Author Archives: admin

Б.Түвшинбаттай тулалдах Стивен Доннели түүнийг хэн гэдгийг мэдэхгүй гэлээ

Боксын Б. Түвшинбаттай 2-р тойрогт хүч үзэх Ирландын боксчин Стивен Доннелли хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: “Эхний тойргийн тулаан маань их хэцүү боллоо, учир нь ийм том тэмцээнд оролцож байгаа учраас биеэ барих явдал гарлаа. Манай зарим боксчид маань допингийн асуудалд орсон ч бид өөрсдийгөө л анхаарч байгаа болохоор тэр асуудалд санаа зовохгүй байна. Дараагийн учрааны хувьд түүнийг (Түвшинбатыг) би сайн мэдэхгүй, гэхдээ манай дасгалжуулагчид түүнийг сайн судалсан байх, тэгээд зохих тактикаа боловсруулна даа” гэжээ. ОУХМ Б.Түвшинбат эхний тойрогт учраа таарсан Аргентины тамирчин Альберто Палметтаг онооны давуугаар ялж хоёрдугаар тойрогт өрсөлдөх эрхээ аваад байсан. Түүний өрсөлдөгч Альберто Палметта нь WSB буюу хагас мэргэжлийн лигийн “Аргентин Кондорс” багт тоглож, дөрвөн удаа ялж байсан нэгэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Мэргэн буучдын хувьд дахиад боломж бий 

Улаанбаатарын цагаар өчигдөр 23.00 цагт олимпын 10м хийн гар бууны урьдчилсан шат явагдлаа. О.Гүндэгмаа 379 оноогооор 20 байрт, Ц.Мөнхзул 32-р байрт бичигдсэнээр финалд орох боломжгүй болсон юм. Нийт 44 тамирчнаас 8 тамирчин финалдсанаас БНХАУ-ын тамирчин Жан Мэнгшү 199.4 оноогоор алтан медаль, ОХУ-ын тамирчин Виталина Бацарашкина 197.1 оноогоор мөнгөн медаль, Грекийн тамирчин Анна Коракаки 177.7 оноогоор хүрэл медаль хүртсэн байна.

Энэ төрөлд хамгиийн том сенсаци гэвэл энэ төрлийн сүүлийн 2 олимпийн аварга урд хөршийн Гуо Вейнжун дөнгөж 30-р байрт орсон нь олон хүнийг гайхшруулсан юм. Дашрамд дурьдахад манай хийн гар бууный тамирчдын хувьд олимп өндөрлөөгүй байгаа. О.Гүндэгмаа болон Ц.Мөнхзул нар 25 метрийн спорт гар бууны дасгалд маргааш буюу наймдугаар сарын 9-ний 21.00 цагаас хүч үзэх юм. О.Гүндэгмаагийн хувьд энэ төрөлд олимпоос медаль авч байсан гол төрөл нь билээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ипотекийн зээл үргэлжлэх үү

Эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч ипотекийн зээлийг зогсоох шийдвэрийг Засгийн газар гаргаж магадгүй гэх болгоомжлол нийгэмд үүссэн ч Ерөнхий сайдаас Барилга хот байгуулалтын сайдад өгсөн даалгавраар бол ипотекийн зээлийг иргэдэд хүртээмжтэй байдлаар үргэлжлүүлэх гарц гаргалгааг гаргах болж, салхи эргэлээ.

Жилийн найман хувийн хүүтэй олгогддог ипотекийн зээл зогсвол орон сууцны үнэ буурах хэдий ч бэлнээр төлбөрөө хийгээд байртай болох хүн цөөн. Харин ипотекийн зээл зогсолтгүй үргэлжилбэл хэдэн мянгаар нь байртай болгох боломж байгааг өнгөрсөн гурван жилийн үйл явдал бэлхнээ харуулна. Зах зээлд өнөөдөр 40 мянга орчим орон сууц баригдан эзнээ хүлээж байгаа нь, мөн 80 мянган айл өрх байртай болсон нь ипотекийн зээлийг хэрэгжүүлсний үр дүн юм. Цаашлаад Нийгмийн даатгалын сангийн орлого арвижсан нь иргэд орлогоо үнэн зөвөөр бодитой мэдээлж, ипотекийн зээлд хамрагдсаны бас нэгэн илэрхийлэл болж буй. Цаг хугацаандаа багтаан зээлээ төлөхийн төлөө мянга, мянган залуус хөдөлмөрлөж байна.

Харин одоо ипотекийн зээлийг яаж үргэлжлүүлэх вэ?. Өмнөх Засгийн газрын үед баталсан журмаар ипотекийн зээлд хамрагдах иргэн нь худалдан авах байрныхаа 30 хувийг урьдчилан төлсөн байх ёстой. Гэтэл өнөөдөр ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн дийлэнх хувь нь урьдчилгаа 30 хувь төлөх боломжгүй байна. Мөн 80м2-аас дээш талбайтай байрыг ипотекийн зээлд хамруулахыг хүлээж суугаа иргэд олон бий.

Ийм нөхцөлд шинэ Засгийн газар зээлийн журмын нөхцөлийг өөрчлөх шаардлага тулгарч байгаа. Тодруулж хэлбэл, урьдчилгааг бууруулах, мөн 80 м2-аас дээш талбайтай орон сууцыг ипотекийн зээлд хамруулах гэх мэтчлэн нөхцөлийг хөнгөвчлөх арга хэмжээг хэрэгжүүлж болох талтай. Гол нь дээрх өөрчлөлт хийсэн нөхцөлд эргээд эдийн засагт ирэх хүндрэл юу байх вэ гэдгийг зөв тооцох шаардлагатай болж буй.

Эдийн засаг хүндхэн байгаагаас орон сууцны борлуулалт буурсан. “Тэнхлэг зууч” компанийн мэдээлснээр өнгөрсөн зургадугаар сард нийслэлд байршилтай орон сууцны дундаж үнэ өмнөх сараас 1.1 хувиар буурсан бол сүүлийн нэг жилийн хугацаанд 10.3 хувиар буурсан гэх статистик мэдээллийг гаргаад байгаа. Мөн өнгөрсөн долоо хоногт “Мишээл экспо” төвд нээгдсэн “Орон сууц, барилгын материалын үзэсгэлэн худалдаа” арга хэмжээнд оролцсон барилгын компаниуд байрны үнэ буурсан гэдгийг тодотгосон. Орон сууцны дундаж үнэ 1м2 нь 1.7 сая төгрөг болжээ. Дээр нь урьдчилгаа төлбөрөө 30 хувиар хийхийг шаарддаг байсан барилгын компаниуд нөхцөлөө хөнгөвчилж 10 хувь болгож бууруулсан байна. Гэвч ипотекийн зээлийн журам өөрчлөгдөөгүй нөхцөлд урьдчилгаа төлбөрийг 10 хувиар барилгын компанидаа тушаасан байлаа гэхэд иргэд банкинд очоод жилийн найман хувийн хүүтэй зээлд хамрагдах бололцоогүй.Эдийн засагчдын зүгээс ипотекийн зээлийн нөхцөлийг хөнгөвчилбөл эрсдэл өндөрсөнө гэж тайлбарладаг. Учир нь урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээ хэдий өндөр байна тэр хэрээр зээлдэгчээ эрсдэлээс хамгаалж чадна. Хэрвээ урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээ буурвал эрсдэлийн хэмжээ өндөрсөнө. Нэг үгээр хэлбэл, урьдчилгаа 30 хувийг 10 хувиар буурууллаа гэхэд сар тутамд төлөх зээлийн төлбөрт ачаалал өгч эрсдэлийг илүү өндөр болгох болж байгаа юм. Цаашлаад зээлдэгч цаг хугацаандаа багтаан зээлээ төлөх боломжгүйд хүрч байраа банкинд алдаж болзошгүй.

2008-2009 онд бий болсон дэлхий дахиныг хамарсан санхүү эдийн засгийн хямрал нь моргейжийн зээлээс үүдэлтэй байдаг. Урьдчилгаа төлбөрт ач холбогдол өгөлгүй босгыг нь бууруулснаас банкны салбараа эрсдэлд оруулсныг дэлхий дахин анхааруулдаг.

Монгол Улсын хувьд эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч чанаргүй зээлийн хэмжээ өмнөх жилийнхээс өссөн гэсэн дүн мэдээг Үндэсний статистикийн хорооноос өгч байгаа ч ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн хувьд энэ ангилалд тун бага хувь эзэлж буй. Энэ нь урьдчилгааг 30 хувиар тогтоосонтой холбоотой болов уу. Иймээс Засгийн газар ипотекийн зээлийг үргэлжлүүлэх шийдвэр гаргах нөхцөлд урьдчилгааг хөдөлгөх үү гэдэг дээр тун нарийн судалгаа хийж, хөдлөхгүй бол чанаргүй зээлийн хэмжээг өсгөх аюул хүлээж байгаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ОХУ-ын Паралимпийн багийг бүхлээр нь хаслаа

Төрөөс зохион байгуулалттайгаар сэргээш хэрэглэдэг нь илэрсэн шалтгаанаар ОХУ-ын багийг бүхлээр нь Рио 2016 Паралимпийн наадмаас хассан шийдвэрийг Олон Улсын Паралимпийн Хороо (ОУПХ) өчигдөр буюу Ням гарагт зарлалаа.

Үүнээс өмнө Олон Улсын Олимпийн Хороо Оросын тамирчдын хувь заяаг харгалзах олон улсын спортын холбоодод нь даатгаж байсан юм.

Тэгвэл ОУПХ уг хэрэгт ОХУ-ын засгийн газрыг шууд буруутгасан байна.”Оросын засгийн газрын оролцоотой сэргээш хэрэглэх соёл нь Оросын спортыг бохирдуулж байгаа бөгөөд Дэлхийн Сэргээштэй Тэмцэх Агентлагийн (WADA) хоёр ч бие даасан шалгалтаар илэрхий боллоо” гэж ОУПХ-ны ерөнхийлөгч Филип Крейвен мэдэгдэлдээ дурджээ. 2014 оны Сочигийн Олимпийн наадамд системтэйгээр сэргээш хэрэглэснийг WADA-гийн шинжээч Ричард МакЛарен илрүүлсэн бол түүнээс өмнө хөнгөн атлетикийн тамирчдад мөн ийм тохиолдол илэрч байв.wada

2012 оны Лондоны Паралимпийн наадамд ОХУ медалийн тоогоор хоёрдугаарт жагссан ба Рио 2016-д спортын 18 төрөлд 267 тамирчин ирүүлэхээр болоод байсан юм.Одоо эдгээр тамирчдын хувь заяа давж заалдах шүүхийн шийдвэрээс хамаарна.Филип Крейвен “Оросын эрх баригчид медалийн тоог ёс зүйгээс өндөрт тавьж байгаа нь миний сэтгэлийг зовоож байна” гэжээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

МҮЭХ-ээс Засгийн газарт санал хүргүүлнэ

Монголын Үйлдвэрчний эвлэлээс цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгэмд тулгамдаад байгаа хэд хэдэн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхийг Засгийн газар болон холбогдох яам агентлагуудад хандаж хүссэн ч өнөөдрийг хүртэл чимээгүй буюу хариу өгөхгүй байгаа юм. Тэгвэл өнөөдөр 12 цагт МҮЭХ-ны байранд иргэдийн хөдөлмөр нийгмийн хамгааллын тулгамдсан, хүлээгдэж буй асуудлаар Засгийн газарт санал хүргүүлэх болсон талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төрийн өндөр албан тушаалтнууд болон дэд сайдуудыг хөрөнгө орлогоо мэдүүл гэлээ

Авлигын эсрэгхуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөсурьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасны дагуу Улсын Их Хурал, Засгийн газраас томилогддог албан тушаалтнууд тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах үүрэгтэй.

Иймд Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаанаар томилогдсон төрийн өндөр албан тушаалтнууд болон яамдын дэд сайдууд дээрх хуулийн хугацаанд багтаан мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газарт бүртгүүлэхийг анхааруулж байна.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-нийөдрийн 12 дугаар  тогтоолоор Засгийнгазрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан шинээр байгуулагдсаняам, агентлаг болон татан буугдсан агентлагуудын мэдүүлэг гаргагчидтайхолбоотой шилжилт хөдөлгөөн, томилгоотой холбоотой асуудалд тус газраас хяналт тавин ажиллаж буйгаа тус газраас мэдэгдэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Чөлөөт бөхийн эрэгтэй баг Риог зорилоо

Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадмын эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд хүч үзэх манай баг өчигдөр алсын замд мордлоо. Ар гэрийнхэн, ахан дүүс, эрэгтэй үндэсний шигшээ багийнхан, хөгжөөн дэмжигчид нь үдэн мордуулж өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.1992 оны олимпийн наадмаас хойш сонгон шалгаруулалтаар тамирчдыг олимпийн наадамд оролцуулдаг болсноос хойш манай эрэгтэй чөлөөт бөхийн баг анх удаа бүтэн багаараа олимпийн наадмыг зорьж байна.

Дасгалжуулагчид

  • Цэрэнбаатарын Цогтбаяр, эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин, олимпийн наадамд тамирчнаар 2 удаа оролцсон, дасгалжуулагчаар анх удаа оролцож байна.
  • Бямбаринчингийн Баяраа, эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, олимпийн наадамд 2 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
  • Оюунбилэгийн Пүрэвбаатар, эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин, олимпийн наадамд 2 удаа тамирчнаар оролцсон, дасгалжуулагчаар анх удаа оролцож байна.
  • Лувсандамбын Энхбаяр, эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, олимпийн наадамд анх удаа дасгалжуулагчаар оролцож байна.

БөхчүүдЧӨЛӨӨТИЙНХӨН

  • 57 кг, Эрдэнэбатын Бэхбаяр, Гавьяат тамирчин, ”Хангарьд” клуб, “Алтай констракш” компанийн бөх, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, Азийн аварга, олимпийн наадамд анх удаа оролцож байна. Дасгалжуулагч нь А.Энхээ, Ц.Цогтбаяр, Б.Баяраа, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр
  • 65 кг, Ганзоригийн Мандахнаран, Гавьяат тамирчин, “Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Армийн дэлхийн аварга, Оюутны универсиад наадмын хүрэл медальт, Азийн спортын наадмын аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл медальт, олимпийн наадамд анх удаа оролцож байна. Дасгалжуулагч нь Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр, Б.Баяраа, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр
  • 74 кг, Пүрэвжавын Өнөрбат, Гавьяат тамирчин, ”Дархан-Хасу-Мегастарс” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний мөнгө, залуучуудын ДАШТ-ний хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл медальт, олимпийн наадамд 2 дахь удаа оролцож байна. Дасгалжуулагч нь Ц.Баярсайхан, Ц.Цогтбаяр, Б.Баяраа, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр
  • 86 кг, Оргодолын Үйтүмэн, олон улсын хэмжээний мастер, ”Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, армийн дэлхийн аварга, азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, олимпийн наадамд 2 дахь удаа оролцож байна. Дасгалжуулагч нь З.Дүвчин, Ц.Цогтбаяр, Б.Баяраа, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр
  • 97 кг, Доржхандын Хүдэрбулга, олон улсын хэмжээний мастер, ”Сүлд” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аврага шалгаруулах тэмцээний алт, хошой хүрэл медальт, олимпийн наадамд анх удаа оролцож байна. Дасгалжуулагч нь Ц.Лхайжав, Д.Дандар, Ц.Цогтбаяр, , Б.Баяраа, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр
  • 125 кг, Жаргалсайханы Чулуунбат, олон улсын хэмжээний мастер, ”Сүлд” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн спортын наадмын мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 4 хүрэл медальт, олимпийн наадамд 2 дахь удаа оролцож байна. Ц.Цогтбаяр, Б.Баяраа, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр

Бэлтгэл хангагч бөхчүүд

  • Дамдинбазарын Цогтбаатар, олон улсын хэмжээний мастер, ”Алдар” спорт хороо, үндэсний шигшээ баг
  • Батболдын Номин, олон улсын хэмжээний мастер, ”Гацуурт-Олимп” клуб, үндэсний шигшээ баг
  • Доржваанчигийн Гомбодорж, олон улсын хэмжээний мастер, Арслан” клуб
  • Лувсандоржийн Төртогтох, олон улсын хэмжээний мастер, ”Хилчин” спорт хороо
  • Нацагсүрэнгийн Золбоо, олон улсын хэмжээний мастер, ”Хүч” спорт хороо

Манай эрэгтэй багт бэлтгэл сургуулилтанд нь дэмжлэг туслалцаа үзүүлэхээр Гавьяат тамирчин Б.Наранбаатар хамт явж байна.Эрэгтэй чөлөөт бөхийн багийг олимпийн наадамд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж “Тайгам Алтай” компаниас олимпийн багийн тамирчин бүрийг 500 мянга, дасгалжуулагч бүрийг 300 мянган төгрөгөөр, “Монгол 333” корпорациас хүн бүрийг 200 ам.доллараар, “Арвай үндэс” компаниас гарын бэлгээр урамшуулсан байна.

Монголын эрэгтэй чөлөөт бөхийн тамирчид Зуны олимпийн наадамд 1964 оноос 13 дахь удаагаа оролцож байна. Өнгөрсөн хугацаанд мөнгө, хүрэл медаль тус бүр 4 нийт 8 медаль хүртээд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр аавуудын өдөр

Өнөөдөр буюу наймдугаар сарын 8-ны өдөр “Аавуудын баяр”-ын өдөр тохиож байна. Анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгожээ. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь 5 хүүхдээ ганцаараа тэжээсэн ачлалтай аав аж.

Харин 1966 онд АНУ-ын ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарлажээ. Ерөнхийдөө дэлхий дээр 20 гаруй улс энэ баярыг тэмдэглэдэг юм.

Манай улс 2003 онд “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” -г байгуулсан байдаг. Тус холбооноос 2005 оноос хойш “Аавуудын баяр”-ыг зохион байгуулж ирсэн уламжлалтай ажээ. Ингээд айл гэрийн ноён нуруу, эх орны түшиг тулгуур болсон бахархалт аавууддаа “Аавуудын баярын өдөр”-ийн мэндийг хүргэе ээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийнэ

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

10.30-17.30 цагт: 22-р хороо Өлгийн 3, 16, 18, 19, 20, 31,  Ойн 1, 2-р гудамж, 69А, Б, 88, 89, 91, 106-р байр,  Зүтгэл найдвар ЗБН, МЦХ ХК, ШУТИС-ийн ХМТС-ийн дотуур байр болон тэдгээрийн ойр орчмоор

11.00-13.00 цагт: 18-р хороо Алтан жолоо групп, Улаанбаатар банк, Жугамт өргөө СӨХ, 27/1-3-р байр болон тэдгээрийн ойр орчмоор

13.00-17.00 цагт:  6, 18-р хороо 9, 15, 16, 18, 21, 22, 24, 44, 51, Монтедийн 1, 2-р байр, Наран, ГЕГ-ын орон сууц болон тэдгээрийн ойр орчмоор

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

10.30-17.00 цагт: 11, 18-р хороо 6-р бичил хороолол, 4-р хороолол 83А, Б байр, Рокмон билдинг, Ашид орших, Нишин од, Хатанбаатар, Си Эй Эс, Эмдаблеви ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор

СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРЭГ

10.30-17.00 цагт: 19-р хороо Нэгдсэн эмнэлэг, Ирээдүй, 62-р сургууль, 148-р цэцэрлэг, 8А, Б, В, 4А, Б, 3-58, 1-58, 1-30, 2-48, ЭХ-ний 30 айл болон ойр орчмоор

НАЛАЙХ ХОТ

10.00-18.00 цагт:  6-р хороо Горхи-Тэрэлжийн БЦГ, Өгөөмөрийн 1, 2, 3-р гудамж орчмоор

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Цахим үйлчилгээ: my.tog.mn

Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр Ж.Гантөгс, Д.Сумъяа, Г.Одбаяр,Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ нар өрсөлдөнө

Өнөөдөр манай улсаас таван тамирчин эхний тэмцээндээ оролцоно. Өнөөдөр манай тэмцээний салхийг байт харвааны Ж.Гантөгс хагална.  Тэгвэл Жүдо бөхийн хоёр тамирчин 22:00 цагаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Г.Одбаяр нар Риогийн татамид өрсөлдөх юм.

 Манай тулаанчдаас Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ нар эхний тойрогтоо гоц мөргөн өнөөдөр тулаанаа хийхээр болжээ

Баг тамирчиддаа Амжилт хүсье. Өнөөдөр Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, Алтан соёмбот далбаа мандах болтугай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

Аргын тооллын 8 сарын 8, Сумъяа гараг. Билгийн тооллын 6, Тэргүүн дагуул одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 40 минутад мандан, 20 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахайболой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

9-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар  бороошиж сэрүүсэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны 08 дугаар сарын 07-ны 21 цагаас 08 дугаар сарын 08-ны 21 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө бүх нутгаар 31-36 градус дулаан  байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

2016 оны 08 дугаар сарын 9-нөөс 08 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо, 12-нд баруун аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр , 11-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, говийн аймгуудын өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр манай тамирчдын хуваарь

Бразилийн Рио Де Жанейро хотноо Зуны олимпийн XXXI наадам үргэлжлэн явагдаж байна.  Энэ удаагийн наадамд 205 орны 10500 тамирчид спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдөх юм.  Манай улсаас анх удаа 43 тамирчин, спортын 9 төрөлд өрсөлдөн оролцож байна. Монгол Улсын нэрийн өмнөөс олимпод өрсөлдөж буй тамирчдын өнөөдрийн тэмцээний хуваарийг Улаанбаатарын цагаар хүргэж байна.

21:00 цагт- Хийн буудлага

Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар цэц сорино.

22:00 цагт- Жүдо

Эрэгтэйчүүдийн 66 кг, Эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жингийн медалийн эзэд тодрох бөгөөд манайхаас Д.Төмөрхүлэг, А.Цолмон нар барилдах юм.

22:00 цагт- Хүндийн өргөлт

Эрэгтэйчүүдийн 56 кг жинд У.Чагнаадорж өрсөлдөнө.

23:00 цагт- Бокс

Боксын 60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

424000 метр квадрат газрыг шарилжнаас нь салгана

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөрийн өгсөн үүргийн дагуу 2016 оны 8 сарын 6-нд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, төвийн 6 дүүргийн ТҮК, ногоон байгууламжийн чиглэлээр гэрээгээр ажил гүйцэтгэдэг 20 хувийн хэвшил, ТББ-ын 695 хүн  43 хадагч машин, 111ш гар хадуур, 100ш тармуур, 100 гаруй хайч  багаж хэрэгсэлтэй, Дунд голоос гурвалжингийн гүүр, Эх нялхсын урд  болон арын уулзвараас Саппоро хүртэл мөн Сэлбэ гол дагуу гол дагуу нийт 424000 метр квадрат газрын шарилжийг зулгаах биш агротехнологийн горимын дагуу хадаж, зөөх ажлыг зохион байгуулахаар болов.

Цаашид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын их, бага тойргийг шарилжгүй болгох ажлыг иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг хамруулан үе шаттайгаар зохион байгуулан ажиллахаар төлөвлөж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа