Author Archives: admin

Улаанбаатарт хотын хөрсний бохирдлыг бууруулахад Германы “Нексус” төсөлтэй хамтарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ХНБГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн бүс нутгийн асуудал хариуцсан захирал Рут Эрлбэктэй уулзлаа.

Уулзалтаар ХБНГУ-ын  Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа “Нексус” төслийн талаар санал солилцож, төслийн 2 дугаар шатыг эхлүүлэх хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.Төсөл нь ХБНГУ-ын Эдийн засгийн Хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны санхүүжилтээр Ази, Номхон далайн бүс нутгийн 7 орны 12 хотод хэрэгжиж байгаа бөгөөд ус, эрчим хүч ба хүнсний хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх нөөцийн цогц менежментийг нэвтрүүлэхэд дэмжэг үзүүлэх зорилготой. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын дулааны алдагдал ихтэй угсрамал орон сууцуудыг  дулаалжээ.  Мөн цэцэрлэг, сургуулийн дулаалгыг сайжруулах чиглэлээр ч  олон талын бодитой ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хадагтай Рут Эрлбэк хэллээ.

Нийслэлийн Засаг дарга, Төслийг үргэжлүүлэн ажил хэрэг болгоно гэдгийг цохон тэмдэглээд, төслийн 2 дугаар шатыг “Аз жаргалтай хот” хөтөлбөртэй уялдуулан,  гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах судалгааг  хийх,  цэвэр,  бохир шугамд холбох ажлыг хэрэгжүүлэх, оновчтой шийдэл олох зэрэгт хамтран ажиллахыг хүслээ. Төслийн хүрээнд бохир ус болон хатуу хог хаягдлын менежментийн салбарт шинэлэг инженерийн технологи нэвтрүүлэх, газар ашиглалт, төлөвлөлтийн стандарт, худалдан авах чадварт нийцсэн орон сууц, гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах болон хотын суурьшлын төлөвлөлтийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Төв аймагт тарваган тахал илэрлээ

Төв аймагт 36 настай С гэх эмэгтэйгээс тарваган тахлын гэдэсний шинж тэмдэг илэрчээ. Улмаар өчигдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн, тусгаарлажээ. С-ийн хувьд өнгөрөгч Лхагва гаригт таван хүний хамтаар тарвага боож идсэн байна. Энэ хэргийг Төв аймаг дахь цагдаагийн хэлтэс шалгах эхэлжээ.

Тарваган тахал өвчин нь зуны улиралд идэвхиждэг тул орон нутгаас зөөвөрлөгдөн нийслэлд орж ирэхээс сэргийлэх арга хэмжээг энэ сарын 1-нээс эрчимжүүлж эхэлсэн байна. Тухайлбал, нийслэлийн эргэн тойрон дахь товчоодуудад 24 цагаар хяналт шалгалтын цэгийг байгуулжээ. 24 цагийн хяналтын цэг аравдугаар сарын 15-ныг хүртэл ажиллах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ширэн бээлийтнүүдийн салхийг Б.Түвшинбат хагална

Риогийн олимпын боксын тэмцээний сугалаа өнөөдөр явагдлаа. Манай зургаан ширэн бээлийтнүүдээс маргааш эхний тулаанаа хийх байсан Д.Отгондалай /60/, Г.Ган-Эрдэнэ /49/ нар эхний тойрогт гоц мөргөхөөр болжээ.

Харин Х.Энх-Амар /52/ эхний тулаанаа Мексиктэй, Э.Цэндбаатар /56/ Кенийн Б.Нжангерутай, Б.Чинзориг Катарын Т.Тарумалингамтай, Б.Түвшинбат /69/ Аргентиний А.Палметтатай тус тус хийхээр болжээ. Боксын Үндэсний шигшээ багийн эхний тулааныг Бямбын Түвшинбат наймдугаар сарын 7-нд хийнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Дэлхийн хамгийн хурдан хүн олимпийн нээлтэнд оролцохгүй

Улаанбаатарын цагаар маргааш өглөө 08.00 цагт болох зуны олимпийн 31 дүгээр наадмын нээлтийн ажиллагаанд дэлхийн хамгийн хурдан хүн болох Ямайкийн Усайн Болт оролцохгүй гэж L’Equipe мэдээлжээ.

Нээлтийн ёслол Рио де Жанейро хотын алдарт Маракана цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд гаргасан хөтөлбөрөөр гурван цаг орчим үргэлжлэх юм.Усайн Болт нээлтэд оролцохгүй шалтгаанаа нээлтийн үеэр түүний эргэн тойронд эргэлдэх сэтгүүлч, гэрэл зурагчид болон хамт зураг татуулж гарын үсэг хүссэн шүтэн бишрэгчдээсээ хол байж зөвхөн бэлтгэл сургуулилтандаа илүүтэй анхаарна хэмээн тайлбарласан аж.

Өнгөрсөн 2012 оны Лондонгийн олимпийн нээлтийн ёслолд Усайн Болт Ямайкийн багийн тугч байсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хүүхэд төрүүлсэнгүй гэж эхнэрийнхээ гарыг бугуйгаар нь тас цавчжээ

Daily Nation мэдээлснээр 34 настай кени эр Стивен Нгила хүүхэд төрүүлсэнгүй хэмээн эхнэр Жаклин Мвендегийнхээ хоёр гарыг бугуйгаар нь тас цавчжээ. Энэ аймшигт хэрэг 7-р сарын 26-нд гарчээ. Хүүхэд гаргаж өгсөнгүй хэмээн уурлаж улангассан эр хоёр гарыг тас тавчсанаас гадна толгой руу нь түлээгээр цохисоноос болж Жаклины зүүн чих таг дүлийрчээ.

кени эрСтивен эхнэрээ зэрэмдэглээд зугтаасан ч маргааш нь цагдаад баригдсан байна. Үр хүүхэдгүйн улмаас байнга хэрүүл маргаан зодоон цохион болдог гэр бүлд хамгийн ойр байсан хүн нь нутгийн пастор Патрик Киоко гэнэ.  Өдгөө пасторыг гэр бүлээ хамгаалж хамгаалж үлдэхийн тулд нөхрийнхөө уур хилэнг тэсэж тэвчихийг хөөрхий бүсгүйд байнга ятгаж байсных нь төлөө буруутгаж эхэлжээ. Болсон хэрэг явдал Кенийг цочроожээ. Эмэгтэйчүүдийн байгууллага протез хийлгэхээр мөнгө цуглуулах аян өрнүүлж байгаа аж. Мөн Жаклинд эмэгтэйчүүдийн шинжилгээ хийлгэхэд нөхөн үржүхүйн ямар нэгэн эмгэггүй гэсэн хариу гарчээ. Гол асуудал нөхөрт нь өөрт нь байсан гэнэ.

кени эр 2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ДУМ-ын сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч дууслаа

ОХУ-ын Сонгуулийн төв хороо ирэх 9-р сарын 18-нд болох сонгуульд оролцох намууд болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгүүдийг хүлээн авч дуусаад байна.

дум 2016Сонгуулийн төв хорооноос мэдээлж байгаагаар Оросын төрийн Думын сонгуульд улс төрийн нийт 20 намын 8 мянган хүн өрсөлдөхөөр төлөвлөж  байгаагийн тал хувь нь албан ёсны нэр дэвшигчийн статусаа аваад байгаа юм байна. Ирэх 9-р сард болох бүх түвшний сонгуульд нийт 100 мянган иргэн өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байгааг Сонгуулийн төв хорооны дарга Элла Памфилова мэдэгджээ. Тэрээр мөн энэ үеэр энэ удаагийн  сонгуулийн өмнөх компаний бүртгэгдсэн зөрчил эрс буурсныг онцлоод  санал хураалтын өдөр  зөрчил дутагдал гаргахгүй байх бүхий л арга хэмжээг авахаа амалсан юм.

Мөн сонгуулийн төв хорооны дарга намуудтай хамтран ажиллах тохиролцоонд хүрч чадаагүй ажиглагчдад дэмжлэг үзүүлж  ажиллахаа илэрхийлсэн юм. Сонгуулийн хуулинд энэ жил оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу сонгуулийн хэсэг хороодод нам тус бүрээс 2-оос илүү ажиглагч ажиллах боломжгүй болсон юм. Үүний зэрэгцээ сонгуулийн төв  хороо  санал  авах өдөр  24 цагийн утасны шуурхай шугам ажиллуулахаар төлөвлөж байгаа юм байна. Ирэх 9 сарын 18-ны өдөр Оросын сонгогчид Төрийн думын 450 гишүүнийг сонгохын зэрэгцээ 39 субьектад орон нутгийн хууль тогтоох байгууллагын  гишүүдийг  сонгоно. Мөн 7-н  орон нутгийн захирагч, удирдагчийг сонгох юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

800 хүний багтаамжтай шоронд 3800 хүн хоригдож байна

Филиппин улсын Күэзон хотын шоронд 3800 гаруй хүн хоригдож байна. Гэвч уг шорон нь 800 хүний багтаамжтай аж. Өөрөөр хэлбэл шоронгийн багтаамж хязгаараа давж, 3000 хүн илүү авчихаад байгаа юм.

ФЛИППИН ШОРОНШоронгийн хоригдлууд шпрот шиг л багтаж ядан амьдарч буй зургийг Франц пресс агентлагийн зурагчин Ноел Сэлис буулгажээ.

Тус улсын Хууль зүйн нарийн бичгийн дарга “Шинээр хорих анги барихаар барилга барих талбайг бэлтгэж байгаа” гэж мэдэгдсэн байна. Гэвч тэр болтол Күэзон хотын шоронд хоригдож буй хүмүүс нөөшилсөн бэлэн бүтээгдэхүүн шиг шахцалдан амьдарсаар байх нь. Энэ байдал бүтэн 10 жилийн туршид үргэлжилж байгаа аж.Багталцахгүй учраас зарим хоригдлууд шөнийн цагаар шатан дээр унтдаг байна. Ноел Сэлисийн авсан энэхүү зураг олон нийтийн анхаарлыг татаж, Филиппиний Засгийг газрын хүчтэй шүүмжлэх болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хятадын тагнуул ХМТ-нд ажиллаж байжээ

АНУ-ын Холбооны мөрдөх товчоонд цахилгаанчаар ажиллаж байсан 46 настай Кун Шан Чун БНХАУ-ын тагнуул байснаа хүлээн зөвшөөрчээ.

БНХАУ-д төрж, улмаар АНУ- ын иргэн болсон Кун Шан Чун Холбооны шүүхээр орж, БНХАУ-д чухал мэдээлэл дамжуулснаа хүлээсэн байна. Холбооны мөрдөх товчооны зохион байгуулалтын схем, тус байгууллагын албан хаагчдын тодорхойлолт, аяллын төлөвлөгөө болон тагнуулын хориотой бүсэд байршуулсан баримт бичгийн зураг зэрэг мэдээллийг тэрбээр Хятад руу дамжуулдаг байсан талаар АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зика вирусны эсрэг вакцины туршилт амжилтгүй болжээ

Хүн төрөлхтний эрүүл мэндэд асар их хор хохирол учруулж байгаа Зика вирусны эсрэг гурван өөр төрлийн вакциныг эрдэмтэд туршиж байгаа билээ.

Эдгээр гурван өөр төрлийн вакциныг сармагчинд хийж туршиж байгаа бөгөөд харамсалтай нь нэг төрлийн вакцин нь Зика вирусын эсрэг идэвхгүй болох нь нотлогдсон гэв. Одоогийн байдлаар уг вирусын эсрэг хийх вакцины туршилт зогсолтгүй үргэлжилж байгааг эх сурвалж мэдээллээ.Энэ халдварт өвчнийг зогсоох вакциныг гаргаж авахад хамгийн багадаа нэг жил зарцуулна хэмээн эрдэмтэд үзэж байгаа юм. Хэрэв үүнээс өмнө вакцины туршилт амжилттай болвол нэн даруй үйлдвэрлэлтэд оруулна хэмээн доктор Эд Врайт ярьжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Залуу хүний заавал унших 100 ном

100 nomМонголын Лектор төвөөс санаачлан “Залуу Манлайлал-4”  хөтөлбөрийн хүрээнд залуусын унших 100 номыг нэрлэлээ.  Ном уншдаг залуу хүн цөөрсөн учраас тус төвийнхөн заавал унших 100 ном аяныг зохион байгуулж байна.  Заавал унших 100 номонд  хүний хөгжил, шинжлэх ухаан танин мэдэхүй, амьдрах ухаан, эрүүл мэнд,  улс төр,  эдийн засаг, түүх, уран зохиол, урлаг гоо зүй, философи сэтгэлгээ, гадаад хэл, компьютер гэсэн салбарын шилдэг номууд оржээ.

Шинжлэх ухаан

1Цаг хугацааны товч түүх  Стивен Хоукинг

2  Life and Energy  Isaac Asimov

3  On the origin of the species by means of natural selection  Charles Darwin

4  Neuromancer William Gibson

5  King solomon’s ring  Konrad Lorenz

6  Сэтгэл зүрхээ дага Эндрю Мэтюс

7  Ирээдүйд… Нэвтрэхүй Эдвард Корниш

8  Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг Дейвид Жозеп Шварц

9  Хүн бичнээс үүсээгүй  Э.Мулдашив

10  Гайхамшигт нүд /цувралууд/ Дорлинг Киндерслэй компани

11  Оршихуйн гүн ухаан Д.Баяндалай

12  Дори идэр дүүдээ хандах нь Б.Баабар

Хувь хүний хөгжил

13 How to Think about great ideas Mortimar J.Adler

14 Бүтээмж өндөртэй хүний 7 дадал Стивен Ковей

15 8 дахь дадал  Стивен Ковей

16 Сайнаас агууд дэвшихүй Жим Коллинз

17 Биеийн хөдөлгөөний хэл Аллан Пиз

18 Нөхдөө өөртөө татаж бусдад нөлөөлөх ёсон Дэйл Карнэги

19 VERITAS С.Эрдэнэболд

20 Ажил хэргийн гурвалжин 1,2 Ц.Баатархүү

21 Нууц Ронда Бёрн

22 Алсын хараа Л.Оюун-Эрдэнэ

23 Америкт суралцсан тэмдэглэл Ц.Оюунгэрэл

24 Өөрийгөө хөгжүүлье ! Эмос клуб

25 Гэр бүл төлөвлөлт Т.Намжил

26 Сургамжит өгүүллэг 1,2,3 Эмпати төв

Философи, сэтгэлгээ

27 Нээлттэй нийгэм ба түүний дайснууд Карл Поппер

28 Либертарианизм Дэвид Боаз

29 Utopia  Thomas More

30 The evolution of society Herbert Spencer

31 Өрнийн мэргэн ухаан Бертран Рассел

32 The logic of scienific discovery Karl R. Popper

33 Шүүмжлэл өгүүлэл Күнз

34 Thus spoke zarathustra Freidrich Nietzsche

35 Demon –Haunted world Carl Sagan

36 Орчлонгийн хүрд Д.Бямбасүрэн

37 Их гурвалжин Ч.Эрдэнэ

38 2*2=6 суут жаран сэтгэгч Г.Аюурзана

Түүх

39 Rites of Spring Modris Eksteins

40 The women’s history of the world Rosalind Miles

41 Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн Францис Фукуяма

42 The world’s religions Huston Smith

43 Монголын нууц товчоо Ц.Дамдинсүрэн

44 Түүх судлал  Арнольд Тойнби 45 XX зууны Монголчууд Робэрт Рүпэн

46 Сударын чуулган Рашид Ад-Дин

47 Хөх судар Инжинаш

48 Дэлхийг байлдан дагуулагчийн түүх Жүвэйни

49 Түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн 100 хүн Майкл Хаарт

50 Монголчууд нүүдэл суудал  Б.Баабар

Улс төр, эдийн засаг

51 Theory of collective behavior N. J. Smelser

52 The Prince Nicollo Machiavelli

53 History of the english-speaking peoples Winston Churchill

54 Dreams from My Father Barack Obama

55 Миний амьдралын түүх Хиллари Родхэм Клинтон

56 Соёл иргэншлүүдийн мөргөлдөөн Самуэл Хантингтон

57 Сонгомол Эссэнүүд Мишель Монтень

58 Их улс төр дэх хүйс Ирина Хакамада

59 Дэлхий бөөрөнхий биш Томас Фридман

60 Капиталын нууц Эрнандо Де Сато

61 Эдийн засгийн ухаан эдүгээчлэгдсэн замнал Марк Скоузан

62 Эдийн засаг энгийнээр Жеймс Гуартни, Ричард Строуп, Дувайт Ли

63 Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам Бодо Шефер

Амьдрах ухаан, эрүүл мэнд

64 Харвардын бизнесийн сургуульд юуг заадаггүй вэ? Марк Х.Маккормак

65 Өөрийгөө шинжихүй Женннифер Фрид, Дебра Бирнбаум

66 Амьдрах ухааны нууц зангилаа С.Батсүх

67 Монголын авъяаслаг бизнесмэнүүдийн нууц О.Чинзориг Ж.Батсүх

68 Их монгол оронд уламжлагдсан ирээдүйг эш үзүүлсэн бошгууд Г.Пүрэвбат

69 Уншихгүй байж болохгүй ном Д.Нямдаваа

70 Бясалгал Шри Чинмой

71 Эрүүл байх гайхамшиг Т.Пүрэв

72 Эрүүлжих ухаан эмгүй амьдрал Полл Брегг

73 Хоол ба сэтгэл Б.Гэрэлмаа

Уран зохиол, яруу найраг

74 Гэсэр, Жангар Ардын аман зохиол

75 Дайн ба Энх Л.Толстой

76 Евгений Онегин А.Пушкин

77 Зуун жилийн ганцаардал Габриель Гарсиа Маркес

78 Ах дүү Крамазовынхан Ф.Достоевский

79 Омар Хаяамын дуулал Омар Хаяам

80 Зохиол, бүтээлүүд Д.Равжаа

81 Заан залуудай  Б.Ренчин

82 Сүмтэй бударын чулуу Р.Чойном

83 Хорвоотой танилцсан түүх Л.Түдэв

84 Хос уянга Б.Лхагвасүрэн

85 Сонгомол яруу найраг  Г.Аюурзана, Л.Өлзийтөгс

86 Сонгомол өгүүллэг Г.Аюурзана, Л.Өлзийтөгс

87 Шүрэн бугуйвч Шүүдэрцэцэг

Урлаг, гоо зүй

88 The creators-work of cultural history Daniel J. Boorstin

89 Who am i ? 16 basic desires shat motivate our …. Steven Reiss

90 Сountries and their cultures /4 volume set/ MakMillan

91 Гоо зүй А.Радугин

92 Монгол бэлэгдэл зүй С.Дулам

93 Соёлын довтолгоо Б.Цэнддоо

94 Монгол нүүдэлчдын соёл Б.Сумъяа

95 Монгол урлагийн үнэт бүтээлүүд А.Алтангэрэл

96 Кама Сутра  Г.Наранбат Гадаад хэл,

Компьютер

97 Delta’s Key to the Next Generation TOEFL Test  Nancv Gallagher

98 Oxford Monsudar English-mongolian dictionary Монсудар хэвлэл

99 Интернэт хэрэглэгчийн гарын авлага Гадаад сурч буй монголчуудын хамтын бүтээл

100 Компьютерийн өөрөө сурах бичиг Н.Жаргалсайхан, Ц.Даваацэрэн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Рио 2016” олимпийн наадмын нээлт манай цагаар маргааш өглөө 08:00 цагт болно

Бразилийн Рио де Жанейро хотноо өнөөдөр Зуны Олимпийн XXXI наадмын нээлт болно. Нээлтийн арга хэмжээний ёслолын ажиллагаа Улаанбаатарын цагаар бямба гаригийн өглөөний 08.00 цагт эхэлнэ.

Энэ удаагийн олимпын наадамд нийт 42 тамирчин Монгол улсаа төлөөлөн оролцохоор болоод байгаа билээ. Үүнд, жүдогийн 13, чөлөөтийн 10, боксын 6, хөнгөн атлетикийн 5, буудлагын 3, байт харвааны 1, хүндийн өргөлтийн 1, таэквондо 1, усанд сэлэлтийн 2 тамирчин тус бүр өрсөлдөх юм.Манай тамирчдын салхийг байт харвааны ОУХМ Ж.Гантөс, жүдо бөхийн төрөлд эрэгтэй 60 кг-д Ц.Цогтбаатар, эмэгтэй 48 кг-д М.Уранцэцэг нар барилдана. Жүдогийн тэмцээн наймдугаар сарын 6-ны өдрөөс эхлэх юм.

Чөлөөт бөх: эрэгтэй

Э.Бэхбаяр /57 кг/

Г.Мандахнаран /65 кг/

П.Өнөрбат /74 кг/

О.Үйтүмэн /86 кг/

Д.Хүдэрбулга /97 кг/

Ж.Чулуунбат /125 кг/

Эмэгтэй:

Э.Сумъяа /53 кг/

П.Орхон /58 кг/

С.Батцэцэг /63 кг/

О.Насанбурмаа /69 кг/

Жүдо бөх: Эрэгтэй

Ц.Цогтбаатар /60 кг/

Д.Төмөрхүлэг /66 кг/

Г.Одбаяр /73 кг/

О.Ууганбаатар /81 кг/

Л.Отгонбаатар /90 кг/

Н.Түвшинбаяр /100 кг/

Б.Тэмүүлэн /+100 кг/

Эмэгтэй:

М.Уранцэцэг /48 кг/

А.Цолмон /52 кг/

Д.Сумъяа /57 кг/

Ц.Мөнхзаяа /63 кг/

Ц.Наранжаргал /70 кг/

П.Лхамдэгд /-78 кг/

Бокс:

Г.Ган-Эрдэнэ /49 кг/

Х.Энх-Амар /52 кг/

Э.Цэндбаатар /56 кг/

Д.Отгондалай /60 кг/

Б.Чинзориг /64 кг/

Б.Түвшинбат /69 кг/

Буудлага:

О.Гүндэгмаа /Гар буу/

Ц.Мөнхзул /Гар буу/

Г.Нандинзаяа /Урт буу/

Хөнгөн атлетик /марафон/

Б.Сэр-Од

Д.Гантулга

Л.Отгонбаяр

Б.Мөнхзаяа

Ц.Бямбажав

Байт харваа:

ОУХМ Ж.Гантөгс

Таэквондо:

П.Тэмүүжин /58 кг/

Хүндийг өргөлт:

М.Анхцэцэг /75 кг/

Усанд сэлэлт:

Б.Есүй /эмэгтэй/

Б.Дөлгөөн /эрэгтэй/

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хулгайн эд зүйл худалдан авсан иргэдийг  ч шалгаж байна

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Приус” маркийн машины толь болон бусад эд анги зүйлсийг нь хулгай хийдэг бүлэглэлийг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тус дүүргийн цагдаагийн хэлтсийн даргын удирдамж төлөвлөгөөний дагуу “Эргүүл толь” гэсэн арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд энэ арга хэмжээний хүрээнд дээрх бүлэг этгээдүүдийг илрүүлж, заримыг нь үйлдэл дээр нь баривчилсан байна.

Автомашины толь хулгайлдаг этгээдүүд зарын сайт болон фэйсбүүкээр хулгайлсан толио бусдад зардаг байжээ. Сэжигтэн Д-гийн мэдүүлсэнээр “Мөнгөний хэрэг гараад нэг орой толь хулгайлсан. Арван машины толь хулгайлснаас нэгийг нь зарсан бусдыг нь цагдаад хураалгачихсан” гэж ярьжээ. Гэмт хэргийн замаар олсон эд зүйлийг худалдаж авсан хүмүүсийг ч хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас иргэдэд хандаж “Хулгайд алдагдсан эд зүйлсийг худалдан авсан тохиолдолд өөрсдөө хохирч, цаашлаад хариуцлага хүлээнэ” гэдгийг анхаарууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Элсэн чихрийн тусламжтай нүүрэн дээр гарсан хар батга болон нүхжилтээс салах арга

 Алхам №1

Аяганд хоёр халбага сахар хийгээд дээрээс нь нэг халбага бүлээн ус хий.

Алхам №2

Дараа нь сайтар хутгах хэрэгтэй.

Алхам №3

Макс тавихаасаа өмнө бүлээн усаар нүүрээ угаа. Дараа нь элсэн чихрийн маскаа жигд түрхээрэй.

Алхам №4

10 минутын дараа нүүрээ бүлээн усаар угаах хэрэгтэй.

Алхам №5

Нүүрээ угаасныхаа дараа чийгтэй алчуураар нүүрээ зөөлөн арчаарай.

Алхам №6

Та нүүрэндээ халуун жин тавиарай. Үргэлжлэх хугацаа 4-10 минут. Энэ арга таны нүүрэн дэх нүхжилтийг багасгахаас гадна арьс тань цагаарах болно.

Алхам №7

Сэтгэлээр унах хэрэггүй. Хар батга, нүхжилтийг 100 хувь арилгаж болно. Сайхан, эрүүл арьсны төлөө та хичээх хэрэгтэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа