ээждээ эсвэл лам хүнд хандан хэрэг зоригоо айлтган алд цэнхэр хадаг сэлтийг өргөн айлтгадаг уламжлалтай ажээ.

Нэр хайрлахад ээлтэй сайн өдөр, гаригийн тухайд зурхайч Л.Цэндхорол “17 жарны шороон хулгана жилийн цаг тооны бичиг” –тээ тэмдэглэсэн байгаагаас авч сийрүүлье .

Эрэгтэй хүүхэд лхагва гариг, эмэгтэй хүүхэд баасан гаригт нэр хайрлахад машид өлзийтэй сайн хэмээдэг. Нийтлэг олноороо хэрэглэж заншсан нэр өгөхөд сайн гариг нь даваа, лхагва, пүрэв, баасан гаригт шинэ мэндэлсэн хүүхдэд нэр хайрлахад хишиг буян заяанд машид сайн хэмээн билэгдэж ирсэн уламжлалтай. Ням , мягмар , бямба гаригт шинэ мэндэлсэн хүүхдэд нэр хайрладаггүй ажээ.

caeda5d23d92f1f6original_855517f3

Мөн бурхан урлаач Д.Ухаанзаяатай нэр өгөх Монгол ёсны талаар ярилцсан яриаг хүргэж байна:

-Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдэдээ нэр өгөхдөө санал болгох нэрсээ будаан дотор хийн шигшиж байгаад сугалдаг болж. Харин зарим хүмүүс тусгайлан ламаас нэр залдаг. Ер нь нэрийг ламаас авахын ач тус нь юу вэ?

-Монголчууд ёс, дэг журмыг нарийн баримталж ирсэн ард түмэн. Тэрхүү уламжлал өнөө үед алдагдсанаас оюуны хоосролд орж буй нь илхэн байна. Хүмүүнд нэр хайрлах ёс нь уламжлалаа хадгалахын томоохон жишээ юм. Сүүлийн үед шинэ төрсөн хүнд нэр өгөхдөө хэтэрхий хэнэггүй ханддаг болчихож. Нар мандаж байхад төрсөн бол Нараа, даваа гаригт мэндэлсэн бол Даваа гэж нэрлэдэг болж. Ингэж сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Эрт үеэс өвлөгдөн ирсэн нэр хайрлах судар гэж бий. Тэр сударт хамаагүй замбараагүй өгсөн нэр эргээд шинэ хүндээ уршигтай байдаг тухай бичсэн байдаг. Хүүхэд хэр сайн заяатай энэ орчлонд ирээд, ямар их үйлийг бүтээхийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тиймээс насан туршид дуудагдах нэрийг нь зөв өгөх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдээ багад нь тэнэг мангараар нь дууддаг. Тэр туйлын буруу. Манай эцэг эхчүүд “Эцгийгээ дуурайсан тэнэг, онц сурдаггүй” гэдэг. Гэтэл ингэж яриад байвал энэ нь эргээд муу зүйлийг дагуулж улмаар буян заяаг муутгаж, ухааныг мунхруулдаг. Үг асар хүчтэй. Түүнийг дахин дахин хэлбэл биелэх гэмтэй.

-Нэр нь хүнддэх тохиолдол бий юу?

-Эцэг, эхчүүд Чингис, Бөртэ, Өэлүн хэмээх нэрийг гоё сайхан гээд хүүхдэдээ өгчихдөг. Гэтэл хүүхэд нь хэдий сайн төрөлд төрсөн ч тэр аугаа хүний дайтай үйлс бүтээж чадаа ч уу, үгүй ч үү. Тиймээс дээдсийн нэр хүндэддэг юм. Нэр ихэвчлэн хоёр үетэй байвал зохилтой. Хэтэрхий богино бол хувь заяа нь ч ахар болно гэж үздэг. Хүмүүс “Гадаад явахаар олон үетэй нэр ядаргаа болдог. Тиймээс Бат, Сувд, Од гэсэн нэртэй бол амар” гэж ярьдаг. Энэ маш буруу. Бүх зүйл хоорондоо шүтэлцээтэйг ойлгох хэрэгтэй. Бид хүний нэрийг хагасалж дууддаг. Доржсүрэн гэдэг нэртэй хүнийг Доогий, Ариунболдыг Бооёо гэх жишээтэй. Хүний нэрийг эцэг, эхээс хайрласнаар нь дуудвал сайн. Хүүхдэд нэр өгөхдөө аав ээжийнх нь махбодь ихээхэн үүрэгтэй. Эцэг, эх нь усан махбодь давамгайлсан байхад хүүхдэд нь Туул, Тамир зэрэг гол усны нэр өгч болохгүй. Дээр нь нэрийн үсгийг тоолж ямар махбодь илүү байгааг тодорхойлдог. Усан махбодь давамгай байгаа үед түүнийг тэнцвэржүүлэхийн тулд Сүмбэрбилгүүн хэмээх нэр хайрладаг. Сүмбэр гэж усан дээр тогтсон уулыг хэлдэг.

-Тэгвэл хүүхдийн нэрийг өхөөрдөөд хагаслахаас гадна өөрөөр дуудах нь бий?

-Хүүхдийг амь насыг нь батажтал 0-5 насны хооронд өөр нэрээр дуудаж болдог. Эцэг, эхчүүд Бондоолой, Цүндээлэй гээд өхөөрддөг. Энэ буруу биш. Учир нь таван нас хүртэл хүүхдийн амь бөхжөөгүй байдаг. Зөвхөн нялхсыг хорлодог 15 ад гэж бий. Тэд хүүхдийг хорлох гээд ирэхээр хуурамч нэрээр дуудахаар төөрдөг гэх дом бий. Харин амь нас нь батжаад ирэхээр жинхэнэ нэрээр нь дуудаж хэрэгтэй. Үүнээс гадна эцэг, эхчүүд хүүхдээ төрсөн даруйд нь мэнгэнийх нь бурхныг бүтээлгэх хэрэгтэй. Манайхан зөвхөн нас барсан хүнд л бурхан бүтээлгэдэг гэсэн буруу ойлголттой байх нь элбэг. Биднийг амьд байхад бурхнаа бүтээлгэж ажил үйлс, эрүүл мэндээ даатгах хэрэгтэй. Мэнгэний бурхны тарниа уншиж байх нь чухал.

-Зарим хүүхдэд лам нар бурхны нэр хайрладаг. Хүнддэхгүй юу?

-Хүүхдэд бурхны алдрыг хайрлах сайн. Хүмүүс хүндэднэ гэж хэлдэг л юм. Тэр бас буруу. Бидний дунд Намсрайжав, Дэмчигдорж, Жигжид, Гонгоржав гээд бурхны нэртэй хүн олон бий. Ингэж бурхны нэрийг хайрласнаар тарни мэт хүчээр эзнээ тэтгэж, янз бүрийн хорлолоос авардаг. Би хүүхдэд Ананд гэдэг нэр өгөх дуртай. Ананд нь бурхан багшийн эрдэм ухаан төгөлдөр нэгэн шавийн алдар юм. Ийм нэртэй хүүхдүүд оюунлаг байдаг. Мөн Ичинхорлоо гээд эдийн тэнгэрийн нэрийг хайрлах сайн.

-Хүнийг хочлох хортой юу?

-Нэр их сонин. Зарим аавууд хүүхдээ багад нь өхөөрдөөд Жижгээ гээд дууддаг. Энэ буруу. Ажиглаад үзээрэй. Жижгээ, Жоохноо, Жаахнаа гэдэг нэртэй хүмүүсийн бие нь жижигхэн байдаг. Нэг үгийг дахин дахин хэлэхээр тарнийн хүч орж биелдгийн жишээ энэ.

-Ямар нэрийг өгч болдоггүй вэ?

-Уул, ус, амьтан, хаадын нэрийг өгөх цээртэй. Манайх Архангайн айл гээд хүүхдээ Булгансайхан гэж нэрлэж болохгүй. Мөн Жаргал хэмээх нэрийг өгч болдоггүй. Жаргал гэдэг нь дуусах гэсэн утгыг агуулдаг учраас цээртэй. Дээр нь Төгс гэж байна. Энэ мөн адил дуусах, төгсөх утгыг агуулах тул ийм нэр зохимжгүй юм. Бурхан л төгс байдаг. Хүн болгон дутагдалтай. Мөн Бүжин, Хулан, Тогос гэсэн амьтны нэр өгөхийг хориглодог. Хүн гурван сайн заяаны нэг дээд төрөлтөн. Асар их буяны үрээр дээд төрлийг аваад энэ төрөлдөө хүн болсон. Дээхнэ үед чонон Борис гэдэг нэртэй хүн байсан. Угтаа энэ нэрийг багш нь түүнд өгсөн гэдэг. Өөрийнх нь нэр нь Борис байхад багш нь хүүхдийг “Хүний нүд рүү хардаггүй гээд чоно шиг” гэснээс хойш тэр ингэж дуудах болсон. Энэ мэт нэрээр нь хүний заяаг муутгасан тохиолдол бий.

-Дээр үеийн хүмүүс нэрийг зөв оноож, бэлгэдлийг нь боддог байсан гэдэг?

-Б.Ринчен гуайн нэрийг монголчилбол их эрдэнэ гэсэн утгатай. Ю.Цэдэнбал гэдэг нэр ч их учиртай. Цэ-Дан-Бал гэдэг нь урт наст төгөлдөр цог гэсэн утгыг агуулдаг. Мөн их аварга Дагвадоржийн нэр бат оршихын бэлгэдэлтэй. Пүрэвбаатар гээд бөх байдаг. Пүрэв гэдэг нь гаригаас гадна очир иртэй хутгыг нэрлэдэг. Энэ нь нисванис муу сэтгэлийг устгана гэсэн санаатай. Энэ мэт зөв оноосон нэр эзнээ өргөхөөс гадна муу муухайгаас хамгаалдаг. Өөрөөр хэлбэл, сахиус мэт биед нь шингэдэг.

-Нэр нь тохирохгүй тохиолдол гардаг уу?

-Нэрийн талаар судалгаа хийж үзсэн. Нэр авснаас хойш өвчин ороож, бие нь муудаад байвал тохирохгүй байна гэсэн үг. Тэр үед судлаач юм уу, лам нарт үзүүлээд зурхайг нь зуруулж, шинжүүлэх хэрэгтэй. Ахмадууд лам багшдаа эдийн дээд хадаг барьж нэр залдаг байсан. Дээр нь өдөр, цагийг нь тохируулж нэр залдаг байж. Зарим хүн надаас утсаар нэр авах гэдэг. Болж өгвөл шинэ хүнээ хүндэлж хайрладаг шигээ дуудагдах нэрийг хүртэл хүндэлж тухайн лам, хүн дээр биеэр ирж авбал илүү нийцтэй. Тэгээд хүүхдийнхээ ерөнхий төөргийг зуруулдаг. Ингэхдээ ямар од, мэнгэ, махбодид төрсөн зэргийг тодорхойлуулдаг. Эхлээд тухайн хүүхдийг ямар үйл бүтээхээр төрсөн, ямар эрдэм давамгайлахыг аждаг. Зарим хүүхдийг үзэхэд оюунлаг, эрдмээр төгөлдөр явна гэж гардаг. Энэ шинжийг нь зохилдуулаад насыг уртасгахын тухайд эмэгтэй бол Янжинцэрэн, Аюушжав, Цэндхорол хэмээн нэр хайрладаг. Цэнд гэдэг нь нас уртасгах номын нэр, хорол гэдэг нь номын хүрд мөнхөд тасрахгүй эргэлдэхийн бэлгэдэл болгодог. Харин эрэгтэй хүүхэд бол насыг нь уртасгахын тухайд Цэрэн-Очир гэж нэрлэдэг. Хэрвээ оюун дутуу, эрдэм хомс, нас богино бол номд ойртуулахын тухайд Бодь-Эрдэнэ гэж нэрлэх жишээтэй. Эрэгтэй хүүхдэд очиртой нэр их өгдөг л дөө. Очир нь чулууны шим учраас ийн нэрлэдэг. Очир алмазаар шилийг зүсч байгаатай адил тийн лугаа байхыг бэлгэдэж байгаа хэрэг юм. Бат-Очир гэсэн нэртэй хүн Монголд олон. Очир гэдэг нь түвдээр бат бөх гэсэн үг.

-Зарим үед бурхан болоочийн нэр гээд ламаас залснаа сольчихдог. Нэгэнт өгсөн нэрийг солих хүүхдэд сөргөөр нөлөөлөх үү?

-Лам багшаас залсан нэрийг сольж ерөөсөө болохгүй. Учир нь номтойгоо барилдаж өгсөн байдаг юм. Харин тухайн гэр бүлээс нас барсан нэгний нэртэй адилхан байлаа гээд хүүхдэд муу зүйл болохгүй. Хүний төрсөн өдрийн төөрөг, хувь тавилан бусадтай адилхан байдаггүй.

-Модон хохимой, тэрсүүд өдөр төрсөн хүүхдэд нэр авахдаа ямар засал хийлгэвэл зохилтой вэ?

-Муу барилдлагатай өдөр төрсөн хүүхдүүд цөөнгүй. Тийм хүүхдэд цээр гаргах ном уншдаг юм. Хүүхдийн Банзрагч, Цагаан шүхэртийн догжир айлтгуулдаг. Тэгээд тухайн хүүхдэд сахиус, хамгаалалт болох нэрийг өгөх хэрэгтэй. Хөг шин хүний нэр энэ тэр гэж цаараглалгүй нэрэндээ хайртай байх хэрэгтэй.

                                                                                                                                     

  Эх сурвалж: www.budda.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Forbes сэтгүүлийн 100 хүчирхэг эмэгтэйн ярилцлагаас шигшсэн шилдэг 10 зөвлөгөө

Forbes сэтгүүлийн 100 хүчирхэг эмэгтэйн ярилцлага дундаас шүүгдэж гарсан шилдэг 10 зөвлөгөөг хүргэж байна.

  1. Өглөөг эрт эхлүүл

Starbucks -ийн ерөнхийлөгч Мишель Гесс өглөө бүр 04.30-д босч гүйдэг. Гоо сайхны Avon брэндийн захирал Эндриа Жанг 05 цагт босдог. Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур 06 цагт теннис тоглосны дараа ажилдаа явдаг.

  1. Уулзалт, хурлыг ойр ойрхон бас үр дүнтэйгээр хий

Судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хэлэлцээр хийхдээ сайн, бас үр дүн нь амжилттай байдаг гэнэ. Учир нь тэр гол зүйлээсээ анхаарлаа салгахгүй байж чаддаг бас сэтгэл хөдлөлөө барьж чаддаг. Харин бүсгүйчүүд аливаа асуудалд хувийн өнцгөөс хандах гээд байдаг гэдгийг нуулгүй хэлсэн байна. Үүнийг халж ажил бол ажил, хувийн үзэл бодол хувийнх хэмээн ялгаж чадсан нь амилтанд бүсгүйчүүд амжилтанд хүрсэн байдаг. Иймээс аливаа асуудлыг шийдвэрлэхээс бүү хойш суу. Уулзалт товч тодорхой, шийдэл олоход чиглэсэн гэдгийг үргэлж санаж, хувийн үзэл бодлоо ажлын цагаар хойш тавьж байгаарай.

  1. Зарим ажил үүргээ бусдад даалгаж сур

Four seasons зочид буудлын сүлжээний гүйцэтгэх захирал Кейти Тейлор саяхан өөрийнхөө бүгдийг хяналтандаа байлгах гэж хичээдэг сул талыг хүлээн зөвшөөрчээ. Түүнтэй адил завгүй ажлынхаа хажуугаар бүх том, жижиг зүйлд оролцох гээд байлгүйгээр ажлын жагсаалтандаа үнэлгээ хийж, аль ажил нь шилэн бөмбөлөг шиг унавал хагарах аюултай вэ, аль нь унасан ч буцаад ойх резинэн бөмбөлөг вэ гэдгийг тодорхойлоод, резинэн бөмбөлгүүдээ бусад хүмүүст хуваарилж өгөөрэй.

  1. Сайн зөвлөгч, чиглүүлэгч олж ав

 Мэдээж амжилттай, ухаантай хүн бүр дээр очоод та миний карьер зөвлөгч болооч гэж асуух хэцүү. Үнэхээр чамд тус болно гэж бодож байгаа нэгэн дээрээ очоод шууд асуухад юу нь болохгүй байх билээ? Харин ч чамайг юу хүсч байгаагаа мэддэг бүсгүй байна хэмээн дуртай байх ч юм бил үү. Эсвэл тиймэрхүү хэрэгтэй хүмүүстэй уулзсаныхаа дараа электрон шуудангаар үргэлжлүүлэн харилц. Хэрэгтэй байж болох мэдээллийг илгээж, хуваалц. Тодорхой хугацааны тогтмол харилцааны дараа та надад энэ ажилд орохыг зөвлөх байсан уу?, намайг энэ хүнтэй танилцуулаад өгөөч гэх мэт асуулт асуухад хялбар болох болно.

 5.Сониуч байдлаа үргэлж хадгал

 Disney Media networks-ийг хамтран өмчлөгч Энн Вийни хэлэхдээ үргэлж сониуч зантай байх нь хүмүүсийг сэргэлэн, цовоо, догдлуулсан мэдрэмжтэй байлгадаг. Тэр бүхэн чамайг зөвхөн сайн зүйл рүү буюу шинэ ажил, шинэ салбар, шинэлэг санаанууд руу хөтөлнө. Чиний хийж болох хамгийн ухаалаг үйлдэл бол зогсоо зайгүй асуулт асуух гэж хэлж болно хэмээсэн байдаг.

  1. Хүмүүсийг сонс

 Өөрөөсөө ухаалаг хүмүүсийг ажилд ав, хамтран ажилла. Тэдэнд ажлаа хийх бүх боломж, нөхцлийг нь хангаж өг, тэдний үгийг анхааралтай, тэвчээртэй сонс. Америкийн QVC компанийн гүйцэтгэх захирал Клейр Ваттс гэхэд Мягмар гараг бүрийг нээлттэй хаалганы өдөр болгодог бөгөөд тухайн өдөр ажилтнуудынх нь хэн ч бай түүний өрөөнд орж шинэ санаа, ажил сайжруулах санал, шийдвэрлэх хэрэгтэй асуудлууд эсвэл зүгээр л энгийн яриа өрнүүлж болдог байна.

  1. Алхам алхмаар ойрт

Бизнес төсөл хийхдээ бид хийх ёстой ажлуудаа алхам алхмаар тодорхойлдог шиг амьдралынхаа турш хүрэх карьер чинь бас богино хугацааны ч бай, урт хугацааных ч бай нарийн төлөвлөгдсөн байх ёстой. Би хаана байсан, одоо хаана байна, 3 сарын дараа хаана хүрсэн байх билээ гэсэн асуултыг өөрөөсөө асуу. Алхам бүртээ тохирсон хэрэгжүүлэх төлөвлөгөө гарга. Одооны ажиллаж буй газар чинь төлөвлөгөөтэй чинь уялдаж байвал сайн л байна, үгүй бол солих цаг нь болжээ.

  1. Дайчин бай

 Юу хүсэж буйгаа тодорхойл, тэгээд түүндээ ямар ч аргаар хамаагүй хүрэхэд бэлэн бай /муу зүйл хийж, хууль зөрчих талаар яриагүй шүү/. KeyCorp -ийн гүйцэтгэх захирал Беф Мүүни коллеж төгссөнийхөө дараа томоохон гэгдэх бүх л банкуудын хаалгыг сахиж ажил асууж явжээ. Ингээд Даллас банкны менежерийн өрөөнд орчихоод надад ажил санал болгохоос нааш би гарахгүй гээд 3 цаг суусан байна. Эцэст нь түүнд арга буюу ажил санал болгож, гэхдээ ойрын хугацаанд мастерийн зэрэгтэй болж, судалгааны ажил хэрэгтэй гэсэн болзолтой ажилд авчээ. Тэгэхээр өөрийгөө гололгүй ямар ч том боломжинд сорьж үз.

  1. “Үгүй” гэдэг үгэнд эмзэглэхээ боль

 Хүнээс үгүй гэсэн үг сонссон ч тэр бүх зүйлийн төгсгөл биш гэдгийг сана. Заримдаа чи ч гэсэн үгүй гэж хэлэх хэрэгтэй болно. Тийм болохоор “Үгүй” гэдэг үгтэй ямар ч тохиолдолд тааралдсан, өөрөө хэлэх хэрэгтэй болсон ч тавгүйрхэдгээ зогсоо. Ялангуяа эмэгтэй хүн үгүй гэж хэлэхдээ муу байдаг гэдэг. Тэгвэл үгүй гэж зоригтой хэлж чаддаг эмэгтэй бай, бусдаас ялгар.

  1. Тууштай бай

 Чийдэн зохион бүтээсэн Томас Эдисон “Би 10000 бүтэлгүй оролдлого хийсэн. Гэхдээ тэр бол уналт байгаагүй. Бүтэлгүйтэх бүртээ би урагш ахиж байсан” гэж хэлсэн байдаг. Амжилтанд хүрэхэд тууштай байдал, эрч хүч, тэсвэр хатуужил зэрэгтэй дотно нөхөд болох ёстой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа