Author Archives: admin

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр Мянганы сорилтын корпорацийн төлөөлөлтэй уулзлаа.

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өчигдөр орой АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Женифер Зимдал Галт болон Мянганы сорилтын корпорацийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр Мянганы сорилтын корпорацийн зүгээс хоёр дахь компакт гэрээний хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хотын ундны цэвэр усны чанар, хангамжийн чиглэлээр төвлөрүүлэх шийдвэр гаргаснаа дуулгаад шинэ Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яамнаас энэ талаар ямар төлөвлөгөөтэй байгааг нь сонирхсон юм.

Салбарын сайд, МСК энэ удаагийн компакт гэрэний судалгааны үр дүн, хөрөнгө оруулахаар сонгосон чиглэл нь оновчтой байгаад талархаад энэ талаар Хотын дарга байхдаа ч хамтарч ажиллаж байснаа дурсан энэ удаад инженер хүний хувьд үр дүнг илүү чухалчилж байна. Мэргэжлийн хүний хувьд зөвлөгөө өгөх ч боломжтой. Шинэ Засгийн газрын хувьд олон улсын төсөл хөтөлбөрийн мөнгөн үр дүн гэхээсээ илүү өмнөх төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд онцгой анхаарч байгаа гэдгийг илэрхийллээ.

Мянганы хөгжлийн корпорацийн төлөөлөл мэргэжлийн хүнтэй хамтарч ажиллах боломж гарсанд талархаж байгаагаа илэрхийлээд Удирдах зөвлөлдөө танилцуулсны дараа буюу ирэх оны есдүгээр сард хөрөнгө оруулалтын хэмжээ, гэрээ хэрэгжиж эхлэх хугацаа тодорхой болно гэдэг мэдээллийг өгсөн юм. Гэр хорооллыг барилгажуулах ажил нь шинэ Засгийн газрын тэргүүлэх ажил, тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд гол шийдэл нь цэвэр усны эх үүсвэр, дэд бүтцийн асуудал , үүнийг ч хөрөнгө оруулагчид мэдэрч сонирхож эхлээд байгаа билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Д.Отгондалай шөвгийн наймд шалгарч үлдлээ

Бразилийн Рио Де Жанейро хотноо болж буй зуны Олимпийн XXXI наадмын дөрөв дэх өдөр боксын тэмцээн үргэлжлэн явагдлаа. Энэ өдөр эрэгтэй 60 кг-д Д.Отгондалай Нидерландын боксчин Энрико Лакрустай тулалдаж, ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгаран үлдлээ.

Дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй Д.Отгондалайгийн хувьд эхний тойрогт хийлж, шууд шилдэг 16-д үлдээд байсан юм. Манай тамирчин энэ сарын 13-ны өдөр буюу ирэх бямба гаригт Алжирын Реда Бенбазизтай тулалдах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үе үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нартай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар өнөөдөр/08.09/ үе үеийн Ерөнхий сайд болон Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг хүлээн  авч уулзлаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас урилга илгээсэн зочдоос Ерөнхий сайд асан Д.Содном, Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, Сангийн сайд асан Д.Даваасамбуу, Я.Очирсүх, Ч.Улаан, П.Цагаан, Б.Батбаяр Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Моломжамц, Ж.Үнэнбат, Л.Пүрэвдорж нар хүрэлцэн ирэв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын эхэнд хэлэхдээ “Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүүгийн байдал амаргүй байна. Гэсэн ч Засгийн газар Монгол Улсынхаа ирээдүйг өөдрөгөөр харж хямралыг хэрхэн давах талаар төлөвлөгөө боловсруулж байна. Удахгүй УИХ болон олон нийтэд танилцуулна. Монголчууд бид “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэж ярьдаг. Тэгэхээр өвөг дээдсийнхээ мэргэн сургаалыг бодож та бүхэнтэйгээ санал бодлоо солилцохоор урьсан юм. Монголын төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн та бүхний үг сургаал, зөвөлгөө манай Засгийн газрын ажилд үнэтэй санаа болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Уулзалтын үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар Монгол Улсын эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, уулзалтад оролцогчид санал бодлоо солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

сайдууд 2 сайдууд 3

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

YouTube-ийн ачаар алга болсон ээжийгээ олжээ

АНУ-ын Флорида мужийн оршин суугч 10 настай Эван Олсен гэдэг хүү хэдэн сарын өмнө алга болсон өөрийн ээжийг YouTube-ийн тусламжтайгаар олсон байна. Тэрхүү бичлэгийг Австралийн блоггер Брүүк Робертс Лос-Анжелес хотод хийжээ. Тэр үеэр мань хүн АНУ-ын Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан орон гэргүй хүмүүст хоол унд үнэ төлбөргүй тарааж буй нь дүрслэгдсэн аж. Түүний гараас савтай хоол авсан нэгэн эмэгтэйг хараад хүү өөрийн ээж Жэйми Гарлингхаусыг таньсан гэнэ.

Бичлэгийг үзсэн хүүгийн сэтгэл ихэд догдолсон тул 20 минутын туршид юу ч хэлэлгүй хөшчихсөн байна. Улмаар хүүгийн эцэг тэрхүү бичлэгийг хийсэн хүнтэй холбогдоод чухам хаана тэр үйл явдал болсон гэдгийг олж мэджээ. Бичлэгийг Лос-Анжелес хотод хийсэн гэдгийг мэдээд мань хүн хүү Робертстойгоо хамт тийш очсон аж. Ингээд эхийг нь олж чадсан гэнэ. Түүнд гар утас болон шинэ хувцас авч өгчээ. Тун удахгүй тэрбээр гэртээ харих болов.

Энэ эмэгтэй өнгөрсөн оны намар алга болсон билээ. Өмнө нь тэрбээр эрүүгийн хариуцлага хүлээж байснаас гадна сэтгэцийн өвчтэй, хар тамхинд донтож байсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хотын мэр дөрвөн орлогчтой  боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 8 тоот тогтоолоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг баталсан. Энэхүү тогтоолоор нийслэлийн удирлагын бүтцийг нийслэлийн Засаг дарга 2 орлогч, 2 төслийн удирдагчтай байхаар баталжээ. Төслийн удирдагчид нийслэлийн Засаг даргын орлогчийн статусаар ажиллах юм.

Уг бүтцийн дагуу нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогчоор НИТХ-ын тэргүүлэгч П.Баярхүү, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаясгаланг томиллоо.

Харин нийслэлийн Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар НИТХ-ийн төлөөлөгч Ш.Анхмаа, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагчаар нийслэлийн МАН-ын дэд дарга Д.Энхтөр нарыг томилсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Найдвартай нууц үг гэж байдаггүй

Та гар утас юм уу компьютерийнхээ нэвтрэх нууц үгийг ойр ойрхон соливол найдвартай хамгаалагдана гэж бодож байгаа бол энэ нь эндүүрэл юм. Ингэснээр та аюулгүй байдлаа бат бэх хангаж байна гэж бодоод хэрэггүй. Харин ч хэн нэгэн таны нууц мэдээлэлд нэвтрэх магадлал өндөрсдөг гэнэ. Ийм мэдэгдлийг АНУ-ын Холбооны худалдааны комиссын технологийн мэргэжилтэн Лори Кранор хийсэн байна.

Тэрбээр ихэнх компаниуд ажилтнууддаа сардаа нэг удаа нууц үгээ сольж байхыг үүрэгддэг гэдгийг өгүүлэв. Түүний тайлбарласнаар бол нууц үгээ ойр ойрхон солих нь аюулгүй байдлын түвшинг ер нэмэгдүүлдэггүй аж. Харин ч эсрэгээрээ хүмүүс амархан тайлж унших боломжтой тийм нууц үгийг ашиглахад хүрдэг гэнэ. Аюулгүй байдлын мэргэжилтэн Брюс Шнайер мөн сүүлийн хэдэн жилийн туршид дэлхийн томоохон компаниудтай үүнийг тайлбарлан ойлгуулах ажил хийсэн ч тэдгээр байгууллагууд үгийг нь сонсохгүй байгаа гэдгийг мэдэгджээ

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Д.Ганбат: “Төр засаг бол хувь, хувьсгалын аль ч байгууллагад ижил тэгш хандах ёстой

Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай зөвлөгөөн өнөөдөр зохион байгуулагдаж, цаг үеийн мэдээ, мэдээлэл болон салбарын өмнө тулгамдаж буй асуудлын талаар тус яамны газар хэлтсийн дарга нар, харьяа байгууллагын дарга нар мэдээлэл хийлээ.

Д.Ганбат сайд өмнөх хурлаар хэд хэдэн чухал үүрэг даалгаврыг яамны холбогдох газар хэлтсийн болон харьяа байгууллагын  дарга, захирал нарт үүрэгдсэн билээ. Тухайлбал, салбарын өмнө тулгамдаж буй нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлыг танилцуулах, Эрүүл мэндийн яамтай хамтран түргэн тусламжийн нисдэг тэрэгтэй болох, авто машины ослын талаарх судалгаа гарган шалтгааныг холбогдох газраас тодруулан нэгдсэн бодлого гаргах гэх мэт үүргүүдийг өгсөн.Харин өнөөдрийн шуурхай хуралдаанд хувийн хэвшил болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд идэвхитэй оролцож, тулгамдаж буй асуудлуудаа “Сайдын шуурхай”-д танилцууллаа. Тухайлбал, Монгол тээвэр нэгдлийн дарга С.Ганболд тээвэр зуучлалын компаниуд болон тээвэрчдэд тулгамдаад байгаа асуудлаа танилцуулсан юм. Тэрээр “Бид төр, засагтайгаа хамтран ажиллаж, тулгамдаж буй асуудлаа танилцуулж, харилцан уялдаа холбоотой ажиллах таатай нөхцөл бүрдэж байгаад талархаж байна. Хувийн хэвшил дангаараа зүтгээд асуудлыг шийдэж чадахгүй тул төр засгийн зохицуулалт бидэнд хэрэгтэй” хэмээн онцолж байв. Иймд Д.Ганбат сайд “Төр засаг бол хувь, хувьсгалын аль ч байгууллагад ижил тэгш хандах ёстой. Аливаа хууль тогтоомжид ашиг сонирхлын зөрчил, аль нэг бүлгийн хүсэлтийг хангах заалт байх ёсгүй. Тиймээс тээврийг боох биш дэмжих бодлого баримталж, аливаа асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж, уян хатан байх ёстой” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Япончууд манайхаас нүүрс авах сонирхолтой байна

Япон улсын Төвийн бүсийн Цахилгаан компани Монгол Улсаас нүүрс худалдан авах санал тавьсан талаар Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Өчигдөр Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга Япон Улсын Шизуоки мужийн Засаг дарга Кавакацү Хэйта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Шизуоки мужийн Засаг дарга хоёр орны хооронд тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний салбарын боловсон хүчинг сургах ажил амжилттай хэрэгжсэнийг онцлов.“Бид монголоос эрчим хүчний нүүрс худалдан авах санал тавьж байна. Шарын гол, Алагтолгой, Шивээ-Овоогийн уурхайн нүүрсэнд хийсэн туршилт шинжилгээний дүн манай цахилгаан станцын хэрэглээнд тохирно гэсэн дүн гарсан. Иймд Япон улсын Төвийн бүсийн Цахилгаан компаниас ЭХЯ-тай хамтран ажиллах санал тавьж байна” гэжээ.

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга саналыг хүлээн авч, нарийвчлан судлахаа илэрхийлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нийслэлийн засаг дарга С.Батболд хэд хэдэн томилгоо хийжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэд, хэдэн томилгоо хийжээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлсний дагуу Ж.Сандагсүрэнг тус дүүргийн Засаг даргаар томилсон байна. Ж.Сандагсүрэн нь тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зөвлөхөөр ажиллаж байжээ. Мөн Э.Болормааг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан зөвлөхөөр томилсон аж.

Түүнчлэн нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга С.Ганбаатарыг ажлаас чөлөөлж, тус албан тушаалын сул орон тоо гарсантай холбогдуулан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг энэ сард багтаан зарлах юм байна. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргыг томилох хүртэл нийслэлийн Засаг даргын Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан зөвлөх Э.Болормаад тус албан тушаалыг хариуцуулжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Стэндбай аврал биш хямралын эхлэл

Сэхээнд орчихоод эдийн засгийг аврах ганц гарц нь Стэндбай хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй болсон талаар яригдаж эхлэв. Стэндбай гэдэг нь ОУВС-гаас хэрэгжүүлдэг хямралд орсон, эсвэл хямралын ирмэг дээр байгаа улсуудыг “аврах” хөтөлбөр юм. Өнгөрсөн жилээс эхлээд нэлээд удаан хугацаанд манай улс Стэндбай хөтөлбөрт хамрагдах шаардлагатай тухай яригдсан. Гэвч манай эрх баригчид энд тэндээс зээл энэ тэр аваад гүрийгээд байсан. Харин одоо яалт ч үгүй цаг нь ирсэн бололтой. Стэндбай гэгчид хамрагдана гэдэг нь өөрөө Монгол Улс хаа байгааг, юу хийгээд яваад байгааг шууд хэлээд өгчихөж байгаа юм. Тиймээс эдийн засаг хямарсан хямраагүй, сайн, муу байгаа талаар маргаад байх шаардлагагүй болж байна.

Стэндбай програмд хамрагдахад эерэг сөрөг талууд байгаа. Би энэ талаар жил гаруйн өмнө бичиж байсан. Стэндбай-д оруулсан нь хэн бэ, хэний Засгийн газар вэ, стэндбай-д ортол нь улс орныг дампууруулсан нь хэн бэ гээд асуултууд яах аргагүй гарч ирнэ. Тиймээс стэндбай-д хамрагдах, үгүйг шийдэх нь эдийн засгийн гэхээсээ улс төрийн ач холбогдол нь жин дарсан шийдвэр байдаг.  Гэхдээ яалт ч үгүй юм, яалт ч үгүй л байдаг.

Стэндбай авралын програм нь үндсэндээ хоёр янз байдаг: Standby Credit Facility and Standby Arrangement. Standby Credit Facility гэдэг нь нэн хямдралтай зээл бөгөөд (0.25-0.75 хувийн хүү) бага орлоготой, ядуу улс орнуудад зориулсан зээл юм. Харин Standby Arrangement нь (жирийн зээлээс 1-2 хувиар бага хүүтэй зээл) дунд орлоготой улсуудад зориулагдсан зээл. ОУВС-ийн үнэлгээгээр манай улс 2015 оноос эхлээд upper-middle-income-country буюу дээд-дунд-орлоготой-улс гэх ангилалд дэвшин орсон аж. Тиймээс манай улс нэн хямдралтай зээл авах эрхгүй харин Standby Arrangement хөтөлбөрт хамрагдах боломжтой аж.

1991 оноос хойш манай улс нийт таван удаа стэндбай хөтөлбөрөөр “аврагдаж” байжээ. Хамгийн сүүлд 2009 онд Standby Arrangement хөтөлбөрт хамрагдаж 122.640 сая ам.долларын зээл авч байсан байна. Тухайн үед манай улсын эдийн засаг цомхон 4.5 тэрбум ам.доллар байсан бол өдгөө 2.7 дахин өсч 12 тэрбум ам.долларт хүрсэн. Стэндбай хөтөлбөрөөр чухам хэр их хэмжээний зээл өгөхийг ОУВС-гаас тусгай шалгуураар тодорхойлдог. Харин энэ удаа эхний ээлжинд Монгол Улсад 300-400 сая ам.долларын зээл шаардагдахаар байгаа юм.

Хямрал нүүрлэсэн Засгийн газрын хувьд Стэндбай-д хамрагдвал түр амсхийх цаг гарна, гэхдээ аврал байхгүй. Ямартай ч энэ удаадаа бол аврал үгүй. Яагаад гэвэл манай энэ удаагийн хямрал гүн гүнзгий, урт хугацааны хямрал. Стэндбай мэтийн хөтөлбөрт хамрагдаад бүх юм зүгээр болоод явна гэвэл хэт гэнэн хэрэг болно. Харин ч эсрэгээрээ, дунд болон урт хугацаандаа бид ихээхэн хохирол амсах болно. Гуя дагаж хүзүү гэгчээр авралын програмтай дагалдаж ирдэг нөхцлүүд нь хожмоо тийм л уршигт үр дагаврыг бий болгодог.  Магадгүй, он гартал “ок”, гэвч 2017 он гараад яах вэ?

Тэр үед л хямралын гашуун үр дагавруудаас амсаж эхэлнэ дээ. Нэгдүгээр улиралд төсвийн 50-60 хувьтай тэнцэх хэмжээний гадаад өрийн төлбөрийг хийх шаардлагатай болно. Манай улсад төсөвт хүндрэл учруулалгүйгээр энэ төлбөрийг хийх эдийн засгийн бодит нөөц бололцоо байхгүй. ОУВС-аас, эсвэл хаа нэгтээгээс нэмж зээл авч өрийг өрөөр төлнө, эсвэл төлбөрийг хойшлуулъя хэмээн гуйна байх. Гэхдээ энэ бол шийдэл биш, асуудлыг улам хүндрүүлэх ажиллагаа.4-5 жилийн давтамжтайгаар хямарч аврал эрдэг эдийн засагтай улс болжээ, бид. Давтан хэлэхэд энэ удаагийн хямрал бол ноцтой! Бид ямар үнээр, хэрхэн яаж, юугаа алдаж энэ хямрал, өр зээлийг даван туулах бол оо? Стэндбай бол аврал биш харин хямралын уршигт үр дагаврын эхлэл, дохио.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өглөөд татгалзах таван хүнс

Америкийн “www.wikihow.com” сайт өглөө идэхгүй ёсгүй хүнсний талаар нийтэлжээ.

Зөвлөгөө №1

Өглөө сэрсэн даруйдаа бүлээн ус ууж сурах хэрэгтэй. Ус таныг сэргэг болгохоос гадна бүх эрхтэнг тань хамгаална. Харин та өглөө гаазтай ундаа уух хэрэггүй. Хэрвээ та өөртэй хайртай бол гаазтай ундаанаас татгалзаарай.

Зөвлөгөө №2

Архи, согтууруулах ундаа хэрэглэж болохгүй.

Зөвлөгөө №3

Tүргэн хоол идэх хэрэггүй. Хачиртай талх, шарсан төмс өглөөд идсэнээр таны гэдэс өвдөх эрсдэлтэй.

Зөвлөгөө №4

Зайрмаг. Сэрсэн даруйдаа мөхөөлдөс, зайрмаг идэхээс зайлсхий. Учир хүйтэн зүйл таны хоолойг өвтгөх болно.  Өглөө болон оройд хүйтэн зүйлээс татгалз.

Алхам №5

Өглөө бэлэн хоол, гоймонтой хоол бүү ид. Эдгээр хоол, хүнс таны ходоодыг шархлуулах болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Баянхонгор-Арвайхээрийн чиглэлийн зам хаагдсан байна

А0302 дугаартай Баянхонгор – Арвайхээр чиглэлийн автозамын 2км-т далан хөвөө эвдэрч зам дээгүүр шороо хайрга урсан авто замын хөдөлгөөн хаагдсан байна.Мөн А26 дугаартай Баянхонгор – Шаргалжуутын чиглэлийн авто замын Бумбатын давааны авто замын эвдрэлийг засах арга хэмжээ авч ажиллажээ.

Орон нутгийн зам борооны улмаас эвдрэх асуудал их гарч байгаа тул холын замд гарч буй жолооч нар сонор сэрэмжтэй, хурдаа тохируулан явахыг анхааруулж байна.zam1

zam2 zam3 zam4

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хэрэглээний халуун ус хязгаарлана

Дулааны шугам тоноглолд хийх зуны засварын ажлыг батлагдсан графикийн дагуу хийж байна.Хуваарийн дагуу өнөөдрөөс Гуравдугаар эмнэлэг, Сувилагчийн сургууль, Гэмтлийн эмнэлэг, Говь саун орчмын орон сууц, албан газрууд, 25 дугаар эмийн сан, УБ палас, 10-р хороолол, Москва хороолол, Цахилгаан тээвэр ХК, Ханын материал, Содон хороолол орчмын орон сууц, албангазруудын хэрэглээний халуун усыг түр хязгаарлаж 08 сарын 08-наас 08 сарын 25-ны хооронд дулааны шугамын засварын ажил хийх тул Хэрэглэгч та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу.
“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа